Categories
мэдээ нийгэм

“Шүүхийн үйлчилгээний төв” нээгджээ

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2017 оныг шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил болгосонтой холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Шүүхийн үйлчилгээний төв”-ийнхөө нээлтийг энэ сарын 28-нд хийсэн юм. Энэхүү шинэ стандарт нь нийслэлийн бусад дүүргийн шүүхүүд болон хөдөө орон нутгийн шүүхүүдэд ч хэрэгжих аж. Энэ үеэр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар хэлэхдээ “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оныг “Шүүхийн үйлчилгээний жил” болгосон билээ. Манай хамт олон энэ ажлын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь та бүхний харж байгаа “Шүүхийн үйлчилгээний төв” юм. Тус төв нь нээлтээ хийснээр иргэд олон нийтэд тав тухтай, ил тод нээлттэй, түргэн шуурхай үйлчилж шүүхийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэх ач холбогдолтой” гэж байлаа.

Мөн шүүхийн үйлчилгээний шинэ стандартын дагуу “Нээлттэй танхим”-даа Тамгын газрын үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх үүднээс “Иргэн өөртөө үйлчлэх хэсэг”-ийг нээжээ. Энэ хэсэгт Шүүхийн үйл ажиллагааны хөтөч, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны хөтөч мэдээллийн самбар, өргөдөл, гомдол, хүсэлт, нэхэмжлэлийн загвар, улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хаана төлөх зэрэг тайлбар мэдээллүүдийг байршуулсан байна. Ингэснээр шүүхээр үйлчлүүлэгчдэд шаардагддаг мэдээ, мэдээллийг иргэн бие даан олж авах боломжийг бүрдүүлсэн гэнэ.

Categories
мэдээ нийгэм

​Таван иргэн осолд оржээ

Осол зурган илэрцүүдХээрийн түймэр манан хонож байсан хүмүүсийг эргэхээр явсан иргэд осолдож, таван иргэн гэмтжээ. Тодруулбал, Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багийн “Устын-Ам” буюу сумын төвөөс урд зүгт 40 км-т энэ сарын 15-нд гарсан хээрийн түймрийг орон нутгийн 17 иргэн манаж байжээ.

Тэднийг эргэх зорилгоор энэ сарын 28-нд явж байсан “Пермер” загварын БУА 09-87 улсын дугаартай хагас суудлын ачааны автомашин онхолдож, 45 настай, эрэгтэй Э, 26 настай, эрэгтэй Б, 50 настай, эрэгтэй С, 45 настай, эрэгтэй М, 34 настай, эрэгтэй Ш нар гэмтсэн байсныг Рашаант сумын эмнэлэгт хүргэсэн гэв. Ослын талаарх дуудлагыг энэ сарын 28-ны 17:47 цагт хүлээн авч, тус Сумын Засаг даргаар ахлуулсан таван хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт нэг түймрийг унтрааж, хоёрыг нь цурманд оруулжээ

түймрийг унтрааж, хоёрыг нь цурманд зурган илэрцүүд

Өчигдөр Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дуганы горхи” буюу сумын төвөөс хойд зүгт 25 км-т гарсан ойн түймрийг бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн байна.

Түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын арван алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 26 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж маргааш өдрийн 21:10 цагт цурманд оруулжээ.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” буюу сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т аянганаас үүссэн түймрийг онцгойгийнхон цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Тайлч” буюу сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т гарсан түймрийг цурманд оруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

​ Хороодын хэсгийн ахлагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1-20 хорооны хэсгийн ахлагчдад зориулсан сургалт, зөвлөгөөнийг хийлээ. Энэхүү сургалт, зөвлөгөөн нь нийслэлийн 2017 оны Шилдэг хороо шалгаруулах болзолт уралдааны хүрээнд хороодын хэсгийн ахлагчдын мэдлэгийг дээшлүүлж, зөвлөмж өгөх, харилцан туршлага судлуулах, хэсгийн ахлагчидтай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний үр дүнг тооцох зорилготой юм. Зөвлөгөөнийг нээж дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд “Та бүхэн хариуцсан нутаг дэвсгэрийнхээ иргэн, аж ахуй нэгж байгууллагад нутгийн захиргааны байгууллагын бодлого, үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хөнгөн шуурхай хүргэхэд гүүр болон ажилладаг. Ингэснээр төр иргэний хамтын ажиллагаа бэхжиж, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Тийм учраас бид та бүхнийхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлд анхаарч энэхүү зөвлөгөөнийг хийж байна” гэв.

