Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын тангараг өргөж байна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын тангараг өргөх ёслолын ажиллагаа Төрийн ордны Их танхимд эхлэлээ. Тангараг өргөхөөс өмнө УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг батласан юм.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга 12:30 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

Дөнгөж УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн шатан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ны тогтоолын төслийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 96.5 хувийн саналаар дэмжсэнээр өнөөдөр 12.30 цагт Х.Баттулга Төрийн ордны Их танхимд Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөр боллоо.


Categories
мэдээ нийгэм

“Сүү” ХК олон улсын санхүүгийн корпорациас авсан зээлээ хугацаанаас нь өмнө төллөө

“Сүү” хувьцаат компани 2011 онд Олон Улсын Санхүүгийн Корпорациас авсан зургаан сая ам.долларын зээлээ хугацаанаас нь өмнө төлж барагдууллаа. Зургаан жилийн

Олон Улсын Санхүүгийн Корпорациас авсан зээлийн үр дүнд “Сүү” компанийн борлуулалтын орлого 2010 оныхтой харьцуулахад 108 хувиар өсжээ.Зургийг: С.Батсайхан

өмнө “Сүү” компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийх зорилгоор энэ зээлийг авч байжээ. Энэхүү зээлийг 2019 он хүртэл төлж барагдуулах гэрээтэй байсныг хугацаанаас нь өмнө амжилттай хааж, гэрээний үүргүүдээс чөлөөлөгдөж байна. “Сүү” ХК нь хөрөнгийн зах зээл рүү чиглэсэн бодлогынхоо хүрээнд эхний ээлжид 2016 онд нэгж хувьцаагаа мянга хувааж байсан бол өнгөрсөн зургаадугаар сард “Сүү бонд”-оо амжилттай арилжаалсан юм. Олон Улсын Санхүүгийн Корпорациас авсан зээлийн үр дүнд тус компанийн борлуулалтын орлого 2010 оныхтой харьцуулахад 108 хувиар өсжээ. Ажилчдын тоо нь мөн 296-357 болж, 21 хувиар өсөж, орон нутаг дахь салбар үйлдвэрийн тоо хоёроор нэмэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхлэх гэж байна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын тангараг өргөх ёслолын ажиллагаа Төрийн ордны Их танхимд эхлэх гэж байна. Ёслолын ажиллагаанд оролцох зочид, төлөөлөгчдийг оруулж байна. Тангараг өргөхөөс өмнө УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах юм.

Categories
мэдээ нийгэм

Сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ үзэж байна

Image result for Сурын харвааТулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, ардын хувьсгалын 96 жилийн үндэсний баяр наадам долдугаар сарын 7-нд Урианхай, Буриад сурын харваагаар эхэлсэн. Өнөөдөр Үндэсний сурын харваагаар үргэлжилж байна. Үндэсний сурын харваанд 21 аймгийн улсын цолтой болон залуу 540 харваач оролцож байгаагаас,

Дархан мэргэн 5,

Даяар дурсах мэргэн 2,

Даян мэргэн 4,

Улсын мэргэн 16,

Хүндэт мэргэн 5,

Гарамгай харваач 7,

Гоц харваач 16,

Спортын мастер аймгийн мэргэн аймгийн мэргэн 81,

Спортын мастер 73,

Спортын дэд мастер 64,

1-р зэргийн харваач 30,

2-р зэргийн харваач 5,

3-р зэргийн харваач 2,

Залуу харваач 230 байна.

Хуваарийн дагуу өнөөдөр 10.30 цагт Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг, 14.30-18.30 цагт дунд өрөг болно.

Энэхүү харваанд 18 наснаас дээш насныхан оролцдог бөгөөд хамгийн ахмад нь 80 гаруй насны харваач байна.

Урианхай сурын харваанд 180, Буриад сурын харваанд 150, өсвөрийн 150, Үндэсний сурын харваанд 540, нийт 1000 гаруй харваач улсын баяр наадмаар цэц мэргэнээ сорьж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худаг руу рейлбус үйлчилж эхэллээ

Image result for рейлбус

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өнөөдрөөс рэйлбус Хүй долоон худаг руу наадамчин олонд үйлчилж эхэллээ.

Энэ сарын 13-нийг дуустал рейлбус дээрх чиглэлд үйлчлэх аж.

Тодруулбал, Амгалангаас-Давааны буюу Хүй долоон худаг-Амгалангийн чиглэлд дараах батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм байна.

Насанд хүрэгчид 1000 төгрөгийн тасалбараар зорчих бол 12 хүртэлх насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Баярын өдрүүдэд РА-2 төмөр замын автобус нь Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд иргэдэд үйлчлэхгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол төрийн далбааны өдрөөр цэргийн хүрээний анги нэгдлүүд ёслолын жагсаал хийлээ

Өнөөдөр Сүхбаатарын талбайд Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулан Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүд ёслолын жагсаал хийж , төрийн гурван өндөрлөг, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүллээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “ Монгол Улсын төрийн далбааны өдөр долдугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлтийг 2008 онд оруулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачлагыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигт Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхиүлэн дэмжих зорилгоор монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсонТөрийн далбаагаа өргөө гэр, албан тасалгаандаа ёс төртэй залж, гүн хүндэтгэлтэй хэрэглэж хэвшихийг Монгол Улсын нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уриалсан юм.

Өнөөдрийн энэхүү ёслолыг Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээн үг хэлснээр цагдаа, онцгой байдал, агаарын цэрэг, явган цэрэг, нийслэлийн цэргийн ангиудын сүр жавхаатай хүндэтгэлийн жагсаал төв талбайг нар зөв тойрон алхсан юм.

