Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлийн зам ачаалалтай байна

Хөвсгөлийн зам зурган илэрцүүд

Амралт зугаалгын улиралд гадаад, дотоодын ихэнх жуулчид Хөвсгөл нуурийг үзэхээр аймгийг зорьдог билээ. Албаныхны хэлж буйгаар өдөрт 500 машин тус аймгийг зорин зорчиж, байгаа аж.

Харин ингэж зорчихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаагүй, зорчигчийн тоо болон хурд хэтрүүлэх зөрчлүүд их гарах болжээ.

Иймд авто машиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, мөн зорчигчийн тоо болон хурд хэтрүүлэхгүй зорчихыг Авто тээврийн үндсэний төвөөс анхааруулж байна. Түүнчлэн нийслэлээс орон нутгийг зорьж байгаа иргэдийг хулгайн тээврээр зорчихгүй байхыг давхар анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Түймэрт очиж байгаа хүн мэргэжлийн сургалтад хамрагдсан байх ёстой гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй

Түймрийн нөхцөл байдлын мэдээллийг сонсож, тодорхой үүрэг чиглэл өгсөн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх, ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү нар Онцгой комиссын хуралдаанаас шууд түймрийн голомтод очин ажиллаж байгаа аж.

Тэрээр өнөөдөр Онцгой комиссын хуралдаан дээр “Онцгой байдлын удирдлагууд байнгын мэдээлэл өгч ажиллаж байна. Би бас газар дээр нь очлоо. Бат-Эрдэнэ сайд өчигдөр Батсүмбэр явж ажилласан. Ерөнхийдөө түймрийг цурманд оруулах хүч очсон, газар дээр нь ажиллаж байгаа. Цаашид зайлшгүй байдал үүсвэл зэвсэгт хүчин болон бусад газруудын албан хаагчдыг хамруулан ажиллуулна. Ард иргэд санаачлага тавьж байгаад талархаж байна. Залуучууд өөрсдөө санаачлага гарган ажиллаж байна. Гэвч аюулгүй байдал талаасаа хүндрэлтэй. Сайтар зохион байгуулалттай ажиллах ёстой.

Түймрийн голомтод анх удаа очиж байгаа хүн заавал онцгой байдлын мэргэжлийн сургалтад хамрагдсан байх учиртай гэдгийг манай ард иргэд ойлгох хэрэгтэй. Ард иргэдийн зүгээс үзүүлж байгаа сэтгэл санааны болон эд хөрөнгийн туслалцаа, өөрсдөө явж ажиллая гэсэн энэ сайхан эх оронч сэтгэлийг талархан хүлээж авч байгаагаа хэлье. Холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлаа маш сайн хангах хэрэгтэй шүү дээ.

Дээрээс нь та бүхэн амралтаа аваад ийш тийшээ явж болохгүй. Бүгдээрээ хэлхээтэй холбоотой хамтарч ажиллана. Зарим нэг нь гадагш дотогш явсан бол түүнийг орлох албан тушаалтныг заавал тохоон томилж байх хэрэгтэй. Онцгой байдлын бригадын генералтай байнга холбоотой байх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Оюунхорол: Үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулсны үр дүнд түймрийн эрч буурч байна

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол түймрийн голомт болох Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж байгаа аж. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Сайхан мэдээ: Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөрийн Баянгол амралтын дээд талд 3 пуужин харваж 1 цаг бороо орлоо. Мөн Зүүнхараагийн өмнөдөд пуужин харваж түймрийн голомтод 2 цаг орчим бороо орлоо. Түймрийн эрчим буурч байна” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол явагданаНӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана. Сугалааг “Боловсрол суваг” телевизээр 19:30 цагт орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

Энэ удаагийн тохиролд зургадугаар сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдах бөгөөд супер сугалааны шагналын сан 350 сая төгрөг юм.

Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр 23.59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Наадмын амралтын өдрүүдэд зам тээврийн осолд 18 хүүхэд өртжээ

Баяр наадмын буюу 2017 оны долоодугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны долоодугаар сарын 15-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1236 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн байна. Үүнээс 18 нь бага насны хүүхэд байсан аж.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 238 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан 13 жолооч бүртгэгджээ..

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 27 осол, мөргөлдсөн 36 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол, онхолдсон 2 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа аж. Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 8 хүний амь нас хохирч, 1 гэмтсэн бөгөөд онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдсэнийг харъяа аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байгаа юм.

