Categories
мэдээ нийгэм

Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түтгэлзүүлээч

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч уг хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна. Энэ тухай хохирогчийн эгч болох Ч.Саранзаяа дахин мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ “УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхийнхээ дор халхлагдан явсаар байгаад ийм байдалд хүрсэн. Тэгэхээр энэ хүнийг эрүүгийн хэрэг үүсгээд шалгуулъя гэвэл УИХ-ын гишүүн гэдэг бүрэн эрхээс нь түтгэлзүүлж байж шалгах ёстой болчхоод байна. Тиймээс би огцруулаач гэж шаардаж байна. Хэрвээ Д.Гантулга гишүүний хэргийг шалгахгүй, хууль ёсны дагуу явахгүй бол дээд албан тушаалтнууд, үүрэг өгч байгаа хүмүүсээс хариуцлага нэхэж тэмцэнэ” гэдгээ хэллээ.

Мөн Д.Гантулга гишүүнд гэж хэлэхэд тагнаж чагнаад явахаа больчихооч ээ. Хуулийнхаа дагуу шалгуулаад өгөөч” хэмээн ярилаа.

Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулгад хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, хэргийг хүргүүлээд байгаа юм.

Б.ӨЛЗИЙБАЯР

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг хорьжээ

Image result for Н.Мөнхбат

Хөгжлийн банкийг тойрсон авлигын хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгааг АТГ-ынхан мэдээллээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг хорих 461 дүгээр ангид саатуулж, сайд асан Н.Батбаяр, “Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Шинэбаатар нарыг гадуур шалгаж байгаа юм байна.

Бондын мөнгөний зарцуулалтын талаар АТГ-аас тодорхой тайлбар хийсэнгүй.

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл худал гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог онцлов.

Categories
мэдээ нийгэм

Багш нар есдүгээр сарын нэгнээс өмнө цуглаан хийнэ гэв

ЗурагБагшийн цалинг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг нэмэх шаардлагыг энэ сарын 17-нд Засгийн газарт хүргүүлж, түр хороо байгуулагдсан. Тус хорооноос мэдээлэл хийв.

Түр хорооноос 2017 оны есдүгээр сард багтаан багшийн цалингийн доод хэмжээг 1,6 сая төгрөгт хүргэх, 2020 он гэхэд 3500 ам.доллар болгох, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд хамруулах шаардлагыг Засгийн газарт өгчээ.

Засгийн газраас багш нарын цалинг 2018 онд нэмэхэд нэг тэрбум төгрөг шаардлагатай. Багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж цалинг нэмэхэд анхаарна гэсэн хариу өгчээ. Багш нар энэ хариуг тодорхой бус хэмээн үзэж байна. Тэд 2018 оныг хүлээхгүй. Харин дараагийн тэмцлийн шатанд шилжиж, есдүгээр сарын нэгнээс өмнө Сүхбаатар талбайд багш нарын цуглааныг зохион байгуулна гэж мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр: АТГ мушгин гуйвуулсан, улс төрийн зорилготой мэдэгдэл хийлээ

Image result for ХүрэлсүхАТГ-аас У.Хүрэлсүхтэй холбоотой мэдээлэл хийсний дараа Шадар сайдын ажлын албанаас хариу мэдээлэл хийлээ. Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр мэдээлэхдээ:- У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар зарим иргэн хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгааг шалгуулахаар 2017 долдугаар сарын 3-ны өдөр хүсэлт гаргасан. Гэвч АТГ, ТЕГ бүтэн сарын турш энэ хэргийг шийдэхээр дорвитой алхам хийгээгүй атлаа мушгин гуйвуулсан, нэг талыг барьсан алхам хийлээ. Шадар сайд өөрийгөө мөрдөн мөшгисөн учир яллагдагчаар татахаар санал хүргэсэн тухай мэдэгдлээ. У.Хүрэлсүх удаа дараа хуулийн байгууллагад гомдол гаргасан. Гэтэл АТГ илтэд нэг талыг барьсан, улс төрийн зорилготой алхам хийлээ.

