Categories
мэдээ нийгэм

“Байгалийн гамшгаар шоудаж болдоггүй л юмсан” нийтлэл хэвлэгдлээ


“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна. Ингээд Өдрийн сонины даваа гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Хоёр, тавдугаар нүүрнээс Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг тангараг өргөх ёслол, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “Шударга бус хүмүүстэй нэг ширээн дээрээс хооллож чадахгүй байна” гэсэн улстөрчдийн байр суурийг уншина уу.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Л.Төрмөнхийн “Байгалийн гамшгаар шоудаж болдоггүй л юмсан” нийтлэл хэвлэгдлээ.

Баримт үйл явдал булангаас “Төв, Сэлэнгэ, Булганд гарсан түймрийг унтрааж дийлэхгүй байна” гэсэн түймрийн тоймыг уншаарай.

Долоо хоонгийн даваа гариг бүр танайд зочилдог “Танайд өнжье” булангаас Хөвсгөл нутгийн хоймроос төрсөн шинэ арслан Ц.Содномдоржийн тухай сонирхолтой сурвалжлагатай танилцаарай.

“Наадам-2017” булангаас “Хурдан халиун азарга дахин түрүүлж, эрлийз гэх үндэслэлээр 810 морь хасагдлаа”, Үйл явдал булангаас “Б.Ендон Даян мэргэн, Б.Бумцэнд гарамгай харваач боллоо” зэрэг нийтлэлүүдийг уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ”

Categories
мэдээ нийгэм

​Эрчим хүчний салбарынхан хандив өргөлөө

Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэрсумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж Эрчим хүчний салбарынхан хандив өргөлөө. “ТЭЦ4” ТӨХК-ийн ажилтнуудын санаачлагаар цалингаасаа хандив өргөж буй нь 40 сая 760 мянган төгрөг болж, өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өгөв.

“ТЭЦ 4” ТӨХК нь нийт 1500 ажилтан, албан хаагчтай бөгөөд энэхүү аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж, сэтгэл санааны болон эдийн засгийн тусламж үзүүлж буйг тус компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр онцолсон юм.

Эрчим хүчний сайд П.Ганхүү “Эрчим хүчний салбар ямар ч үед Онцгой байдлын албадтай байнга хамтарч ажилладаг. Энэ бол бидний ажлын онцлог, үүрэг юм.Энэ удаа хандивын аяныг манай 1500 орчим ажилтан албан хаагчтай ДЦС4 ТӨХК-ийн ажилтнууд өөрсдөө санаачлан эхлүүлж, гал түймрийн эсрэг үйлсэд нэгдэж байгаад баяртай байна. Эрчим хүчний салбарын харъяа бусад үйлдвэр, компаниуд цаашид энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

​Анхан шатны тусламж үзүүлэх цэгийг ажиллуулж эхэллээ

Улсын онцгой комиссоос 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай” тушаалаар ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн эрхлэгч Э.Галбадрах, Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга С.Юндэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга Л.Баттөр, НЭМҮТ-ийн тандалт судалгаа, хордлого, цацрагийн шуурхай албаны дарга Р.Даваадорж, Цэргийн төв эмнэлгийн дарга Ч.Гүрбазар нар ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн Батсүмбэр нутгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Цагаан нуга” зусланд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг байгуулах, байдалтай газар дээр нь танилцахаар ажиллаж байгаа бөгөөд тус цэгт ашиглагдах 3 ширхэг өвчтөний хяналтын монитор, эмнэлгийн 2 ширхэг функциональ ор, хэт халалтаас үүсэх хорлого, тархины хавангийн үед ашиглах “мөсөн жин”-г бэлдэх 1 ширхэг ахуйн хэрэглээний хөлдөөгчийг хангахаар болжээ. “Цагаан нуга” дахь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг нь гал түймэр унтрааж буй багт болзошгүй эрсдлээс үүссэн түлэгдэлт, угаар, хэт халууны шалтгаант хордлогын үед анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хорлогын төв, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг чиг үүргийн дагуу мэргэжсэн тусламж үйлчилгээг үзүүлэх аж.

Categories
мэдээ улс-төр

​Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Батсүмбэр суманд түймрийн голомтод ажиллаад ирснийхээ дараа энэ нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай зөвлөгөөн хийлээ. Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга хошууч генарал Д.Даваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар уг зөвлөгөөнд оролцож цаг үеийн нөхцөл байдал, цаашид авч болох арга хэмжээний талаар ярилцжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн нэг удаагийн түймрийг аргацааж өнгөрөөхөд бус, цаашид байгалийн гамшгийн өмнө бэлтгэлтэй байх, Онцгой байдлын салбарыг бэхжүүлэх, Онцгой байдал болон Батлан хамгаалахын салбарын харилцан уялдаатай ажиллах зэрэгт анхаарлаа хандуулахыг санууллаа. Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан уул, модонд аялж зугаалахыг хориглох тухай шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж, авто замуудад пост ажиллуулах хэрэгтэй хэмээн анхаарууллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулах авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар болсон аж.