Хороодын хэсгийн ахлагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Хороодын хэсгийн ахлагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Хороодын хэсгийн ахлагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Уулзалтаар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж Засаг даргын Тамгын газрын бүтэц зохион байгуулалт, Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар мэдээлэл өглөө. Мөн холбогдох хэлтэс, албадаас шинээр батлагдан гарсан хууль, тогтоомж, бусад чиглэлээр арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. Сургалтын төгсгөлд дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 2017 оны эхний хагас жилийн биелэлтийг шалгасан дүнг танилцуулж, ажлаараа шалгарсан тэргүүний Хэсгийн ахлагчдын багийг урамшуулав.

Хороодын хэсгийн ахлагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Хороодын хэсгийн ахлагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Хороодын хэсгийн ахлагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Хороодын хэсгийн ахлагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Хороодын хэсгийн ахлагчдад зориулсан сургалт зохион байгууллаа

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга БХЯ-нд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд өчигдөр ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг тус яаманд хүрэлцэн ирэхэд төрийн хүндэт харуул, үйл ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүн жагсан угтаж Хүндэт харуулын дарга илтгэл өглөө.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Төрийн ёслолын цагаан туганд хүндэтгэл үзүүлж, жагссан бие бүрэлдэхүүнтэй мэндчилсэн юм.

Угтах ёслолын дараа Төрийн тэргүүн Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд зочилж,сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

Тэрбээр Батлан хамгаалах яаманд ажиллах үеэрээ тус яамны удирдлагуудтай батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар санал солилцсон юм. Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Байгалийн гамшигт үзэгдлээс сэргийлэхийг анхааруулж байна

үер зурган илэрцүүд

Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, хүчтэй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас урьдчилан сэргийлэхийг УЦУОШГ-аас малчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8 дугаар сарын 1,2-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр ширүүснэ.

Мөн энэ сарын 30-нд ихэнх нутгаар өдөртөө халах боловч 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус , бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Тиймээс байгалийн гэнэтийн үзэгдлийн аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэдэд УЦУОШГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Англид амьдарч буй монголчууд обег-т хандив илгээжээ

Англид амьдарч буй Монголчууд ОБЕГ-т хандив илгээжээ
Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг илгээсээр байна.

Тухайлбал, Англи улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудынхаа дунд “Монгол центр” болон О.Одмандах, Б.Анука, Ж.Басоли нар уриалан хандивын аяныг долоо хоногийн хугацаатай өрнүүлж, 5,860,000 төгрөг цуглуулснаа илгээлээ. Уг аянд Англи улсад ажиллаж, амьдарч байгаа 70 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.Тус хандивыг Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар болон “Англи Карго ХХК”-ийн захирал Ч.Пүрэвсүрэн нар ОБЕГ-т гардуулан өглөө.

Мөн Англи улсын Манчестр хотод ажиллаж, амьдарч байгаа 20 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран хандивын аян өрнүүлж, 3,039,750 төгрөгийг цуглуулснаа өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өгсөн бол Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ажилтан, алба хаагчид нэг өдрийн цалин болох 2,300,000 төгрөгийг хандивлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Дундговь аймгийн Өлзийт суманд хонины цэцэг өвчин гарчээ

хонины цэцэг өвчин зурган илэрцүүд

Дундговь аймгийн Өлзийт сумын Дэрх багийн “Зүүн булаг” гэдэг газар малчин Ч-гийн 60 хонинд мал, амьтны гоц халдварт хонины цэцэг өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байна. Дээж авч шинжлүүлэхэд хонины цэцэг өвчин болохыг тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

​Төв, Дорнод аймагт шүлхий өвчин гарчээ

өв, Дорнод аймагт шүлхий өвчин гарчээ зурган илэрцүүдДорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар шүлхий өвчин гарчээ.

Уг газар нь сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т байх бөгөөд малчин Б-гийн нэг үхэрт мал, амьтны гоц халдварт дээрх өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд шүлхий өвчин болохыг тогтоосон байна.

Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар малчин О-гийн 43 үхэрт эл өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд шүлхий өвчин болохыг тогтоожээ.

Categories
мэдээ улс-төр

Намууд сонгуулийн зардлын тайлангаа ирэх сарын 10-наас өмнө ирүүлэх үүрэгтэй

Сонгуулийн Ерөнхий Хороон зурган илэрцүүдМонгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан сонгуулийн зардлын тайлангийн асуудлаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Монгол Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян нарт тус тус хандаж албан тоот илгээв.

Түүгээр, Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам… нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд энэ хугацаа нь нэр дэвшигчийн хувьд 7 дугаар сарын 26-ны өдрөөр, намын хувьд 8 дугаар сарын 10-ны өдрөөр тус тус дуусах тул дээрх хуулийн хугацаанд нам, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг мэдэгджээ.

Мөн албан тоотоор, дээрх хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт ”Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэгүй бол тухайн нам,…, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэж заасныг анхааралдаа авч, ажлаа зохион байгуулахыг хүссэн байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.