Categories
мэдээ спорт

Монгол төрийн наадмын зүүний манлай

Image result for Дамдин аварга

Монголын төрт ёсны дээдийн бахархал, үндэсний их баяр наадам эхэлж байна. Дөнгөж өчигдөрхөн тангаргаа өргөсөн шинэ Ерөнхийлөгч төрийн их наадмаа нээж, Монголын тал нутгаар уртын дууны шуранхай, уухайн түрлэгтэй хосоллоо. Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн нэгийн даваа эхэлж буй энэ цаг дор Монгол төрийн наадмын зүүний магнай болсон хүчит аваргуудын тухай цухас өгүүлэхийг хүссэн юм. Мянган бөхийн манлай болж Монгол төрийн наадмын магнайд гарна гэдэг өндөр хувь заяа билээ. Үндсэндээ төрийн наадмын зүүний магнай гэдэг сүлд хийморийн билгэдэл, монгол бөхийн баяр бахдал билээ.

Image result for Намхай аваргаАрван засгийн даншиг наадамд Түшээт ханы ах дүү домогт аваргууд болох Намхай, Лувсанжамбаа нарын хүчитнүүд төрт ёсны наадмын зүүний магнайд босч байсан түүхтэй. Түүний дараагаар Их Монгол хэмээн алдаршсан Хасын Шаравжамц аварга, тэгээд ардын хувьсгалын эхний жилүүдэд Хан Хэнтийн босоо Самдан аварга, Лу гүний Вандан аварга гээд домогт их хүчтэнүүд зүүний магнайд гарч байсан.

Image result for Их Монгол Шаравжамц

1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Их Монгол Шаравжамц аварга 70 хэдэн насандаа Маршал Чойбалсангийн урилгаар ирж, Монгол төрийн наадамдаа зодоглож байсан. Их Монгол аваргыг зүүний магнайд босоход Буур Жамъян аварга цолыг нь дуудаж хүндэтгэл үзүүлж байсан түүх бий. Дөчөөд оноос хойших 30 гаруй жилийн наадмын зүүний магнайд Монгол Улсын даяар дуурсагдах дархан аварга, Үндэсний спортын ууган гавьяат мастер Бадамдоригийн Түвдэндорж аварга магнайлж босч байсан. Түүний дараагаар алдарт Дарийн Дамдин аварга, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Шаравын Батсуурь аварга нар манлайлж байсан. Ингээд монгол бөхийн амьд домог Хоёр Мөнхтэй золгосон юм. Жигжидийн Мөнхбат, Хорлоогийн Баянмөнх аваргууд Монгол төрийн наадмын зүүний магнайд хичнээн жил босч ард түмнээ баясган, төрийн наадмын чимж барилдсаныг олон түмэн сайн мэднэ.

Image result for Мөнхбат БаянмөнхХоёр Мөнхийн дараагаар монгол бөхийн барилдааныг мэргэжлийн өндөр түвшинд хүргэсэн гэгддэг алдарт их аварга Дашдоржийн Цэрэнтогтох зүүний магнайг залгаж авсан. Тэрээр Бат-Эрдэнэ аваргын үед ч зүүний магнайг эзэгнэж байсан.

1994 онд Мөөеө аварга хөдөлмөрийн баатар цол хүртээд Дамдин аварга дээр очсон байдаг. Үндсэндээ Дамдин аваргадаа хүндэтгэл үзүүлжээ. Үүний хариуд Дамдин аварга “Хөдөлмөрийн баатрын алтан соёмбыг чинь би монгол төрийн наадмын зүүний магнайгаар шагная” гэж хэлсэн удаатай. Ингээд тэр жилийн наадамд Дамдин аварга зодоглолгүй өнжиж Мөөеө аварга хөдөлмөрийн баатар хэмээн цоллуулаад зүүний магнайд баяр бахдал дүүрэн босч байсан. Ерэн дөрвөн оны наадамд 768 бөх зодоглосон юм. Зүүний магнайд Мөөеө аварга, барууны магнайд Баянаа аварга, зүүний дагавар магнайд Цэрэнтогтох аварга, барууны дагавар магнайд Бат-Эрдэнэ аварга эрэмбээрээ зодоглож байв.

Image result for Дамдин аваргаДамдин аваргаас зүүний магнайг авсан Мөөеө аварга тэр жил 53 насандаа зургаа давж дунд шөвөгт шалгаран нэгэн онцгой амжилтыг үзүүлж байсан түүхтэй. Зүүний магнай гэдэг ийм л домогт их аваргуудын эрэмбээрээ хүртдэг соёрхол юм. Монгол наадам, түүгээр дамжаад Монголын их соёлын дархлаа юм.

