Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт соёолон үзэх наадамчид майхнаа барин бууцгаажээ

Image result for хүй долоон худагтМаргааш өглөө 07.00 цагаас соёолон насны морьд мордоно. Тиймээс наадамчин олон Хүй долоон худагт хонож, соёолонгийн уралдаан үзэхээр иржээ. Ихэнх нутгаар гандуухан байгаа болоод ч тэрүү Хүй долоон худагт салхитай, бага зэргийн шороо босч буйг эс тооцвол дэлгэр сайхан наадам болж байна. Тэнд хуушуур 1000 төгрөг, хүүхдэд морь унуулахад 2000 төгрөг гэж байна. Улаанбаатараас Хүй долоон худаг ортол одоохондоо түгжрэлгүй байна. Соёолон үзэх хүсэлтэй наадамчид аль хэдийн майхнаа бариад төвхнөжээ.

Categories
гадаад мэдээ

​АНУ-д 80 жагсагчийг саатуулжээ

АНУ-ын Конгрессын цогцолбор луу жагсагчид нэвтрэн орохыг завдах үеэр хэв журам сахиулагчид 80 хүнийг хууль саатуулжээ. Энэ талаар Капитолиягийн цагдаагийн газар өчигдөр мэдээлсэн байна. Уг хэрэг даваа гаригийн үдээс хойш хоёр цагийн орчимд болжээ. Бүгд Найрамдахчүүд эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа. Тэдний бодлогыг эсэргүүцсэн жагсаал үргэлжилсээр байна. Жагсагчид Конгресс дэх Төлөөлөгчдийн танхим болон Сенатын танхим руу нэвтрэхийг завджээ. Энэ үеэр хэв журам сахиулагчид аюулгүй байдлыг хангах зорилгоор 80 жагсагчийг саатуулсан байна. Капитолиягийн Цагдаагийн газар нь бие даасан тустай байгууллага бөгөөд, Конгрессын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ улс-төр

​ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сурын талбай, шагайн асарт зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Тулгар төрийн 2226 жил,
Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой,
үндэсний их наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит
бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын
талбайд зочилж эрхий мэргэн харваачид, тэнд хуран цугларсан наадамчин
олонтой мэндчиллээ.

Сурын талбайд зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч наадамчин олонд
хандаж “Би дөнгөж өчигдөр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөөд өнөөдөр
наадмаа нээлээ. Сайхан наадацгаагаарай. Баярлалаа, та бүхэнд” гэлээ.

Үүний дараа тэрээр шагайн асарт саатаж шагай харвалаа. Энэ үеэрээ
Монгол Улсын Ерөнхийлөгч шагайн харваачдад мэндчилгээ дэвшүүлж, сайхан
наадахын ерөөл дэвшүүлэв.





Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Монгол Улсын алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь түрүүллээ

Image result for Их насны хурдан морьдын уралдаан эхэллээ

Хүй долоон худагт их насны морьдын 252 хурдан шандастан хурд, хүчээ сорилоо. Үүнээс Өвөрхангай аймгийн Уянга сумын Монгол улсын алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь түрүүллээ. Аман хүзүүнд Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Н.Мөнхзоригийн хул морь, Архангай аймгийн харъяат Лхагвасүрэнгийн буурал морь айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Алтангэрэлийн халзан айргийн дөрөвт, А.Ууганбаярын зээрд айргийн тавд хурдаллаа.

Их насны морьдын уралдаан нь хамгийн хол зайг буюу 25 км зам туулдгаараа онцлогтой. Өнгөрсөн жилийн их насанд 372 хурдан буян уралдсан билээ.

