Categories
мэдээ эдийн-засаг

Төв шуудан 60 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

Холбоотой Зураг

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй “Монголын цахилгаан холбоо” ХК II улирлын санхүүгийн тайлангаа танилцуулжээ. Тайлант хугацаанд 10.5 тэрбум төгрөгийн орлого олж, 59.9 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Орлогын дүн өмнөх оны мөн үеийнхээс нэг тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байгаа юм. Компани 2016 оны II улиралд 71.6 сая төгрөгийн алдагдал хүлээж байсан бол энэ онд алдагдлаа нөхөж, 60 орчим сая төгрөгийн ашиг олжээ. Орлогын дэлгэрэнгүй тайланг харвал “Монголын цахилгаан холбоо” компани гадаад валютын ханшийн зөрүүнээс 113 орчим сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Гэхдээ борлуулалт, маркетингийн орлого 199.9 сая харин ерөнхий ба удирдлагын зардал 1.2 тэрбум төгрөг байсан нь ашигтай ажиллахад нөлөөлсөн байх боломжтой. Түүнчлэн энэ сарын 18-нд Засгийн газрын хуралдаанаар “Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг төрийн мэдэлд худалдаж авах шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл 10.34 сая ширхэг хувьцааны нэгжийг 2.5 ам доллараар худалдаж авахаар болжээ. Тус хувьцааг давуу эрхийн дагуу Монголын Засгийн газарт худалдах талаар БНСУ-ын “Кореа телеком корпораци”-иас ирүүлсан саналыг хэлэлцэн ийнхүү төрийн мэдэлд худалдаж авахаар шийдвэрлэсэн юм. Ингэснээр компанийн нийт хувьцааны 94.67 хувийг Монголын Засгийн газар, үлдсэн хувийг Монгол болон гадаадын иргэд эзэмших болсон байна.

Categories
мэдээ нийгэм

​Хаван буулгах арга

Хаван буулгах арга зурган илэрцүүд

Хаван гэж юу вэ? Биед натри ихээр хуримтлагдаж, шингэний тэнцвэр алдагдсанаас хаван үүсдэг бөгөөд хаван нь харагдах байдлаасаа гадна өөрт эвгүй мэдрэмжийг төрүүлдэг билээ. Тиймээс уншигчиддаа ямар шалтгааны улмаас хаван үүсдэг, мөн хаванг хэрхэн буулгах тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

Хаван юунаас үүсдэг вэ?

Хаван нь биед их хэмжээний шингэн хуримтлагдсанаас үүсдэг. Гэвч энэ нь усыг хэтрүүлж ууснаас шалтгаалдаггүй. Харин бие дэх шингэний тэнцвэр алдагдсанаас үүсдэг байна. Ачаалалтай өдрийн дараа бага зэрэг хаван үүсэх нь хэвийн үзэгдэл ч гэсэн үргэлж хавагнах нь эрүүл мэндийн ноцтой шалтгаанаас үүдэлтэй байж магадгүй юм. Тиймээс, энэ тохиолдолд эмчийн зөвлөгөө авах шаардлагатай гэдгийг анхаараарай.

Хаванг буулгах арга:

1.Дасгал хөдөлгөөн. Хамгийн энгийн арга хэмжээ бол хавагнасан хөл, эсвэл гараа өндөрлөж, хэвтэх юм. Хавагнахыг зогсоохын тулд та амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Алхаж, гүйж, иогоор хичээллэн, усанд сэлэх гэх мэтээр зүрхэндээ бага зэргийн ачаалал өгч байх нь зүйтэй.

2.Зөв хооллох

Жишээ нь:

  1. Натрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй. (Үүнд, нөөшилсөн, лаазалсан, утсан, давсалсан гэх мэт хагас боловсруулсан бүтээгдэхүүн.)
  2. Амттаны хэрэглээгээ хязгаарлаарай. Амттан их идсэнээр цусан дахь инсулины хэмжээ нэмэгдэж, биед натри ихээр хуримтлагдах шалтгаан болдог. Тиймээс л чихрийн шижин өвчний үед хавагнах шинж тэмдэг илэрдэг.

3. Нандин чавга, бууцай, гадил гэх мэт калигаар баялаг хоол хүнс хэрэглээрэй.

4. Түүнчлэн, цангис жимсний шүүс, яншуйн ханд гэх мэт шээс хөөх үйлчилгээтэй ундааг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна.

3.Хангалттай хэмжээний ус уух

Ерөнхийдөө, эрэгтэй хүний уух ёстой усны хэмжээ өдөрт 3 литр, эмэгтэй хүнийх 2,5 литр байдаг. Тиймээ, энэ нь бидний өдөрт ууж байгаа усны хэмжээнээс илүү байгаа ч, та үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ус ууснаар шээс хүрч, улмаар шингэнээ гадагшлуулан, хавагнаж буйг болиулах ач тустай юм. Гэхдээ та бөөр болон зүрхний асуудалтай бол эмчид хандаж, зөвлөгөө аваарай

Categories
мэдээ эдийн-засаг

​ Төмрийн хүдрийн ханш өснө гэв

 Төмрийн хүдрийн зурган илэрцүүд

“Goldman Sachs” төмрийн хүдрийн ханш таамаглаж байснаас өсөх төлөвтэй гэж мэдэгдлээ. Урд хөршийн эрэлт өсөх учраас үнэ өснө гэсэн таамаг гарсан байна.

Тус байгууллагаас төмрийн хүдрийн ханшийг ойрын гурван сарын хугацаанд 55 ам.доллар байна гэж таамаглаж байсан юм. Тэд таамгаа 70 ам.доллар болгож өсгөжээ.

Жилийн эцэст ханшийн төлөв таван ам.доллараар нэмэгдэж, 60 ам.доллар болно гэсэн өөдрөг таамгийг ч “Goldman Sachs”-ийн зүгээс дуулгалаа. Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Хятадын эрэлт нэмэгдсэнээс шалтгаалж нэг тонн төмрийн хүдрийн ханш 70 ам.доллараас давж гараад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

​Маргааш зарим газруудад халуун ус хязгаарлана

халуун ус хязгаарлана зурган илэрцүүд

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор халуун ус хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл маргаашнаас эхлэн дараах газруудад халуун ус хуваарийн дагуу хязгаарлах юм байна.

