Categories
мэдээ улс-төр

Мотоо Хаяшиг Ерөнхий сайд хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Япон Улсын Ерөнхий сайдын тусгай элч, парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяшиг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд тусгай элчээ томилон ирүүлсэн нь Япон Улсын төр, засаг манай улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн тод илрэл хэмээн талархан хүлээн авч байна. Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд энэ онд олон чухал арга хэмжээ болж байгаагийн дотор Парламентын дээд удирдлага харилцан айлчилж байгаад баяртай байна. Манай УИХ-ын дарга М.Энхболд энэ оны гуравдугаар сард Япон улсад амжилттай айлчилсан. Харин Монгол, Японы харилцааны түүхэнд анх удаагаа Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга манай улсад албан ёсоор энэ сард айлчлах гэж байна. Т.Оошима даргатай уулзаж хоёр орны харилцааны талаар дэлгэрэнгүй санал солилцохдоо таатай байх болно” гэлээ.

Монгол Улс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг ОУВС-тай тохирч, энэ хүрээнд Япон Улсын Засгийн газар Монгол Улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсонд мөн энэхүү тусламжийн эхний хэсэг удахгүй орж ирэхээр болсонд баяртай байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат илэрхийллээ.

Японы Парламентийн Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгч Мотоо Хаяши “Өнгөрсөн оноос хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Монгол Японы эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй”-г онцлоод, Монгол Японы төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсанд талархаж байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрээр, маргааш Японы Засгийн газрын дэмжлэгээр баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, 2025 онд Осака хотноо зохион байгуулагдах Олон улсын Экспо үзэсгэлэнд Монгол Улсыг дэмжин ажиллахыг хүслээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэмлэх түүхтэй, Их Монгол улсынхаа эзэн болсон нийт иргэд ээ,

Та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөндэвшүүлье.

Өвөг дээдсийн минь бидэнд өвлүүлж үлдээсэн далай их соёлын хамгийн тод илэрхийлэл МОНГОЛ НААДАМ эхлэх гэж байна.

Сайхан морио унаж, шинэ дээлээр гоёж, айл хотлоороо жарган цэнгэж, баяр баясгалан дүүрэн байхын бэлгэ ерөөл нүүдэлч түмний уламжлалт баярын гол утга агуулга билээ.

Өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент эдийн засгаа өөд татах, иргэдийнхээ амьдралыг тогтворжуулах зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж ажиллалаа.

Зүтгэл чармайлтын үр дүн гарч эхэлснийг Та бүхэн мэдэж байгаа. 2012-2016 онд тасралтгүй уруудсаар, дөнгөж 1.0 хувьд хүрээд байсан эдийн засаг эргэн сэргэж, 4.2 хувь өслөө.

Төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж, алдагдал нь 2 дахин буурлаа.Төгрөгийн ханш чангарч, экспортын хэмжээ нэмэгдсэнээр гадаад худалдааны ашиг 1.0 тэрбум ам.долларыг давсан байна. Ажилгүйдлийн түвшин 2.5 хувиар буурч, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 4 дахин нэмэгджээ.

Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨР байх эрмэлзлийнхээ дагуу нэлээд хэдэн чухал шийдвэр гаргалаа.

Тэтгэвэрт гарах нас, жилийг өөрчилж, иргэн өөрөө хүсвэл эрэгтэйчүүд 35, эмэгтэйчүүд 30 жил ажиллаад тэтгэвэрт гардаг байх, эсвэл 65 нас хүртлээ ажил эрхэлж болдог байхаар хуульчилсан. Ээжүүдийг цалинтай болголоо. Хүүхдийн мөнгийг Монголынхоо бүх хүүхдэд олгохоор боллоо.

Цаашид тогтвортой өсөлттэй эдийн засгийг төлөвшүүлж, иргэн бүр ажилтай орлоготой, айл өрх болгон сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр илүү ихийг хийх хэрэгтэй байна. Бид хөгжил дэвшилд хүрэх зорилтоо хангаж, ард түмэндээ амласан амлалтаа бүрэн дүүрэн биелүүлэх болно.

Монгол наадамчид аа,

Дэнж хөндийд наадамчдын майхан алаглаж, удамт бөхчүүдийн хүч тэнхээ зодгондоо зангирч байна. Уяа морьдын сувдан хөлс цэвцийж, мэргэн харваачдын уухайн түрлэг дуурсаж байна. Монгол наадмын энэ жавхаа бол монгол түмний минь цог хийморийн илэрхийлэл билээ.