Categories
мэдээ нийгэм

​Шингэрүүлсэн хийн түлш ашиглах заавар

Хийн түлш болон хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны заавартай танилцаж, амьдралд мөрдөн хэрэглэсэнээр бидний өмнө тулгамдаад буй утааны аюулыг багасгахад нөлөө үзүүлэх юм. Тодруулбал,

-Хийн түлштэй баллоныг суурилуулах байрны температур нь +45*C-ээс ихгүй байна. Баллоныг нарны гэрэл, бусад дулааны эх үүсвэрээс хамгаалан халхавчлах. Баллон нь хийн төхөөрөмжөөс 0,5м-ээс багагүй, дулааны радиатор, халаах хэрэгслээс 1м-ээс багагүй зайд байрлах ёстой. Баллоныг гэрийн нөхцөлд ( Монгол гэр ) зуух болон пийшингийн амны харалдаа урд байрлуулахгүй байх, пийшингээс 2 м-ээс багагүй зайд байрлуулах ёстой.

-Баллон байрлуулсан өрөө, байр нь хий алдагдсан нөхцөлд зайлуулах зориулалтын агааржуулах системтэй байна. Баллоныг суурилуулахдаа түгжээтэй зориулалтын шкаф, эсвэл баллоны дээд хэсэг болон даралт тохируулагчийг хамгаалсан хаалтыг суурилуулах хэрэгтэй.

-Хийн түлштэй баллоныг барилгын суурийн давхар буюу подвалд байрлуулахыг хориглоно. Баллоныг унагах, хатуу биетээр цохиж гэмтээхээс болгоомжлох. Гэмтэлтэй баллон болон гэмтэлтэй бусад тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.

-Баллоны болон бусад төхөөрөмжүүдийн засварыг зөвхөн ханган нийлүүлэгч байгууллагын мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудаар гүйцэтгүүлнэ. Ажлын ба нөөцийн баллон, тоног төхөөрөмжийн холболтын битүүмжлэлийг савангийн хөөсөөр шалгаж баталгаажуулна. Нөөцөнд байгаа хийн баллоныг зориулалтын агуулахад хадгална. Гэрийн нөхцөлд цэнэгтэй баллон нөөцлөх шаардлагүй.

Related image

Хийн плитка ажиллуулахдаа:

-Плитканы бүх хаалтууд хаалттай эсэх, өрөө тасалгаанд хий алдагдсан эсэхийг заавал шалгах хэрэгтэй.

-Плиткийг ашигласны дараа хийн плитканы хаалтуудыг гүйцэд хаах хэрэгтэй.

-Плиткийг үргэлж цэвэр байлгах, ялангуяа халаах хошууг бохирдохоос хамгаалж байх.

Хориглох зүйлс: Бага насны хүүхэд болон аюулгүй ажиллагааны заавартай танилцаагүй хүн ажиллуулахыг хориглоно. Тулгагүй плитка дээр сав тавихыг хориглоно. Плитканы хаалтууд нээлттэй үед баллоны хаалтыг онгойлгохыг хориглоно. Холбох хоолой, хаалтуудыг хатуу биетээр цохиж гэмтээх, хаалтын бариулыг түлхүүр бахь гэх мэт зориулалтын бус зүйлээр эргүүлэхийг хориглоно. Асаалттай байгаа плиткийг хараа хяналтгүй орхихыг хориглоно. Учир нь буцлаж байгаа шингэн зүйлс нь дэвэрсэн үед плитка унтарч хий алдагдаж дахин асаахад дэлбэрэлт үүсч болзошгүй мөн тос дэврэх үед гал түймэр гарах аюултай. Плитка дээр тулганы голчийн хэмжээнээс илүү буюу хэт хүнд зүйл (25 кг-аас илүү) тавихыг хориглоно. Ямар нэг засварын ажил хийх, плитканы бүтцийг дур мэдэн өөрчлөхийг хориглоно. Шингэрүүлсэн шатдаг хий алдагдсан байранд гэрэлтүүлэх болон өөр бусад зорилгоор шүдэнз, асаагуур асаах, гэрлийн утраалга дарах, залгуурт цахилгаан хэрэгсэл залгаж үл болно.

