Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргын бие төлөөлөгч, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын дарга Си Зиньпинээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Егрөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэсэн захидлыг гардуулан өгсөн юм.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны сэдвүүдээр ярилцлаа.

Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар нарын зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон ажлын алба хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны их танхимд тангарагаа өргөлөө. Тэрбээр “Итгэл өгч, найдан дэмжиж, Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ халуун баяр, талархал илэрхийлье. Монголын ард түмэнд маш олон хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн бодлого зорилтууд ар араасаа цуварч, хамтын ажиллагаа, хөдөлмөрч сэтгэл, эх оронч сэтгэлгээг шаардаж байна. Олон түмний хүлээлт хийх ажлын минь замын зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж бодож байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар та бүхнийхээ итгэл дэмжлэгээр сонгогдож, Үндсэн хуулийн дагуу тангаргаа өргөлөө. Та бүхнийхээ өндөр итгэлийг шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа дахин тангараглаж байна” хэмээсэн юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон ажлын албаныхан баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Батхааны хурдан шарга үрээ түрүүллээ

Шүдлэн насны морьдын уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Н.Алдаржаргалын уясан Т.Батхааны хурдан шарга үрээ түрүүлээ. Аман хүзүүнд Завхан аймгийн Цагаан чулуут сумын Б.Баярдоржийн хурдан хээр үрээ, айргийн гуравт Өмнөговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Сумьяасүрэнгийн цагаан үрээ, дөрөвт Төв аймгийн Бүрэн сумын уяач Ариунбаярын хээр үрээ, айргийн тавд Заамарын Энхболдын хээр үрээ хурдаллаа.

Н.ГАН

Categories
мэдээ нийгэм

Гараанаас ердөө 59 шүдлэн гарлаа

Шүдлэн насны морьдын уралдаан зурган илэрцүүдШүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт болж байна. Нийт 254 шүдлэн бүртгүүлсэн ч гараанаас ердөө 59 шүдлэн гарлаа.

Эрлийз морьдыг тусад нь уралдуулна гэсэн шийдвэр гарсан тул ийнхүү олон тооны морьдыг хасаж байна.

Харин холоос зорьж ирсэн уяачид үүнд ихэд бухимдан, цаг, мөнгөө гарздаж нийслэлд ирээд, морио уралдуулж чадалгүй буцах нь гэцгээж байна. Эрлийз морьдын уралдаан энэ сарын 13-нд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Шүдлэн насны морьд гарааны зурхайгаас эргэлээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмынхурдан морьдын уралдаан өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн билээ.Тэгвэл одоо баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанаар үргэлжилж байна. Дөнгөж сая шүдлэн морьд гарааны зурхайгаас эргэлээ. Нийт 254 шүдлэн бүртгүүлсэн ч гараанаас ердөө 59 шүдлэн гарав.

Эрлийз морьдыг тусад нь уралдуулна гэсэн шийдвэр гарсан тул ийнхүү олон тооны морьдыг хасаж байна.

Харин холоос зорьж ирсэн уяачид үүнд ихэд бухимдан, цаг, мөнгөө гарздаж нийслэлд ирээд, морио уралдуулж чадалгүй буцах нь гэцгээж байна. Эрлийз морьдын уралдаан энэ сарын 13-нд болох юм байна.

