Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан О.Хангайг амлалаа

Монгол төрийн наадмын тавын даваа буюу начны даваа хэдхэн мөчийн дараа эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд аварга арслангууд тавын даваанд хэрхэн ам авсныг танилцуулъя. Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн Батцэнгэл харьяат аймгийн заан Ж.Дагва-Очирыг, Сэлэнгэ аймгийн харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр улсын арслан Д.Азжаргалыг, улсын аварга Ч.Санжаадамба Төв аймгийн арслан Г.Ганжадыг, С.Мөнхбат улсын заан Д.Баасандоржийг, улсын арслан П.Бүрэнтөгс Булган аймгийн арслан Д.Тамирыг, улсын арслан Р.Пүрэвдагва улсын харцага А.Цацавширыг, улсын арслан Э.Оюунболд Ховд аймгийн арслан О.Хангайг, улсын гарьд Б.Гончигдамба улсын начин Ч.Батулууныг тус тус амлаад байна.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд 66 хүүхэд эцэг эхээсээ төөрсөн байна

эцэг эхээсээ төөрсөн байна зурган илэрцүүд

Цагдаагийн алба хаагчид наадмын өдрүүдэд Хүй 7 худагт 8, Төв цэнгэлдэх хүрээнд 24, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүний үеэр 34, нийт бага насны 66 хүүхэд төөрснийг бүртгэж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

Иймд та бүхэн нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөх, болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна. Хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдоно уу.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Төрийн их наадамд түрүүлсэн хар мориноос хишиг хүртэж, хадгаар мялаалаа

УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн уяагаар зочиллоо.

Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлсэн билээ. Хурдөн хөлгийг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Б.Тогтохнасан уяж уралдуулжээ.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд уяач Ч.Бямбасүрэн, Б.Тогтохнасан нарт болон унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, төрийн их наадамд түрүүлсэн хар мориноос хишиг хүртэж, хадгаар мялаасан юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар уламжлал ёсоор Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдааныг үзэж сонирхлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний Соёл амралтын хүрээлэнд өнөөдөр “Silence white” электро хөгжмийн наадам зохион байгуулагдана

Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Микс Прожек” ХХК 9 дэх удаагаа долоодугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр Үндэсний Соёл, амралтын хүрээлэнд “Сайланс вайт” электро хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн наадмаар Монгол орны байгалийн сайхныг нийт иргэд төдийгүй гадны жуулчдад илтгэх зорилготойгоор “Ус, Агаар мэт” гэсэн агуулгын дор зохион байгуулж байна.

“Сайлан свайт” электро хөгжмийн наадам нь олон нийтэд техник, технологийн шинэ шийдлүүдийг анхлан таниулж, соёлын трэнд бүтээгдэхүүнийг бий болгон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн зохион байгуулж байгаагаараа онцлог бүхий томоохон наадам аж.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Төрийн түшээдийн наадмын гоёо

Монгол төрийн наадам сайхан болж байна. Баяр наадмын өмнө тав дахь Ерөнхийлөгчөө батламжилсан монголчуудын наадам хойтон хүртэл яриа хөөрөө ихтэй байх нь ээ. Ингээд Монголын төрийг түшилцэж яваа эрхэм түшээдийн наадмын гоёог гэрэл зургийн срувалжлагаар хүргэе.

Categories
мэдээ үндэсний-бөx

Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар өвдөг шороодлоо

Наадамчин олны хамгийн их хүлээлгэж, улсын цол авна хэмээн горьдож хүлээж байсан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар дөрвийн даваанд өвдөг шороодлоо. Тэрээр улсын харцага А.Бямбажаваар гурав даваад дөрвийн даваанд Дорноговь аймгийн харьяат улсын харцага А.Цацавширт тахимаа өглөө.

Ийнхүү Ш.Мөнгөнбаатар дараа жилийн наадмыг хүлээх болж байна. Түүний хувьд өнгөрсөн жил тавын даваанд Дорнодын Д.Анарт, хоёр жилийн өмнө дөрвийни даваанд улсын арслан Э.Оюунболдод тахимаа өгч байсан юм. 2011 онд сар шинийн барилдаанд түрүүлж байсан тэрээр өнөө жил 34 настай бөх.

Ө.МАНЛАЙ

Categories
xурдан-морь мэдээ

Дэндэвийн Ганболдын хонгор даага төрийн наадамд торгон жолоо өргүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 254 даага бүртгүүлсэн ч гарааны зурхайгаас 71 гаруйхан даага гарчээ. Улсын наадамд анх удаа тоосоо өргөж буй дааганы уралдаанд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Дэндэвийн Ганболдын хонгор даага, тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн зээрд даага хоёр зуузай холбон барианы зурхайд орж ирлээ. Ийнхүү Д.Ганболдын хонгор даага төрийн наадамд түрүүлж, тод магнай, торгон жолоо өргүүллээ. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн харьяат сумын алдарт уяач Нямсүрэнгийн зээрд даага орсон юм.

Б.НАРАН

Categories
мэдээ спорт

Шагайн харваанд Дорноговийн баг түрүүллээ

Холбоотой Зураг

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 54 баг оролцож, цэцээ үзлээ. Шигшээ тоглолтод Өмнөговь, Сэлэнгэ, Булган, Дорноговь аймгийн багууд үлдсэнээс Дорноговь аймгийн Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд төмөр Ерөө гол” компанийн баг алтан медаль хүртлээ.

Харин дархан мэргэн Т.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн спорт сургуулийн баг мөнгөн медаль авч байна.

Categories
xурдан-морь мэдээ

Дааганы уралдааны дараа Хурдан морины салбар комисс мэдээлэл хийнэ

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөө жилийн баяр наадамд эрлийз адуу уралдуулахгүй гэсэн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор уралдахаар бүртгүүлсэн морьд олноороо хасагдаж байгаа. Тухайлбал, 171 азарга бүртгүүлснээс 98 азарга уралдсан бол яг одоо дааганд 254 бүртгүүлснээс 71 шандаст хүлэг уралдаж байна.

Тэгэхээр дааганы уралдааны дараа Хурдан морины салбар комиссоос мэдээлэл хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Халх сурын харваа үргэлжилж байна

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн Үндэсний их баяр наадмын халх сурын харваа үргэлжилж, тун удахгүй мэргэнээ тодруулах гэж байна. Яг одоо сурвын адаг өргөөний харваа явагдаж байна. Энэ харваанаас шалгарсан нь шилдэгт цэц мэргэнээ сорих юм.