Categories
мэдээ нийгэм

​Долоон сартай хүүхдийн биеийн байдал хүнд байна гэв

40 тоннын чингэлэг машин дээр унаж, 7 сартай хүүхэд хүнд бэртжээСонгинохайрхан дүүргийн X хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унаж, нэг хүн, хоёр хүүхэд дарагдаж, бэртжээ. Тодруулбал, Чингэлгийг кранаар өргөж байгаад Приус-11 маркийн автомашины дээр алдсан байна. Ослын тухай дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:10 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын аврах ангийнхан очиж, газар дээр нь ажиллан, чингэлэгт дарагдсан машинд байсан хүмүүсийг гаргаж, 103-т хүлээлгэн өгсөн гэнэ. Приус-11 маркийн машинд 36 настай эрэгтэй, 16 настай эрэгтэй болон долоон сартай эрэгтэй хүүхэд байжээ. Тэд бүсэлхийнээс доош хэсгээрээ чингэлэгт дарагдсан аж.

Яаралтай тусламжийн эмч нар гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд долоон сартай хүүгийн биеийн байдал маш хүнд, бусад хоёр зорчигчийн биеийн байдал харьцангуй гайгүй байгаа гэв. Энэ талаар Яаралтай түргэн тусламжийн 103 төвөөс тодруулахад, “Чингэлэгт даруулсан дуудлагын дагуу очиж, яаралтай тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүргүүлсэн” гэлээ.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймрээс сэргийлье

ой хээрийн түймэр зурган илэрцүүдАагим халуун зуны өдрүүд үргэлжилж, аялж зугаалахаар иргэд хөдөө орон нутгийг зорьж байна. Гэвч иргэдийн буруугаас үүдэлтэй Монгол орон даяар ой хээрийн түймэр асаж байна. Иймд та аялалд гарах гэж байгаа бол дараах зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу.

Урьдчилан сэргийлэх:

  • Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээр ил задгай гал түлэхгүй байх
  • Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Түймрийн аюултай үед гэр, байшин, майхан, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
  • Насанд хүрээгүй хүүхдийг шүдэнз, асаагуураас хол байлгах
  • Гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх

Түймрийг унтраахдаа:

  • Шороо цацах
  • Зурвас татах
  • Хѳрсний ѳнгѳн хэсгийг хуулах
  • Анжисаар хориг хагалалт хийх
  • Цуравдах
  • Химийн аргаар унтраах
  • Усаар унтраах,
  • Гар багаж, үлээгч аппарат ашиглах аргуудыг хэрэглэнэ.
  • Бага хэмжээний түймрийн үед зурвасыг 0,5 метр, их хүчтэй үед 1 метр ба түүнээс дээш өргөнтэйгөөр хийнэ. Түймрийн голомтыг эзэнгүй орхихгүй байх хэрэгтэй.
  • Түймрийн замд орших ямар нэгэн гол, горхи, зөрөг зам зэрэг газрыг олох буюу эсвэл хориг зурвас татаж түймрийн эсрэг өвсийг шатаана. Түймэр ба цуравны гал нийлмэгц дөл асар өндөр болж үлэмж дуу гарган унтардаг.

Хэрвээ та яг одоо аялалд гарах гэж байгаа бол ой хээрийн түймэр, үер усны аюул, бэртэл гэмтэл зэрэг хэлж биш хийсч ирдэг гамшиг эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмж мэдээллийг агуулсан Монгол орны аяллын газрын зургаа заавал аваарай. Мөн та Зэс картаараа тус газрын зурагт багтсан үйлчилгээний газруудад 5-10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна.

Иргэн та ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй юм.

Categories
мэдээ нийгэм

​Өмнөговь аймгийн гал сөнөөгчид Улаанбаатар руу хөдөллөө

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчид Хангайн аймгуудад гарч буй ой хээрийн түймрийн голомтод ажиллахаар болжээ. Тодруулбал, 2 бүлгийн 32 албан хаагч, 2 автомашинтайгаар өнөөдөр өглөө 06:00 цагт Улаанбаатар хотруу хөдөлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчдийг аюулгүй ажиллагааны бүх хэрэгсэлээр бүрэн хангасан хэмээн эх сурвалж мэдээллээ.