Хэргийн гэрч бодит үнэнийг нотолсоор ирсэн. Хууль хяналтын байгууллага үнэнийг мэдээлээгүй. Зөвхөн нэг талыг барьсан. Б.Энхмэнд , З.Золбаяр гэж хэн бэ гэдгийг огт мэдээлсэнгүй. Илт нэг талыг барьсан улс төрийн зорилготой үйл ажиллагаа явууллаа. Төрийн өндөр албан тушаалтан хууль хүчний байгууллагыг өөрийн зорилгод үйлчлүүлж байгаа нь үүгээр нотлогдож байна. Тун удахгүй Шадар сайд, өөрийн биеэр бодит мэдээлэл өгөхөөр боллоо гэв. Өнөөдрийн энэ үйл явдал гэнэтийн байлаа. АТГ арай ч ингэж нэг талыг барина гэж бодсонгүй. Тун ойрын хугацаанд та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

27-28-ны шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэнэ

Related image27-28-ны шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна хэмээн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

2017 оны 08 дугаар сарын 25-ны 20 цагаас 08 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 11-16 градус, нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

2017 оны 08 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 29-нд баруун аймгуудын нутаг, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал хээрийн нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. 29-нөөс өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
Categories
мэдээ нийгэм

Наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдаас допинг илрээгүй гэв

Зураг

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын шөвгийн 16 бөх болон сур харваачдаас Монгол Улсын Баяр наадмын тухай хуулийн дагуу тэмцээний үеийн допингийн шинжилгээ авч, БНСУ-д шинжлүүлсэн хариу ирсэн байна.

БНСУ-ын Шинжлэх ухаан, техникийн институтийн Допингийн хяналтын лабораториосманайд ирүүлсэн шинжилгээгээр энэ жилийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон харваачдаас допингийн төрлийн хориотой бодис илрээгүй болохыг мэдэгджээ.

Энэ тухай албан бичгийг наймдугаар сарын 21-ний өдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд Допингийн эсрэг үндэсний төвөөс танилцуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын нярайн скрининг шинжилгээний нийгэмлэгийн Ази Номхон дайлан бүсийн X чуулган болж байна

ЭМЯ , Монголын Нярайн тандалт шинжилгээний нийгэмлэгтэй хамтран Олон улсын нярайн скрининг шинжилгээний нийгэмлэгийн Ази Номхон дайлан бүсийн X чуулганыг зохион байгуулж байна. Энэ удаагийн хурлыг Монгол ба Ази номхон далайн орнуудад нярайн скрининг шинжилгээг өргөжүүлэн хөгжүүлэх нь сэдвийн дор зохион байгуулж байна.

Хурлыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үг хэллээ. Тэрбээр “Эрүүл мэндийн яам нялхсын эндэгдлийн бууруулах, хүүхэд насны хүн амын амьдралын чанарыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх бодлогынхоо хүрээнд энэхүү хөтөлбөрийг анхнаас нь дэмжиж ирсэн бөгөөд цаашдаа ч үйл ажиллагааг тогтвортой явуулах талаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт оруулж, шат дараалсан арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байна. Цаашид үндэсний хэмжээнд төрсөн нярай бүрийг скрининг шинжилгээнд тогтвортой хамруулах тогтолцоог бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлнэ” гэдгээ илэрхийллээ.

Олон улсын нярайн скрининг шинжилгээний нийгэмлэгийн Аз Номхон дайлан бүсийн X чуулган энэ сарын 26 ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Түүхий нефьтийн тээвэрлэлт валютын урсгалыг нэмэгдүүлжээ

Оны эхний долоон сарын байдлаар төмөр замаар 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ОХУ-аас БНХАУ-руу тээвэрлэгддэг түүхий нефтийн транзит тээвэрлэлт 12 жилийн турш тасраад байсан бол манай улсын нутгаар дахин тээвэрлэж эхэлснээс хойш дөрвөн сар хүрэхгүй хугацаанд 1500 вагон буюу 89,219 тонн түүхий нефьт ачсан галт тэрэг дамжин өнгөрчээ.