Categories
мэдээ нийгэм

Хуушуурны асарт баллонтой газ унасанаас болж гал гарлаа

Төв цэнгэлдэхэд хуушуур зарж байсан асарт газтай балон унаж гал гарлаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн хэлж буйгаар газ дэлбэрээгүй, баллон хажуугаараа унаж хошуу нь сугарсанаас галтай авалцаж ассан байна. Газ дэлбэрснээс хоёр хүн гэмтжээ. Хоёр хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн, нэг иргэний үс нь хуйхлагдсан бол нэг иргэн нь хөнгөн гэмтсэн байна. Одоо уг хэсэг газрыг хамгаалалтад аваад цагдаа болон мэргэжлийн хяналтынхан ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

​Хязаалан насны морьдын уралдааны дүн гарч, Л.Эрдэнэбаатарын хээр түрүү магнай боллоо

Хурдан морины салбар комиссоос өчигдөр болсон хязаалан насны хурдан морьдын уралдааны дүнг эцэслэн баталлаа. Тодруулбал, Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хээр түрүү магнай боллоо. Аманхүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын харьяат Жаргалсайханы Эрдэнэтөгсийн хүрэн, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Бат-Өлзийн Отгоннасангийн хүрэн, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн шарга, айргийн тавд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Цагаан-Өвгөний Жадамбын ухаа тус тус орсон гэдгийг зарлалаа.

Хязаалан насанд нийт 304 хязаалан бүртгүүлснээс 127 нь уралдсан. Ингээд барианд орсны дараа дахин шүдэлж, эхний аравт орсон морьдыг дахин хасан байр урагшлуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

​Уралдааны замд нэг азарга энджээ

Related image

Хурдан азарганы уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унасан тухай та бүхэнд бид мэдээлсэн билээ. Тэгвэл мөн уралдааны замд нэг азарга эндсэн харамсалтай явдал болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хурдан соёолонгийн хөлсөнд хүрэх биш, уралдааныг үзэх сайн гэх уламжлалтай

Үндэсний их баяр наадам өнөөдөр хурдан азарганы уралдаан, үндэсний бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Маргааш буюу долдугаар сарын 12-нд 07.00 цагаас соёолон мордож, 09.20 цагт барианд орно.

Энэ үеэр Нийслэлчүүд олноороо Хүй долоон худгийг зорьдог. Соёолонгийн тоосонд орж, хөлс авах нь хийморь сэргээдэг гэх монголчуудын сүжиг бий. Тиймээс энэ үеэр хүн хэт олноор цугладаг учир автозамын хөдөлгөөнийг хүртэл тусгайлан зохицуулсан байгаа. Харин энэ талаар Ардын уран зохиолч П.Бадарч гуай нэгэн ярилцлагандаа “Соёолон нас бол адууны хамгийн хурдан нас. Тиймээс хамгийн хурдан адууны уралдаан үзэх сайн гэж эртнээс ярьсан уламжлалтай. Энэ нь давслагдаж, хачирлагдаж яригдсаар тоосонд орох, хөлсөнд хүрэх сайн гэх яриа болсон байх. Түүнээс биш түрүүлсэн бөхийн хөлсөнд хүрээд урт насласан хүн. Соёолонгийн тоосонд ороод, гайхамшигтай их амжилттай амьдарсан хүн бий гэж сонсоогүй юм байна. Сүсэг бишрэл хэт ихдэхээрээ тэнэглэл болох тал бий шүү” гэж ярьж байжээ.

Н.ГАНАА

Categories
мэдээ нийгэм

​ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн их тугандаа хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2226 жил, Их Монгол
Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их
наадмыг нээн үг хэлснийхээ дараа Төрийн есөн хөлт их цагаан туганд
хүндэтгэл үзүүлэв.

Төрийн тэргүүн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээний төвд
залсан Төрийн есөн хөлт их цагаан тугийг нар зөв тойрсны дараа туганд
мэхийн ёсолж хүндэтгэв.