Categories
мэдээ нийгэм

Авто худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлж байна

Image result for Авто худалдааны төв

Авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны А 980 дугаар захирамжаар нийслэлийн нутаг
дэвсгэрт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр автомашины үйлчилгээ, худалдаа
эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн судалгааг хийсэн байна. Энэхүү захирамжийн
хүрээнд техникийн болон автомашины худалдааны газруудыг хотоос гаргаж,
Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэх
ажил явагдаж байгаа юм.Энэ талаар Нийслэлийн Газрын Албаны Сүхбаатар дүүрэг
хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг: “Нийт таван дүүргийн хэмжээнд өөрийн
болон нийтийн эзэмшлийн зам талбай дээр авто худалдаа үйлчилгээний ажил хийж
байгаа 105 иргэд, аж ахуйн нэгж байна гэсэн урьдчилсан дүн гарсан. Зөвшөөрөлгүй
34 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүнээс 14 нэгж нь
үйл ажиллагаагаа зогсоосон. Харин үлдсэн 19 иргэн, аж ахуйн нэгжид үйл
ажиллагаагаа зогсоох мэдэгдэх хуудас дахин хүргүүлсэн байгаа” гэсэн юм.

“Да хүрээ трейд”, “Мануул Трейвель”,
“Дөрвөн-Өлзий” гэсэн компани нийслэлийн Засаг дарга болон тус үйл
ажиллагааны эсрэг хуулийн байгууллага, шүүхэд ханджээ. Энэ асуудал шүүхийн шатанд хянагдаж байгаа
аж.

Categories
мэдээ нийгэм

Явган зорчигчийн амийг хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Related imageТасганы овооны зүүн замд энэ сарын 25-26-нд
шилжих шөнө явган зорчигч 57 насны эрэгтэй хүнийг марк, улсын дугаар
тодорхойгүй автомашины жолооч дайрч амь насыг хохироосон хэрэг гарсан.

Хэргийг үйлдсэн этгээд хэргийн газрыг
санаатай орхин зугтаажээ.
Улмаар хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс алба хаагчид
шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан айна. Шуурхай ажиласны үр дүнд энэ
сарын 27-ны өдөр Т.Camry маркийн дугаар бүхий тээврийн хэрэгслийн жолооч Э
үйлдсэн болохыг тогтоож хэргийг илрүүлжээ. Одоогоор тус этгээдэг эрүүгийн
хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт нэг иргэн тарваган тахал өвчин тусчээ

Image result for тарваган тахал

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн М /30 настай, эрэгтэй/ тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авсны улмаас тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй, өвчилсөн байж болзошгүй мэдээллийн дагуу аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторын шинжилгээгээр уг иргэн тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагджээ. Иймээс тус аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

Мөн тус аймгийн Засаг даргын захирамжаар “Жаргалант” сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний болон бараа, түүхий эдийн зах, үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах болон баар, ресторан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг наймдугаар сарын 28-30-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоожээ. Тарваган тахлын байгалийн голомтын идэвхи 7-9-р саруудад хамгийн өндөр байдаг. Иймд тарваган тахлын голомтот нутагт тарвага агнахгүй байх, тарваган тахлын голомтот нутгаас агнасан тарваганы мах, арьс, түүхий эд, бүтээгдэхүүнийг хот суурин газарт болон өөр газарт зөөвөрлөхгүй байх, тарвага болон мэрэгч амьтдын бөөс бүүргэнд хазуулахаас сэргийлэх, тарваганы гаралтай түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, хэрэв тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай, аль ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Элэгний эмний жор бичих эрхтэй эмчээр жороо бичүүлээд, хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

Image result for Элэгний СЭлэгний С вирусын эмийн жорыг улсын хэмжээнд 174 эмч бичих эрхтэй бөгөөд энэ
эмч нарт хандсанаар та элэгний вирусын эмийг хөнгөлөлттэй авах нөхцөл бүрдсэн байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор элэгний вирусын эмийг хайрцаг
тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Иргэний
үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн
эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэр дээрх банкны дансаар дамжуулан
хөнгөлөлтөө авах аж.

Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн
жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон
авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Хятадын хилээр орохдоо дараах шаардлагыг биелүүлнэ

Эрээн хотод зорчиж буй Монголын суудлын болон том оврын автомашины жолооч
нар БНХАУ-ын Замын хөдөлгөөний дүрэм, бусад холбогдох хууль тогтоомжийг 30800
удаа зөрчсөнөөс 8500 зөрчил нь улаан гэрлээр хөдөлгөөн үргэлжлүүлж гэрлэн дохио
зөрчсөн, 3300 зөрчил нь урсгал сөрсөн, 16000 зөрчил нь замын тэмдэг, тэмдэглэл
дайрсан, УАЗ-469 маркийн автомашин 48 удаа эвдэрч замын зорчих хэсэгт зогссоны
улмаас бусад зорчигчдын хөдөлгөөнд саад учруулсан, 4 жолооч согтуугаар тээврийн
хэрэгсэл жолоодсон, даац хэтрүүлэн ачаа тээвэрлэлт явуулжээ.

Иймд хил хооронд зорчиж буй жолооч та:

1. Техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Өөрөөр
хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан
техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байх.

2. Мөн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн
тээвэрлэх, тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэх,
тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтэрсэн
ачаа тээвэрлэх зэрэг зөрчил гаргахгүй байх.

3. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй
байх зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
гадаад мэдээ

​Канадад нэг тонн гаруй кокаин хурааж авав

Image result for Канадад нэг тонн гаруй кокаин хурааж авав

Канадын Онтарио хотын цагдаа нар 1062 кг кокаин хураан авсан тухай мужийн Цагдаагийн газрын комиссар Венс Хоукс мэдээллээ. Энэ 48 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мансууруулах бодис аж. Цагдаагийн комиссар хууль сахиулах байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа ийм их хэмжээний мансууруулах бодис хурааж авсан явдал гарч байгаагүй хэмээн ярив. Канадын цагдаагийн байгууллага өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн тусгай ажиллагаа явуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Шүлхийн хорио цээр ирэх сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ

Image result for Шүлхийн хорио цээрНийслэлийн онцгой комиссын Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас шүлхийн хөл хорио тогтоогоод байгаа Хан-Уул дүүргийн онцгой комисст зөвлөмж хүргүүллээ.

Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зөвлөмжийн талаар “Хан-Уул дүүргийн хөл хорио тогтоосон бүсэд 860 гаруй өрхийн 2900 орчим иргэн бий. Хуулийн дагуу хорио цээрийн дэглэм үргэлжилнэ. Харин орц гарцыг ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн ганц бүсээр нэвтрүүлэхээр боллоо. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор тухайн бүс нутагт байгаа иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд явуулах талаар мэргэжлийн байгууллагатай ярилаа. Эцсийн шийдвэр дүүргийн онцгой комиссоос гарна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Байнгын хорооны хурал тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо

УИХ-ын даргын зөвлөл өчигдөр хуралдаж, байнгын хороодын хурлын товыг тогтоосон билээ. Товын дагуу өнөөдөр
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Шадар сайдын
асуудлыг хэлэлцэхээр байсан юм.
Гэвч тус байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг 14:00
цагаас хуралдах тов гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэнг бэлтгэнэ

Монгол Улсын Их Сургууль нь “Ажил мэргэжил судлал” магистрын зэрэгтэй “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэнг улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд анх удаа 1-1,5 жилийн хугацаатай бэлтгэж эхэллээ.

Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан МУИС, ХНХЯ, БСШУСЯ зэрэг төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд, Герман, Швейцарь, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилттэй ГОУХАН (GIZ)-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Улс төр судлал, Боловсрол, Сэтгэл судлал, Социологи-Нийгмийн ажлын тэнхимүүд хамтран салбар дундын “Ажил мэргэжил судлал”-ын магистрын зэрэгтэй “Ажил мэргэжлийн зөвлөх” мэргэжилтэнг бэлтгэх хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, 2017-2018 оны хичээлийн жилээс анхны элсэлтийг зохион байгуулахаар ажиллаж байна.

