Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын штаб ажиллаж байгаа гэнэ. Иймээс хүүхэд төөрсөн, халаасны хулгайн болон бусад гэмт хэрэг, зөрчилд өртсөн тохиолдолд цэнгэлдэхийн 10 дугаар хаалганд байрлаж буй Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын штабт хандах хэрэгтэй аж.
Month: July 2017
Манай сурвалжлах баг Хүй долоон худагт ажиллаж байна. Үндэсний их баяр наадмын эхний өдөр буюу өнөөдөр Хүй долоон худгийн ногоон дэнжнээ үе,үе салхи сэвэлзээд л наадамлахад таатай сайхан байна хэмээн наадамчин олон ярьцгааж байна. Мөн үндэсний хэв шинжийг агуулсан, модоор хийсэн ахуйн эдлэл хэрэглэл, сав суулга зэргийг худалдаалж байна. Наадамчид үхрийн ширээр хийсэн айргийн хөхүүрийг ихэд сонирхож байлаа.
Мөн Монгол үндэсний дээл хувцас, малгай зэргийг ч худалдааж байна. Халуун наранд өмсөхөд тохиромжтой эрэгтэй, эмэгтэй сийрсэн малгайнууд ихэвчлэн 15-35 мянган төгрөгийн ханштай ажээ.
Энэ жил наадамын талбай болон Хүй долоон худагт эко бие засах газрыг олноор суурилуулсан байгаа нь мөн сайшаалтай байв.
Н.ГАНАА
Хурдан азарганы уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унажээ. Унасан хүүхдүүдэд эмнэлгийн үзлэг хийсэн бөгөөд бэртэж гэмтсэн зүйлгүй аж. Мөн өчигдөр уралдсан хязаалан насны уралдааны үеэр зургаан хүүхэд мориноос унасан байна.
ХААН БАНК
Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд томоохон хилийн боомт дээрх салбар нэгжүүдээс бусад бүх салбарууд амарна.
ГОЛОМТ БАНК
Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүүхдийн 100 дахь Солонго 11.00-24.00 цаг хүртэл, Сансар бизнес төв 11.00-18.00 цагийн хооронд ажиллана.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Долоодугаар сарын11-15-ны өдрүүдэд Сансар салбар, Сөүл, Бага тойруу, Гурвалжин, 220 мянгат тооцооны төв, Баянцээл тооцооны төвүүд 10.30-16.30 цагийн хооронд ажиллана.
ХАС БАНК
Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Имарт тооцооны төв 11-13-нд 11.00-20.00 цагийн хооронд,
КАПИТАЛ БАНК
Долоодугаар сарын11-13 нд Имарт 11.00-20.00 цагийн хооронд ажиллана.
КАПИТРОН БАНК
Долоодугаар сарын 11-13-нд Их дэлгүүр 10.00-16.00 цагт, Сандэй 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. 14-15-нд Их дэлгүүр 10.00-16.00, Сандэй 10.00-16.00, Шангри-Ла 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.
Үндэсний их баяр наадмаар буюу энэ сарын 11-15-ны өдрийг дуустал хилийн автозамын боомтууд амрах аж. Төмөр зам, агаарын замын боомтууд олон улсын хуваариар ажиллана гэдгийг Гадаадын иргэн, харъяатын газрын хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Харин энэ сарын 16-наас хэвийн ажиллаж эхлэх юм байна. Замын-Үүд, Буянт-Ухаа зэрэг олон улсын чанартай, авто замаас бусад төрлийн боомтууд олон улсын галт тэрэг, нислэгийн хуваарийн дагуу ажиллах гэнэ. Иймээс иргэд баярын өдрүүдэд урд хөршийг зорих зайлшгүй шаардлагатай тохиолдолд галт тэрэг, онгоцоор зорчиж болно гэв.
Үндэсний их баяр наадмын нээлт сайхан боллоо. Жил жилийн наадмын нээлт өөрийн гэсэн онцлогтой болдог. Өнөө жилийн наадмын нээлт сэтгэлд хоногшсон, сайхан боллоо гэдгийг наадамчид ярьж байна. Наадам бөхийн барилдааны нэгийн даваагаар үргэлжилж байна. Та бүхэнд наадмын нээлтийн фото агшиныг хүргэж байна.
