Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хуваарийг танилцуулж байна.
Архангай – Долдугаар сарын 09-11-нд, сумдын наадам долдугаар сарын 8-9-нд.
Баян-Өлгий Долдугаар сарын 11-12-нд.
Баянхонгор Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Баянхонгор аймгийн наадамтай хамтатгаж долдугаар сарын 21-22-нд.
Булган Долдугаар сарын 11-12-нд, бүх сумдын наадам долдугаар сарын 09-10-нд.
Говь-Алтай аймаг Долдугаар сарын 10-11-нд, сумдын наадам долдугаар сарын 8-9-нд.
Говь-Сүмбэр Долдугаар сарын 9-10-нд. Баянтал сум – долдугаар сарын 27, Шивээговь сум – долдугаар сарын 30,
Дархан-Уул Долдугаар сарын 9-11-ний өдрүүдэд
Дорноговь Долдугаар сарын 28-29-нд. Бүх сумдын наадам 11-12-нд,
Дорнод Долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тус тус болно.
Завхан Долдугаар сарын 10, 11-нд, Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын эрэг дээр долдугаар сарын 22-25-ны өдрүүдэд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулна.
Орхон Долдугаар сарын 09-11-ний өдрүүдэд наадна. Харин Жаргалант сумын наадам долдугаар сарын 09-10-нд болно.
Өвөрхангай Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам, Арвагар хээр холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно.
Өмнөговь Өмнөговь аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.
Сүхбаатар “Зүүн бүсийн хурд” уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн баяр наадмыг долдугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Харин бүх сумдын наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.
Сэлэнгэ Долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.
Төв Төв аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 13-15 өдрүүдэд болно.
Увс долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.
Ховд Долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд,
Хөвсгөл Долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд,
Хэнтий Долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадмаа тус тус хийнэ.
Month: July 2017
Төрийн ордны их танхимд Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос төрийн тамга гардан авлаа.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажил үүргээ гүйцэтгэж эхлэв.
Зөвшөөрөл аваагүй авто машинтай баярын өдрүүдэд оролцох бол Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх-Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт гурван автобус наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ гэв.
Замын ачааллаас шалтгаалан энэ сарын 12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртлэх замыг зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа Хүй долоо худгаас Архангайн салдаг уулзвар хүртэлх замыг баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Явганаар хөдөлгөөнд оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын явган хүний гарц бүрт Зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн зогсоолууд руу оруулахгүй. Иймээс замын хөдөлгөөнд саад учруулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй байх, цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, ая тухтай наадахыг анхаарууллаа.
Баярын өдрүүдэд автозамын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, такси үйлчилгээг сонгох боломжийг бүрдүүлж өгчээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын буюу Хурд хорооллын урд зогсоол, МҮХАҮТанхимын арын зогсоол, KH apartment-ын түр зогсоолоос такси үйлчилгээг 12 аж ахуйн нэгжийн 400 такси иргэдэд үйлчлэх юм байна. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 654, зуслангийн гурван чиглэлд их багтаамжийн тав, нийт 654 автобус ажиллана. Мөн баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ. Харин энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, энэ сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ны зогсоолуудаас тус бүр дөрвөн бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчлэх ажээ.
Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдгийг Замын цагдаагийн албанынхан хэлж байв. Ингэхдээ замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиг үүрэг бүхий нийт 720 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах аж. Мөн энэ сарын 07-16-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадам болон бүх нийтийн амралтын өдрүүд тохиож байгаа билээ. Иймээс эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл “А”, “ДК”, “Ж”, “Г”, “Ү”, “Улаан-М”, “Цэнхэр М” гэсэн долоон төрлийн зөвшөөрлүүд олгогдсон. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогджээ. Эрхэм жолооч нарыг авсан зөвшөөрлөө маршрутанд заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой юм байна. Тодруулбал,
Төв цэнгэлдэх хүрээлэнд:
“А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан зургаан давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3, 4, 5, 6 давхаруудад тээврийн хэрэгслийн зогсоолтой.
“Г”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.
“Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.
Хүй долоо худагт:
Хүй долоо худагт нийт 7000 автомашин байрлуулах бөгөөд үүнээс “Ж”, “А”, “ДК”, Улаан “М”, Цэнхэр “М, “Ү”, “Г”,” зөвшөөрөлтэй автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.
“Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.
“Г”, цэнхэр “М”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.
Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий “М” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт үйлчлэх бөгөөд “Ж”, “ДК”, “А”, “Ү”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.
Б.Уранчимэг
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Громыко Евгений Васильевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэв.
УИХ малын эрүүл мэндийн талаарх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой хуулийн төслийг хэлэлцэж, удахгүй батлана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Мөн ОХУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр мал эрүүлжүүлэх хоёрдахь шатны төслийг хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлэв.
Талууд хөдөө аж ахуйн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа улам бататгаж, тулгамдаж байгаа асуудлаа богино хугацаанд шийдэхийн төлөө байна гэдэгт санал нэгдэв.
