Наадмын өдөр наршилт, хоолны хордлого зэрэг асуудлаар Төв цэнгэлдэхэд байрлан ажиллаж буй түргэн тусламжийн эмч нарт хандаж байгаа билээ. Төв цэнгэлдэхэд нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм. Эмч нар 24 цагаар ажиллаж, наадамчин олонд үйлчилж буй аж. Өнөөдөр иргэд наршилт, хоолны хордлого зэрэг асуудлаар түргэн тусламжийн эмч нарт ханджээ.
“Одоогоор иргэдийн эрүүл мэндэд хүндрэл учирсан тохиолдол гараагүй. Бага насныхан хоолны хордлого, ахмад настанууд даралт ихсэх гэх мэт асуудлаар хандаж байна” гэдгийг түргэн тусламжийн эмч Б.Содномпил хэлж байв. Мөн баяр наадмын үеэр нарших, хоол ундаа тохируулж идэж, эрүүл мэндэдээ анхаарахыг сэрэмжлүүллээ.