Categories
мэдээ цаг-үе

Гантай жилийн ургац өмнөх жилүүдийнхээс үнэтэй байна

“Номин” супермаркет, “Баялаг Ундраа” худалдааны төв болон гадна талбайд худалдаалж буй төмс, хүнсний ногооны үнэ ханш ямар байгаа талаар сурвалжиллаа. Шинэ ургац худалдаанд гарч төмс, хүнсний ногоо элбэг байгаа хэдий ч худалдаачид үнийн хувьд харилцан адилгүй борлуулж байсан юм. Бид эхлээд “Номин” супермаркетаар орлоо. “Дэвшил” трейдийн өргөст хэмх нэг килограмм нь 6249, улаан лооль 5629, монгол төмс 999, лууван 1499, шар, хүрэн манжин 949, сонгино 1199, байцаа 1999, сармис таван ширхэг нь 3499 төгрөгийн ханштай байлаа. Мөн зориулалтын баглаа боодолтойгоосоо хамаараад Жаргалантын төмс хоёр кг нь 2499, “Гацуурт” компанийнх нэг кг нь 1199 төгрөг гэсэн.

Харин дараа нь төмс, хүнсний ногоо борлуулж буй хэд, хэдэн задгай талбайд очсон юм. Шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэ өнгө алаглан байх аж. Төмс, манжин, ногоон сонгино, яншуй, юуцай, бууцай зэрэг 1000 төгрөг байсан бол лууван 1600, монгол сонгино, байцаа, хүрэн манжин, сармис таван ширхэг нь 1500 төгрөгийн ханштай байлаа. Энэ нь “Номин” худалдааны төвийнхөөс харьцангуй хямд байв. Гэсэн ч өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад дунджаар 150-200 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь мэдээж тариалалтын бүс нутгуудаар хур бороо багатай, гандуу байгаагаас шалтгаалаад төмс, хүнсний ногооны гарц муу байгаатай холбоотой хэмээн худалдаачид халаглаж байв. Л.Сүрэнжаргал “Энэ жилийн хүнсний ногооны үнэ ханш, гарцын талаар ярих зүйл их байна. Бид ихэвчлэн Борнуур, Мандал, Жаргалант сумдаас төмс хүнсний ногоогоо авдаг юм. Энэ жил эдгээр тариалалтын бүсүүдэд хур, бороо бага байсантай холбоотойгоор тариаланчид төдийгүй худалдаачид бидэнд ч гарз, хохирол бишгүй гарч байна. Тухайлбал төмс, хүнсний ногооны бөөний үнэ нэмэгдсэн. “Даарин дээр давс” гэгчээр хүнсний ногоог хорхой их идсэн байх юм. Тэгэхээр хаягдал ногоо их гарч байна л даа.

