Алдарт дуучин Бейонсе нэг сарын өмнө ихэр хүүхэд төрүүлсэн билээ. Тэрбээр инстиграммд өнөөдөр бяцхан ихэрүүдийнхээ зургийг байрлуулжээ. Алдарт дуучны хоёр ихэр хүүхэд өнөөдөр нэг сар хүрч байгаа ажээ. Энэ тухай тэрбээр инстерамм хуудаснаа бичжээ. Картер, Руми хэмээн нэрлэсэн ихэр хүүхдүүд Лос-Анжлес хотын эмнэлэгт мэндэлжээ.
Month: July 2017
БААС ХАТАЛТ
2 ба 3-аас олон хоногоор баас саатан, хатуу төлөвтэй, бага хэмжээгээр, дүлүүлж , дутуу гарах шинжийг баас хатах гэнэ.
Доорхи үзүүлэлт баас хаталтыг илтгэдэг:
- 7 хоногт 2оос цөөн баах
- Баах үед нийт хугацааны 25хувийг дүлэхэд зарцуулах буюу хүчтэй дүлэлтээр баас гадагшлах
- Баас хоргол хэлбэртэй хатуу, хуурай
- Баасны хэмжээ багасах
- Баасны дараа дутуу баасан мэт санагдах
БААС ХАТАЛТЫН ШИНЖҮҮД:
- Баах хатах шаналгаатай дүлнэ
- Баасны дараа санаа амрахгүй , гэдэс суллагдаагүй мэт санагдах
- Хатуу бага хэмжээтэй , хатуу хоргол шиг баасаар баах
- Цөөн баах
ЭМЧИЛГЭЭ
Эмийн болон эмийн бус эмчилгээ хийнэ. Эмийн эмчилгээг эмчийн зөвлөгөөгөөр хийнэ.
Эмчилгээнд хоолны дэглэм чухал. Баас хаталтын үед эмчилгээний хоол №3-ыг өгнө.
Өдөрт 4-6 удаа хооллоно. Хоногийн хоол 2900-3000 ккал илчлэгтэй түүнд агуулагдах уургийн хэмжээ 90-100 грамм, нүүрс ус 400-450грамм, өөх тос 90-100 грамм, давс 8-10 грамм, уух шингэн 1,5-2 литр байхаар зохицуулна. Хоолыг буцалгах, жигнэх аргаар бэлтгэнэ. Эмчилгээний журмаар өглөө бүр буцалсан хүйтэн бүлээн ус, рашаан уух, өдөр бүр жимс, ногоо идэх ба хоногт хэрэглэх хүнсний ислэгийн хэмжээ 25-30 гр байх ёстой.
ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН:
- Гурилан бүтээгдэхүүн: хүнсний эслэгээр баялаг бүдүүн ширхэгтэй улаан буудайн гурилаар хийсэн бүтээгдэхүүн , хивэгтэй талх,гурилан боов,жигнэмэг , хар гурил , гурвалжин болон хөц будаа, хөх тариа
- Шөл: өөх тос багатай янз бүрийн махны тунгалаг шөл , загасны шөл, улаан манжингийн шөл , хөц болон амуу будааны шөл , цэцэгт байцааны шөл
- Мах: үхэр, тахиа, загас, чанасан жигнэсэн байдлаар
- Өөх тос: ургамлын тос, оливын тос, цөцгийн тос
- Сүүн бүтээгдэхүүн: шар сүү, тараг
- Ногоо: янз бүрийн хүнсний ногоо, ялангуяа яншуй,гоньд зэрэг навчит ногоо, цэцэгт байцаа, хурган гуа, улаан манжин, шар лууван, улаан лооль, өргөст хэмх, вандуй, байцаа
- Жимс: хар чавга, чангаанз, инжир, чихэрлэг алим, жүрж, усан үзэм
ХЯЗГААРЛАХ БҮТЭЭГДЭХҮҮН:
Цагаан будаа, нарийн гоймон, дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд, дээд буюу нарийн гурилан талх, кисель, шоколад, халуун цай, кофе, мойл, какао, ээдэм, бяслаг, ээзгий, халуун сүү зэрэг
БААС ХАТАЛТТАЙ ӨВЧТӨНИЙ ХИЙХ ДАСГАЛ:
- Дороо 30 секунд шогших, гүйх хөдөлгөөн хийх
- Мухар сандал дээр суугаад гараа мөр дээрээ аваад дээш өргөн, нуруугаа арагшаа гэдийлгэн амьсгал авна. Гар мөрөнд их бие урагш тонгойж амьсгалаа гаргана \2-8 удаа\
- Мухар сандал дээр суугаад гараа хажуу тийш тэнийлгэн амьсгаа авна. Өвдгөөрөө махийж баруун хөлөө өргөн гэдэс рүүгээ шахаж амьсгалаа гаргана. Зүүн хөл дээрхтэй ижил хийнэ.\2-8 удаа\
- Хөлөө ээлжлжэн дээш өргөж тэнийлгэнэ. Зогсоо байдалд гүнзгий амьсгалж мухар сандал дээр гараад ардаас нь тулж хөлөө нугалж, тэнийлгэнэ.
