Categories
мэдээ нийгэм

​Баяр наадмын өдрүүдэд өрхийн эмнэлэг ажиллаж байна

Related image

Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 16-ныг хүртэл нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

2017 оны долоодугаар сарын 10-17-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/93 тоот тушаал гарсан байна. Мөн энэ өдрүүдэд “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт хариуцлагатай жижүүрүүд ажиллаж байна.

Түүнчлэн “Баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/90 тоот тушаалаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худагт Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын ёслолын буудлага 23:00 цагт эхлэнэ

Image result for ёслолын буудлага 23:00 цагт эхлэнэ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ёслолын буудлага өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчимд тус тус буудна.

Categories
мэдээ нийгэм

​Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу

МУИС-ийн уулзвар дээр хоёр суудлын автомашин мөргөлджээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зам тээврийн осол чамгүй тохиож байна. Тухайлбал, дөнгөж сая МУИС-ийн нэгдүгээр байрны урд талын замын уулзвар дээр приус-10, соната-6 хоёр машин мөргөлджээ. Зам түгжрэлгүй, сийрэг байгаа тул жолооч нар хурд хэтрүүлж, явахаас гадна хальтиргаа гулгааг тооцолгүй явснаас ийм осол гарсан байна. Иймээс наадамчин олон та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.


Categories
мэдээ соёл-урлаг

21:00 цагаас “Улаанбаатарын үдэш” рок, попын нэгдсэн тоглолттой

Image result for “Улаанбаатарын үдэш” рок, попын нэгдсэн тоглолттой

Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

Тухайлбал, иргэд наадамчин олондоо зориулан жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” рок, попын нэгдсэн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2017 оны долоодугаар сарын 11-ний өдөр буюу өнөөдөр 21:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн “Улаанбаатарын үдэш” хүндэтгэлийн тоглолтын найруулагчаар “Фантастик Продакшн”-ы продюсер Ж.Алтаншагай ажиллаж байгаа бөгөөд 2017 оны трэнд урлагийн үзүүлбэрүүд, тухайлбал “Аьяаслаг монголчууд 2017” шоуны оролцогч Б.Шижирбат, О.Энх-Эрдэнэ, “Киви” хамтлагийн дуучин Ука, Люмино хамтлаг зэрэг олон арван уран бүтээлчийг оролцуулахаар бэлтгэлээ хангаад байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа өндөрлөж, маргааш гурвын даваагаар үргэлжилнэ

Image result for Хоёрын даваа өндөрлөлөө

Үндэсний их баяр наадмын хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнд өнөөдөр болж, өндөрлөлөө. Маргааш хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэлнэ. Өнөөдрийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга ардын багш О.Балжинням тэргүүтэй таван аварга цолтон зодоглолоо. Хоёрын даваанд улсын начин цолтой бөхчүүд учраа бөхөө барсангүй. Тухайлбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Алтангэрэлийн Алтанхуяг, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Тогтохмэндийн Сайханжаргалд тахимаа өглөө. А.Алтанхуягийн хувьд хоёр жилийн өмнө Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбатаар тав давж улсын начин хүртэж байсан.

Харин нэгийн даваанд өнөө жилийн наадамд дээгүүр барилдах бөхчүүдийн тааварт нэр нь ярьгдаж байсан улсын начин Э.Даш өвдөг шороодсон.

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат уран барилдаант начин Лувсанрагчаагийн Нямсүрэн аймгийн заан Д.Батсайханд өвдөг шороодсон юм. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат улсын начин М.Эрдэнэбат Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Л.Отгонбаатарт мөн тахимаа өгөөд байна. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын залуу начин Б.Чимэдвандан Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул аймгийн арслан Дармаагийн Тамирт өвдөг мөн шороодлоо. Улсын цолонд хүрнэ хэмээн олон түмний таамаглаж байгаа аймгийн арслангууд хоёрын давааны төгсгөлд хоорондоо учраа таарах нь тодорхой боллоо.