Энэ жилийн наадмын өнгөөс ирэх жилүүдийн амьдрал ахуйн байц төрх тодордог. Тиймээсдэлгэр баяр, дэрвэх хийморьтой сайхан наадаарай гэж ерөөе.

Хүлэг бүхэн хурдан, бөх болгон даваатай, сум тоолон мэргэн байг ээ.

Монгол орны минь буян заяа ямагт тэнгэрт тэтгэгдэж, монгол түмний минь амьдрал үргэлж дэвжин дэлгэрч байх болтугай.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилов

Image result for З.ЭнхболдМонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр тангараг өргөсөн юм. Өөрөөр хэлбэл шинэ Ерөнхийлөгч өнөөдрөөс ажилдаа ороод байгаа билээ. Шинэ Төрийн тэргүүн эхний ээлжинд цаашид хамтран ажиллах багаа бүрдүүлэх ёстой. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан З.Энхболдыг томиллоо.

Categories
мэдээ улс-төр

Элбэгээгийн он жилүүд

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржоос төрийн тамгыг гардан авсны дараа ажилдаа орлоо. Харин энэ удаа манай редакц Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан Цахиагийн Элбэгдоржийн талаар мэдээлэл бэлтгэлээ.

Image may contain: 2 peopleБага нас, эрдмийн мөр

Цахиагийн Элбэгдорж нь Ховд аймгийн Зэрэг суманд Цахиа, Хонинхүү нарын гэрт 1963 оны 3 дугаар сарын 8-нд тэдний найм дахь буюу отгон хүү болон мэндэлжээ. Ц.Элбэгдоржийн эцэг, эх тэр үеийн Монголын хүн амын ихэнхийн нэгэн адил малчин ард байсан тул Ц.Элбэгдорж багадаа ишиг, хурга, тугал, унагатай тоглож, хүүхдүүдтэй мориор уралдаж тоглож өсчээ. Зэрэг сумынхан өдгөө ч Ц.Элбэгдоржийн ээж Хонинхүү нь тууль хайлдаг, ерөөл магтаал сайхан хэлдгээрээ нутаг усандаа нэртэй тул цэрэгт явах, хол газар одохын өмнө Цахиагийн гэрт бууж, Хонинхүүгийн мэргэн цэцэн сургаалийг сонсоод мордох дуртай байсан гэж дурсацгаадаг.

Ховд аймгийн Зэрэг сумын бага, дунд сургуулийг онц дүнтэй дүүргэсэн Ц.Элбэгдорж 16 настайдаа Эрдэнэт хотод очин суралдаж, 1981 онд 10 дугаар ангиа төгсчээ. Ц.Элбэгдоржийн хүсэн мөрөөдсөн сэтгүүл зүйн ангийн хуваарь тэр жил Эрдэнэт хотод ирээгүй тул ирэх жилийн уралдаант шалгалтыг хүлээхээр шийджээ. Энэ хугацаанд тэрбээр аав, ээждээ туслахаар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт түр ажиллаад удалгүй засварчин болж, тун удалгүй тушаал дэвшин машинист болсон байдаг юм. Ажиллах хугацаандаа цэрэгт татагдаж нэг жил цэргийн алба хаав. Цэргийн албыг үлгэр жишээ хааж, “Улаан Од” сонинд шүлгүүд нь хэвлэгдсэнийг Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалын хүмүүс үзээд түүнийг яаман дээрээ дуудаж, шалгалт авчээ. Ингээд Батлан Хамгаалах Яaманд ирсэн Зөвлөлт холбоот улсын Цэрэг, Улс төрийн дээд сургуулийн хоёр хуваарийн нэгийг авсан түүхтэй.

Image may contain: 5 people, people smiling, people playing musical instruments

Хуучнаар Зөвлөлт холбоот улсын Львов хот дахь Цэрэг, Улс төрийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэн эх орондоо ирэв. Түүнчлэн АНУ-ын Боулдер хот дахь Колорадогийн Их сургуулийн Эдийн засгийн институт, АНУ-ын Харвардын их сургуулийг бүрэн тэтгэлэгтэйгээр суралцан төгссөн. Энэ хугацаандаа Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийн Төрийн удирдлагын магистр зэрэгтэйгээр 2002 онд төгссөн юм.