Image result for Өсөхбаяр СүхбатХарин одоогоос хэдэн жилийн өмнө үндэсний бөхийн хоёр дархан аварга зүүний магнайгаа булаацалдаж, наадамчдын өмнө шившгээ дэлгэж байсан удаатай. Үндсэндээ зарлигаар дархан аварга болсон одоогийн Их хурлын гишүүн, Ардын намын А.Сүхбат зүүний магнайд хэл амтай, хэрүүл тэмцэлтэй гарч байв. Тэгээд зогсохгүй гурвын гурвын даваанд ижил дархан аварга болох Г.Өсөхбаярыг амлаж шуугиан тарьсан. Тэр жил бөхийнхөө эрэмбээр бол Гэлэгжамцын Өсөхбаяр аварга зүүний магнайд гарах байсан юм билээ. Гэвч нэгэн цагт зодгоо тайлж буйгаа наадмаар мэдэгдэн олон түмнийг уйлуулж орхисон Сүхбат тайлсан зодгооо дахин өмсөөд зүүний магнайг булаацалдсан нь тэр. Өнөө жилийн наадамд зодоглосон хүчит бөхчүүлийн зүүний магнайд дархан аварга Г.Өсөхбаяр эрэмбээрээ босч зодоглож байна. Мөн Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч О.Балжинням аварга 57 насандаа зодоглож буйг дуулгая.

Ө.МАНЛАЙ

Categories
гадаад мэдээ

​Америк сурагч Пентагоны тэргүүнээс ярилцлага авчээ

Америкийн нэгэн ахлах ангийн сурагч Пентагоны тэргүүнтэй утсаар холбогдсон төдийгүй ярилцлага авч чадсан талаар “Нью-Йорк Пост” сонинд мэдээлжээ. Түүнийг Тедди Фишер гэх бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ж.Мэттисийн утасны дугаарыг санаандгүй олж, ярилцлага авах хүсэл төрснөө орон нутгийн телевизэд өгсөн ярилцлагадаа хуучилжээ.

“Вашингтон Пост” сонин тавдугаар сарын 11-ний дугаартаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хамгаалагч Кит Шиллер гартаа багц баримт барьсан зургийг нийтэлжээ. Баримтын зарим хэсэг нь ил гарсан байсан тул түүн дээр Пентагоны овог нэр, гар утасны дугаар нь харагдаж байжээ. Вашингтон Пост сониныхон цахим хуудаснаа тавьсан тус зургийг хэдэн хоногийн дараа авсан аж. Харин сэргэлэн хүү Тедди Фишер түүнийг нь тэмдэглэн авсан төдийгүй Ж.Мэттистэй холбогдож чаджээ. Тэрээр эхлээд түүн рүү ярилцлага авах хүсэлтэй байгаагаа мессежээр илгээсэн аж. Пентагоны тэргүүн хүсэлтийг нь хүлээн авч ярилцлага өгөхийг зөвшөөрчээ. Тэдний ярицлагаа 45 минут үргэлжилжээ.

Дашрамд дурдахад, Ж.Мэттис өөрөө Вашингтон муж улсынх бөгөөд нутагт нэгтэн болох сурагч Фишерт ярицлага өгөхдөө уриалгахан хандсан аж. Ярилцлагынхаа үеэр Ж.Мэттис сурагчдад байнга туслахыг эрмэлздэг. Мөн тэдэнтэй туршлагаасаа хуваалцахыг аль болох хичээдэг гэсэн байна. “Нью-Йорк Пост” сонины мэдээлснээр Ж.Мэттис түүнтэй АНУ-ын гадаад бодлогын асуудлаар өргөн сэдвийн талаар ярицлсан гэнэ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обамагийн засаг захиргаа, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтон болоод радикаль үзэлтнүүдийн талаар гээд олон сэдвийг энэ үеэр хөндөн ярилцсан байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

ФОТО: ​120-ын автобусны буудал ачаалалтай байна


Төв цэнгэлдэх хүрээлэнгээс орж гарсан хүмүүсийн цуваа их байна. Наадмын үеэр 120-ын автобусны буудал орчим, гүүрэн гарц хамгийн их ачаалалтай байдаг. Энэ удаад ч түмэн олны хөл хөдөлгөөн их байгаагаас замын цагдаагийн алба хаагчид авто машины хөдөлгөөнийг зохицуулж явган зорчигчдыг аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

О.АРИУН, Б.ГАН

Categories
мэдээ спорт

Үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Энэ жилийн наадмын барилдаанд Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй 512 бөг барилдаж байгаа бөгөөдулсын аварга дөрөв, улсын арслан найм, улсын гарьд зургаа, улсын заан ес, харцага 23, начин 44 улсын цолтой 95 бөх зодоглож байна.