\4-8 удаа\
Баас хаталтаас урьдчилан сэргийлэх: - Хоол хүнсэндээ ургамлын эслэгээр баялаг бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх
- Хэвлийн болон хярзангийн булчинг хөгжүүлэх дасгал хийх, бие цэвэрлэх , гэдэс цэвэрлэх дасгалыг тогтмол хийх
- Эрэгтэй хүүхдийг суулгаж шээлгэж байх \босоогоор шээснээс сууж шээх нь баах рефлексийг илүү өдөөдөг байна\ зэрэг урьдчилан сэргийлэх аргууд болно.
ЭХЭМҮТ-ийн ХЗП-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын кабинетийн эмч
Японы Шизуока муж, Яйзү хотын 12 мянган сурагч үдийн цайндаа Монгол хоол иджээ.
Шизуока мужийн Яйзү хот нь “Токио 2020” олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөл, Паралимпийн наадмын хөнгөн атлетикийн төрлөөр Монгол Улсын шигшээ багийг хүлээн авч, бэлтгэл хангуулах бааз хотоор ажиллаж байна.
Тус хотын иргэдэд Монгол Улсын талаар мэдээлэл өгөх, сурталчлах таниулах олон арга хэмжээг Яйзү хотын гадаад харилцааны мэргэжилтнээр ажилладаг Б.Янжинлхам зохион байгуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан сурагчдын үдийн хоолонд Монгол хоол бэлтгэж өгсөн байна.
Яйзү хотын бага, дунд сургуулийн 12 мянган сурагч үдийн хоолондоо бууз, нийслэл салат, ногоотой шөл багтсан цэсээр хооллосон байна. Сурагчдын хувьд сургуулийн радиогоор Монголын талаар мэдээлэл сонсонгоо анх удаагаа амталж үзэж буй Монгол хоолоо амтархан идэж, Б.Янжинлхамаас манай улсын талаар олон асуулт асууж, нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөжээ.
Цаашид жил бүрийн баяр наадмаар сурагчид үдийн хоолондоо төрөл бүрийн Монгол хоолыг зооглож байх аж.
Яйзү хотын бэлэг тэмдэг Яй-чан гэх хүүхэлдэйн баатар нь саяхан Монгол дээлтэй болсон бөгөөд Монгол хоол идэж буй Когава бага сургуулийн хүүхдүүдтэй Монгол хувцастайгаа ирж мэндчилжээ.
Яй-чангийн Монгол дээлний загварыг шалгаруулах уралдааныг өнгөрсөн жил хотын бага сургуулийн сурагчдын дунд зарлаж, 570 бүтээл ирснээс гурван удаагийн шалгаруулалтын дүнд Когава бага сургуулийн Мочизүки Амиюгийн бүтээл шалгарсан байна.
“Game of Thrones” киноны шинэ анги Лос Анжелес хотын Walt Disney танхимд өчигдөр нээлтээ хийжээ. Уг киноны гол дүрд тоглосон жүжигчин Кит Харрингтон, Софи Тернер, Гвендолин Кристи нар нээлтийн арга хэмжээнд уригдан оролцсон байна. Жорж Мартины зохиолоор хийсэн уг кино нь үзэгчдийн таашаал хүртсэн сүүлийн үеийн бүтээлүүдийн нэг юм.
Б.НАР
Энэ сарын 17-19-ний өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монголд албан ёсны айлчлал хийнэ.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нартай уулзахр гэнэ. Уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэхэд хоёр улсын парламент нягт хамтран ажиллах талаар санал солилцох ажээ.
Энэхүү айлчлал Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд манай улсад хийгдэж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
Иргэдийг Туул голын усанд осолдож эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр бүр завьт эргүүлийг гарган ажиллаж байна. Тодруулбал, Баянзүрхийн XX хороо Гачууртаас Баянзүрхийн гүүр, Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэл ажиллуулж байгаа аж. Энэ үеэр голын усанд осолдсон тохиолдол гараагүй гэж мэдээллээ. Харин эргүүлээр ажиллаж байх хугацаанд усанд осолдох гэж байсан 3-11 насны гурван хүүхдийг аварч эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
Баяр амралтын өдрүүд олон хоног үргэлжилж тул иргэд Туул голын эрэг дагуу амрахдаа бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүллээ.