Image result for Цахиагийн ЭлбэгдоржАрдчилсан хөдөлгөөний Ц.Элбэгдорж

Ц.Элбэгдорж ардчилсан хөдөлгөөний алтан хараацайн нэг болж амь биеэ хайрлалгүй, хүмүүсийг зохион байгуулж, жагсаал цуглаан хийж, Монголын төр засгийн коммунист дэглэмийг цус урсгалгүйгээр 1989 онд төгсгөл болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Коммунист төр засгийн эсрэг Ц.Элбэгдоржийн гол шүүмжлэл нь ардчилсан нийгэм, үг хэлэх эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засаг Монгол оронд хэрэгтэй гэсэн бөгөөд Монголын коммунист төр засаг эдгээрийг дэмждэггүй байв.

Холбоотой ЗурагЦ.Элбэгдорж болон Монголын коммунизмын эсрэг хувьсгалын удирдагчид, дэмжигчдийн ачаар Монгол Улс төв Ази дахь анхны ардчилсан орон болсон юм. Олон улсын ухаантнууд болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ц.Элбэгдоржийг “Монголын Томас Жефферсон” гэж АНУ-ын тусгаар тогтнолыг тунхаглагчдын нэг, ардчиллыг үндэслэгч эцэгтэй зүйрлэн нэрлэдэг. Монголын Залуучуудын эвлэлийн их хурлын индэр дээр хэлсэн үгнийхээ төгсгөлд анх удаа Монголд ардчилал хэрэгтэй байгаа тухай ярьж, түүнийг бий болгоход залуусыг уриалан дуудаж, хамтарч ажиллах санал тавьсан. Хурлын дарга түүний яриаг тасалж, ийм зүйл ярьж болохгүйг сануулж байжээ. Энэ бол 1989 он. Монгол Улс коммунист орон болоод 68 жилийг туулаад байсан бөгөөд тэр үед хоёр хүний нэг нь коммунист Монгол Ардын хувьсгалт намын албан бус тагнуул байв. Тэдний матаасаар МАХH, Улс Төрийн Товчоо коммунизм, социализмаас өөр үзэл бодол илэрхийлсэн хүмүүсийг шийтгэдэг, цөлдөг байлаа. Тус хурлын завсарлагаар хоёр залуу Ц.Элбэгдоржтой уулзсан бөгөөд тэр гурав ардчилсан хөдөлгөөн байгуулахаар тохиролцож, энэ тухай нууцаар залуучуудад зар тараахаар болжээ. Тэр гурав бусад арван залуусын хамт хожмоо Монголын ардчилсан хувьсгалын арван гурван удирдагч гэж нэрлэгдэх болсон юм.

Related imageТэр үед Ц.Элбэгдорж “Улаан Од” сонины сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд Залуучуудын эвлэлийн их хуралд оролцсоны дараа ажилдаа ирэх үед нь Ц.Элбэгдоржийн “буруу үйлдэл”-ийн тухай хурлын даргын үг аль хэдийнээ сонинд нь хүрсэн байв. Сонины эрхлэгч нь түүнийг ажлын гадуур ямар нэг үйл ажиллагаанд оролцож, коммунист, социалист чиг шугамаас гажсан зүйл хийвэл ажлаас нь хална гэж сануулжээ. Тухайн үед Монгол дахь цорын ганц залуучуудын байгууллага байсан Монголын залуучуудын эвлэл нь Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН)-ын харъяа байгууллага байв. Анхааруулга авсан хэдий ч Ц.Элбэгдорж ба түүний нөхөд бусад залуустай МУИС-ийн дугуй танхимд нууцаар цугларч, тухайн үеийн хаалттай сэдэв болох ардчилал, чөлөөт зах зээлийн тухай юу мэдэхээ хэлэлцэн ярилцаж, ардчилсан хөдөлгөөн зохион байгуулах төлөвлөгөө зохиож эхэлжээ. Тэд олон удаа уулзаж, шинэ найз нөхөд, шинэ дэмжигчдийг өөрсөдтэйгээ нэгдүүлэхээр дагуулж ирж байв. Нэг шөнө тэд нээлттэй цуглаан зохион байгуулах тухай зарлалаа гудамжинд шонгийн моднууд дээр наасан байв.