Н.ГАН

Categories
мэдээ нийгэм

​Наадмын нээлтийн тасалбар олдоц муутай байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрөл авсан иргэд, аж ахуйн нэгжийн эзэд асар майхнаа босгож, бэлтгэлээ базаагаад тун завгүй байна. Цэнгэлдэхийн орчимд наадмын “тасалбар авна” гэсэн иргэд цөөнгүй байв. Маргаашийн буюу наадмын нээлтийн тасалбар энд олдоц муутай байсан юм. Харин наадмын хоёр дахь өдрийн тасалбарыг 12000 төгрөгөөр худалдаална гэж шагчид хэлж байлаа. Гэхдээ наадам өнгөрөгч баасан гаригт буриад сурын харваагаар аль хэдийнэ эхэлсэн тул наадмын хуушуур худалдаанд гарчихсан ширхэг нь 1000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Өнөөдрийн хувьд төв цэнгэлдэхийн урд байрлах сурын талбайд үндэсний сур хана харваагаар үргэлжилж байсан бол шагайн харваан наадгай өнөөдөр эхэлжээ. Үндэсний сурын хана харваанд 21 аймгийн улсын цолтой болон залуу 540 харваач оролцож байсан юм. Тэдний дунд дархан мэргэн тав, даяар дурсах мэргэн хоёр, даян мэргэн дөрөв, улсын мэргэн 16, хүндэт мэргэн тав, гарамгай харваач долоо, гоц харваач 16 байгаагаас гадна 230 залуу харваач оролцож байгаа юм. Энэхүү харваанд 18 наснаас дээш насныхан оролцдог бөгөөд хамгийн ахмад нь 80 настай ажээ. Харин Урианхай сурын харваанд 180, Буриад сурын харваанд 150, өсвөрийн 150 нийт 1000 гаруй харваач улсын баяр наадмаар цэц мэргэнээ сорьж байгааюм байна. Харин шагайн харваан тэмцээнд 62 багийн 558 харваач оролцож байв. Шагай болон сурын харвааг үзэхээр зорин ирсэн наадамчид энэ өдөр тун цөөхөн харагдав. Эрийн гурван наадмын нэг болох сурын харваа болон үндэсний наадгай шагайн харвааг цөөн тооны жуулчид болон харваачид өөрсдөө л үзэж сонирхож байсан нь харамсалтай.

Наадмын өдрүүдэд“А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан зургаан давхар автомашины зогсоолд байрлуулах боломжтой. Тус авто зогсоол нь 3, 4, 5, 6 давхаруудад тээврийн хэрэгслийн зогсоолтой ажээ. “Г”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана. “Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд байрлах юм байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын өдрүүдэд нийслэлийн мэргэжлийн хяналтын явуулын лаборатори байрлаж ажиллах юм байна. Хүнс, худалдаа үйлчилгээ эрхлэх бүх газруудыг зориулалтын асар барихыг шаардаж байгаа ажээ. Наадмын үеэр үйлчилгээ үзүүлэх иргэд, ААН-үүдэд дараах зүйлсийг хоригложээ. Үүнд, гар дээрээс худалдаа эрхлэх, согтууруулах ундаа болон тамхи худалдах, түргэн муудах майонез, өндөг, хиам болон тэдгээрийг оролцуулсан бүтээгдэхүүн худалдах, халаасан болон нөөшилсөн хоолоор үйлчлэх,
заасан байршлаас өөр газар хүнсний худалдаа явуулах, хог хаягдлаа ил задгай асгах,
хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглосон байна.

Б.НАРАН

Categories
мэдээ соёл-урлаг

​Язгуур урлаг, дэлхийн сонгодог бүтээлүүдийг толилуулна

Холбоотой Зураг

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмыг зориулсан “Үндэсний бахархал” тоглолт өнөөдөр 20.00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Энэхүү тоглолтыг НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театртай хамтран зохион байгуулах юм. Тоглолтын үеэр язгуур урлагийн үзүүлбэрүүдээс гадна дэлхийн сонгодог бүтээлүүдийг нэгэн тайзнаас олон нийтэд толилуулах юм. Тоглолтын найруулагчаар Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын захирал Г.Цоггэрэл ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Түрүүлж, айрагдсан эрлийз хязаалангуудыг хасчээ

Хязаалан насны морьдын уралдаан эхэллээ зурган илэрцүүд

Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос хязаалангийн уралдааны түрүү болон айргийн тавд хурдалсан хүлгүүдийг эрлийз гэж үзэн хасчээ. Ингэснээр уралдааны 6-9 дүгээр байранд орсон хязаалангууд урагшилж айраг, түрүүны шагналыг хүртэх байсан ч мөн эрлийз гэх шалтгаанаар хасагдсан аж.

