Categories
энтертаймент-ертөнц

Б.Шижирбат “Авьяаслаг Америкчууд”-ыг байлдан дагуулж байна

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбат эх орноо төлөөлөн “America’s got talent” буюу “Авьяаслаг Америкчууд” 2017 нэвтрүүлэгт оролцож байна. Тус шоу нэвтрүүлгийн энэ улирлын шүүгчээр дэлхийн алдартнууд болох Хауи Мандел, Мел Би, Хайди Клум, Саймон Коуэлл нар шүүж байгаа юм. Финалын тоглолт ирэх сарын 15-нд Dolby театрт болох гэнэ.

Харин Б.Шижирбатын хувьд график анимешн, бүжиг хоёрыг хослуулснаараа онцлог басхүү өвөрмөц түүний хоёр дахь үзүүлбэрийг өдгөө дэлхийн 100 гаруй сая хүн үзээд буй. Түүгээр ч үл барам дэлхийн алдарт “Mashable” сайт онцолсон нь Б.Шижирбат яах аргагүй дэлхийд танигдсаных нь илрэл юм. Тэгвэл энэ удаа Америкчуудыг байлдан дагуулахаар зэхэж байна.

Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа ” Аймар юм битгий хүлээгээрэй” гэж бичсэн байна. Б.Шижирбат “Авьяаслаг монголчууд-2016” шоунд оролцсоноор өөрийгөө жинхэнэ утгаараа нээж, илрүүлж, дайчилж чадсан гэж бодож байгаа гэж ярилцлага өгч байсан. Эгэл даруу, авьяаслаг уран бүтээлчдээ шоу нэвтрүүлэгтээ амжилттай оролцож дэлхийд танигдахын ерөөл тавья.

CanionShijirbat-н зураг.CanionShijirbat-н зураг.CanionShijirbat-н зураг.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэнгийн галд зочлов

Ерөнхийлөгч Х.Баттулга Гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэнгийн галд зочловМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Гавьяат тээвэрчин
Д.Долгорсүрэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарын
галд зочиллоо.

Гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин
Д.Дагвадорж нар Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь
Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэв.

Тэд монгол наадмын өнгө төрх, морьдын уяа, бөхчүүдийн бяр чадлын талаар яриа хөөрөө өрнүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин” уншигч, захиалагч, харилцагч байгууллагууддаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна

Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчөө батламжилж, дэлхийд ганцхан монгол наадам дэнж хотойлгон эхэллээ. Азийн цээжин дэх Монголын тал нутагт нар асгарч, хур буусан дэлгэр зун үргэлжилж байна. Дэлхийн монголчууд бидний Тулгар төрөө байгуулсны 2226 жил, Их Монгол Улсаа байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам дэлгэр дүүрэн эхэлж байна.

Монголын үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин” нийт уншигч, захиалагч, хамтран ажилладаг түнш байгууллагууд, реклам сурталчилгаагаа нийтэлдэг аж ахуйн нэгж компаниуддаа Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна. “Өдрийн сонин”-ы хувьд Монголын шилдгийн шилдэг сониноор шалгарч, сэтгүүлчид маань хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн дээд шагналуудыг хүртэж, хийж бүтээсэн өгөөжтэй сайхан жил үргэлжилж байна. Монголын гурван сая гаруй иргэн буюу хамгийн олон хүн “Өдрийн сонин”-оос мэдээлэл авч, мэдлэгээ тэлсэн гайхалтай мэдээг судалгааны байгууллагууд гаргаад байгаа билээ. Манай сонинтой хамтран ажилладаг харилцагчид Та бүхний улс орондоо бүтээн байгуулж буй ажил үйлс тань дэвшин дээшилж, бизнесийн үйл ажиллагаа тань улам амжилтад хүрэхийг хүсэн ерөөе.

Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ

Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ

Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа

Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ

Хотол түмнээрээ сайхан наадаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Эрдэнэбат: Засгийн газар наадмын өмнө айл бүрт бэлэг барьсан

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэв.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Сайхан наадаж байна уу?

-Баярлалаа. Тив дэлхий болоод Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа монголчууддаа Их Монгол Улс байгуулагдсан 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна.

Одоогоос яг нэг жилийн өмнө та Засгийн газрын тэргүүнээр сонгогдож байсан. Энэ хугацаанд хийсэн томоохон ажил, бүтээн байгуулалтаас дурдаач гэвэл юуг онцлох вэ?