1989 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Монголын Залуучуудын эвлэлийн байрны өмнө ардчиллын төлөө анхны олон нийтийн цуглаан болов. Хүмүүс цугларахад тус цуглааныг зохион байгуулагчдын нэг Ц.Элбэгдoрж микрофон аваад, Монголд Ардчилсан хөдөлгөөн байгуулагдаж байгааг зарлан тунхагласан. Тус хөдөлгөөнөөс удалгүй Ардчилсан холбоо байгуулагдав. Ардчилсан холбоо нь Монголын анхны төрийн бус ардчилсан байгууллага бөгөөд Элбэгдорж үндэслэн байгуулагчдын нь нэг юм. Тухайн үеийн Монголын төрийн дээд гүйцэтгэх байгууллага болох МАХН-ын Улс төрийн товчооны зүгээс шийтгэх, цөлөх, хэлмэгдүүлэх ихээхэн магадлалтай байхад ардчиллыг дэмжигчид улам олон жагсаал цуглаан зохион байгуулж байв. Монгол орноо ардчилсан нийгэмтэй болгохыг зорьсон Ардчилсан хөдөлгөөнийг монголчууд дэмжиж, тус хөдөлгөөн нь аймаг бүрт салбартай Монгол улс даяaр давалгаалсан хөдөлгөөн болон хувирав. Ардчилсан хөдөлгөөн жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулж, олон аймагт Ардчилсан хөдөлгөөнийг дэмжсэн багш ажилчдын ажил хаялт болов. Энэ бүх дарамт шахалтаар есөн гишүүнтэй МАХН-ын Улс Төрийн Товчоо ардчилсан хөдөлгөөний удирдагчидтай уулзаж хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн. Ц.Элбэгдорж хэлэлцээ хийгчдийн нэг байсан бөгөөд хэлэлцээний дараа Улс Төрийн Товчооны дарга Ж.Батмөнх Улс Төрийн Товчоог татан буулгах шийдвэр гаргаж, Улс Төрийн Товчоо татан буугдсанаар Монгол Улс Ардын Их хурал байгуулах боломжтой болж, Ардын Их Хурал нь хүний эрх, ардчилал, эрх чөлөөг баталгаажуулсан Монгол Улсын Үндсэн хуулийг баталсaнaap Монгол орон ардчилсан орон болсон.

Хэвлэлийн эрх чөлөөг дээдлэгч Ц.Элбэгдорж

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж найман жил Төрийн тэргүүнээр ажиллахдаа нэг ч сэтгүүлч, хэвлэлийн байгууллагыг хууль хяналтын байгуулагад өгч шалгуулаагүй гэдэг. Тэгвэл Ц.Элбэгдорж Монголын анхны бие даасан сонин болох “Ардчилал” сонинг 1990 онд үүсгэн байгуулж, эрхлэгчээр нь ажиллаж байв. Чөлөөт хэвлэлийг анх үүсгэн бий болгож, хамгаалсан үйл хэргийг нь үнэлж Монголын Сэтгүүлчдийн нийгэмлэгээс Ц.Элбэгдоржийг “Хэвлэлийн Эрх чөлөөний одон”-гоор 2000 онд шагнасан билээ. Ц.Элбэгдoрж aрд түмнээсээ сонгогдон Ардын Их Хурлын депутатаас эхэлж нийт гурван удаа УИХ-ын гишүүнээр 1990-2000 онд ажилласан байна. Тэрбээр хүний эрх, ардчилал, эрх чөлөөг тунхаглан баталгаажуулсан Монгол Улсын шинэ Yндсэн Хуулийг боловсруулан батлалцсaн юм.

Image may contain: 1 personМонгол дахь хамгийн анхны бие даасан телевиз болох Монгол, Америкийн хамтарсан Ийгл телевизийг Ц.Элбэгдорж 1995 онд үүсгэн байгуулалцсан байна.

Коммунист он жилүүдэд МАХН-ын засаглалаас өөр үзэл бодолтой, шашинтай байснаас нь болж хэлмэгдүүлж, устгасан 37 мянга гаруй хэлмэгдэгсэд, болон тэдний ар гэрийнхнээс Монгол Улсын төр уучлал хүсэх арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга байхдаа Ц.Элбэгдорж санаачилж, хэрэгжүүлсэн юм. Сталины үеэс эхэлсэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, ар гэрт нь нөхөн олговор олгох, нэр төрийг нь сэргээж, цаашид хүний эрх зөрчихийг хориглосон Цагаатгалын тухай хуулийг батлахад гол үүрэг гүйцэтгэсэн билээ.