Энэ талаар шүдлэнгийн уралдааны дараагаар хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос мэдээлэл хийх юм байна.

Уг нь хязаалангийн түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ, аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд үрээ, айргийн гуравт Баянхонгор аймгийн Богд сумын уяач Д.Ганболдын хонгор халзан, дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харъяат Б.Батсайханы шарга халзан, тавд Дундговь аймгийн Дэрэн сумын харъяат Л.Эрдэнэбаярын хээр үрээ тус тус хурдалсан.

Н.ГАН

Categories
мэдээ нийгэм

Хөдөө орон нутгийн замд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна

Хөдөө орон нутгийн замд зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна зурган илэрцүүд

Үндэсний их баяр наадам болон аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан гаднын болон дотоодын жуулчид, аялал зугаалгаар явах иргэдийн оо ихэссэн. Тиймээс хөдөө орон нутгийн замууд нэлээд ачаалалтай байх болжээ.

Иймд Автотээврийн үндэсний төвөөс шат дараалалсан ажлыг өрнүүлж байгаа бөгөөд аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгаас эхлэн хяналт шалгалтыг эрчимжүүлж эхэлжээ. Хөвсгөл аймгийн автотээврийн төв, аймгийн Замын цагдаагийн тасгийн холбогдох мэргэжилтнүүд техникийн бүрэн бүтэн байдал, жуулчин тээвэрлэж байгаа том болон дунд оврын тээврийн хэрэгслийг хянан шалгаж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Мөн ардтргэдийг хөдөө, орон нутгийн замд гарахдаа хууль бус тээврээр зорчилгүй Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг мөн холбогдох байгууллагуудаас өгч буй анхааруулга, мөн замын хөдөлгөөний дүрмээ сайтар баримтлан хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Автотээврийн үндэсний төвтэй албан ёсны гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттай . Осол саатал гарсан тохиолдолд өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгох бүрэн боломжтой зэрэг маш олон давуу талтай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Айргийг олон төрлийн хоолтой холихгүй уувал сайн

Холбоотой Зураг

Үндэсний их баяр наадмаар наадамчин олны гол идээ, ундаа гэвэл айраг, хуушуур билээ. Наадам хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан, Дээлтэй монгол наадам, Сурын харваа зэргээр өнөөдөр үргэлжилж байна. Мөн хангай болон говийн аймгуудаас ирсэн шинэхэн айраг ч худалдаанд гарчээ. Монгол гүүний айрагны ач тус тоочоод барамгүй олон.

Айргийг тарваганы мах, жимс жимсгэнэтэй хольж уувал хор болно. Аль болох салат, жимс ногоо олон төрлийн найрлагатай хоолтой холихгүй хэрэглэвэл сайн.

Тухайлбал, айраг арьсыг залуужуулж, цайруулна. Угаас гүүний айраг, саам уух эхний өдрүүдэд гэдэс дотор цэвэрлэгдэж, хорт бодис биеэс гадагшилдаг. Мөн биед шингэсэн саамны уураг хүний биеийг эрүүлжүүлэхээс гадна элгийг хоргүйжүүлдэг. Тиймээс гүүний саам уусны дараа хүний биеийн дотоод хордлого тайлагдаж, эд эс шинээр нөхөн төлжиж, царай зүс өнгөлөг болохоос гадна үрчлээ тэнийдэг байна.

Гүүний саам нь бусад малын сүүтэй харьцуулахад маш өвөрмөц найрлагатай. Манай ард түмэн 2300 жилийн тэртээгээс гүүний саамыг хэрэглэж ирсэн түүхтэй. Гүүний айраг, саам нь тансаг ундаа төдийгүй, уушиг, ходоод гэдэс, үе мөчний өвчнийг анагаах эмчилгээний ач холбогдолтой болохыг мэдэж, хэрэглэсээр иржээ.

Н.ГАН