Ер нь бол намаршаад хөрсөн дээр цочир хүйтэрдэг учир тухайн үеийн төмс, хүнсний ногоог хөлдсөн, хөлдөөгүйгээр нь сайтар ялгаж ирдэг юм. Харин өдий үеийнх тусгайлан ялгагдах нь ховор учир хорхой идсэн, болц гүйцээгүй, хэт жижиг зэрэг хаягдал ногоо гарах нь элбэг байна” гэсэн юм.
Долдугаар сарын сүүл мушгиад л хүнсний ногооны ханш буурдаг аж. Тиймдээ ч худалдаачид өдий үед нэг шуудай төмсийг 1415 мянган төгрөгөөр авдаг байжээ. Нэг шуудайд 4044 кг төмс багтдаг. Энэ үедээ нэг килограммыг нь 600 төгрөгөөр зардаг байж. Гэтэл энэ жил уламжлал ёсоор буурах нь битгий хэл, улам өсөх хандлагатай байгаа гэнэ. Одоогоор нэг шуудай төмсийг 3335 мянган төгрөгөөр авч байгаа юм байна. Тэгэхээр дунджаар нэг кг төмсийг 800900 төгрөгөөр худалдан авч байгаа юм. Хэдий өдөр, өдрийн бөөний ханш харилцан адилгүй байгаа ч худалдаачдын хувьд 1000 төгрөгөөс давуулахгүйгээр зарж байгаа гэсэн. Харин нарийн ногоог хүлэмжинд тарьдаг учир үнийн хувьд төдийлөн хэлбэлзээгүй байна.
П.Дэнзэн “Хэрэв бид яг тариаланчдынхаа гараас хүнсний ногоогоо авбал арай ч ийм өндөр үнэтэй авахгүй л дээ. Тариаланчдаас бидэнд хүрэхийн тулд хэд, хэдэн ченжийн гар дамжиж байгаад гол учир байгаа юм шүү дээ. Ченжүүд тухайн өдрийн цаг агаарын байдлаас хамаараад л бөөний үнээ нэмчих жишээтэй. Бороотой өдөр бөөний үнэ нэмэгддэг жишиг ч бий болжээ. Яахав бид ченжүүд шиг тариаланчдаас машин, машинаар нь ногоогоо аваад зарж болох байх л даа. Гэхдээ бидэнд хараахан тийм боломж байхгүй. Олуулаа л нийлж байж машин ногоо авах хүч хүрнэ. Одоо бол бид өдөр тутамд борлуулах ногоогоо л авч байна. Үүнээс ихийг авъя гэсэн ч хадгалах байр савнаас өгсүүлээд асуудал мундахгүй. Тэгэхээр тариаланчид маань шууд л ногоогоо авчраад зарчихдаг бөөний төвтэй болчих хэрэгтэй байгаа юм. Тэгвэл тариаланчид ченжид өгөх үнээсээ хавьгүй илүү үнэтэй зарж чадна. Бид ч ченжээс авдаг үнээсээ хямдаар авч, хэрэглэгчдэд ч өндөр үнэ хэлээд байх шаардлагагүй. Түрээсийн мөнгө, сав баглаа боодол, хөлс мөнгөө нэмээд хамгийн дээд тал нь нэг кг ногоон дээр 200300 төгрөг нэмээд л зарна шүү дээ. Бидэнд зөв тогтолцоо л хамгийн их үгүйлэгдэж байна даа” хэмээн хэллээ. Тус задгай талбайн худалдаачид ихэвчлэн монгол хүнсний ногоогоо худалдан авдаг байна. Хэдий тийм боловч энэ жилийн хувьд тариаланчдын ургац хураалт өвлийн хэрэгцээт хүнсний ногоогоо хангаж чадах эсэхт эргэлзэж байгаа талаараа хэлж байсан юм.
Бид дараа нь “Баялаг ундраа” худалдааны төвийн дэргэдэх төмс, хүнсний ногооны худалдааг зорилоо. Энд төмс 1200 төгрөг, байцаа 1300 төгрөг, лууван 1500 төгрөг, шар, хүрэн манжин 1000 төгрөг, монгол сонгино 1500 төгрөгөөр тус тус худалдаалж байлаа. Лууван, манжин нь Зүүнхараагийнх бол төмс нь Жаргалантынх юм байна. Ямартай ч супермаркет болон задгай талбайн худалдаанаас хавьгүй хямд үнэтэй байв. Худалдагчийн ярьж буйгаар эднийхэн мөн л монгол хүнсний ногоогоо худалдан авч борлуулдаг байна. “Нарантуул” худалдааны төвтэй ойр учир тус хүнсний ногооны худалдаагаар үйлчлүүлэгчид олон байлаа. Жилээс жилд шинэ ургацын ногоогоо худалдан авах иргэд нэмэгдсээр байгаа тухай худалдаачид олзуурхан хэлсэн юм. Ер нь өдий үед урд хөршөөс сонгиноос өөр хүнсний ногоо орж ирдэггүй аж. Тиймээс чанар муутай ногоо авчих вий гэж айлтгүйгээр Монголынхоо шинэ ургацыг хүнсэндээ хэрэглэж, басхүү нөөшлөөд авахад гэмгүй хэмээн захиж байлаа.

Categories
мэдээ спорт

Ой тогтоолтын тамирчид ААШТ-ээс 18 медаль хүртлээ

Image result for Ой тогтоолтын ААШТ

Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Хонконгхотноо болж байгаа бөгөөд манай тамирчид амжилттай оролцож 18 медаль хүртээд байна.

Энэ удаагийн тэмцээнд оюун ухаан, ур чадвараа сорьж буй монголын баг тамирчид гурван төрлийн тэмцээний байдлаар боломжит 27 медалийн 18-ыг нь өөрийн болгожээ. Тодруулбал, Насанд хүрэгчид таван медаль, дунд насныхан зургаан медаль тус тус хүртсэн бол бага насны тамирчид долоон медалийн эзэд болсон байна.