Image may contain: 1 person

Элбэгдoрж анхны Аж ахуйтны нийгэмлэгийг үүсгэн байгуулсан бөгөөд тус байгууллага 1991 онд малчид нэгдлээс өөрсдийн хөрөнгө болох малаа хувьчилж авахад нь малчдад тусалсан. Малыг хувьчилж, малчдыг хөрөнгөтэй болгосны ачаар Монгол Улсад социалист он жилүүдэд хэзээ ч 25 саяд хүрч үзээгүй таван хошуу малын тоо толгой мал хувьчлагдсанаас хойш богино хугацаанд 30 саяд хүрчээ.

Image result for Ц.ЭлбэгдоржЕрөнхий сайд Ц.Элбэгдорж

Монголын түүхэнд Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан хоёрхон хүний нэг нь Цахиагийн Элбэгдорж юм. Ардчилсан намын даргын хувьд Ц.Элбэгдорж МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо Эвсэл”-ийг хамтран удирдаж, тус эвслийг 1996 оны Улсын Их Хурлын сонгуульд түүхэн ялалтанд хүргэсэн билээ. Тэрбээр УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар 1996-2000 онд, УИХ-ын дэд даргаар 1996-1998 онд тус тус ажилласан.

1998 оны дөрөвдүгээр сард Монголын сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдаар сонгогдсон юм. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа улс үндэстний хэмжээнд тулгамдсан улс төр, эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх амин чухал алхмууд хийсэн бөгөөд Монгол Улсын нээлттэй гадаад бодлогыг тууштай үргэлжлүүлсэн. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлагчдын нэг нь Ц.Элбэгдорж бөгөөд тэрбээр тус хуулийг 1998 онд батлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тус хууль дээр тулгуурлан батлагдсан дараагийн хуулиар улсын мэдлийн өдөр тутмын сонингууд болох “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинуудыг төрөөс шууд хянадгийг нь зогсоож, олон нийтийн сонин болгосон хууль гарсан. Эхний удаа Ц.Элбэгдорж найман сар тус албан тушаалыг хашжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа 2004 оны наймдугаар сарын 20-нд сонгогдсон. Энэ нь улс төрийн хоёр гол эсрэг, тэсрэг хүч болох ардчилсан намуудын эвсэл, экс-коммунист МАХН хоёр 2004 оны УИХ-ын сонгуульд тэнцүү суудал авсны дараа бий болсон Их эвслийн Засгийн газар байв. Хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллахдаа Ц.Элбэгдорж Монголын хөгжилд хамгийн том тээг саад болоод буй авлига, ядууралтай дайн зарласан юм. УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр 2005 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Бид авлигын учир шалтгаан, эхийг мэдэж, авилгалыг бульдозeрдoнo” гэж хэлсэн шигээ авлигын эсрэг шаргуу тэмцсэн.

Элбэгдорж Жорж Буш зурган илэрцүүд2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Уокер Буш Монгол Улсад айлчилж, Төрийн ордонд монголчуудад хандан үг хэлэхдээ Монголын ардчиллыг, Монголд ардчилал авчирсан залуусын үйл хэргийг магтаж, энд Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдoржийг онцлон дурдсан юм.

АНУ-ын Эн Би Си телевизийн Ньюс нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Бид (Монгол Улс) терроризстай тэмцэх дэлхийн хүч чармайлтанд хувь нэмрээ оруулахыг чармайж байна” гэжээ. Хэдий тийм боловч тэрбээр “терроризмтай тэмцэх” нэрээр улс орнууд өөрийн ард түмний эсрэг “эрс ширүүн арга хэмжээ” авахын эсрэг анхааруулсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди “Берлины иргэн” болсны адил “2001 оны есдүгээр сарын 11-ний дараа бид бүгдээрээ Нью-Йоркчууд болсон” гэж Ц.Элбэгдорж 2001 оны 10-р сард Нью-Йорк хотод болсон Төрийн бус байгууллагын Дэлхийн нийгэмлэгийн “Дэлхий дахь хүчирхийлэл: Хямрал ба итгэл найдвар” хурал дээр олон улсын төрийн бус байгууллагуудын удирдлагууд, улс орны удирдагчид байсан хүмүүст хандан хэлсэн байна.