Хөтөлбөрийг боловсруулах явцад Германы Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн дэргэдэх Хэрэглээний Хөдөлмөр Судлалын Их Сургууль (Hochschule der Bundesagentur für Arbeit (HdBA))-ийн эрдэмтэн багш нар оролцсон бөгөөд цаашид гадаадын зочин багш нартай хамтран сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Ажил мэргэжил судлал”-ын магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар дундын багийн бүрэлдэхүүнд Япон, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Их Британи, АНУ зэрэг улс оронд улс төр, сэтгэл судлал, социологи, нийгмийн ажил, нийгмийн бодлогын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, урт богино хугацаанд мэргэжил дээшлүүлсэн, гадаадын их дээд сургуулиудад зочин судлаачаар ажиллаж байсан туршлагатай багш судлаачид багтсан болно.

“Ажил мэргэжил судлал” магистрын хөтөлбөр нь 1-1,5 жилийн хугацаанд нийт 36 багц цагийг судална. “Ажил мэргэжил судлал” мэргэжлээр магистрын хөтөлбөрийг дүүргэсэн суралцагч “Ажил мэргэжлийн зөвлөх” гэсэн магистрын зэргийн дипломыг гардан авах бөгөөд дараах чиглэлд ажиллах болон судалгаа хийх боломжтой. Үүнд:

  • Төрийн болон хувийн хэвшлийн хөдөлмөр эрхлэлтийн бүхий л салбар
  • Төрийн болон хувийн хэвшлийн боловсролын бүх шатны байгууллага
  • Хөдөлмөр эрхлэлт, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын, иргэний нийгмийн байгууллагууд
  • Хүний нөөцийн менежмент, байгууллагын хүний нөөцийн хөгжил хариуцсан газар, хэлтэс болон бусад

Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээ нь тодорхой хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд, ЕБС-ийн сурагчид, оюутан, залуучууд, шилжин ирэгчид, тусгай хэрэгцээт иргэдийн ажил мэргэжилд чиглэсэн хүсэл сонирхол, чадавх, боломжийг тодорхойлох, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил мэргэжилтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах зэрэг олон талын цогц үйлчилгээг хамрах юм.

“Ажил мэргэжил судлал” магистрын хөтөлбөрт суралцагч нь амжилттай суралцсан тохиолдолд дараах тэтгэлэгт хамрагдах боломжтой. Үүнд: Монгол улсын Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын нэрэмжит үндэсний тэтгэлгүүд, МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг, гадаад дотоодын байгууллага, сангуудын нэрэмжит тэтгэлэг, болон оюутан солилцооны тэтгэлэг зэрэг байна.

Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгэнэ. Элсэлтийн бүртгэл 2017 оны 07 дугаар сарын 10-наас 2017 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл явагдана.

Categories
мэдээ нийгэм

Төгрөгийн ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авна

Related imageТөгрөгийн гадаад валюттай харьцах албан ханшийн
мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой болсон байна. Энэхүү лавлагаа нь дэлхийн 36 улсын валютын
төгрөгтэй харьцах тухайн өдрийн болон улирлын дундаж ханшаас гадна алт, мөнгө
худалдан авах ханшийн мэдээллийг мөн багтаасан байна.

Монголбанкинд иргэн, хуулийн этгээдээс төгрөгийн
албан ханшийн лавлагаа авах хүсэлт жилд 1500 орчим удаа ирдэг бөгөөд Монголбанк
албан бичгээр хариу хүргүүлдэг байжээ. Харин ТҮЦ машинаас ханшийн
лавлагааг авах боломжтой болсноор иргэдэд мэдээлэл хүргэх үйл явц хялбарчлагдаж,
түргэн шуурхай болж байгаа
юм.