Дээрх гурван төрлөөс гадна дахин долоон төрлийн тэмцээний шилдгүүдийг тодруулах юм. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Биокомбинатад шүлхий гарч, онц байдал зарлалаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан онц байдал зарлаад байна. Яг одоо зам хаан, тус чиглэлээс Улаанбаатар хот руу автомашин орохыг хориглож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж эхлээд буй юм.

Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Image result for Улаанбаатарт 11 хэмийн дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр зарим газраар, шөнөдөө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар шөнөдөө түр зуур секундэд 18-20 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос шөнөдөө зарим үед секундэд 15-17 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө сэрүүсч 10-12 градус дулаан байна.

-ӨНӨӨ ШӨНӨ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ-

Image result for ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

Наймдугаар сарын 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29,30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-нд говь, талын нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 29-нөөс ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэтийнхэн 25 жил хүлээсэн хотын статусаа дэмжиж байна

Эрдэнэтийнхэн 25 жил хүлээсэн хотын статусаа дэмжиж байнаУИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Ц.Батбаатараар ахлуусан ажлын хэсэг өчигдөр (08.25) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг Орхон аймгийн төв Баян-Өндөр суманд зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нь Улсын Бага Хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат багш Р.Хатанбаатар, УИХ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, УИХ-ын Тамгын газрын ажилтан Б.Гандулам, Г.Нарантуяа, С.Эрдэнэчимэг нар ажилласан юм.

Орхон аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажилтнууд, сум, багуудын удирдлага төслийн хэлэлцүүлэгт эртнээс бэлтгэж, иргэддээ урилга тараан, сайтар зохион байгуулалттайгаар багуудаараа хэд хэдэн удаа хэлэлцсэний дээр наймдугаар сарын 31-нд дахин нэг хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байгаа аж. Үүнээс гадна Аймгийн ЗДТГ, ИТХ-аас ЗДТГ-ын “Иргэн танаа” сонины тусгай дугаарыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн сэдэвт бүхэлд нь зориулж иргэддээ тараажээ.

Үдээс өмнө Баян-Өндөр сумын Нутгийн удирдлагын ордонд болсон хэлэлцүүлэгт Орхон аймаг, Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон төрийн 44 албан хаагч оролцож Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал бодлоо илэрхийлэн зарим зөрүүтэй ойлголтоо ажлын хэсгийнхнээс асууж, хариулт авлаа. Харин үдээс хойш “Уурхайчин” соёлын ордны Их танхимд болсон хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид,сумын 21 багийн Ажлын хэсгийн гишүүд, нутгийн иргэдийн төлөөлөл 450 орчим хүн оролцов.

Монгол Улсын Төрийн дууллаар ёслол төгөлдөр эхэлсэн энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дунд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, 1992 оны Үндсэн хууль батлалцаж явсан ахмадууд болох Д.Рэнцэннацаг,С.Ёндонжамц, Д.Цэен-Ойдов нар байлаа. Д.Рэнцэннацаг гуайн өгүүлснээр АИХ-ын депутат байсан 430 хүний тал хувь нь өдгөө тэнгэрт халиад байгаа, Эрдэнэтээс сонгогдсон таван хүн байдаг, үүнд өөрөөс нь гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, мөн Д.Тогооч, Д.Ганболд нарыг дурдаж болох бөгөөд нэрт сэтгүүлч, зохиолч асан Ж.Барамсай нас нөгчсөн аж.

Баян-Өндөрийнхний хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой сонирхож буй гол сэдэв нь Сэлэнгэ, Дархан-Уул аймагт яригдсан хамгийн гол, нийтлэг асуудал болох Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой асуудлууд байв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх энэ хэсэгт “улсын чанартай хот”, “орон нутгийн чанартай хот” гэсэн заалт шинээр орсон бөгөөд Орхон аймаг, түүний дотор Баян-Өндөр сумын хувьд энэ заалт 1994 онд Эрдэнэт хот сумын статустай болсноос хойш 25 жилийн турш хүсэн хүлээж буй, амин чухал заалт нь болохоор уг асуудлаар олон хүн санал бодлоо илэрхийлсэн юм.