Ц.Элбэгдoрж Монгол орныг цөлжилтөөс сэргийлж, байгалиа хамгаалж, агаарын бохирдлыг багасгахын тулд мод тарих Ногоон хэрэм хөтөлбөрийг санаачилжээ.

Мөн Европын Холбоотой Чөлөөт худалдааны гэрээ байгуулж, Монголын бүх бүтээгдэхүүн Eврoпын улсуудад татваргүйгээр экспортлогдох болсон. Тэрбээр дотоодын үйлдвэрлэгчдээ идэвхтэй дэмжсэн юм. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээндээ авах ёстой лиценз, болон үйлдвэрлэл явуулахад шаардагддаг байсан хэт олон тогтоол журмуудыг цөөлсөн. Өмнө нь дотоодын үйлдвэрлэгчдэд ялгавартай хандан, цөөн компанийг “ногоон гэрэл” -ийн компаниуд хэмээн зөвхөн тэдгээр компаниуд гаалийн татваргүйгээр хэрэгцээтэй эд анги, тоног төхөөрөмж импортлодог байсан бол Ц.Элбэгдoрж бүх дотоодын үйлдвэрлэгчдэд бүгдэд нь ижил “ногоон гэрэл” өгч дүрэм журмуудыг өөрчилсөн.

Ц.Элбэгдoржийн Засгийн газар Монгол орны айл бүрийг компьютeржүүлж, нэг төгрөгний үнэтэй интернетээр хангах ажлыг санаачлан эхлүүлснэээр саяхныг хүртэл хүн амын цөөхөн хувийн хэрэглээ байсан компьютер бүх нийтэд хүртээмжтэй болох үүд хаалга нээгдсэн. Ц.Элбэгдорж техник мэргэжлийн сургууль, тусгай мэргэжлийг хүчтэй дэмжих замаар ажилгүйдлийг ихээхэн бууруулсан билээ. Дунд сургуульд орос хэлний оронд англи хэлийг хоёр дахь хэл болгон өөрчилж, Монголын эдийн засагт түүхэнд хамгийн их орлого цуглуулж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох ажлыг эхлүүлж, өндөр настны тэтгэврийг өндөр хувиар нэмэгдүүлсэн. Хархорин сумыг соёлын болон аялал жуулчлалын төв хот болгон хөгжүүлэх санаачилга гаргахад жинтэй үүрэг гүйцэтгэсэн боловч уг ажил одоог хүртэл хэрэгжихгүй, зогсонги байдалтай байна.

Мөн төрийн хяналттай Монголын Үндэсний ТВ, Монголын Үндэсний Радиог олон нийтийн статустай, төрийн хяналтгүй болгох хуулийг санаачлан, УИХ-ын даргатай хамтран УИХ-д оруулсан нь хууль болон 2005 онд батлагдсан. Түүний Засгийн газар Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан чөлөөтэй зохион байгуулахыг зөвшөөрөн хуульчилсан хуулийн төслийг УИХ-д санаачлан оруулсан нь хууль болон батлагдсан. Өмнө нь Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийх нь хуулиар зөвшөөрөгдөөгүй байсан юм.

Хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллав

2004 оны УИХ-ын сонгуульд 50, 50 хувийн тэнцүү санал авсаны дараа Их эвслийн Засгийн газар байгуулахын тулд Ардчилсан нам, МАХН гурван гэрээ байгуулж 2004 онд Ц.Элбэгдорж их эвслийн Засгийн газрын Ерөнхий сайдаар ажилласан. Иргэний хөдөлгөөнүүд болон монголчууд МАХН-ын шийдвэрийн эсрэг маш олон хүчтэй эсэргүүцлийн цуглаан, жагсаал хийв. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан шалтгааны талаархи асуултад МАХН гадаадын хэвлэлд хариулахдаа “Элбэгдорж авлигатай хангалттай тэмцэж чадаагүй” гэсэн бол МАХН-ыг шүүмжлэгчид хэлэхдээ “МАХН өөрийнх нь булхай, авлигыг илчлэх албан ёсны авлигатай холбогдсон шалгалтуудыг хийлгэхгүйн тулд МАХН зориудаар Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг урьдчилан унагасан” гэж Вьюс Ваэйрт бичжээ. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг USAID -ын тайланд МАХН-ын өндөр албан тушаалтнууд авлигад гүнзгий хутгалдсан гэж онцлон тэмдэглэсэн байна. Ц.Элбэгдорж эсрэгээр нь авлигатай хатуу тэмцэж байв. МАХН-аас томилсон Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар авлигын үйлдэл дээрээ баривчлагдсан бөгөөд тэрбээр авлигын сүлжээнд МАХН-ын удирдлагууд түүний гол сүлбээтэн хэмээн мэдэгдээд байсан тухай сонин хэвлэлүүд мэдээлж байсан. МАХН-ын удирдлага Х.Баатартай уулзсаны маргааш өдөр МАХН Элбэгдоржийн их эвслийн Засгийн газраас гарах шийдвэрээ гаргасан.