Энэ сарын 31-нээс наймдугаар сарын 4-нд:

-Цирк, 31 дүгээр сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯ, Шүрэн зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ-24, 25, Сансар 12, 15 дугаар хороолол орчимын хэрэглэгчдийн халуун усыг түр хязгаарлана.

Categories
мэдээ нийгэм

​Ордуудын наймдугаар сарын зурхай

Ордуудын наймдугаар сарын зурхай зурган илэрцүүдХОНЬ – АВЪЯАС ЧАДВАРАА ХАРУУЛААРАЙ

Ерөнхий хандлага: Энэ сард хониныхон амьдралын бүхий л хүрээнд авьяас чадвараа илэрхийлэн харуулах шаардлагатай тулгарна.
Ажил мэргэжил: Ажил хэргийн сонирхолтой саналууд ирэх ба зарим нь хувийн бизнесээ нээнэ.
Мөнгө санхүү: Хичээн хөдөлмөрлөсөн хүмүүс ажлынхаа үр шимийг хүртэн халаасаа нилээд зузаална. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно.
Хайр дурлал, гэр бүл: Амрахад нэн тохиромжтой үе. Гэрийнхэн, ойр дотны хүмүүстээ цаг зав гаргаж, мартагдашгүй сайхан аяллыг зохион байгуулаарай. Энэ нь таны сэтгэл санааны байдалд эергээр нөлөөлж, дотны хүмүүст тань том бэлэг болно.
Эрүүл мэнд: Сэтгэл зовохоор зүйл алга. Гэхдээ хоол хүнсний чанартаа анхаарах шаардлагатай.

ҮХЭР – АЗ СОРЬСОН АЛХАМ БҮҮ ХИЙ

Ерөнхий хандлага: Ухаалаг байх cap. Танд их ашиг амласан ч аз сорьсон алхам бүү хий. Энэ сард үхрийнхэн дурлалын адал явдал, азаа үзэх хүсэлд автана. Харин энэ нь сайн юманд хүргэхгүй. Та дотоод сэтгэлээ сайтар цэгцэл.
Ажил мэргэжил: Сонирхолтой үйл явдлууд тохиож, ажил төрлийг үндсээр нь өөрчилнө. Та нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, шинэ хүмүүстэй холбоо тогтооно. Зарим нь бие даасан бизнес эрхэлнэ. Хэрвээ танд ажил төрөлтэй холбоотой эргэлзээ төрвөл итгэлтэй найзтайгаа зөвлө. Хамтын ажиллагаа үр дүнтэй.
Мөнгө санхүү: Урьд өмнөөс сайн мэддэг төсөлд хөрөнгө оруулбал мөнгөө өсгөх боломжтой байна. Зарим үхрийнхэн амралтаа авч, амралт сувилал явахад мөнгөө зарна. Санхүүгийн төлөв байдал, мөнгөжих төлөвлөгөөгөө бусдад зарлах хэрэггүй.
Хайр дурлал, гэр бүл: Романтик адал явдлаар элбэг cap. Та анхны харцаар ч дурлаж мэдэх бөгөөд үнэхээр хань тань мөн гэж үзэх юм бол гэрлэх санал тавина. Энэ сард баталгаажуулсан гэрлэлт урт удаан настай байх магадлалтай. Бусдын атаа жөтөөнөөс хайр сэтгэлээ хамгаал. Ханьтайгаа хоёулаа хамт хийж болох ямар нэгэн сонирхолтой зүйлийг бодож олоорой.
Эрүүл мэнд: Ачааллаа тохируулж, сайтар амарч бай. Ядаргаанд орох, бэртэхээс сэргийл.

ИХЭР – САНААЧЛАГАТАЙ БАЙХ САР

Ерөнхий хандлага: Амьдралын бүхий л хүрээнд санаачлагатай байх cap. Хэрвээ та ажил хэрэг, мөнгө санхүүгийн байдлаа сайжруулах зорилго тавих юм бол санасандаа заавал хүрнэ. Шинэ санаа, элдэв төлөвлөгөөгөө хамт ажиллагсадтайгаа хуваалц. Зарим ихрийнхэн өөр тийш шилжин амьдарч болзошгүй. Найз нөхөдтэйгээ амарч цэнгэхэд цаг зав гаргаарай.
Ажил мэргэжил: Ашигтай саналууд хүлээж авна. Гадаад түншүүдийн тавьсан санал үнэхээр ашигтай байна. Албан томилолт, уулзалт зөвлөгөөн, чухал гэрээ хэлцэл гээд ихрийнхэн тун завгүй байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдвал цомхотголд өртөх аюулаас зайлсхийнэ.
Мөнгө санхүү: Сайн байна. Тиймээс та удтал авахаар мөрөөдсөн зүйлээ худалдан авч чадна. Хамаатан саданд тань материаллаг дэмжлэг хэрэгтэй болно. Мөн үр хүүхэд, ахуй амьдралын асуудалд багагүй мөнгө зарна.
Хайр дурлал, гэр бүл: Ажил ихтэйн улмаас хайртай хүнээ анхаарч чадахгүй. Энэ нь баахан гомдол дагуулна. Хичнээн их завгүй байсан ч ойр дотны хүмүүстээ цаг зав гаргах нь чухал. Ганц бие хүний тухайд нэг л сонголт хийж, туйлбартай байх нь зөв. Гэр бүлд бүх зүйл сайн байна.
Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ жин нэмэх хандлага байгааг анхаарч, яаралтай арга хэмжээ аваарай. Хоолны дэглэм барьж, спортоор хичээллэ. Ногоо жимс түлхүү хэрэглэ.