-Тийм. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа наадмын бэлтгэл ажил, АСЕМ-ыг зохион байгуулах үйл ажиллагааны бэлтгэлийг хангах ажил руу ханцуй шамлан орж байлаа. Түүний дараа эдийн засагт гарсан өөрчлөлт, нөхцөл байдалтай танилцаж дүгнэлт боловсруулаад цаашдаа эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах вэ гэдэгт анхаарлаа хандуулж, бодлого боловсруулах шаардлага тулгарсан. Ингээд эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-аар батлуулсан. Хөтөлбөрийн хүрээнд Олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч эдийн засгийг сэргээх чиглэлд тохиролцоо хийж чадсан. Энэ хугацаанд эдийн засагт тодорхой хэмжээнд нааштай үр дүн гарлаа гэдэг нь хагас жилийн статистик тоон мэдээллүүдээс харагдсан байх. Манай Засгийн газрын зүгээс эдийн засагт гарсан өөрчлөлтийг ард түмэнд мэдрүүлэхийн тулд айл бүрт баяр наадмын өмнө бэлэг барьсан. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан. Бид богино хугацаанд эдийн засагт нааштай өөрчлөлт авчирч чадаагүй бол энэ хэмжээний зардлыг гаргах боломжгүй байсан. Цаашдаа эдийн засгийн өсөлтөө хадгалж, хамгаалж, энэ бодлогоо үргэлжлүүлж явахыг зорьж байна.

Монгол түмэн баяр наадмаа бахдалтай сайхан угтаж байгаа нэг шалтгаан бол Эрдэнэтийн 49 хувийг энэ Засгийн газар ард түмэндээ хувьцаа болгож өгч байгаа мэдээ байна. Энэ ажил хэзээнээс хэрэгжих вэ?

-Зөвхөн Эрдэнэтийн 49 хувь биш. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө стратегийн орд газруудын хувь хишгийг ард түмэндээ олгоно гэсэн байгаа. Энэ заалтын хүрээнд Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа томоохон орд газруудын хувь хишгийг ард түмэндээ олгох бололцоог бүрдүүлнэ. Эхний шатны арга хэмжээ нь Оюутолгойгоор дамжаад хэрэгжиж байгаа. Цаашдаа “Эрдэнэс монгол” компанийн үйл ажиллагааг сайжруулж, энэ компаниар дамжуулаад ард түмэндээ хувь хүртээх бололцоо боломжийг манай Засгийн газар бий болгоно.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Төв талбайд “Улаанбаатарын үдэш” эгшиглэлээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулан өчигдөр орой “Улаанбаатарын үдэш” шоу тоглолт төв талбайд боллоо.

Жил бүрийн улсын баяр наадмын 11-ний орой нийслэлчүүдийг цуглуулдаг арга хэмжээ болж, нэгэнт уламжлал болжээ, энэ цэнгүүн. Цэнгүүнд урлаг соёлынхон оролцож ая дуугаа өргөсөн юм. Гэрэл зургийн сурвалжлагаар хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын начин Ч.Хөхчирэнгэр аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар гурвын даваанд туналаа

Наадам бөх зурган илэрцүүдТулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадмын гурвын даваа үргэлжилж байна. Энэ даваанд улсын заан Б.Батмөнх Увс аймгийн харьяат аймгийн Д.Болдбаатарт өвдөг шороодлоо. Улсын цолонд олон жил нэр нь яригдаж буй аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар улсын харцага А.Бямбажаваар гурав давлаа. Мөн бүх цэргийн наадмын түрүү бөх аймгийн хурц арслан Б.Хишигбаатар улсын начин Г.Баасандоржоор гурав даваад байна. Ингээд гурвын давааны төгсгөлийн дүйзийг хүргэе. Энэ даваанд Хөвсгөл аймгийн харьяат улсын начин Ч.Хөхчирэнгэр аймгийн арслан, уран барилдаант бөх Шархүүгийн Пүрэвгарьд нарыг хэнч амлалгүй тунагалаа.