Image result for Б.ЭрдэнэхүүҮндэсний их баяр наадмын хоёрын давааны төгсгөлд аймгийн шилдэг арслангууд хоорондоо оноолт таарч хүч үзсэн билээ. Бөх сонирхогч наадамчдын хамгийн ихээр итгэл хүлээлгэж харж суугаа аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар “Хангайн даваа” компанийн бөх аймгийн арслан Т.Цогт-Эрдэнийг, мөн хурц арслан Баянхонгорын Н.Золбоо аймгийн арслан Б.Баяржавхланг, Увсын Оюуны Гантулга Баянхонгорын Б.Бат-Оршихыг, Завхан аймгийн харьяат уран барилдаант Шархүүгийн Пүрэвгарьд аймгийн хурц арслан Б.Бямба-Очирыг тус тус даваад байна.

Наадмын өмнөхөн болсон бүх цэргийн наадамд түрүүлсэн Говь-Алтайн Б.Хишигбаатар Говьсүмбэрийн О.Өлзиймөнхийг, улсын наадамд гурван удаа дараалж дөрөв даваад байгаа Архангайн Мягмарын Бадарч “Бөхбилэгт” дэвжээний бөх аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнийг давсан. Харин улсын цолны тааварт нэр нь зүй ёсоор бичигдэж байгаа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү Хөвсгөл аймгийн арслан Б.Даваа-Очирт тахимаа өглөө. Түүний хувьд дараа жилийн наадмыг хүлээхээс өөр аргагүй боллоо. Б.Эрдэнэхүүгийн аав Болд мөн аймгийн арслан цолтой бөх байдаг. Улсын наадамд хоёр удаа дөрөв давж начны даваанд аварга О.Балжинням, арслан Б.Ганбат нартай хүч үзэж байсан түүхтэй. Улсын цолонд ойр бөхчүүдээс аймгийн арслан О.Хангай Увс аймгийн арслан Н.Ганзоригтой хүч үзэж, давлаа. Ийнхүү Монгол төрийн их баяр наадмын хоёр даваа дуусав.

Image result for гурвын даваа эхэллээ

Маргааш улсын аварга, арслан, гарьд, заан, харцага, начингууд ам авна. Чухам хэн нь хэнийг авахыг нь таашгүй юм. Маргааш жинхэнэ сонирхолтой барилдаанууд гарах нь ойлгомжтой.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

​Амгалангаас түгжирч эхэлжээ

Манай сурвалжлах баг хотын төв орчмоор явахад түгжрэлгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг мэдээллэв. Харин Амгалангаас түгжирч эхэлжээ. Мөн Баянзүрхийн товчооны орчимд түгжрэл их байгаа. Замын хажуугаар хуушуур, бууз болон янз бүрийн худалдаа наймаа үргэлжилсээр байгаа гэнэ. Тухайлбал, гол ус руу явж буй хүмүүст зориулж бөмбөг хийлдэг завь, хүүхдийн тоглоомууд, жимсний худалдаа их байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

​Арван хүүхэд мориноосоо унаж хөнгөн бэртжээ

Related image

Хүй долоон худагт хурдан морины уралдаан үргэлжилж байна. Өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр хязаалан, шүдлэн насны морьд уралдсан билээ. Өнөөдөр өглөө азарга уралдсан. Хоёр өдрийн турш гурван насны морьдын уралдаанд оролцсон унаач хүүхдүүдийн 10 нь мориноосоо унаж хөнгөн бэртжээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хамгаалал, хөгжлийн газрын дарга Ц.Алтанзаяагийн мэдээлснээр мориноос унасан хүүхдүүдийг яаралтай түргэн тусламжийн эмч нарт үзүүлж, гэр бүлд нь хүлээлгэж өгчээ. Одоогоор хүнд бэртэл авсан хүүхэд гараагүй байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн, наршсан, морь малд дайруулах эрсдэлтэй хүүхдэд урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх “Хүүхэд хамгаалал-108” гэрийг барьж энэ сарын 10-13-ны өдрүүдэд ажиллуулж байгаа юм.