Ц.МИШЭЭЛ

Categories
мэдээ улс-төр

​Ерөнхийлөгч түймрийн бүсэд ажиллахаар Батсүмбэрийг зорилоо

Ерөнхийлөгч Х.Баттулга зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр нөхцөл байдалтай биечлэн танилцахаар 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр Батсүмбэр сумыг зорьлоо. Улсын онцгой комиссын хурлыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ удирдаж эхэлжээ. Учир нь Шадар сайд У.Хүрэлсүх ой хээрийн түймрийн цагийн байдлын холбогдох албаны хүмүүсээс Төв аймгийн хувьд Батсүмбэр суманд таван түймэр асч байна мэдээллийн дагуу “Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө орон нутгаас ирж байгаа. Бид Батсүмбэрт гарч буй түймэр дээр ажиллахаар болсон тул, Б.Бат-Эрдэнэ сайд та онцгой комиссын хурлыг удирдана уу” хэмээн хурлыг орхиж явсан аж.

Ц.МИШЭЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран ажиллана

ОХУ-ын Онцгой байдлын яамтай зурган илэрцүүд

Онцгой Байдлын Ерөнхий Газрын Штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад түймрийн тоо 40 хувиар өссөн байна. Түймрийн шалтгаан нөхцөл байдлын 70-80 хувь нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байна.Сүүлийн өдрүүдэд хуурайшилт ихтэй байгаа учраас түймрийн нөхцөл байдал нэмэгдсэн”. гэсэн мэдээллийг Шадар сайд, Улсын Онцгой Комиссын гишүүдэд танилцууллаа.

ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран ажиллахаар болсон ба Гал түймэр унтраах үйл ажиллагаанд тусгай зориулалтын нисдэг тэргээр дэмжиж ажиллах талаар хэлэлцсэн. Тэд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Өнөөдөр хариу нь ирж энэ асуудал тодорхой болох аж.

Ц.МИШЭЭЛ

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэг шагналын мөнгөө ОБЕГ-т хандивлалаа


Сүхбаатар дүүргийн Засаг
даргын Тамгын газар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын
газраас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Дээлтэй Монгол-2017” наадамд 1200
гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцон дэд байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн
шагналаар шагнуулсан. Өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Засаг
даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нар уг наадамд амжилттай оролцсон
хамт олондоо баяр хүргэлээ. Энэ үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Н.Энхболд “Дээлтэй Монгол наадамд амжилттай оролцсон бүх хэлтэс, алба, 1-20
хорооны Засаг даргын Ажлын алба, иргэд, хамт олондоо баяр хүргэж, та бүхнийхээ
цаашдын ажилд амжилт хүсье. Баяр, амралтын өдрүүдэд эх орон минь шатаж байна
гэсэн харамсалтай мэдээг бид сонсч, харж байна. Тийм учраас дүүргийн Засаг
дарга, түүний Тамгын газрын хамт олны санаачилгаар энэхүү шагналын мөнгө болох
720 мянган төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газарт хандивлахаар болсноо
дуулгая. Бидний энэхүү хандив галын шугаманд ажиллаж байгаа онцгой байдлын алба
хаагчдад хоол, хүнс, бусад шаардлагатай эд зүйлс болон хүрнэ гэдэгт итгэлтэй
байна. Та, бид эх орныхоо өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид” гэдгийг
тодотгов. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд ОБЕГ-т
Сүхбаатар дүүргээс хандивлаж буй мөнгөн хандивыг дүүргийн Онцгой байдлын
хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Анхбаярт гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