Ц.Элбэгдoрж “Бид олуулаа болоод эргэж ирнэ” хэмээх алдарт амлалтаа хоёр дахь удаагаа УИХ-ын индэр дээрээс Засгийн газрыг нь унагасны дараа хэлэв. Тэрбээр энэ амлалтыг анх 1994 онд УИХ-ын 76 гишүүний 70 нь МАХH-аас сонгогдсон гишүүд байж тэд Элбэгдoржийн ардчилсан бодлогыг асар их эсэргүүцэж байх үeд УИХ-ын гишүүнээс татгалзахдаа хэлсэн юм. Элбэгдорж амлалтаа биелүүлж Ардчилсан нам, түүний “Ардчилсан Холбоо Эвсэл” -ийг удирдалцаж, тус эвсэл 1996 оны УИХ-ын сонгуульд ялсан билээ.

Image may contain: 12 people, people smiling

Image may contain: 2 people, people standing

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

2009 онд Монгол Улс Ерөнхийлөгчөө сонгох сонгуулиа явуулав. Үүнд Ардчилсан нам Ц.Элбэгдоржийн нэрийг дэвшүүлэн, парламентад суудалтай Ногоон нам, Иргэний Зориг нам түүнийг дэмжин оролцохоо илэрхийлэв. Тэрээр үүргээ гүйцэтгэж буй Ерөнхийлөгч Н.Энхбаяртай өрсөлдсөн юм. 2009 оны тавдугаар сарын 24-нд болсон сонгуулийн урьдчилсан дүнгээр 51.24 хувийн санал авч ялсан юм. Ц.Элбэгдорж найман аймаг болон нийслэлийн долоон дүүрэгт өрсөлдөгчөөсөө илүү санал авсан бөгөөд сонгогчдын бараг тал нь төвлөрсөн нийслэл хотод байгуулсан ялалт нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад түлхэц болов. Тэрээр 2009 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 12:06 цагт тангараг ргөж, албан ёсоор Ерөнхийлөгчийн ажилдаа орсон. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Ц.Элбэгдоржийг дахин нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаа сонгогдон ажиллаж байна.

Image may contain: 3 people, people sitting and indoor

Image may contain: 2 people

2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Ц.Элбэгдорж нийт сонгогчдын 50.23 хувийн санал авч ялалт байгууж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Монгол Ардын намын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 41.97 хувь, Монгол Ардын Хувьсгалт намын нэр дэвшигч Н.Удвал 6.5 хувийн санал авчээ. Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2013 оны долдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд Чингис хааны хөшөө, УИХ, ард түмнийхээ өмнө тангараг өргөлөө. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч түүхэнд анх удаагаа олон нийтийн өмнө төв талбайд тангараг өргсөн үйл явдал болов.

Image may contain: 7 people

Энэ хугацаанд тэрбээр Монгол Улсын нэр хүндийг олон улсад таниулж, АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг өнгөрөгч онд эх орондоо зохион байгуулж байлаа. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг дэлхийн 1000 гаруй сэтгүүлч сурталчилж байв. Мөн 2014 оны зургадугаар сарын 9-ний өдөр Шилэн дансны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж өрийн байгууллагуудын төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэх тогтолцоог бий болгов.