Categories
мэдээ спорт

​Улсын цолонд ойрхон яваа бөхчүүдийн нэг Б.Эрдэнэхүү тахимаа өглөө

Image result for Б.Эрдэнэхүү арслан

Үндэсний их баяр наадмын хоёрын давааны төгсгөлд аймгийн шилдэг арслангууд хоорондоо оноолт таарч хүч үзэж байгаа билээ. Бөх сонирхогч наадамчдын хамгийн ихээр итгэл хүлээлгэж харж суугаа аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар “Хангайн даваа” компанийн бөх аймгийн арслан Т.Цогт-Эрдэнийг, мөн хурц арслан Баянхонгорын Н.Золбоо аймгийн арслан Б.Баяржавхланг, Увсын Оюуны Гантулга Баянхонгорын Б.Бат-Оршихыг, Завхан аймгийн харьяат уран барилдаант Шархүүгийн Пүрэвгарьд аймгийн хурц арслан Б.Бямба-Очирыг тус тус даваад байна.

Наадмын өмнөхөн болсон бүх цэргийн наадамд түрүүлсэн Говь-Алтайн Б.Хишигбаатар Говьсүмбэрийн О.Өлзиймөнхийг, улсын наадамд гурван удаа дараалж дөрөв даваад байгаа Архангайн Мягмарын Бадарч “Бөхбилэгт” дэвжээний бөх аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнийг давсан. Харин улсын цолны тааварт нэр нь зүй ёсоор бичигдэж байгаа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү Хөвсгөл аймгийн арслан Б.Даваа-Очирт тахимаа өглөө. Түүний хувьд дараа жилийн наадмыг хүлээхээс өөр аргагүй боллоо. Б.Эрдэнэхүүгийн аав Болд мөн аймгийн арслан цолтой бөх байдаг. Улсын наадамд хоёр удаа дөрөв давж начны даваанд аварга О.Балжинням, арслан Б.Ганбат нартай хүч үзэж байсан түүхтэй. Улсын цолонд ойр бөхчүүдээс аймгийн арслан О.Хангай Увс аймгийн арслан Н.Ганзоригтой хүч үзэж байна.

Ө.Манлай

Categories
мэдээ нийгэм

​Гурван хүүхэд төөрчээ

Image result for Гурван хүүхэд төөрчээ

Улсын их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 1500 орчим, Хүй долоон худагт 1200 орчим цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Наадамчин олны аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод нийт 19 цэгт 48 камерыг байршуулсан бол 29 оюутан цагдаа ажиллаж, иргэдэд тусалж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд одоогийн байдлаар гурван хүүхэд төөрсөн бөгөөд эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн аж.

Нийслэлийн цагдаагийн газраас гурав дахь жилдээ бага насны хүүхэд эцэг, эхээсээ төөрөх асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс гарт нь бугуйвчыг зүүлгэж байгаа. Тус гарын бугуйвчийг гадны жуулчид болон төөрөх эрсдэлтэй ахмад настануудад зүүж өгч байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

​Зөрчил илрээгүй гэв

Төв цэнгэлдэхэд өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 386 улсын байцаагч 10 гаруй чиглэлээр хяналт тавьж, ажиллажээ. Энэ жил хоол үйлдвэрлэл, худалдааны тусгай зөвшөөрлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олгосон байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын хуушуурны махны дээжээс өчигдөр, өнөөдөр шинжилгээ авсан гэв. Тус шинжилгээний дүнгээр хуушуурны мах муудсан зөрчил илрээгүй аж. Төв цэнгэлдэхэд үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжийн тоо өнгөрсөн жил 1200 байсан бол энэ жил 800 болж буурчээ.

Б.УРАН