          • Т.Өсөх-Ирээдүй у.х О.Гантулга а.а
          • А.Цацавшир у.х Б.Заяамандах у.н
          • Д.Батболд у.х Н.Золбоо а.а
          • Н.Батзаяа у.х Б.Ганбаатар а.а
          • Т.Баасанхүү у.х Б.Батдорж а.а
          • Ө.Даваабаатар у.х Б.Батжаргал а.а
          • А.Бямбажав у.х Ш.Мөнгөнбаатар а.а
          • Н.Түвшинбаяр у.х Ж.Алтаншагай а.а
          • Н.Жаргалбаяр у.х Д.Тангад а.а
          • Б.Бат-Өлзий у.х Д.Тогтохжаргал а.а
          • Х.Гантулга у.х Э.Ванданцэрэн у.н
          • Д.Бат-Эрдэнэ у.х Л.Гантулга у.н
          • Э.Энхбат а.а А.Хосбаяр а.а
          • Л.Цэрэннтогтох у.н А.Отгонбаатар а.а
          • Ч.Баянмөнх у.н Б.Отгонбаатар а.а
          • С.Батсуурь у.н М.Эркебулан а.а
          • Б.Сангисүрэн у.н Б.Амарсайхан ун.
          • А.Батмөнх у.н Б.Сандагдорж а.а
          • Б.Амарзаяа у.н Т.Бэгзсүрэн
          • Ч.Цогбаяр у.н Н.Батсайхан а.а
          • Ж.Чулуунбат у.н Ж.Наранбаатар а.а
          • Ц.Одбаяр у.н Д.Тамир а.а
          • Ч.Батчулуун у.н Д.Амаржаргал а.а
          • Б.Бадамсүрэн у.н Б.Суманчулуун у.н
          • Л.Лха-Очир у.н Т.Пүрэвсүрэн а.а
          • Г.Баасандорж у.н Б.Хишигбаатар а.а
          • Ш.Шинэбаяр у.н Б.Серик а.а
          • Ч.Ганзориг у.н Т.Сайханжаргал а.а
          • Б.Батжаргал у.н Л.Батзориг у.н
          • Б.Ганхуяг у.н Ц.Чимэддорж у.н
          • Д.Анар у.н Б.Бат-Эрдэнэ а.а
          • Ч.Хөхчирэнгэр у.н Ш.Пүрэвгарьд а.а

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ нийгэм

Заан, харцагууд хэн хэнийг амласныг танилцуулъя

Бөх зурган илэрцүүд

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадмын гурвын даваа үргэлжилж байна. Энэ даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, До.Ганхуяг, улсын гарьд И.Доржсамбуу, Д.Рагчаа нар тахимаа өгөөд байгаа тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Мөн аварга, арслан, гарьдууд хэн хэнийг амласныг хүргэсэн. Харин одоо гурвын давааны оноолтыг үргэлжлүүлэн хүргэе. Улсын цолонд хамгийн ойр яваа Ховдын О.Хангай, Увсын Ц.Мөнхбаяр, Архангайн М.Бадарч, Хөвсгөлийн Б.Даваа-Очир нар гурав даваад байна.

      • Ж.Бат-Эрдэнэ у.г Б.Адъяахүү у.н
      • Ш.Жаргалсайхан у.г Ц.Лхагвасүрэн у.н
      • Ц.Мягмарсүрэн у.з Ц.Мөнхбаяр а.а
      • Д.Бумбаяр у.з О.Хангай а.а
      • Д.Баасандорж у.з Г.Алтангэрэл у.х
      • М.Өсөхбаяр у.з Ж.Амартүвшин у.х
      • Б.Батмөнх у.з Болдбаатар а.з
      • Б.Пүрэвсайхан у.х Д.Батсайхан а.з
      • Т.Санчир у.з Буянжаргал а.а
      • Д.Амгаланбаатар у.з Г.Ганжад а.а
      • Б.Соронзонболд у.з Ш.Мөнх-Од а.а
      • Ц.Содномдорж у.х Т.Амартүвшин у.х
      • Г.Элбэг у.х Б.Даваа-Очир а.а
      • Т.Мөнгөнцоож у.х М.Бадарч а.а
      • Ш.Уламбаяр у.х Ш.Дарханбат а.а
      • Ө.Бат-Орших у.х Б.Баянмөнх а.а

Ө.МАНЛАЙ

Categories
xурдан-морь мэдээ

Улсын начин Батбаатарын саарал үрээ торгон жолоо өргүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хүй долоо худгийн өнөөдрийн наадам хурдан соёолон морьдын уралдаанаар эхэлсэн. Өнөө жилийн наадамд 256 соёолонгоос 128-ыг нь бүртгэсэн билээ. Эдгээр хурдан буянгаас Архангай аймгийн харьяат улсын начин Батбаатарын саарал үрээ түрүү магнай боллоо. Харин тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд үрээ аман хүзүүнд хурдалсан юм.