МЭЛХИЙ – БОДИТОЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИО

Ерөнхий хандлага: Ирээдүйгээ харсан бодит төлөвлөгөө зохиоход таатай cap. Хэрвээ та амьдралаа өөрчлөх хүсэлгүй байгаа бол бүгдийг байгаа хэвээр нь үлдээж болно. Ажил амьдралдаа дэвшил гаргахын тулд илүү эрч хүчтэй, бас өөдрөг байх шаардлагатай. Энэ сард мэлхийнхэн учирсан саад бэрхшээлийг зөв арга замаар давж гарахад суралцана. Ямар ч нөхцөлд өөртөө л найдаарай.
Ажил мэргэжил: Мэргэжлийн ур чадвараа харуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд их ажиллах хэрэгтэй болно. Мэргэжил дээшлүүлэх боломж гарвал алдалгүй ашиглаарай. Гэрээ хэлцэлтэй холбоотой асуудалд хүлээцтэй хандаарай. Өрсөлдөгч нарт таны амжилт таалагдахгүй тул нилээд оролдоно. Тиймээс бэлтгэлтэй байж, тохирсон хариуг нь барь.
Мөнгө санхүү: Орлого тогтмол өснө. Зөн билэгтээ хөтлөгдөн ашигтай хөрөнгө оруулалт хийнэ. Аливааг худалдан авахын өмнө энэ танд хэрэгтэй зүйл яг мөн үү гэж өөрөөсөө асууж байвал хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхгүй.
Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүндээ “сюрприз” барьж баярлуулаарай. Харьцаагаа сайжруулахад анхаарвал үр дүнтэй байна. Гэрлэгсэд романтик болзоо гэдгийг мартаад удаж байгаа. Тэгвэл одоо эргэж санах цаг нь иржээ. Зарим хос салах шийдвэр гаргаж болзошгүй. Яарч битгий шийдээрэй.
Эрүүл мэнд: Бэртэж гэмтэх магадлал өндөр байгаа тул нэн хянуур бай. Гоо сайхандаа анхаарвал үр дүн сайтай байна.

АРСЛАН – ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙГЭЭР ХАРНА

Ерөнхий хандлага: Эрч хүчтэй, идэвхитэй cap. Та бусдыг ч, өөрийгөө ч гэрэл гэгээтэйгээр харна. Мэдээж зуны дэлгэр цаг тул ажил албандаа төвлөрөхөд амаргүй байна. Гэхдээ та бүгдийг хяналтандаа байлгах шаардлагатай.
Ажил мэргэжил: Энэ сард арслангийнхан шинэ мэдлэг олж авах, зорилгодоо хүрэх арга замыг хайхад голлон анхаарна. Тэдний үг, үзэл бодол жинтэй байх болохоор бусад хүн үгийг нь хүндэтгэлтэй сонсоно. Орж ирсэн мэдээллийг сайтар нягталж байж шийдвэр гарга.

Мөнгө санхүү: Санхүүгээ цэгцлэхэд багагүй анхаарна. Том худалдан авалтын улмаас хуримтлал багасч болзошгүй. Сарын сүүлээр нэмэлт орлого олно.
Хайр дурлал, гэр бүл: Адал явдлаар дүүрэн cap. Романтик сэтгэл хөдлөл, санамсаргүй учрал гээд олон зүйл тэднийг догдлуулна. Таны найзаа гэж бодож явсан хүн сэтгэлээ илчилж гайхшруулна. Гэр бүлтэй хүмүүс эв найртай байна.
Эрүүл мэнд: Сэтгэл санаагаа түвшин байлгахад анхаар. Хэт баярлах, хэт уурлах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Усан эмчилгээ, йог, бясалгал таны ядаргааг хурдан тайлна.

ОХИН – ОЛОН СОНИН ЗҮЙЛИЙГ ҮЗНЭ

Ерөнхий хандлага: Сэтгэл догдлуулсан cap. Мартагдашгүй учрал, үйл явдлууд, өөрчлөлт гээд олон сонин зүйлийг үзнэ. Оюун сүнснийхээ хөгжилд илүү анхаарах шаардлагатай. Амьдралын хэв мяагаа зөв болгох нь гайхам үр дүнд хүргэж, таныг төгс хүн болгоно.
Ажил мэргэжил: Гайхалтай сайн байна. Та албан тушаал ахиж, цалингаа нэмүүлнэ. Шийдвэр гаргахдаа алдаанаас сэргийлж, сайтар нягтлаарай. Ялангуяа хувийн бизнесийн салбарт хүчээ үзэгсэд хянуур байх шаардлагатай. Үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт ажиллагсад амжилтанд хүрнэ.
Мөнгө санхүү: Хатуу хяналтанд байлгах шаардлагатай. Орлого зарлагаа тооцож байхгүй бол мөнгөгүйдэх магадлал сарын сүүл рүү ихсэнэ. Том төсөлд хөрөнгө оруулбал ирээдүйд их ашиг авчирна.
Хайр дурлал, гэр бүл: Сайхан цаг үе. Хайрттайгаа харьцаагаа бэхжүүлнэ. Шинэ учрал гоонь хүмүүст баяр хөөрийг авчирна. Гэр бүлтэй хүмүүс ханьдаа халамж хайраа зориулна. Ахмад хамаатанд таны дэмжлэг хэрэг болно. Зарим нь орон гэрээ засварлах буюу тавилгаа өөрчилнө.
Эрүүл мэнд: Сайтар амарч байх шаардлагатай. Хэт халах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Дугуй унах, усанд сэлэх нь эмчилгээний нөлөөтэй.

ЖИНЛҮҮР – POMAHTИK БОЛЗООНД ЯВНА

Ерөнхий хандлага: Романтик болзоо, сонирхолтой үйл явдал тохиох cap. Та ирээдүйгээ өөдрөгөөр харж, эрч хүчээр дүүрэн байна. Зорилгодоо хүрлээ ч санаа амарч болохгүй, хурд хүчээ гээлгүй дараагийн зорилгынхоо төлөө урагшил. Найз нөхөд, садан төрөл таныг дэмжинэ. Харин алсын аянд гарвал замдаа хянуур байхыг зөвлөе.
Ажил мэргэжил: Амжилт бүтээл ихтэй байна. Гэхдээ залхуурч санаа амарч болохгүй цаг үе. Бусдын үгийг хэт дуулбал алдах магадлалтай. Ахих дэвших боломж олдвол заавал ашигла.
Мөнгө санхүү: Бусдаас санхүүгийн дэмжлэг авна. Өөрөөр хэлбэл, ивээн тэтгэлэг хүртэнэ. Зарим нь шагнал урамшуулал хүртэх, эсвэл сугалаанд хожих зэргээр түрийвчээ зузаатгана. Томоохон эд зүйл худалдан авахал тохиромжтой цаг үе.
Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүн тань анхаарал халамж шаардана. Хайр дурлалын асуудалд залхуурах хэрэггүй. Нэгэнт улиг болсон харилцаагаа сэтгэл гаргаад шинэчил. Гэрлэж амжаагүй яваа хүмүүст хувь тавилан романтик учралыг бэлэглэнэ. Энэ уулзах хүн тань насны хань тань байх магадлалтай. Гэр бүлдээ амласан зүйлээ биелүүлэх хэрэгтэй болно. Маргааш гэж хойш бүү тавь. Ханьтайгаа эв найртай байхыг хичээ.
Эрүүл мэнд: Үе мөч, хөл өвдөж болзошгүй байна. Ардын эмчилгээ илүү үр дүнтэй байна. Сайн хөдөлж, идэвхитэй бай.