Б.УРАН
Израилийн нийслэл Иерусалим хотноо гурван алан хядагчид цагаа нар руу гал нээсэн байна. Тус хотын хамгийн их хөдөлгөөнтэй байдаг түүхэн дурсгалт газар ийм явдал болсон тухай мэдээллээ. Хууль сахиулах байгууллагынхан шуурхай арга хэмжээ авсаны хүчинд алан хядагчдыг баривчилсан бөгөөд хоёр нь шархадаж эмнэлэгт хүргэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп В.Путиныг Цагаан Ордонд урих бодолтой байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ цаг нь хараахан болоогүй хэмээн Америкийн төрийн тэргүүн Францыг зорихоосоо өмнөхөн ярьжээ.
АНУ, ОХУ нь цөмийн зэвсэгтэй гүрнүүд тул харилцаатай байх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцлов.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн түргэн тусламжийн 103 төвийн дуудлага өмнөх жилүүдээс харьцангуй бага байжээ. Мөн наадмын өдрүүдэд иргэдээс ирж буй дуудлагын ихэнх нь нарны хордлого, наршилт, вирусын гаралттай ханиад томуу, суулгалт зэрэг өвчин байгаа аж. Мөн хоолны хордлого, элэг, өс ходоод гэдэсний хямралын өвчний дуудлага их ирэх болжээ.
Тиймээс наршилт, нарны хордлого, суулгалт зэрэг өвчнөөс хэрхэн сэргийлэх, яаж эмчлэх талаар 103-ын эмч Ц.Ариунаатай ярилцлаа.
-Сүүлийн үед ямар дуудлага хамгийн их ирж байна вэ?
-Өндөр халуурах, суулгах зэрэг өвчин их байна. Гэвч ямар шалтгаанаас яагаад гэдгээ иргэд мэдэхгүй байх юм. Ер нь нарны хордлого, наршилтын үед гэдэс гүйлгэж, бөөлжиж халуурдаг. Тиймээс өглөө оройноос бусад үед хүүхдийг наранд гаргахгүй байвал сайн. Хэрэв гадаа гаргах бол толгой дээр нь нойтон алчуур тавих, шингэн юм сайн уулгах хэрэгтэй. Шингэн сайн ууж байж нарны хордлогоос сэргийлэхээс гадна хордлого тайлагдана. Шингэн сайн ууж чадвал аливаа өвчин хүндрэхгүй байх боломжтой. Мөн шингэн зүйлээ ойр, ойрхон балга балгаар уух нь зөв. Их хэмжээгээр залгиж уух нь буруу. Хүүхдэд 50 грамм, 100 граммаар уулгасан ч ихдэнэ. Зөвхөн балга балгаар ууна. Нарны хордлогын үед хорсоол сайн уувал өвчин хүндрэхгүй байх боломжтой.
-Нарны хордлого болон ханиад томууны үед хүүхдүүд өндөр халуурдаг энэ үед яах ёстой вэ?
-Сүүлийн үед хүүхэд 3-4 өдөр өндөр халуурч байснаа бөөлжих, чацга алдах тохиолдол их байна. Хүүхдийн халууныг хэдий үед буулгах, хэзээ буулгахгүй байх вэ гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ 38 хүртэл халуурахад л бушуухан эм өгөөд халууныг нь буулгачихдаг. Уг нь 38.5 хүртэл халууруулвал хүүхдийн эрүүл мэндэд сайн. Хүүхэд халуураад, халуун нь өөрөө буух ёстой үе байдаг. Мөн халуурсан үед ч адилхан 5-10 минут тутам шингэн зүйл уулгаад байвал сайн. Халуурч байгаа хүүхдийн хоёр гар нь халуун, хоёр хөл нь хүйтэн, эрээн болчихсон байвал зүрхний олдмол гажиг гэж үзнэ. Ер нь аль ч өвчний үед шингэнийг хэвийн хэмжээнээс их уух хэрэгтэй.
-Гадаа бөгчим байгаа эн үед хүүхдийг хэзээ гадаа гаргавал зөв бэ?
-Өглөө орой гадаа гаргахнь зүйтэй. Зундаа хүүхдийг хөдөө эсвэл зусланд байлгах нь тохиромтой. Өдөр гадаа гаргах шаардлагатай бол байрны сүүдэр дагуулаад гаргах хэрэгтэй. Болж өгвөл их нартайд гаргахгүй байх нь зөв. Эцэг эхчүүд хүртэл өөрсдөө гарахдаа шингэн сайн уугаад нарны малгайгаа өмсч, шилээ зүүх хэрэгтэй. Газтай ундаа, газтай ус, өтгөн цай, чихэртэй ундаа жүүс бүгд биеийг хуурайшуулдаг. Зөвхөн цэвэр ус ууж байж шингэнээ нөхөх боломжтой шүү.
Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.