Categories
мэдээ нийгэм

Мотор ус залгисан үед авах арга хэмжээ

Аялж зугаалж байх үедээ гол гатлах шаардлагатай тулгардаг. Хэрвээ гаталж байхад машин унтарвал асаах үйлдэл хийхгүйгээр даруй татаж гаргаад доорх дарааллаар шалгана уу.

Таны машин БЕНЗИН хөдөлгүүртэй бол

  • Aгаар шүүгч норсон эсэхийг үзнэ
  • Свечэг авна
  • Сорох хоолойд хуримтлагдсан усыг соруулж авна
  • Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна
  • Түүний дараа буцаан эд ангиудаа угсарч машинаа асаана

Таны машин ДИЗЕЛЬ хөдөлгүүртэй бол

  • Aгаар шүүгч норсон эсэхийг үзээд норсон бол дараагийн алхамд шилжинэ
  • Халаагчийг авна
  • Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна
  • Түүний дараа буцаан угсарч машинаа асаана

Аливаа голоор гарахын өмнө гарам байгаа эсэхийг шалгах, ус ихтэй үед нутгийн хүмүүсээс хаагуур гарч болохыг лавлаж асуух, залгууралгүй бууж усны төвшинг шалгах хэрэгтэй.

Зургийг Dorgio.mn
Зургийг Dorgio.mn

Хэрвээ голоор гаталж байхад САЛОНД УС ОРЖ ирсэн бол дараах дарааллаар цэвэрлэж, үнэргүй болгоно.

  • Mашин доторх сандлуудыг авч хивсэнцэрийг хуулна
  • Цахилгаан залгууруудыг салгана
  • Бүх хаалга цонхийг нээж хатаах хэрэгтэй.
  • Хэрвээ хэт гүнзгий ус туулсан, салон бүхэлдээ усанд автсан бол машины компьютерууд усанд орсон байх магадлалтай. Энэ үед аккумуляторыг салгаж ECU-г яаралтай бүрэн хатаах хэрэгтэй.

Хивсэнцэрийг хуулаагүй удсанаас болж хивсэнцэрийн доорх цулхай өмхийрч, эвгүй үнэр гаргах. Мөн шалаар явсан цахилгааны утсанд масс өгөх, цахилгаан утасны шонг гэмтээх, хөндийрүүлэх улмаар аль нэг систем ажиллагаагүй болох эрсдэлтэй байдаг.

Categories
мэдээ нийгэм

Хуушуур идэхэд юуг анхаарах ёстой вэ?

Наадмын хуушуур зурган илэрцүүд

Улс үндэсний их баяр наадмаар монгол хүн бүр наадмын хуушуур худалдаж авахыг хүсдэг. Гэвч та баяр наадмын өдрүүдэд хуушуур худалдан авахаасаа өмнө энэ зөвлөмжийг нэг уншаарай. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэн танд хандаж гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

  1. Борлуулж буй газрын ажиллагсад нь ариун цэвэр сахиж, малгай бээлий өмссөн байдлыг ажиглан худалдаж авахаа шийдэх
  2. Та аль болох шинэ тосонд чанасан, шинэ халуун хуушуурыг хүнсний зориулалтын сав, баглаа боодолд хийлгэх
  3. Шинэ тосонд чанасан хуушуурын өнгө цайвар шаргал байхад, хуучин тосонд чанасан тохиолдолд илүү бараан байдаг. Учир нь хуучин тосонд олон төрлийн урвал явагдаж, улмаар хавдар үүсгэх магадлалтай аюултай бодис үүссэн байдгийг судлаачид тогтоосон байдаг.
  4. Ялангуяа хуучин тосонд чанасан хуушуурыг хэрэглэснээр ходоод, гэдэсний хямрал үүсэх магадлалтай тул анхаарна уу?
  5. Худалдан авсан хуушуур болон бусад түргэн муудах бусад хоол хүнсийг халуунд удаан хадгалаж болохгүй тул худалдан авсан даруйдаа хэрэглээрэй.
  6. Та хуушуур идэхийн өмнө гарын ариун цэврээ сахиарай.