ХИЛЭНЦ – ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Ерөнхий хандлага: Ажлынхаа үр шимийг хүртэх, ашигтай санаа олох, хөрөнгө оруулалт хийх cap. Хилэнцийнхэн энэ сард одтой байх тул ажил хэрэг нь илбийн юм шиг бүтэмжтэй байна. Ихэнхи төсөл тань амжилттай хэрэгжих болохоор та өөртөө илүү их итгэлтэй болно.
Ажил мэргэжил: Шинэ мэргэжил эзэмших, өөр ажилд шилжихэд сайн cap. Албан тушаал ахихыг хүсэгчдэд саад болох өрсөлдөгч байвч тоохгүй байхыг зөвлөе. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад дарга тань урам өгч, таныг ахиулна.
Мөнгө санхүү: Сайн байна. Мөнгө тал бүрээс цутган орж ирэхийн зэрэгцээ ухаалаг хөрөнгө оруулалт хийвэл хурдан өснө. Зарим тань томоохон худалдан авалт хийнэ.
Хайр дурлал, гэр бүл: Романтик мөрөөдөлд автана. Аз сорих ямар ч үйлдлээс зайлсхийж, баталгаатай харьцаагаа эрхэмлэ. Найзтай болоод удаж байгаа хүмүүс албан ёсоор батлуулах шийдвэр гаргана. Гэрлэгсдийн хувьд эцэг эхдээ анхаарал халамж тавих хэрэгтэй болно. Ханьтайгаа сайн харьцаатай байж, ахуйн хүрээний асуудлуудаа хамтын хүчээр шийдвэрлэнэ.
Эрүүл мэнд: Илүүдэл жинтэй болохоос зайлсхийж, биеийн тамираар хичээллэ. Энэ сард усны эмчилгээний чанар эрчимждэг болохоор усан эмчилгээнд явбал үр дүн сайтай байна. Аминдэмтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэвэл эрч хүч нөхөгдөнө.

НУМ – АЖИЛ МЭРГЭЖИЛДЭЭ ӨСНӨ

Ерөнхий хандлага: Сайн cap. Энэ сард нумынхан ажил мэргэжилдээ өсөхийн зэрэгцээ хайр дурлалд ч азтай байна. Баялаг туршлага, авьяас билеээ дайчилж чадвал хүсэл мөрөөдлөө биелүүлнэ. Ашигтай гэрээ хэлцлүүд хийгдэнэ.
Ажил мэргэжил: Нумынхан өргөн цар хүрээтэй ажиллана. Шинэ ажил, шинэ санал гээд сонголт хийх боломжууд олон байна. Хамгийн гол нь та цалин сайтай ажил уу, эсвэл сэтгэлд нийцсэн ажил уу гэдгийг сонгоорой. Албан тушаал ахих дэвших боломж ч гарна. Чухал гэрээ хэлцэлд үүрэг рольтой оролцоно.
Мөнгө санхүү: Сайн байх боловч хянуур зан илүүдэхгүй. Орлогоо хуримтлуулж, томоохон эд зүйл худалдан авах боломжтой байна. Мөн бусдад мөнгө зээлдүүлж хэрэггүй.
Хайр дурлал, гэр бүл: Романтик хүсэл мөрөөдөлд автана. Та нэгэнт гэрлэсэн буюу дурлалт хүнтэй бол илүү төгс нэгнийг хайх хэрэггүй. Амрагаа гомдооно шүү. Харин гани бие хүний тухайд дураараа зугаацах боломжтой байна. Эцэг эх тань анхаарал халамж шаардана.
Эрүүл мэнд: Анхаарах шаардлагатай. Ядаргаанаас үүдэлтэйгээр нойргүйтэх, толгой өвдөх, даралт хэлбэлзэх магадлалтай. Тиймээс ажил амралтаа хатуу зааглаарай. Хорт зуршлаас салахад тохиромжтой цаг үе.

МАТАР – АЗ ТОХИОХ CAP

Ерөнхий хандлага: Шинэ ирээдүйтэй ажлыг эргэлзэлгүй барьж авах cap. Таны амьдралд аз тохиох cap иржээ. Тиймээс боломжийг бүү алд. Анхаарах нэг зүйл бол сэтгэл хөдлөлөө хяналтандаа байлгах. Мөн ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа зүйлийнхээ талаар бусдад хамаагүй бүү яриарай. Та оюунлаг хөгжилдөө илүү анхаарах ба энэ нь зорилгодоо хүрэх том үсрэлт болно.
Ажил мэргэжил: Сонирхолтой бөгөөд ашигтай олон төслийг хэрэгжүүлнэ. Та өөрийгөө бусдад бүрэн дүүрэн харуулж, авьяас чадвараа үзүүлнэ. Гэхдээ шударга бус түншүүд, мөн бохир гартай таныг ашиглан хөлжиж байгаа хүмүүсээс болгоомжил. Санхүүгийн салбарт ажиллагсад нэн хянуур байхгүй бол өр төлбөрт орох, данс тооцоо будилах явдал гарна.
Мөнгө санхүү: Сайн байна. Зарим матрынхан аялалд явах буюу үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Мөнгөтэй холбоотой асуудалд аз сорихоос зайлсхий. Найз нөхөд танаас мөнгө зээлдэхийг хүснэ. Өгөх, эсэхийг өөрөө мэд. Гэхдээ энэ сард мөнгө бөөнөөр орж ирэхгүй гэдгийг анхаар.
Хайр дурлал, гэр бүл: Болзоо, догдлол, сэтгэлийн үг гээд олон зүйл матрынхныг хүлээж байна. Хүсэл тачаалын цалманд орж, хэт хөнгөн байж болохгүй шүү. Гэрлэгсдийн хувьд үл ойлголцол нүүрлэнэ. Хэрвээ та байдал аяндаа гайгүй болно гэж хүлээвэл үгүй л болов уу. Та ханьдаа буулт хийж, илэн далангүй ярилцахгүй л бол байдал хэцүүдэнэ.
Эрүүл мэнд: Биеэ гамнаж байхгүй бол өвдөх магадлалтай. Зүрхний бичлэг хийж, ходоодоо шинжлүүл. Харин өөрөө өөрийгөө эмчлэхээс зайлсхий. Эрүүл агаарт гарч, зөв хоолло.

