Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн бие төлөөлөгч, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн бие төлөөлөгч М.Хаяаши уулзалтын эхэнд ноён Ш.Абэ-гийн баяр хүргэсэн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгөв.

Уулзалтын үеэр тэд хоёр талын харилцааны асуудлуудаар санал солилцон ярилцлаа.

Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нарын зэрэг албаны хүмүүс, Япон Улсын талаас ГХЯ-ны Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн дарга К.Эндо, ГХЯ-ны Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн дэд дарга С.Оцү, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, тус ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга А.Накао, К.Такахаши нар оролцов.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, өрхийн эмнэлгүүд баяраар ажиллана

Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 10-16-нд хооронд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо.

Долоодугаар сарын 10-17-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/93 тоот тушаал гарсан байна. Мөн энэ өдрүүдэд “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт ажиллах хариуцлагатай жижүүрүүдийг томиллоо.

Түүнчлэн “Баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/90 тоот тушаалаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худагт Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын эхний өдөр 23 хэмийн дулаан, үүлэрхэг байна

Дэнж хотойлгосон монгол наадам эхэллээ. Наадмын энэ өдрүүдэд цаг агаар ямар байгааг уншигчиддаа хүргэе. Маргааш өглөө Улаанбаатар хотод 19 хэмийн дулаан, үүлэрхэг байна. Харин өдөр 13 цагаас хойш 18 цаг хүртэл 23-25 хэмийн дулаан байх нь ээ. Оройдоо 17 хэмийн дулаан байх бол шөнөдөө 14 хэмийн дулаан байна. Наадмын эхний өдөр буюу маргааш хур бороо орохгүй ч зарим газраараа түр зуурын тундастай. Харин нөгөөдөр буюу 12-нд нийслэл хотод маань хур бороо орж, нар, хур тэгширсэн, дэлгэр сайхан наадам болно. Маргааш цаг агаарын хувьд хэт халахгүй ч наршихаас сэргийлж, шүхэр, нүдний шил, нарны тос биедээ авч явж, шингэн зүйл сайн уухыг сануулъя. Мөн наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх орчим хүн, автомашин, морьдын хөдөлгөөн их тул сонор сэрэмжтэй, болгоомжтой явахыг анхааруулъя.

Э.МӨНХ

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр 20:00 цагаас “Үндэсний бахархал” тоглолт болно

Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан “Үндэсний бахархал” тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театртай хамтран өнөөдөр 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Энэхүү тоглолтоор үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг иргэд, олон нийтэд зориулан толилуулахаар бэлтгэсэн байна. “Үндэсний бахархал” тоглолт нь язгуур урлагийн үзүүлбэрүүдээс гадна дэлхийн сонгодог бүтээлүүдээс бүрдэж байгаа ба найруулагчаар Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын захирал Г.Цоггэрэл ажиллаж байгаа аж.

Үндэсний хөгжмийн их найрлын гайхамшигт аялгуу, уран чадварлаг бүжигчдийн сэтгэл сэргэм бүжиг, их тал нутгийг сануулам уртын сайхан дуунуудаас сонсохын ялдамд мэлмий юугаа баясгаж, сэтгэл зүрхээ хөглөхийг урьж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

С.Галбадрах: Үүлдэрлэг байдлаар 47, сэрвээний өндөрөөр 109 шүдлэн тус тус хасагдсан

Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт болсон. Нийт 254 шүдлэн бүртгүүлсэн ч гараанаас ердөө 59 шүдлэн гарсан юм. Эрлийз морьдыг тусад нь уралдуулна гэсэн шийдвэр гарсан тул ийнхүү олон тооны морьдыг хассан билээ. Энэхүү шийдвэрт холоос зорьж ирсэн уяачид бухимдан, цаг, мөнгөө гарздаж нийслэлд ирээд, морио уралдуулж чадалгүй буцах нь хэмээж байгаа юм.

Харин энэ тухай Хурдан морины комиссын салбар хорооны нарийн бичгийн дарга С.Галбадрах “Шүдлэн насны моридын уралдаанд 254 шүдлэнгээс 59 нь уралдлаа. Нийт хасагдсан шүдлэнгийн 47 нь үүлдэрлэг байдал, сэрвээний өндөрөөр 109, үлдсэн нь тавиач буюу уралдааны үймүүлдэг хүүхдүүдтэй морьдыг хассан” гэлээ.