“Баян-Өндөр сум буюу хуучнаар Эрдэнэт нь улсын чанартай хот болсноор багууд нь хороо болж, сумд хэмээх давхардсан бүтэц, хүнд суртал үгүй болно, нутгийн захиргааны байгууллагуудын бие даасан байдал, хэв шинж, чадвар чансаа сайжирч, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэсэн утгаар нь Эрдэнэтчүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх дээрх заалтыг сайшаан дэмжиж байгаа. Эмч, багш нар зэрэг төрийн албан хаагчдын таван жил тутмын нэмэгдэл бол яригдах ёстой асуудлын нэг мөн ч сум, орон нутгийн нийтлэг эрх ашгийн үүднээс төслийг дэмжих учиртай юм. Иргэд маань Үндсэн хуулийн өөрчлөлт надад гэхээсээ илүү сум орон нутаг, улс оронд маань ямар ач холбогдолтой вэ гэдгийг бодмоор байна. Баян-Өндөр сум бол хүн амын төвлөрөл ихтэй, үйлдвэр, аж ахуйн том район атлаа баруун талдаа л гэхэд Булганы Бугат, Орхон сумын хилийн дээсээр хязгаарлагдаж, иргэд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж хувьчлах, өмчлөх ч газаргүй, малын бэлчээр байтугай бурхан болоочдоо ч оршуулах нутаггүй байгаа гэж аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ярьсан юм.

Ер нь Үндсэн хууль бол иргэдийн язгуур эрх ашгийг хамгаалсан хамгийн том, эцэг, суурь хууль учраас түүнд оруулж буй өчүүхэн жижиг өөрчлөлтийг дагаад бусад 480 гаруй органик хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулахад цаг хугацаа шаардлагатай учраас төсөл дэх Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2021 оноос, бусдыг нь 2020 оноос дагаж мөрдөхөөр заасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажил дээр нэг нам дангаар ажиллаагүй. УИХ-д суудалтай намуудаас гадна МҮАН, ИЗНН-ын төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, ХЭҮК зэрэг байгууллагын Үндсэн хууль судалдаг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил долоон үе шаттайгаар явж байгааг Ажлын хэсгийн ахлагч Ц.Батбаатар тайлбарлаж байв.

Хэлэлцүүлгийн үеэр үг хэлсэн хүмүүс сонгуульд оролцох иргэдийн оролцооны асуудал, энэ талаар хатуу зохицуулалт байж болох эсэх, УИХ-аар хууль эцэслэн баталж буй босгыг өөрчлөх, давхар дээлийн асуудал яригдаж байхад “гуравны нэг” гэдэг тоог заавал оруулах шаардлага байгаа эсэх, хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа гэхэд хэрэгжих хугацааг наашлуулж болох эсэхийг асууж, одоогийн төсөлд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа багийнЗасаг даргыг томилох асуудал дээр иргэдээсээ сонгох нь зүйтэй гэсэн саналыг илүү дэмжиж байв.

АИХ-ын депутат байсан Д.Цэен-Ойдов гуай “Үндсэн хууль дахь нэмэлт, өөрчлөлтийн төслийг үндсэндээ дэмжиж байна” гээд УИХ-ын олон гишүүн давхар дээлтэй байгаагаас төр, засаг тогтворгүй байгааг шүүмжилж, Ерөнхий сайд, Шадар сайд хоёроос бусад нь УИХ-ын гишүүн байх ёсгүй гэсэн саналтай байгаагаа илэрхийлээ.

Иргэд ерөнхийдөө багийн Засаг дарга болон УИХ-ын гишүүнээр томилогдох насны хязгаарыг нэмэгдүүлэх, төрийн бэлгэдлүүд, түүний дотор Төрийн сүлдийг сэтгэлийн хөөрлөөр өөрчилсөн нь ард түмний сэтгэлд төдий л нийцтэй бус байгаа тул Төрийн сүлд, Төрийн дууллыг дахин өөрчлөх, бүх шатны байгууллагуудын сонгуулийг нэг дор явуулж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг таван жил болгон сунгах, Үндсэн хууль дахь нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжиж эхлэх хугацааг 2020 оноос нааш татах зэрэг олон санал дэвшүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр нэг бус иргэн “Монгол Улс мал сүргээ төрийн хамгаалалтад авсан. Тэгвэл Монголын төр монгол хүнээ хамгаалах заалтыг төсөлд суулгах хэрэгтэй гэж үзэж байгаагаа хэлж байлаа. Төсөл хэлэлцүүлэгч багийн гишүүн, гавьяат хуульч Р.Хатанбаатар энэ асуултад хариулахдаа:

-Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрхтэй холбоотой хэсэг маш чамбай болсон гэж үздэг бөгөөд өнөө болтол энэ талаар өгүүлэл, гомдол гарч байгаагүй гээд “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт бол цаад үндсэн утгаараа монголчуудын амьдралын хэв маяг, нүүдэлчин ахуйг хамгаалах утгатай заалт юм хэмээн тайлбарлалаа. Харин сонгуульд оролцох иргэдийн оролцоотой холбоотой хатуу заалтын тухайд тэрбээр “Монгол мэтийн парламентын засаглалтай олон орны хуулийг судалж үзэхэд энэ талаар хатуу зохицуулалт хийсэн заалт байдаггүй. Харин зарим оронд хэрэв сонгуульд оролцохгүй бол төрөөс үзүүлдэг зарим үйлчилгээг хязгаарлах заалт байдаг юм билээ” гэж хэлсэн юм.

УИХ-ын Тамгын газраас томилсон долоон багаас зохион байгуулсан Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн орон нутаг дахь хэлэлцүүлэг Орхон аймгийн Жаргалант, Баян-Өндөр сумдаар ийнхүү өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ой тогтоолтын аашт эхэллээ

Ой тогтоолтын ААШТ эхэллээОй тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хонконгод эхэллээ. Тус тэмцээнд 11 улсын нийт 160 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж байна.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм. Монголын багийн бүрэлдэхүүнд олон улсын тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцсон тамирчдаас гадна нэг жил ч хүрэхгүй хугацаанд хичээллэж улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн шинэхэн тамирчид багтаж байна.

Мөн энэ удаагийн тэмцээний шигшээ багийн бүрэлдэхүүнд “Авьяаслаг Шведчүүд” шоуны шилдэг оролцогч А.Янжиндулам багтаж, эх орныхоо нэрийн өмнөөс тус тэмцээнд оролцож буй юм.

Тэмцээн маргааш өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг төвлөрсөн дулаанд холбогдов

Яармагийн нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг төвлөрсөн дулаанд холбогдовНийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Яармаг орчмын 20 халаалтын зуухнаас хангагддаг нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийг төвлөрсөн дулаанд холбожээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 180 ортой нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн 63 дугаар сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн барилгыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж дуусгасан байна.

Дээрх газрууд дулаан хангамжид холбогдсоноор жилд түлдэг байсан 2470 тн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарт хаягдах хорт хаягдлыг 115.2 тн-оор багасгах аж.

Цаашид нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Их засаг их сургууль, Маахуур толгой, Амгалан дулааны станц, Баянхошуу орчмын халаалтын зуухнуудыг зогсоож, 68 уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбох зорилт тавин холбогдох тооцоо, судалгааны ажлыг хийж байна гэж холбогдох албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний гол нэрийн барааны үнэ 2.2 хувиар өсчээ