ХУМХ – СААД БЭРХШЭЭЛ УЧИРНА

Ерөнхий хандлага: Амьдралын бараг бүх хүрээнд зарим нэг саад бэрхшээл учирна. Сэтгэл санааны хувьд ч эмзэг, амархан гомдомхой болно. Энэ нь бусадтай харьцахад саад учруулна. Нөхцөл байдал санаснаар болохгүй байгаад бухимдан зөрүүдлэх хэрэггүй. Санаанд ч ороогүй газраас тус дэм ирнэ. Байгаадаа сэтгэл хангалуун, өөдрөг баиж чадвал бүх зүйл сайн сайхан болно.
Ажил мэргэжил: Энэ сард ажил төрлийн нөхцөл байдал сайнгүй байх тул тэвчээртэй байхыг зөвлөе. Оюуны хөдөлмөрөөс гадна биеийн хүчний ажил хийх хэрэгцээ шаардлага гарч болзошгүй. Хамт ажиллагсад тэр болгон тус дэмжлэг үзүүлэхгүй. Зарим нэг хүний атаа жөтөө аазгай хөдөлгөж мэднэ. Хүлээцтэй байвал хожно. Өөрийнхөөрөө зөрөөд байвал байдал улам хурцдана гэдгийг анхаар.
Мөнгө санхүү: Хичээн хөдөлмөрлөсөн хүн ажлынхаа үр шимийг хүртэн халаасаа зузаална. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно. „
Хайр дурлал, гэр бүл: Дурлалын талбарт аз од гийх cap. Та сэтгэл татсан нэгэнтэй дотно харьцаа үүсгэж, аз жаргалыг амтална. Гэрлэгсдийн тухайд шинэ хүнтэй болох магадлал их байна. Ямар ч нөхцөлд хувийн амьдралаа бусдын ярианы сэдэв болгохоос зайлсхий. Хүүхдүүддээ илүү их цаг зарах хэрэг гарна.
Эрүүл мэнд: Бамбай буличрхай эмзэг байх тул анхаар. Өвдвөл эмчид заавал үзүүлж, өөрийгөө эмчлэхээс зайлсхий. Хорт зуршлаа гээж, аминдэм хэрэглэх нь эрүүл байхын үндэс болно.
ЗАГАС – СЭТГЭЛ САНААГАА ХЯНААРАЙ

Ерөнхий хандлага: Сэтгэл санааны байдлаа хянаж байх шаардлагатай болно. Эс тэгвэл хэрүүл маргаан, хэл аманд орооцолдож, хожим нь өөрийгөө буруутгах хэрэг гарна. Амрагийн ч, ажил хэргийн ч харилцаа ямар байхыг урьдчилан таамаглах аргагүй байна. Худал амлалт өгөхөөс зайлсхий. Хийж чадах зүйлээ л барьж аваарай.
Ажил мэргэжил: Хэцүү өрсөлдөөний cap. Ажил мэргэжлийн хүрээнд амжилт, мөнгөний төлөөх өрсөлдөөн ширүүсч, ихээхэн хүч зүтгэлээр тэр бүхнийг давж гарахад хүрнэ. Хамтран ажиллах гэж буй хүмүүсийнхээ талаарх мэдээллийг идэвхитэй цуглуулж, урьдчилан сайн судлаарай. Бусдад хууртан мэхлэгдэх магадлал өндөр байна. Хянуур болгоомжтой байж, баялаг туршлагаа зөв ашиглаж чадвал амжилт тийм ч хол биш байна.
Мөнгө санхүү: Бүхэл сарын турш хэрэглэх мөнгөө зөв төсөвлөх шаардлагатай. Томоохон эд зүйл худалдан авахад тохиромжтой цаг үе биш. Орлого дундаж байна. Мөнгөө бодлогогүй үрвэл сарын сүүл гэхэд хүнд байдалд орж, садан төрлөөсөө тусламж эрэхэд хүрнэ.
Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүнээ ойлгож хандахыг хичээ. Эсвэл түүнийхээ хүсэл мөрөөдөлд хэтэрхий бүү авт. Нөхцөл байдлыг бодитойгоор цэгнэж, та хоёрт юу хэрэгтэй, юу хэрэггүйг ялгаж салгаарай. Маргалаа гэхэд түрүүлж буулт хийгээрэй. Ганц бие хүн хамт ажилладаг хүнтэйгээ холбоонд орж болзошгүй. Гэр бүлтэй хүмүүс ар гэртээ илүү их анхаарах шаардлагатай тулгарна. Садан төрөл зарим асуудлыг шийдэхэд тусална.
Эрүүл мэнд: Хэвийн байна. Гэхдээ өвчний ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдвэл эмчид яаралтай үзүүл. Ажлын ядаргаагаа бүрэн тайлж бай. Зөгийн бал, сүү тамирыг нөхөх шидтэй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Твиттерийн орлого буурчээ

Твиттер зурган илэрцүүд

“Твиттер” энэ оны II улиралд хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлж чадаагүй байна. Улирлын орлогын хэмжээ нь шинжээчдийн таамгийг давсан ч хувьцаа нь арилжааны эхэнд есөн хувиар унажээ. “Twitter”-ийн сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо хоёрдугаар улиралд 328 сая байж. Энэ нь өмнөх улирлаас өөрчлөгдөөгүй дүн юм байна. Орлогын хувьд 4.7 хувиар буурч, 573.9 сая ам.доллар болжээ. Ийнхүү компанийн цэвэр алдагдлын хэмжээ 116.5 сая ам.доллар болж өсчээ. Германы стриминг үйлчилгээний “Soundcloud”-д оруулсан хөрөнгө оруулалтын үнэлгээг 55 сая ам.доллараар бууруулсан нь уг компанийн орлого буурахад нөлөөлсөн байна. “Tвиттер”-ийн удирдлагууд тогтвортой, ашигтай ажиллахын тулд видео чиглэлийн үйл ажиллагаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлсэн юм. Борлуулалтын хэмжээ оны II хагаст ч нэмэгдэхгүй байх төлөвтэй гэж компанийн удирдлагууд үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Приус машин эзэмшигчид өгөх зөвлөгөө

PRIUS-ИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
ХЭР ВЭ?