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулах гэж байна. Тухайлбал, иргэд наадамчин олондоо зориулан жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” роп, попын нэгдсэн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 21.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн “Улаанбаатарын үдэш” хүндэтгэлийн тоглолтын найруулагчаар “Фантастик Продакшн”-ы продюсер Ж.Алтаншагай ажиллаж байгаа бөгөөд 2017 оны трэнд урлагийн үзүүлбэрүүд, тухайлбал “Аьяаслаг монголчууд 2017” шоуны оролцогч Б.Шижирбат, О.Энх-Эрдэнэ, “Киви” хамтлагийн дуучин Ука, Люмино хамтлаг зэрэг олон арван уран бүтээлчдийг оролцуулахаар бэлтгэлээ хангаад байна. Бид энэ удаагийн тоглолтоор 2017 онд www.youtube.com сайтад иргэдийн хамгийн их хандалттай байсан дуу, хөгжим, бүжгийн тоглолтыг олон нийтэд толилуулахаар бэлтгэсэн юм. Энэ үдэш та бүхэн хамгийн дуртай дуугаа сонсож, тайз дэлгэцийн шинэлэг шийдэл, дуу хөгжмийн сонирхолтой найруулгыг үзэх боломжтойгоороо онцлог юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн хүндэтгэлд зориулан Японы цаасан урлалын үзэсгэлэн Улаанбаатар хотноо энэ амралтын өдрүүдэд боллоо.
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд өчигдөр эхлэн олны хүртээл болсон уг үзэсгэлэнг Японы цаасан урлалын холбоо олон нийтийн байгууллагаас зохион байгуулж, Монгол дахь Япон улсын Элчин сайдын яам, Нийслэлийн соёл урлагийн газар дэмжиж оролцсон юм. Японы Ваши/Washi/ буюу цаасан урлал нь зөвхөн япон цаасаар бүтээгдэн, энэхүү цаасны онцлогт тулгуурлан илэрхийлэл үүсгэдэг, уран зургийн нэгэн урсгал болж тогтсон гэдгээрээ алдартай. Өөрөөр хэлбэл олон зуун жилийн уламжлалтай япон цаасны бат бөх, уян хатан, гоёмсог шинж чанаруудыг ашиглан хүний дотоод сэтгэлийг илэрхийлдэг урлал юм. Энэхүү урлалаар модерн арт, поп артын чиглэлийн бүтээл, хүрээлэн орчин, хол ойрыг ашигласан бодит дүрслэл, юмс үзэгдэл, гоо сайхныг үзүүлэх боломжтой.
Японы алдарт цаасан урлалын уг үзэсгэлэнд Япон улсаас нийт 16 багш, уран бүтээлч хүрэлцэн ирж, бүтээлээ толилуулсан бөгөөд сонирхсон хүмүүст зааж, сургаж байсан юм. Үзэсгэлэнд “Камиллиа цэцэг”, “Ямафүжи цэцэг”, “Амралт”, “Явган хүний зам”, “Библи судар”, “Ээж”, “Цэцэг болон Фүжи уул”, “Өтгөн цэцэг”, “Хэлтэг”, “Самурай” зэрэг цаасан урлалын гайхалтай бүтээлүүд дэлгэсэн байв.
Хязаалан насны хурдан морьдын уралдааны эхний дөрвөн байрны морьдыг хасч магадгүй болжээ. Учир нь Хурдан морины салбар комисс цаг гаруйн хугацаанд хуралдсан уралдааны дүнг одоог хүртэл зарлаагүй байна. Эрлийз гэсэн шалтгаанаар эхний дөрвөн байрыг хасах талаар яригдаж байгаа аж. Салбар комиссын гэрийн гадаа уяачид цуглаж, эсэргүүцэл илэрхийлж байна. Энэ жилийн хязаалан насны хурдан морины уралдаанд 304 хурдан үрээ бүртгүүлснээс 122 нь л уралдсан. Үлдсэнийг нь эрлийз хэмээн хассан ажээ.
Германы Гамбург хотноо “Их 20”-ийн бүлгүүдийн орнуудын удирдагчид уулзсан билээ. Тэд уулзалтынхаа төгсгөлд “Бүх шударга бус худалдааны луйвартай тэмцэх ажлаа үргэлжүүлнэ” хэмээн мэдэгдэл гаргажээ. Түүнчлэн хууль ёсны худалдааг хамгаалах хэрэгслийн үүргийг хүлээн зөвшөөрсөн байна.
Дээд хэмжээний уулзалтын үеэр, зарим удирдагчид АНУ-аас харгалзан үзэж буй гаалийн тарифаар дамжуулан хамгаалах арга хэмжээний тал дээр буулт хийхгүй байгаад санаа зовж байгаа бөгөөд үүнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. АНУ нь дэлхий дахинд их хэмжээгээр үйлдвэрлэгдэж буй гангаар хийсэн бүтээгдэхүүний импортоо хязгаарлах хүсэлтэй байгаа гэнэ. Түүнчлэн дэлхийн дулаарлын асуудал дээр АНУ мөн адил тусгаарлагдсан байгаа юм.
Франц болон бусад олон улс орнуудаас АНУ-ын татгалзаж буй Парисийн уур амьсгалын гэрээний дагуух алхмуудыг авч хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.
Мэдэгдэлд 20-ийн бүлгийн 19 орноос уг Парисийн гэрээг буцаах боломжгүй гэсэн байна.