гол нэрийн барааны үнэ зурган илэрцүүд

Үндэсний статистикийн хорооноос гол нэрийн барааны үнийн судалгааныг гаргажээ. Наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.2 хувиар өсчээ.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.5 хувь, үхрийн ястай махны үнэ 5.8 хувь, үхрийн цул махны үнэ 6.4 хувь, ямааны ястай махны үнэ 5.7 хувиар буурч, адууны ястай махны үнэ 1.6 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.4 хувь, үхрийн цул махны үнэ 2.3 хувь, ямааны ястай махны үнэ 1.4 хувиар буурч, хонь болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6410 төгрөг, үхрийн /ястай/ мах 7280 төгрөг, үхрийн цул мах 8425 төгрөг, адууны /ястай/ мах 5275 төгрөг, ямааны /ястай/ мах 4435 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 3.9 хувь, савласан дээд гурил 8.1 хувь, задгай 1-р зэргийн гурил 7.5 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 6.3 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногтой харьцуулахад савласан дээд зэргийн гурилын үнэ 0.4 хувь, задгай 1-р зэргийн гурил 0.9 хувиар буурч, савласан дээдийн дээд болон савласан 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.2 хувиар буурчээ. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 31.6 хувь, луувангийн үнэ 101.8 хувь, байцааны үнэ 10.6 хувиар өсч, хүрэн манжингийн үнэ 1.9 хувь, сонгины үнэ 2.5 хувиар буурчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 0.7 хувь, луувангийн үнэ 1.7 хувь, хүрэн манжингийн үнэ 3.9 хувиар буурч, байцааны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.0 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурч, задгай сүүний үнэ 7.6 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад задгай сүүний үнэ 1.0 хувиар буурч, “Элекстер” /0.5 литрийн/ сүү болон савласан /1 литрийн/ сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 3.9 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 5.1 хувь, өмнөх 7 хоногийнхоос 4.1 хувиар өсчээ. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 3.6 хувиар өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалж буй иргэд ургац арвинтай байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр болон бусад албаныхан өнөөдөр бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалж буй иргэдийн үйл ажиллагааны явцтай танилцлаа.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөр болон Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г зохион байгуулж, нийслэлийн төвийн 6 дүүргийн 566 өрхийн төлөөллийг хамруулжээ. “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-ний хүрээнд хүнсний ногоо тариалах хүсэлтэй 40-өөс дээш насны, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулж, тусгай төлөвлөгөөний дагуу сургалтад хамруулсан байна.

2017 онд уг хөтөлбөрт хамрагдсан иргэдийг 28 бүлэг тус бүрт нэг га талбайд хуваарилж, нийт 28 га-д төмс, 26 га-д хүлэмжид нарийн ногоо тариалуулжээ. Уг хөтөлбөрт хамрагдсанаар иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, хүнсний ногоо тариалах арга зүйд суралцаж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтойг албаныхан онцолж байв.

Д.Энхтөр: Хөтөлбөрийн хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллана

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт “Нэг өрх-Нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Дэд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт “Агро парк” буюу 566 өрхийн төлөөллөөс бүрдсэн иргэд энэ газарт ирж газар тариалангийн ажил хийж байна. Бидний зүгээс тус газарт шаардлагатай бүх бэлтгэлийг өнгөрсөн 5-6 дугаар сард хангасан. Тодруулбал, эдгээр иргэдийн дунд сургалт зохион байгуулж, тус газрын хүлэмжүүдийг засварлаж, ногоо тарих газраа хагалснаар бидний ажил эхэлсэн. Харин одоо ургац хураалтын үе ирсэн энэ цагт тус талбайгаасаа арвин их ургац хураан авах гэж байгаад өндөр сэтгэгдэлтэй байна. Хөтөлбөрийн дагуу мэргэжлийн агрономич талбайд ажиллаж, иргэдэд заавар, зөвлөгөө өгч байгаа. Хөтөлбөрт хамрагдсан иргэд хураан авсан ургацаа өөрийн хэрэгцээнд болон өрхийн орлогодоо ашиглах бүрэн боломжтой. Тиймээс иргэд уг хөтөлбөрийн хэрэгжих хугацааг уртасгах хүсэлтэй байдаг. Бидний зүгээс цаашид хөтөлбөрийн хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллах болно” хэмээлээ.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжиж буй уг хөтөлбөр нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр явдаг. 2011 анх хэрэгжүүлж эхэлсэн. Ерөнхийдөө жилд 500 гаруй иргэнийг хамруулдаг. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд янз бүрийн шалгуур тавьдаггүй. Нэг өрхөөс нэг л хүн хамрагдаад бусадтайгаа нэгдэж бүлэгт хуваагдах зарчмаар ажилладаг. Энэ жилийн хувьд тухайлбал өргөст хэмхийг өнгөрсөн сарын 7-нд хурааж эхэлсэн. Нэг хүлэмжээс ойролцоогоор 800 кг өргөст хэмх хурааж аваад зах зээлийн үнэлгээгээр бодвол өнөөдрийг хүртэл 26 хүлэмжэээс нийт 70 гаруй сая төгрөгийн нарийн ногоог хураан авсан байх жишээтэй.

