Categories
мэдээ нийгэм

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлж, наадам зохион байгуулна

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ зурган илэрцүүдЭнэ сарын 28-наас 30-нд Архангай аймгийнхан тус аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин (1998), Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлж, наадам зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөнх-Эрдэнэ арслангийн эцэг Дуламжавын аав Гомбосүрэн асар их хүч чадалтай нэгэн байсан ч лам хүн учир олигтой барилдаагүй байна. Харин ээжийнх нь ах Дэндэв аймгийн арслан цолтой, мөн ээжийнх нь төрөл “Бүргэд” хочтой Очир гэж шаггүй барилдаанч хүмүүс байсан аж. Д.Мөнх-Эрдэнэ нийслэлийн 28-р сургуульд сурч байхдаа Монголын пионерийн ордны бөхийн дугуйланд Гомбо багшийн шавь болсноор бөх болох замнал нь эхэлжээ.

Тэрбээр 1991 онд 5 давж улсын начин, 1992 онд 8 давж үзүүрлэн улсын заан, 1993 онд 8 давж үзүүрлэсэн билээ. Мөн 1994 онд 6 давж, 1995 онд 8 давж үзүүрлэн улсын арслан цол хүртсэн. Улмаар 1996 онд 8 давж үзүүрлэсэн бол, 1997 онд 8 давж үзүүрлэсэн. 1998-2002 онуудад тус тус 6 даван наадамчин олноо баясгасан хүчтэн билээ.

Дашрамд дурдахад, Дуламжав дөрвөн охин, хоёр хүүтэй бөгөөд Мөнх-Эрдэнийн дүү Мөнхбаяр 1998 онд Төв аймгийн баяр наадамд үзүүрлэж, аймгийн заан цол хүртэж байжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Уяачдын наадмын барилдаанд Улсын начин Б.Ганхуяг түрүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам уяачдын бараар Хүй долоон худагт өнөөдөр үргэлжилж байна. Энэ үеэр бөхийн барилдаан болж байгаа билээ. Уяачдын баярт 64 бөх зодоглож байгаа бөгөөд Улсын начин Алтанхуяг, аймгийн арслан Баярбаатар нарын улс аймгийн цолтой бөхчүүд зодоглож байгаа юм.

Уяачдын наадамд барилдсан улс, аймгийн цолтой бөхчүүдээс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Онцгой байдлын ерөнхий газрын аврагч спортын хорооны бөх Улсын начин А.Алтанхуяг, Хөвсгөл аймгийн Шинэ- Идэр сумын харьяат Хил хамгаалах Ерөнхий газрын хилчин биеийн тамир спортын хорооны бөх Улсын начин Б.Ганхуяг нар үзүүр түрүүнд барилдаж, Б.Ганхуяг түрүүллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“PlayTime 2017” наадам маргааш эхэлнэ

“PlayTime 2017” зурган илэрцүүд“PlayTime 2017” амьд хөгжмийн наадам долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Шилтгээнд болно.

Наадмыг Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулж олон нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн наадамд дэлхийд алдартай Канадын “Japandroids”, Япон улсын “The Fin”, “Сhurashima Navigator”, Швейцарийн “One Sentence. Supervisor” болон ОХУ, Өмнөд Солонгос, Монгол Улсаас олны танил, шилдэг, шинэ залуу 30 хамтлаг дуучин, уран бүтээлчид цэвэр агаарт 3 хоногийн турш “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан өөрсдийн уран бүтээлээ хүргэх аж.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн үед голд осолдсон дуудлага их ирэх болжээ

Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг гол усны ослын дуудлага зонхилдог байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.

Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
xурдан-морь мэдээ

Жороо морьдын уралдаанд Булган аймгийн харьяат Д.Жаргалсайханы цавьдар хүлэг түрүүллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт үргэлжилж байгаа билээ. Уяачдын наадмын үеэр жороо морьдын уралдаан болсон юм. Жороо морьдын уралдааныг Булган аймгийн Рашаант сумын уяач Д.Жаргалсайханы цавьдар морь өнгөлж, тод магнай торгон жолоо өргүүлжээ. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын С.Мөнхбаярын харлаг, гуравт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Батнарангийн хээр, дөрөвт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Даваадоржийн хээр, тавд Сэлэнгэ аймгийн Сант сумын Батмөнхийн хүлэг тус тус айргийн тавд оржээ.


Categories
мэдээ нийгэм

15-ныг хүртэл шинэ талх худалдаанд гарахгүй

Нийслэлийн зарим хүнсний дэлгүүр, супермаркетуудад талх хомсдолтой байна. Талхны томоохон үйлдвэр, цехүүд энэ сарын 15-ныг хүртэл амарч байгаа юм. Иймээс дэлгүүр хоршоонд талхны нийлүүлэлт зогссоноос эрэлт ихтэй байна. Хүмүүс хөдөө гадаа гарахдаа талх, хиам их хэмжээгээр худалдан авч байгаа бөгөөд дэлгүүрүүдэд энэ сарын 6, 7, 8-нд үйлдвэрлэсэн хуучин талх худалдаалагдаж байгаа аж. Дэлгүүрийн худалдагчид “Энэ амралтын өдрүүд хүртэл талх ирэхгүй гэсэн. Манайх хангалттай хэмжээгээр авсан ч дуусч байна” гэсэн хариулт өгч байв.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Хүй мандалын ногоон дэнж

Categories
мэдээ үндэсний-бөx

Г.Эрхэмбаяр аварга “Үнэн зоригт” хэмээх чимэг нэмлээ

Өнөөдөр Хүй долоон худагт Уяачдын наадам болж байна. Манай сурвалжлах хэсэг энэхүү наадмыг сурвалжилж буй юм.

Уяачдад зориулсан наадамд Улсын начин Алтанхуяг тэргүүтэй 64 бөх барилдаж, эрлийз морьд уралдуулж, урлаг соёлын арга хэмжээнүүд болж байна.

Бөхийн барилдааны үеэр Улсын аварга Г.Эрхэмбаярт “Үнэн зоригт” хэмээх чимэг нэмсний үнэмлэхийг гардуулав. Өчигдөр Улсын арслан цол хүртсэн Ц.Содномдорж, улсын гарьд цол хүртсэн Ө.Бат-Орших, Улсын заан цол хүртсэн Н.Түвшинбаяр нарын бөхчүүд ирж, наадмыг үзэж сонирхож байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Уяачдын наадмын үеэр Н.Түвшинбаяр заанд долоон сая төгрөг гардуулав

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд хүчит 512 бөх уран мэхээ уралдуулж, хүч бяраа сорьсон. Тэдний дундаас монгол түмний хайртай хүү, олимпийн аварга, найдлага алдаж үзээгүй Найдангийн Түвшинбаяр үнэн хүч, урам мэхээ уралдуулж заан цолны болзол хангаж монгол түмнийг баясгасан билээ. Тэгвэл өнөөдөр Хүй долоон худагт Уяачдын наадмын үеэр Улсын заан Н.Түвшинбаярт хүрэл медаль, долоон сая төгрөгийн бай шагналыг нь өгсөн байна.


Categories
мэдээ нийгэм

Уяачдын наадамд начин Алтанхуяг тэргүүтэй 64 бөх барилдаж байна

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам уяачдын бараар Хүй долоон худагт өнөөдөр үргэлжилж байна.

Дөнгөж сая тус баярын үндэсний бөхийн барилдаан эхэллээ. Уяачдын баярт 64 бөх зодоглож байгаа бөгөөд Улсын начин Алтанхуяг, аймгийн арслан Баярбаатар нарын улс аймгийн цолтой бөхчүүд зодоглож байна.