Энэ оныг дуустал 400 мянган тонн түүхий нефтийг тээвэрлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд Монголд орж ирэх валютын урсгалыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Түүхий нефтийн тээвэрлэлт ОХУ-ын Наушк өртөөнөөс хөдөлж, Сүхбаатар хилийн боомтоос Замын үүд өртөөгөөр дамжин, БНХАУ-ын Эрээн хот руу хүргэгдэж байна. Ингэснээр нийтдээ 38 цагийн дотор тээвэрлэлт хийгдэж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Сугалаанаас 758 сая ам.доллар хожжээ

АНУ-ын Массачусетсийн иргэн Мэвис Ванчик гэгч сугалаанаас 758.7 сая долларыг хожсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр “Powerball Jackpot” сугалаанаас дээрх мөнгийг хожсон аж. Өдгөө 53 настай Ванчик өчигдөр энэ талаараа хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Ванчик хоёр хүүхэдтэй бөгөөд “Би хүүхдүүддээ хамгийн сайн боловсролыг олгох болно. Тэд минь ирээдүйд илүү итгэлтэй амьдрах хэрэгтэй” гэсэн байна. Мөн тэрбээр сугалаанд хожсон гэдгээ мэдсэнийхээ дараахан 32 жил асрагчаар ажилласан эмнэлэгээсээ гарчээ.

Тэрбээр “Би одоо энэ эмнэлэгт ажиллах шаардлага байхгүй. Би бодоо илүү жаргалтай бас эрх чөлөөтэй амьдрах болно” гэсэн байна. “Шагналын мөнгөөрөө хамгийн эхэнд юу хийх вэ?” гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Эхлээд энэ яриа хэсэг намдах хүртэл гэртээ байх болно” гэж хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүхийг яллагдагчаар татахаар прокурорт санал тавьсан гэв

АТГ-аас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ.

60 тэрбум босгох асуудалтай холбоотой хэргийг шалгахаар ТЕГ, АТГ, ЦЕГ өөр өөрийн чиглэлээр хувааж авч ажиллаж байгаа. 1400 иргэнээс энэ чиглэлээр байцаалт мэдүүлэг авсан. Шүүх шинжилгээний байгууллагаар дөрвөн төрлийн шинжилгээ хийгдсэн байдаг. Шинжилгээний байгуулагаас тусгай мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан шинжээчдийн комисс ажиллаж байгаа гэлээ. Нийт 162 минутын бичлэг байгаа. Энэ бүх бичлэгийг эвлүүлэг эсэхийг шинжлүүлэх, нэр дурдагдсан иргэдээс байцаалт авах ажил явж байгаа гэлээ.

Оффшорт данстай Монгол Улсын 49 иргэн холбогдсон. Үүнээс төрийн албанд хамааралтай 23 иргэн байдаг. ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг гаргаж, нэр дурдагдсан иргэдээс тайлбар мдүүлэг авч байгаа. Гадаадын хамтарч ажиллаж байгаа 7-8 байгууллагад хүсэлт илгээсэн. Хоёроос нь хариу ирсэн гэв.

У.Хүрэлсүхийг мөрдөж мөшгөсөн гэгдэх хэрэгт есөн хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар У.Хүрэлсүх хамаатан саднаараа дамжуулаад, өөрийгөө мөрдөж мөшгөсөн гэх мэдээллийг хэвлэлээр тараасан. Захиалагч хэн бэ гэдгийг шалгаж байгаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын оролцоо тогтоогдоогүй.

У.Хүрэлсүх төрсөн дүү Отгонбаяр төрөл садны хүмүүстэйгээ нийлээд, энэ мэдээллийг бусдаар эвлүүлүүлж, монтажлуулан хэвлэлээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэргийн шинж байна гэж үзээд яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн гэв.