Приус ослын дэр зурган илэрцүүд

Prius бол Toyota компанийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр аеродинамикын байж болох хамгийн зөв хийцтэй учраас бензин зарцуулалтыг багасгадаг байна.

ЯАЖ АРЧЛАХ ТУХАЙ


Тухайн жолоочийн өөрийн арчилгаанаас шалтгаална. Онцгойлох зүйл нь хөргөлтийн шингэнийг тогтмол шалгаж байх хэрэгтэй.

Prius-ын дутагдалтай тал нь цахилгааны гэмтэл байдаг ба манай оронд 100 хувь оношилж чаддагүй. Харин давуу тал нь мэдээж эдийн засгийн хэмнэлттэй үйлдвэрийн стандартаар 100 км замд 3л-4.5 л шатахуун зарцуулагдах нормтой байдаг. Манай орны замын нөхцөл байдал цаг уур мөн шатахууны чанараас шалтгаалан өөр үзүүлэлт гардаг. Ихэнхдээ Монгол оронд зундаа 100 км-т 3.5-5 л шатахуун зарцуулсан байдаг өвлийн улиралд 7-10 л бензинийг 100 км-т зарцуулдаг байна.

ПРИУСЫН ТУУЛАХ ЧАДВАР ЭНГИЙН МАШИНТАЙ АДИЛХАН

Приус цасанд суувал зурган илэрцүүд

Энэ нь тухайн машины нөхцөл байдлаас /Дулаан гараашд байдаг эсвэл тоосгон гарааш, гадаа ил зогсоолд тавьдаг/ шалтгаалан харилцан адилгүй байдаг. Хамгийн гол хүчин зүйл нь их явах тусам бензин бага зарцуулдаг.

Приус АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХЭР ВЭ? зурган илэрцүүд
Ихэнх жолооч нарын дунд түгээмэл байдаг нэг асуулт нь Приус машин ус туулж чаддаггүй гэдэг энэ нь мэдээж буруу ойлголт юм. Приус машин нь энгийн бензин хөдөлгүүртэй автомашинтай адилаар ус туулж чадна. Хамгийн гол нь приус унадаг жолоочийн ур чадвараас шалтгаалдаг. Тиймээс ус болон цасанд энгийн машинтай ижил туулах чадвартай.


АГААР ШҮҮГЧ БОЛОН
КОЛЛЕКТОР ЯАЖ ЗӨВ ЦЭВЭРЛЭХ, ХЭДИЙ ХУГАЦААНД ЦЭВЭРЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Холбоотой Зураг

Автомашины хөдөлгүүр нь агаар, бензинийг шахаж оч хаяснаар тэсэрч үүнээс үүссэн хүчээр тахир голыг эргүүлэн машин явдаг билээ. Тэгэхээр агаар шүүгчээр орж ирсэн агаар бохир байх тохиолдолд холимгийн хаалт дээр бохирдол үүсэж хөдөлгүүрийг хүчгүй болгох, доголтой болгох, бензин зарцуулалтыг нэмэх сөрөг нөлөөллүүд гарч ирдэг. Тиймээс агаар шүүгчийг 3000-5000 км тутамд нэг удаа солих, коллекторыг жилдээ 1-2 удаа цэвэрлэж байвал дээрх төрлийн сөрөг нөлөөлөл гарахгүй давуу талтай.
Хэрвээ та байнгын тоос, шороо ихтэй замаар явдаг бол дээрх давтамж илүү багасна гэдгийг анхаараарай. Агаар шүүгч нь салоны ба моторын гэж 2 байдаг ба энэ 2-г хамтад нь соливол илүү үр дүнтэй.

МОТОРЫН ТОС СОЛИХ, ЯМАР
ТОС ИЛҮҮ ТОХИРОХ ВЭ?

Приус моторын тос зурган илэрцүүд

Моторын тосны хувьд улирал хамаарахгүй 5000 км тутамд солих хэрэгтэй. Ингэснээр моторын элэгдлийг бууруулах төдийгүй шатахуун зарцуулалт багасах давуу талтай. Харин ямар тос хэрэглэх нь таны дур.

PRIUS-ЫГ ЯАЖ ЗӨВ ӨНДӨРЛӨХ
ВЭ?

Приус өндөрлөгөө зурган илэрцүүд

Таны машины доод эд ангид өөрчлөлт гарахгүй боловч аюулгүйн стандарт алдагдана. Уг машины өндрийн стандартыг үйлдвэрээс гаргахдаа боломжит хамгийн өндөр байдлаар хийсэн байдаг. Тоёота Приус машин нь харьцангүй хөнгөн байдаг учир хурдтай давхих үед төвөөс зугтах хүч илүү ихэссэнээр аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Энэ төрлийн өндөрлөгөөний сул тал үүгээр зогсохгүй амортизаторын ажиллагааг алдагдуулж, салонд дуу хурдан оруулдаг.

Дугуйгаар өндөрлөх: Хурдны хайрцгийн заалт буюу спидометр нь буруу ажилладаг мөн эргэлт хийх үед бүрэн маневр хийж чадахгүй хавирах зэрэг сөрөг нөлөө байдаг. Давуу тал нь мэдээж туулах чадвар сайжирна, донсолгоо бага мэдэрнэ.