Мөн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ёслолд оролцож буй нийт цэргүүдэд Төрийн далбааны өдрийн мэндийг хүргэн, баяр хүргэв. Дараа нь Монгол Улсын төрийн далбааг мандуулан, төрийн дууллыг цэргийн найрал дуучид дууллаа.

Ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөлөл, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн сонсогчид, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрэээлэнгийн эрдэмтэд, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн бүрэлдэхүүн, эмэгтэй цэргийн албан хаагчид, Зэвсэгт хүчний ангиуд, ахмад дайчид, шүхэрчид, энхийг сахиулагчид буюу цэнхэр дуулгатнууд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид оролцож байна. Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцдог юм. Хошууч генерал Раднаабазарын Сүхбат цэргийн ёслолын ажиллагаанд командлагчаар ажиллаж байв.

Э.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Монгол Улс үүрд бадран хөгжиж, Монголын ард түмэн мөнх оршиж, алтан соёмбот Төрийн далбаа эгнэгт мандах болтугай

Image result for Төрийн далбаа

Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Чингис хааны талбайд өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Ёслолын арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:

Эрхэм хүндэт ард, иргэд ээ!

Эрхэм генерал, офицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагч нар аа!

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!

Та бүхэнд Монгол Улсын Төрийн далбааны өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тэнгэр язгуурт Монгол түмэн минь 2220 гаруй жилийн тэртээгээс төрт улсаа үүсгэн байгуулж, гал голомтоо бадраан; төр, цэргийн их туг сүлдээ мандуулж, эр зориг, эрч хүчийг олж, эх орноо хамгаалан тэмцэж ирсэн түүхэн уламжлалтай.

Өвөг дээдсийн үеэс туг сүлд нь исгэрэх сумных нь зэв, эрэмгий хүлгийнх нь хурд, эрслэн тэмцэх цэргийнх нь сүр хүч, элгэн садных нь эв нэгдэл, эрхэмсэг орших төрийнх нь хүч чадал, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг байж ирсэн.

Их эзэн Чингис хаан монгол туургатныг нэгтгэн Их Монгол улсаа байгуулсны дараа төрийн Есөн хөлт Цагаан туг, Цэргийн дөрвөн хөлт Хар сүлдээ бүтээн залсан. Цагаан туг нь төрийн сүр хүч, цог золбоо, энх амгаланг бэлгэдэн мандаж байдаг. Хар сүлд нь цэргийн сүр хүч, ялалт амжилтыг илэрхийлэн дөрвөн зүгийн дайсныг даран сөнөөхийн бэлгэдэл болж, Монгол цэргийн хүч чадлыг бэхжүүлж, Их Монгол Улсын нэр алдар ертөнц дахинаа цууриатахад хүргэсэн билээ.

1992 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын Төрийн далбаа нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг мөн болохыг тунхаглажсан. Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон алтан соёмбот төрийн далбаагаа шинэчлэн баталгаажуулсан.

Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааны өдрийг жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар 2009 онд зарлиг гаргаж, хуульчилж, баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын цэргийн ёслолын жагсаал хийдэг сайхан уламжлалтай болсон билээ.

Монгол хүн бүр үеийн үед Монгол Эх орон, эрх чөлөөт байдал, Монголынхоо түүх уламжлал, гайхамшигт соёлоороо, хийж бүтээж байгаа өөдрөг бүхнээрээ бахархаж явах болно. Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх байна. Эрх чөлөөний хүч өөдөө, эрхэм түмний маань үйлс дэлгэр байнаа. Ард түмнийхээ хүч, дэмжлэг, ухаанаар жигүүрлэсэн миний Монголын ирээдүй итгэлтэй, өнгөлөг байгаа.

Монгол Улс үүрд бадран хөгжиж, Монголын ард түмэн мөнх оршиж, алтан соёмбот Төрийн далбаа эгнэгт мандах болтугай.

Монгол цэргийн цог хийморь улам бадартугай.

Ураа дайчид аа! гэлээ.

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2000 гаруй алба хаагчид оролцлоо. Жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өргөв.

Ёслолын үйл ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж нийт хандан “Албаа сайн хааж хичээнгүйлэн зүтгээрэй” хэмээлээ. Үүний дараа тэрээр Төрийн цэргийн удирдах бүрэлдэхүүнтэй мэндчиллээ.

Categories
мэдээ спорт

П.Орхон Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга боллоо

Image result for П.ОрхонЧөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Польшийн нээлттэй тэмцээн долдугаар сарын 07-09-ний өдрүүдэд Варшав хотод боллоо. Манай улсаас тус тэмцээнд зургаан тамирчин оролцсоноос сүүлийн өдөр 63 кг-ын жинд Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогт Беларусийн Кристиана Федерашка, шөвгийн наймд Казахстаны Зарина Кунангараеваг нарыг тус бүр, хагас шигшээд ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт Болгарын Юсейн Тайбег 11:6-гаар ялсан. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Руй Суг 0:6-гаар хожигдож яваад цэвэр дарж өнгөрсөн жилийн амжилтаа бататган Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга боллоо.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч нарыг хоёр сар хамт ажиллуулах санал гаргав

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Хуралдааны үеэр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар гишүүд байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн бүрэн эрх нь дуусч байгаа Ерөнхийлөгч, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг 30-60 хоног хамт ажиллуулж, ажил үүргийг нь шилжүүлдэг болох саналыг тус тус гаргасан юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы хуралдаанд шилжүүллээ.