Тухайлбал:

БЗД-ийн нутаг Хонхорын шинэ замд А жолоочтой амины Мустанг маркийн мотоцикль онхолдож, зорчигч 32 настай Б-н амь нас хохирсон.

БГД-ийн нутаг Телевизийн эцэс рүү нийлдэг даланд амины T.Prius маркийн автомашины жолооч Ч нь далан руу унаж жолооч, зорчигч нарын 2 хүн гэмтсэн.

Орон нутагт:

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Хоёр даваа” гэх газар асфальтан замд N.Sunny маркийн Ө жолоочтой автомашин H.Accent маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 31 настай Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсныг шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Уралдаанч хүүхдүүдийг шагнаж урамшууллаа

Баяр наадмаар нийт 1500 гаруй морь бүртгүүлснээс морьдын шүдэлгээ, сэрвээний өндөр, галбирыг нь харгалзан морьдыг хассан. Мөн стандартын хувцас хэрэглэл өмсөөгүй хүүхдээр унуулсан гэх шалтгаанаар ч нэлээд морьдыг уралдуулаагүй. Ингээд 700 орчим уралдаанч хүүхэд хурдан хүлгээ унаж, эсэн мэнд сайхан наадлаа. Тэдгээрээс азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага мөн эрлийз дээд, дунд, бага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан уралдаанч хүүхдүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гарын бэлэг гардуулж, амжилт хүсэн баяр хүргэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Содномдорж арслан ОБЕГ-т хандив өргөхөөр болжээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баярнаадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосон цэнгэл сумын харъяат улсын арслан Ц.Содномдорж ОБЕГ-т хандив өргөхөө мэдэгдлээ.

Хандив өргөх арга хэмжээ 17.00 цагт ОБЕГ-т болох аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ сарын 17, 18-нд зарим нутгаар бороотой

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мөн 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийн голомтод ажиллаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр түймрийн голомтод ажиллаж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нарын 20 хүний бүрэлдэхүүнтэй бага Төв аймгийн Батсүмбэр сумыг зорьсон билээ. Тэд тус сумаас хойш 20 км байх түймрийн голмтод очсон. Тэдний очих үеэр бороо орж, зарим хэсгээрэ түймэр унтарчээ.

Өнөөдрийн байдлаар 22 газар түймэртэй байгаа ажээ. 2017 он гарснаас хойш 145 удаа ой хээрийн түймэр гарчээ. Онцгой байдлын 700 гаруй ажилтан, албан хаагчид, 50 гаруй автомашин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа аж. Тухайлбал, Сэлэнгэ аймагт 9 түймэр асч байгаа юм байна. Үүний гурав нь Ерөө суманд, Мандал суманд дөрөв, Хүдэрт хоёр түймэр ассан хэвээр байгаа аж. Төв аймгийн хувьд Батсүмбэрт 5, Эрдэнэ суманд 1 түймэр асч байгаа. Үүнээс долдугаар сарын 11-нд Батсүмбэр суманд гарсан нэг түймрийг цурманд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна. Булган аймгийн хувьд Гурванбулаг, Сэлэнгэ суманд хоёр түймэр асчээ.

Автомашин хүрэх боломжгүй Асралт хайрхан зэрэг гурван газарт 4-5 цэг хиймэл дагуулаар илэрсэн. Онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг нисдэг тэргээр 9 удаа хүргэсэн байна. Зэвсэгт хүчнээс 230 гаруй албан хаагчийг дайчилж ажиллажээ.

Тйүмрийн нөхцөл байдал хүнд байгаа учир манай улсын зүгээс ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтарч ажиллахаар болжээ. Энэ хүрээнд агаараас ус цацах нисдэг онгоц өгөхийг хүссэн байна. Сибирийн мужийн онцгой байдлын газар нисдэг тэрэг өгөх эсэх хариугаа өнөөдөр манайд мэдэгдэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэхээр нислээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт гарсан ойн түймрийг унтраахаар ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагчийг тус ангийн захирагч, хурандаа Д.Намсрай, ОБЕГ-ын ГТТГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэхээр дөнгөж сая нислээ. Одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан уул, Арцат уул, Ар матах уул зэрэг автомашинаар болон явганаар очих боломжгүй газарт гарсан ойн түймрийн голомтод эдгээр алба хаагчдийг хүргэх юм. Мөн Өвөрхангай, Архангай, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газруудаас нэмэлт хүч татаж Төв аймгийн Батсүмбэр сум, Сэлэнгэ аймаг руу хөдөлгөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.