МОТОР АРЧИЛГААНЫ ТАЛААР

Холбоотой Зураг

Аливаа тээврийн хэрэгслийн зүрх болсон моторыг сайтар ажиглан арчлах хэрэгтэй. Ингэхийн тулд моторын аюулгүй ажиллагааг алдагдуулахааргүй байхын тулд моторын тосыг сайн шалгаж тогтоосон км хүрэхэд моторын тосыг солих шаардлагатай.

РУЛЬ ТҮГЖИГДДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

Приус машин зурган илэрцүүд

Приус машины руль түгжигддэг талаар хүмүүсийн дунд буруу ойлголт маш их байдаг юм. Энэ нь олон шалтгаантай байдаг ба хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр нь зориулалтын бус өндөрлөгөө хийлгэсэн мөн рулын аппарат шахуулах болон дууг нь даруулснаас ихээхэн шалтгаалдаг. Мөн Traction Control Sytem буюу шарвалтын эсрэг системээс шалтгаалан руль түгжигддэг. Хурдтай зорчиж яваа тохиолдолд гэнэт дарах, халтиргаатай замд, шарвалтын анхааруулах гэрэл ассан үед эргэх үйлдэл хийх зэргээс хамаардаг. Иймд зориулалтын бус өндөрлөгөө хийлгэхгүй байх, рулын дууг даруулах тохиолдолд туршлагатай газар хандах, хурдтай явж буй тохиолдолд огцом дарахгүй байх, халтиргаатай замд буюу хальтиргаа үүсэх магадлалтай тохиолдолд анхаарал болгоомжтой зорчих нь зөв юм.

БАТТЕРЭЙГ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

Хаягдал БАТТЕРЭЙГ зурган илэрцүүд

Приус машины өндөр хүчдэлийн баттерэйг шалгахдаа тестер ашиглан нэг бүрчлэн шалгах хэрэгтэй.

Салон дотор гэрлэн чимэглэл хийх нь зохистой юу?

Приус салон зурган илэрцүүд

Салон дотор гэрлэн чимэглэл хийж явах нь салхины шилэнд гэрэл ойх, гаднах орчны үзэгдэлт багасах, анхаарал сарних аюултай. Гэхдээ салон доторх гэрлэн чимэглэл нь таны сонголт учир салхины шилэнд ойхооргүгээр суурилуулаарай. Мөн нэмэлт гэрэл тавихдаа гал аюулгүй байдлын үүднээс гал хамгаалагчийг нэмж холбуулах хэрэгтэй.

ДУУ ОРСОН PRIUS-ЫН ДУУГ ХЭРХЭН ДАРАХ ВЭ?

Приус 2004 зурган илэрцүүд

Приус машины салон нь жижиг жижиг хэсгүүдээс бүрддэг. хуванцар материал ихтэй учир жижиг жижиг хэсгүүдийн амлагаа хэсгүүдээр дуу орох нь их байдаг. Иймд салоны дууг дарахын тулд салоныг задалж жийргэвч хэрэглэн дууг дарах хэрэгтэй. Гэхдээ та салоныг задалж чадахгүй бол салоноо эвдэх, түгжээнүүдийг хугалах аюултай тул салоны дуу дардаг авто сервист хандсан нь зөв юм.

РУЛЫН АППАРАТЫН ДУУГ АРИЛГАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Приус РУЛЫН АППАРАТЫН зурган илэрцүүд

Рулын аппаратын дууг даруулж болно, гэхдээ машины аюулгүй ажиллагаа бүрэн алдагдаж осолд ороход бэлэн болно гэсэн үг юм. Хамгийн аюулгүй арга хэмжээ нь бол рулын апппаратыг солих билээ.

АНТИФРИЗНЫ САВ ЦООРООД ШИНГЭН АЛДСАН ТОХИОЛДОЛД
ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?


Приус тос зурган илэрцүүд

Хөдөлгөөнд оролцож байхад антифриз буюу хөргөлтийн шингэний сав хагарсан тохиолдолд машинаа унтраах арга хэмжээ авах хэрэгтэй. Хөргөлтийн шингэн нь цахилгаан помпоор дамжин машин асаалттай үед сэлж хөргөж байдаг. Хэрвээ хөргөлтийн шингэний сав цоороод хөргөлтийн шингэн асгарч удаан явбал цахилгаан помп болон цахилгаан мотор шатах аюултай
Prius-д тавьж болох дугуйны хамгийн том хэмжээ хэд вэ?
Обуднаас шалтгаалан дугуйны хэмжээ харилцан адилгүй байна. Приус машины стандарт обудны хэмжээ нь 15-16 инч байдаг. 15 инчийн обуданд 205/65/R15 хэмжээтэй дугуй хийхэд тохиромжтой бол 16 инчийн обуданд 215/65/R16 хэмжээтэй дугуй тохиромжтой.
Дэлгэцэн дээрх үндсэн хэлийг англи хэл рүү сольж болдог уу?
Дэлгэцэн дээрх япон хэлийг англи хэлээр солих боломжтой. Гэхдээ Монголд сольдог үйлчилгээ хараахан алга байна.
Үйлдвэрээсээ ухрахын камергүй машинд зориулалтын камер суулгаж болох уу?
Үйлдвэрээсээ ухрахын камергүй приус машинд 2 янзаар камер суулгах боломжтой юм. Үйлдвэрийн зориулалтын камерыг суулгаж дэлгэцээ солиулах, нэмэлтээр дэлгэцтэй хөгжим, ухрахын камер суулгах боломжтой. Гэхдээ эхний арга нь нэлээд зардал өндөртэй, харин 2 дахь нь зардал багатай.

EV –ыг тогтмол ашиглах нь сайн эсвэл муу юу?