Мөн энд иргэд үрсэлгээний ногоогоо хадгалах зориулалттай нийслэлийн төсвийн хөрөнгөөр 200 тн-ын багтаамжтай зоорь барьсан байгаа.. Иргэдэд байрлах байрыг шийдэж өгсөн. Түүнчлэн тус талбайд 11 худаг бий. Энэ мэтчилэн иргэдэд газар тариалангийн хөдөлмөр эрхлэх боломж бололцоог бүрдүүлсэн байгаа” гэлээ.

Хөтөлбөрийг цаашид олон жил хэрэгжүүлж, улам өргөжүүлээсэй

Харин иргэд олгогдсон талбайдаа ногоо тариалж, өрхийн хэрэгцээгээ хангахаас гадна борлуулж өрхийн орлогын эх үүсвэрээ бий болгоход тусалж дэмждэгт талархаж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн С.Ариунаа “Хөтөлбөрт 2 дахь жилдээ хамрагдаж байна. Хөтөлбөрийг зохион байгуулж хэрэгжүүлж байгаад бид бүхэн маш их баярлаж явдаг. Нэг хүлэмжид 20 өрхийн төлөөлөл ажилладаг. Энэ жил манай бүлэг 18 нэр төрлийн нарийн ногоо тарьсан. Одоогоор ургацаа хураагаад эхнээс нь ногоогоо даршлан өвлийнхөө хэрэгцээг бэлтгээд байж байна. Би газар тариалангийн чиглэлээр 30 жилийн өмнө мэргэжил эзэмшсэн. Нэг хэсэг газар тариалангийн ажил зогсонг байдалд хүрснийг та бүхэн мэдэж байгаа байх. Харин сүүлийн 5 жилийн хувьд эргээд сэргэж байх шиг байна. 40-өөс дээш насныханд ажил олдоход хэцүү байдаг шүү дээ. Тиймээс бидэнд ийм сайхан боломж олгож байгаад баяртай байдаг. Хөтөлбөрийг цаашид олон жил хэрэгжүүлж, улам өргөжүүлээсэй гэж хүсч байна” гэв.

Газар тариалан эрхэлдэг энэхүү талбай бидэнд үр өгөөжөө өгдөг

Агрономич Ж.Сүрэнжав “1986 онд Агрономич мэргэжлээр төгссөн. Ерөнхийдөө 1977 оноос эхэлж ногоочин болж амьдралаа газар тариалантай холбосон. “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ” хөтөлбөрийнхөнтэй 2012 оноос хамтарч ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд 566 иргэн 28 га талбайд төмс, 26 га-д 20 гаруй нэр төрлийн хүнсний нарийн ногоо тариалсан. Хөтөлбөрт хамрагдсан иргэд хавар тариалалт эхлэхээс намар ургац хураалтын үе хүртэл гэр бүлээрээ энд амьдрах боломжтой. Тариалалтын ид ургалтын арчилгааны үед бид 04.30-23.00 цагийн хооронд тасралтгүй ажилладаг. Энэ жилийн ургац сайн байна. Бидний газар тариалан эрхэлдэг талбай их үр өгөөжтэй газар. Хөтөлбөрт хамрагдсан иргэд маш сэтгэл хангалуун байдаг. Нэг хүн 1 тн төмс, хүлэмжээс өвлийн хэрэгцээндээ хэрэглэх хангалттай ургац авчихдаг. Иргэд анх сургалтад хамрагдахдаа ямар ч ойлголтгүй ирдэг. Тиймээс тэдэнд зааж, зөвлөх зүйл маш их байдаг. Гэхдээ монголчууд хөдөлмөрч ард түмэн учраас өөрсдийн санаачлагаар янз бүрийн нарийн ногоог хүлэмжиндээ тариалж, туршиж үзэн, ургуулдаг” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга “Инвэст Монголиа 2017” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Инвэст Монголиа 2017” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын зохион байгуулагч “Фронтиер” Үнэт Цаасны Компаний Ерөнхий захирал Игата Масатерүтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцав.

Тэд ирэх 09 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Инвэст Монголиа 2017” чуулга уулзалтаар хэлэлцүүлэх асуудлуудын сэдэв, цаашид нийслэлийн зүгээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар хийж байгаа ажлууд, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн уулзалтын үеэр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Япон Улсын Токио хотод зохион байгуулагдах “Инвэст Монголиа Токио” чуулга уулзалтад Улаанбаатар хот оролцохоор төлөвлөж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.