Categories
мэдээ нийгэм

​Цэнгэлдэхийн гадаа айраг ховор байна

Цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд морьт эргүүл ажиллаж байна. Наадмын өдрүүдээр энэ хавьд найман морьт эргүүл ажиллах аж. Мөн цэнгэлдэхийн гадна эко жорлон ажиллаж байгаа бөгөөд 300 төгрөгийн үнэтэй байна. Хуушуур, ундаа элбэг байгаа ч айраг нэлээд ховор байна гэдгийг манай сурвалжлах баг мэдээллээ.





О.АРИУН, ГАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

​С.Эрдэнэбаатар: Үндэсний уламжлалаа сэргээсэн, сайхан наадам болж байна

Манай сурвалжлах баг Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байна. Энэ үеэр Шагайн харвааны салбар хорооны дарга С.Эрдэнэбаатар ярихдаа “Франц, Америк улсаас харваачид их оролцож байна. Дэлхийд цуутай Монгол наадам маань жил ирэх тусам илүү өргөн хүрээг хамарч байна. Гадаад байгаа монголчууд холбоо тогтоож, монгол ёс заншлаа дээдэлж, хүмүүст шагай, сур харвааг таниулж, онцлогийг нь тайлбарладаг юм билээ. Иймээс гадаадаас харваачид их ирж оролцож байгаа. Энэ жилийн баяр наадам их онцлогтой сайхан болж байна. Үндэсний уламжлалаа сэргээсэн, сэтгэлд их тааламжтай сайхан байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэндчилгээ ирүүлжээ

ЦАГААН ОРДОН

ВАШИНГТОН ХОТ

2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгч

Эрхэмсэг ноён Халтмаагийн Баттулга Танаа

Эрхэмсэг Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга,

Америкийн ард түмний нэрийн өмнөөс 7 дугаар сарын 11-ний өдөр болох
Монголын үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард
түмэнд баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Гучин жилийн тэртээ Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хооронд
дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилсан засаглал, чөлөөт, нээлттэй
эдийн засгийн тогтолцоо, олон улсын аюулгүй байдал болон шудрага ёсны
дэг журмын төлөө манай хоёр орон хамтран зүтгэсээр ирсэн нь бидний бат
бөх нөхөрлөл, түншлэлийн үндэс суурийг баталгаажуулсан билээ. Монгол Улс
ардчиллын замаар замнасан 27 жилтэйгээ учран золгож буй энэ үед
Америкийн Нэгдсэн Улс танай улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг
төдийгүй манай хоёр ард түмний хоорондын найрсаг, дотно харилцааг улам
өргөжин хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллахаа нотолж байна.

Хүндэтгэсэн,

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч

Categories
мэдээ спорт

​Т.Болдбаатарын Халиун азарга хоёр дахь жилдээ торгон жолоо өргүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 170 гаруй азарга уралдахаар бүртгүүлснээс 40 азарга хасагдаж, 130 азарга эргэсэн билээ. Тэгвэл хурдан азарга барианд орж, өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд түрүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын хурдан халиун хоёр дахь жилдээ торгон жолоо өргүүллээ.



Б.НАРАН

Categories
мэдээ нийгэм

​Наадамчид үндэсний хувцсаараа төдийлөн их гангараагүй байна

Манай сайтын сурвалжлах баг Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байгаа юм. Элдэв наймаа, хуушуур, шорлог, тоглоом наадгай уламжлал ёсоор энд байгаа бөгөөд гараар татсан хонины махтай хуушуур, гэрийн хуушуур, халиартай, үхрийн махтай гээд хуушуур 1000-1200 үнэтэй зарагдаж байна. Хүүхдүүдэд зориулсан тоглоом элбэг байна. Харин наадамчин олны хувьд өмнөх жилүүдийг бодвол үндэсний хувцасаа төдийлөн их өмсөөгүй байгаа нь ажиглагджээ. Төв цэнгэлдэхийн эргэн тойрноос хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

​Энэ сарын 15-ныг хүртэл шинэ талх худалдаанд гарахгүй

Image result for талхНийслэлийн зарим хүнсний дэлгүүр, супермаркетуудад талх хомсдолтой байна. Талхны томоохон үйлдвэр, цехүүд энэ сарын 15-ныг хүртэл амарч байгаа учир дэлгүүр хоршоонд талхны нийлүүлэлт зогссоноос эрэлт ихтэй байна. Хүмүүс хөдөө гадаа гарахдаа талх их хэмжээгээр худалдан авч байгаа бөгөөд дэлгүүрүүдэл энэ сарын 6, 7, 8-нд үйлдвэрлэсэн хуучин талх худалдаалагдаж байгаа аж. Дэлгүүрийн худалдагчид “Энэ амралтын өдрүүд хүртэл талх ирэхгүй гэсэн. Манайх хангалттай хэмжээгээр авсан ч дуусах дөхөж байна. Өнөөдөртөө худалдах талх байгаа ч маргааш, нөгөөдрөөс хомсдол үүсэх нь” гэсэн хариулт өгч байна.

О.АРИУН