Приус EV зурган илэрцүүд

Тогтмол ашиглахад муу зүйл байхгүй.
Шатахууны хувьд АИ92/95-ын аль нь илүү тохиромжтой вэ?
Үйлдвэрлэгчээс энгийн бензин буюу 91 болон 92 октантай бензинээр ажилладаг гэж заасан байдаг.
Тиймээс манай оронд элбэг байдаг АИ-92 бензин хийх хэрэгтэй.
Моторыг усаар шүршиж угааж болох уу?
Моторыг усаар шүршиж угааж болохгүй. Зарим жолооч нар усаар шүршүүлж угаалгаад мотороо шатаасан үе байдаг. Иймд аль болох усаар шүршүүлж угаалгахгүй байна уу. Уурын угаалга гэх мэт өөр сонголт хийх боломжтой.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Арвайхээрийн 290 жилийн ой тохиож байна

Image may contain: one or more people, child and outdoor

Нар хур тэгширсэн зуны дунд сарын билэгт сайн өдрүүдэд эх орны зүрхэн нутаг өврийн сайхан хангайд Өвөрхангай аймгийн Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны түүхт 290 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан болж байна. Мөн энэ өдрүүдэд их ойн хамт “Арвагар хээрийн их хурд-2017” хангайн бүсийн уралдаан, “Монгол түмний морины их шүтээн цогцолбор”-ын 10 жилийн ой тохиож байгаа юм.

Image may contain: fireworks, night, sky and outdoor

Баяр наадмын нээлтийг Монгол Улсын гавьяат жүжигчин А.Даваахүү найруулжээ. Тэрбээр “Өвөрхангайчуудыг, арвайхээрийнхнээ үүх, түүхээ мэдэж, үеийн үед үр хойчдоо хэлдэг байгаасай гэж бодсны үүднээс их ойн баяр наадмын нээлтийг гурван хэсэгт багтаан найруулсан байна. Хамгийн эхэнд Арвайхээр хот Арвайн хүрээнээс үүсэж хөгжсөн Сайн ноён ханы Цэрэндаш гүнтэн энэ газрыг хэрхэн сонгосон, ямар ариун дагшин нутаг вэ гэдгийг харуулахыг зорьжээ. Дараагийн хэсэгт алдарт Арвайн тал, Арвагар хээр морины тухай, ядуу малчин Гомбын охин Цэцэнбэр тэрхүү домогт хурдан хүлгийг яаж таньсан талаарх түүхийг өгүүлж, энэ нутгаас Арвагар хээр шиг олон сайхан хурдан ажнай төрөн гараасай хэмээн бэлгэшээж, есөн унаган давхиуллаа. Гуравдугаарт, Өвөрхангай аймгийн түүх соёл, энэ ойн тухай ярихад Өндөр гэгээн Г.Занабазарыг ярихгүй байж болохгүй, Сайн ноён хан Т.Намнасүрэнгээ, П.Гэндэн сайдаа магтахгүй байж болохгүй билээ. Энэ сайхан хүмүүсээ бэлгэдэл болгон харуулсандаа сэтгэл хангалуун байгаа. Баяр наадам сайхан болж байна. Манай уран бүтээлчид маш чадварлаг байлаа” хэмээн өгүүлжээ.

Image may contain: 6 people, people smiling

Image may contain: 2 people, people standing, child and outdoor

Image may contain: one or more people, people standing, crowd and outdoor

Image may contain: 1 person, sky, horse, tree, outdoor and nature

Categories
мэдээ спорт

​Жүдочид Макаогоос гурван медаль хүртжээ

Жүдочид Макаогоос гурван медаль хүртжээ зурган илэрцүүд

Макаод IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа олгодог өсвөр үе, залуучуудын нээлттэй тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд манай таван бөх хүч үзэж байгаа бөгөөд эхний өдөр хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат, Монголын жүдо академийн тамирчин спортын мастер Л.Сосорбарам алтан медаль хүртлээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Хонгконгт чансаа олгох тэмцээнд түрүүлээд байсан юм.

Түүнтэй аваргын төлөө нутаг нэгт “Женко” клубийн тамирчин Ц.Адъяасүрэн хүч үзэж, мөнгөн медаль хүртснээр Хонгконгийн олон улсын тэмцээний медалиа ихэрлүүлсэн аж.

Харин 57 кг-ын жинд “Боржин төв” дэвжээний тамирчин Отгоны Энхжин алтан медаль, хүрэл медаль хүртэж алдаагаа заслаа. Тэрбээр Хонгконгт хүрэл медаль хүртээд байсан.

Өнөөдөр тэмцээний залуучуудын ангилалд 57 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Алтанцэцэг, 52 кг-д Архангай аймгийн тамирчин Б.Мөнхжаргал нар хүч үзнэ. Тэднийг Монголын жүдо академийн дасгалжуулагч ОУХМ Л.Лувсандэмбэрэл удирдаж байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

​Tesla компанийн “Model 3” загвар зах зээлд хүрч эхэлсэн байна

Tesla компанийн “Model 3” зурган илэрцүүдЦахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн анхны масс зах зээлд зориулсан бүтээгдэхүүн болох “Model 3” загварын эхний төмөр хүлгүүд худалдан авагчдын гарт хүрч эхэлжээ. Уг машиныг авахаар 400,000 орчим хүн урьдчилсан захиалга өгч, $1,000 төлөөд байсан юм. Ингэснээр тэд $35,000-ыг төлөөд нэг цэнэглэлтээр 350 км зам туулдаг цахилгаан автомашины эхний хэрэглэгчид болж байгаа аж.

Баасан гарагийн үдэш Тесла компанийн Калифорни дахь Фремонт үйлдвэр дээр олон мянган хүн цугларч, анхны “Model 3” загварын машиныг хүлээж авсан юм.

Энэ үйлдвэр ирэх жил хагас сая цахилгаан машин үйлдвэрлэхээр төлөвлөсний 400,000 нь Model 3 байх гэнэ. Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск тайзан дээр анхны Model 3-ыг жолоодон гарч иржээ. Үүний цаана эхний ээлжинд 30 ширхэг “Model 3” эзнээ хүлээн зогсож байлаа.

Үзэгчдийн өмнө 20 минутын турш үг хэлэхдээ Илон Маск үйлдвэр нь удахгүй сар бүр 33,000 машин гаргадаг болно гээд “Үнэнийг хэлэхэд бид үйлдвэрлэлийн тамд унаж байна” хэмээн хошигножээ.

“Model 3”-ын стандарт загвар нь таван хүний суудалтай, нэг цэнэглэлтээр 350 км зам туулдаг, дээд тал нь 210 км/цаг хурдлах чадвартай байна. Харин $44,000-ын үнэтэй хол зам туулах чадвартай хувилбар нь нэг цэнэглэлтээр 500 км явах юм.