Image may contain: 2 peopleЦ.Элбэгдоржийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулж хэвшүүлэв. Дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нартай уулзаж эдийн засгийн коридор, гурван орны хэлэлцээг эхлүүлж дэлхийн анхааралд Монголыг багтааж чадсан юм. Түүнийг Монгол Улсыг дэлхийд хамгийн сайн таниулж, сурталчилж чадсан Төрийн тэргүүн хэмээн үнэлдэг.

Харин 2017 оны долдугаар сарын 10-ны өдрийн 12.30 цагт Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад төрийн тамгыг шилжүүлэн өгснөөр албан тушаалаасаа буулаа.

Эх сурвалжид www.wikipedia.org-ийг ашиглав.

Categories
мэдээ нийгэм

​Жуулчдад туслах мэдээллийн төв ажиллаж эхэлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс баяр наадамтай холбогдуулан жуулчны лавлах утас ажиллуулж эхэлжээ. Жуулчид үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гомдол, саналыг 70108687, 88004523, гэмт хэрэг, зөрчлийн талаар 102, 70191212 мэдээлэх боломжтой юм.

Мөн жуулчдад үйлчлэх таних тэмдэг бүхий “Оюутан цагдаа” болон Бага тойруу, Сөүлийн гудамж, Жанжин Д.Сүхбаатарын талбайн баруун талд байрлах “Жуулчны мэдээллийн төв” мэдээ мэдээлэл өгөх болон бусад тусламжийг өгч байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

​Наадмын өдрүүдээр ихэнх нутгаар хурц нартай байж, хэт хална гэв

Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халах аж. Иймээс малчид иргэд болон аялал зугаалгаар зорчигчдыг нарших, хэт халуунд даралт ихсэх зэргээс урьдчилан сэргийлэхийг холбогдох албаныхан анхааруулж байна.

Наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар: 11-13-нд нутгийн хойд хэсгээр, 14-16-нд зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байна. 15-16-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 10,13-нд нутгийн баруун хэсгээр, 11-12-нд нутгийн хойд хэсгээр, 14-15-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус дулаан байна. 13-15-нд Орхон-Сэлэнгийн саваар өдөртөө 31-36 градус хүрч хална.
Зүүн аймгуудын нутгаар: 11-12,16-нд нутгийн хойд хэсгээр, 13-14нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 10-11,13-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 24-29 градус, бусад хугацаанд шөнөдөө 14-19 градус өдөртөө 29-34 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 13,15-16нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 29-34 градус,бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 33-38 градус хүрч хална.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тангаргаа өргөж, төрийн тамгыг гардан авлаа

Монголын Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгууль болж, АН-аас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга хоёр шатны санал хураалтаар ялалт байгуулан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тэрбээр долдугаар сарын 10-ны энэ өдөр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, Монгол төрийн тамгыг албан ёсоор гардан авлаа. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос хийсэн гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

​Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулав

Өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд 138, Сүхбаатарын талбайд 85, Хүй долоо худагт 19 нийт бага насны 232 хүүхэд төөрсөн байна. Ингээд цагдаагийн алба хаагчид эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Иймээс иргэдийг бүх нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөх, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий газраас санууллаа.

Мөн иргэн таны ойр орчимд хүүхэд төөрөх, хүүхэдтэй холбоотой аюултай гэмт хэрэг гарвал Цагдаагийн байгууллагын 102, Хүүхдийн тусламжийн 108 дугаарт холбогдож, хэлэхийг анхааруулсан юм.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Дэмбээгийн Оюунтуяа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Дэмбээгийн Оюунтуяа нь хэвлэл мэдээллийн салбарт хорь гаруй жил үр бүтээлтэй ажиллах хугацаандаа “Монголын төр дээрэмд гаршиж байна”, “Сайхан амьдруулах муухай амлалт”, “Монголын төр дэх шашны нөлөө нүд халтирмаар болоод удлаа”, “Үсэг бичиг мэддэггүй хүн хүртэл үндсэн хууль өөрчилнө гээд гүйж явах юм”, “Монгол ба америк тамирчны ялгаа” зэрэг олон даацтай нийтлэлүүдийг бичсэн юм. Түүний нийтлэлүүд сэтгүүл зүйн дөрөв дэх засаглал байх зарчимд яв цав нийцэж, нийгэмд бугшсан асуудлуудыг шийдвэрлэхэд дорвитой хувь нэмрээ оруулсаар иржээ.

Б.НАРАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Төрийн өндөрлөгүүд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй УИХ, засгийн газрын гишүүд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.