​Бяцхан иргэд Мики маус цагдаатай зургаа авахуулжээ

Үндэсний баяр наадмын үеэр БЗД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн цагдаагийн ахмад О.Пүрэвсүрэнгээр ахлуулсан ХСИС- ийн багш, сонсогч нар болон БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн офицер ахлагч нар хамтран ажиллав Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр долдугаар сарын 10-14 хүртэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Мики маус цагдаа, Өсвөрийн сэргийлэгч нар эргүүл хийж ард иргэдийнхээ хүсэлтээр балчир дүү нарынхаа хамт дурсгалын зураг татуулах сонирхолтой ажил зохион байгуулжээ. Баярын үеэр төөрсөн дөрвөн хүүхдийг олж эцэг эхэд нь хүлээлгэн өгч, дугуй унаж явахдаа түр амрах үедээ цүнхтэй эд зүйлээ сандал дээрээ мартаж явсан хүүхдүүдэд эд зүйлийг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгчээ Мөн огтуугаар биеэ авч явах чадваргүй гурван иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч , олон нийтийн газар согтуугаар танхайрсан хоёр иргэнийг цагдаагийн саатуулах байранд хүлээлгэн өгч ажилласан байна.

Ц.МИШЭЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 30 хэмийн дулаан байна

Улаанбаатарт 30 хэм дулаан байна зурган илэрцүүд

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурчид анхаарууллаа. Говийн бүс нутгаар бүгчим халуун үргэлжилнэ.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 29-31 хэм дулаан байна.

Энэ сарын 16-18-нд баруун болон зүүн аймгуудын хойд, төвийн аймгуудын зарим нутгаар, 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 21-нд баруун, говийн зарим нутгаар, 22-24-нд болон сарын эцсээр баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Иргэдээс ирүүлсэн хандив 30 сая төгрөгт хүрчээ

"Гал сөнөөгчдөд туслах групп" зурган илэрцүүд

Фэйсбүүкдэх “Гал сөнөөгчдөд туслах групп”-ийн залуус Онцгой байдлын алба хаагчдад тусалж сайн дурын аяныгөрнүүлээд байгаа билээ. Тус группын залуучууд өчигдрөөс эхлэн гал унтраах хэрэгсэл, хоол хүнс, цэвэр ус болон мөнгөн хандив зэргийг цуглуулсан юм.Өнөөдрийн байдлаар хандивийн хэмжээ 30.395.516 төгрөгт хүрсэн бөгөөд иргэдээс ирүүлсэн эхний хандивын эд зүйлсийг түймрийн бүсэд хүргэжээ.

Ц.МИШЭЭЛ

Categories
гадаад мэдээ

БНСУ-д хууль бусаар оршин суугчдад зориулан өршөөлийн аян зарлалаа

БНСУ-д хууль бусаар оршин суугчдад зурган илэрцүүд

БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдийг багасгах зорилгоор тус улсад визний хугацааг хэтрүүлэн оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцвал БНСУ-д буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аяныг 2017 оны долоодугаар сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 3-ны хооронд хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэв тухайн иргэн БНСУ-д 5 жил хүртэлх хугацаагаар хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх хоригоос чөлөөлж, харин 5 жилээс дээш байх тохиолдолд хилээр нэвтрэх хоригийг нэг жил болгон хөнгөлөх юм байна.

Паспортын зөрчилтэй буюу хуурамч эсвэл бусдын паспортоор хил нэвтэрсэн, хилийн шалганаар ороогүй (нууцаар хил нэвтэрсэн) зэрэг эрүүгийн гэмт хэрэгт хамаарах үйлдэлтэй бол энэ аянд хамрагдах боломжгүй бөгөөд мөн сайн дураараа буцаагүй буюу шалгалтаар баригдаж, албадан нутаг буцах тохиолдолд энэхүү аяны хөнгөлөлт үйлчлэхгүйгээс гадна хилээр нэвтрэх хоригийн хугацааг 5 жилээр тогтоох тухай БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас мэдэгджээ.

Ц.МИШЭЭЛ