Баяр наадмын өдрүүдэд НМХГ-ын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрчим хүчний чиглэлийн 386 улсын байцаагч хяналт шалгалт хийж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Мэргэжлийн хяналтын байцаагчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт НМХГ-ын явуулын лаборатори ажиллаж бүтээгдэхүүнийг газар дээр нь шинжилж байна. Үүний хүрээнд ил задгай, зөвшөөрөлгүй худалдаалж буй 48 зөрчил илэрснийг таслан зогсоожээ.
Иймдд иргэдийг зөвшөөрөлгүй, гар дээрээс хоол хүнсний бүтээгдэхүүн болон хүүхдэд харшилд өгч болзошгүй тоглоом худалдан авахгүй байхыг НМХГ-аас анхааруулж байна.
Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа дуусч, хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжлэн явагдаж байна. Өнөө жил хүчит 512 бөх, уран мэхээ уралдуулан барилдаж байгаа билээ. Улсын цолтой бөхчүүдээс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Эрдэнэбатын Даш Увс аймгийн залуу бөх Төрмөнхөд өвдөг шороодлоо. Улсын начин Э.Дашийг өнөө жил цолоо ахиулж, дээгүүр барилдаан хэмээн бөх сонирхогчид, наадамчин олон дээгүүр барилдах бөхийн тааварт зүй ёсоор оруулаад байсан билээ. Гэвч тэрээр нэгийн даваанд дахим өглөө.
Э.МӨНХ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. Баяр, наадмын үеэр цагдаагийн байгууллагаас Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт нийт 6700 гаруй цагдаагийн алба хаагч иргэдийн аюулгүй байдлын хамгаалан ажиллаж байгаа юм. Олон хүнтэй газар бага насны хүүхдүүд эцэг, эхээсээ төөрөх тохиолдол их байдаг. Иймээс бага насны хүүхдүүдийн гарт эцэг, эх асран хамгаалагчийн утасны дугаартай бугуйвч зүүж өгч байгаа аж. Эх сурвалжийн мэдээллэснээр “Зөвхөн эцэг, эхчүүдийн зөвшөөрөлтэйгөөр утасны дугаартай бугуйвч зүүж өгч байгаа. Эцэг эхчүүд их тааламжтай хүлээж авч байгаа. Баяр наадам эхэлснээс хойш бага насны хүүхэд төөрсөн гэсэн дуудлага ирээгүй байна” гэж байв.
Б.УРАН
Манай сурвалжлах баг Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байна. Үндэсний сурын харвааны нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатартай уулзаж дараах тодруулгыг авлаа. Б.Хүрэлбаатар “2017 оны хоёрдугаар сарын 9-нд УИХ-ын чуулганаар Үндэсний баярын наадмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр үндэсний сур харваагаар хоёрдугаар байр эзэлж байсан харваачид Монгол Улсын гарамгай харваач, гуравдугаар байр эзэлсэн нь Монгол Улсын гоц харваачид гэсэн цол олгохоор болсон юм. Одоогийн байдлаар 58 харваачид тус цолыг хүртсэн байгаа. Энэ жилийн баяр наадмаар эдгээр харваачид байр эзлэх бүрэн боломжтой. Энэ жилийн наадам их сайхан нартай, цэлмэг тогтуухан болж байна. Харваачдын оноо нэлээн өндөр гарсан байгаа. Өнөөдөр үндэсний сур хана харвааны 20 сум явж дууссан. Онооны дүнг гаргана. Нийт 540 сур харваач оролцож байна. Харваачид бүгд л их чадварлаг, өрсөлдөөнтэй байна. Хамгийн бага нь 18 настай бол ахмад нь 54 настай юм. Сурын талбай дээр үзэгчдийн байдал, тав тухыг хангахын тулд хичээж ажилласан байгаа” гэлээ.