О.АРИУН

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурыг хамгаалах тухай зарлиг гаргажээ

Хөвсгөл нуур зурган илэрцүүд

Монголын Улсын Ерөнхийлөгчийн албыг найман жил хашсан Цахиагийн Элбэгдорж сүүлийн зарлигаа өнөөдөр өглөө гаргасан байна. Хөвсгөл нуурыг хамгаалах тухай; Хадны зураг, бичээсийг хамгаалах, судлах ажлыг дэмжих тухай зарлигаа өнөө өглөө гаргасан байна.


Categories
мэдээ нийгэм

ФОТО: Дээлтэй монголчууд дэнж хотойтол наадаж байна

Гэрэл зургуудыг С.ГЭРЭЛТ-ОД

Categories
мэдээ нийгэм

Төөрсөн хүүхдүүдийг харах тусгай гэр ажиллуулж байна

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүй долоон худагт эцэг эхээсээ төөрсөн хүүхдүүдийг харах тусгай гэрийг энэ жилээс ажиллуулж байна.

Төөрсөн хүүхдүүдийг асран хамгаалагчид нь иртэл цагдаагийн хамгаалалтад байлгадаг байсан бол ийн тусдаа гэрт байлгахаар болжээ. Гэрт тоглоомын хэсэг, хүүхэлдэйн кино үзүүлэх телевиз байрлуулсан байна.

Мөн “Өнөр бүл” хүүхэд асрах төвийн хоолзүйч нар эрүүл хоол, цайгаар үйлчилж байна. Өнгөрсөн баяр наадмаар Хүй долоон худагт зуу, Төв цэнгэлдэх хүрээлэнд 200 орчим хүүхэд эцэг эх асран хамгаалагчдаасаа төөрсөн юм.

Categories
мэдээ нийгэм

А.Отгонжаргал: Наадмаа хоног тоолон хүлээж, үндэснийхээ дээлээр гоёдог

А.Отгонжаргал “Бид гэр бүлээрээ “Дээлтэй монгол” наадамдаа оролцож байна. Жил бүрийн наадмаа хоног тоолон хүлээж, үндэснийхээ дээл хувцасаар гоён оролцдог юм. Гэр бүлийнхэндээ ийм сайхан дээл урлаж өгсөн ханьдаа баярлалаа. Та бүхэн минь сайхан наадаарай” гэсэн юм.

Д.Хүрэлбаатар “Манай Нийслэлийн гэрлэх ёслолын ордон маань “Дээлтэй монгол” наадамд хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ удаа бид “XIII-XYIII зууны үеийн эртний монголчуудын ёслол хүндэтгэлийн хувцас” гэсэн сэдвийн дор оролцлоо. Ямартай ч энэхүү “Дээлтэй Монгол” наадам нь Монголынхоо үндэсний хувцасыг дэлхий нийтэд харуулж байгаа маш ач холбогдолтой наадам юм. Энэ сайхан арга хэмжээнд оролцсондоо сэтгэл маш өндөр байна” гэлээ.

О.Оюунаа “Би Налайх дүүргээс хүрэлцэн ирж “Дээлтэй монгол” наадамд оролцож байна. Миний уг гарал бол Увс аймгийн Хөхмөрөн сум л даа. Миний өмссөн хувцас бол дүрвэд хувцас юм. Өөрийнхөө урласан хувцасаар “Дээлтэй монгол” наадамдаа оролцож байна. Монголчууд маань үндэснийхээ хувцасыг үргэлж өмсөж байгаасай гэж хүсэх байна. Монгол хүнд хамгийн тохиромжтой хувцас нь үндэсний дээл юм шүү дээ. Миний хувьд хүүхдүүддээ аль болох үндэснийх нь хувцасыг өмсүүлэхийг хичээдэг юм. Түүнээс гадна бие биелгээ хийдэг. Хүүхдүүд маань ч гэсэн бие биелгээ хийх дуртай. Ингэж л үндэснийхээ ёс уламжлалын үр хүүхдүүддээ зааж, сургаж, хэвшүүлж байна даа” гэв.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Төрийн далбааг мандууллаа