Categories
мэдээ нийгэм

​Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстойг хотын дарга хэллээ. Тэрбээр “Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярын танилцуулснаар улсын хэмжээнд хуурайшилтын түвшин нэн аюултай зэрэгт байна. Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдсан. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаа гэсэн мэдээлэл өглөө. Нийслэлийн нутаг дэвсгэрт түймэр асаагүй ч ногоон бүстэй залгаа аймгуудад асч байгаа учраас бид бэлэн байх ёстой.” гэсэн юм.

2017 он гарсаар нийслэлийн ногоон бүсэд 18 удаагийн ой хээрийн түймэр гарч, нийт 115.6 га талбай шатжээ. 50.6 га ой, 65 га хээрийн бүс түймэрт өртсөн байна. Эдгээр түймрийг онцгой байдлын албаны 827 албан хаагч, 117 техник хэрэгсэлтэйгээр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 625 хүн шуурхай ажиллаж унтраасныг Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Ой хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад нийслэлийн удирдлагуудын зүгээс мөн талархал илэрхийлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүргийг өглөө.

  • Хуурайшилтын түвшин аюулгүй зэрэглэлд шилжтэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, аж ахуйн болон аялал жуулчлалынүйлчилгээ явуулахыг хориглох.
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газраас анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах.
  • Байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах.
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газраас түймрийн утаатай холбоотойгоор иргэдэд хандсан зөвлөмж гаргах.
  • Дүүргийн дарга нар урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгах үүрэг өглөө.

Мөн иргэдийг ой хээрийн түймрээс сэрэмжлэхийг анхааруулахыг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Зуслангийн замд зөөврийн хурд хэмжигч ажиллуулж байна

Чингэлтэй дүүргийн нутаг 19-р хороо Зуслангийн замд 2017 он гарсаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт нэмэгдсэнтэй холбоотой тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөөврийн ХУРД ХЭМЖИГЧ байрлуулан хөдөлөгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, хурд хэтрүүлэх болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарт хуулийн дагуу арга хэмжээ авч байна.

Мөн жолооч та хамгийн хайртай дотны хүн болох хүүхдээ хамгаалалтын суудалд зөв тээвэрлэе. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

​ХЗДХЯ-ны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлана

Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн тархалт онц аюултай хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан өнөөдөр ХЗДХ-ийн сайд шуурхай хуралдаан зохион байгууллаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн удирдлагуудад ой хээрийн түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ашиглагддаг тусгай зориулалтын туулах чадвар сайтай КАМАЗ, УРАЛ, ЗИЛ 131 маркийн 21 машин механизм, техник хэрэгслээр түймэр унтраах ажилд шуурхай дэмжлэг үзүүлэхээр тогтсон байна.

Мөн ХЗДХ-ийн салбарын 30 мянган ажилтан албан хаагч эх орноо гал түймрийн аюулаас аврах үйлсэд зориулж бүтэн нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ. Түүнчлэн ХЗДХ-ийн салбарын үйлдвэрийн газрууд түймэр унтраах ажилд оролцож байгаа хүмүүст нэн шаардлагатай 10000 ширхэг брезентен бээлийг яаралтай үйлдвэрлэж нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тэрчлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс гал түймэртэй тэмцэж буй алба хаагчид болон иргэдийг түлэгдэж угаартах ,бэртэж гэмтэх эрсдлээс сэргийлэх, эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх үүднээс Эмнэлгийн 5 шуурхай бүлэг газар дээр нь томилон ажиллуулахаар илгээлээ.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нийт нутгаар зуншлага гандуу болж, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс улсын хэмжээнд цагдаа болон байгаль орчны байцаагчдын хамтарсан байнгын хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, хилийн зурваст зорчих, аялал жуулчлал хийхийг түр хугацаанд хязгаарлах, түймэр тавьсан этгээдүүдийг олж илрүүлэн хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэх ажилд онцгой анхаарал хандуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Хандивын мөнгөөр зориулалтын нисдэг тэрэг худалдан авна гэв

Түймрийн эсрэг хандив зурган илэрцүүд

Манай орны төвийн бүсэд гарсан гал түймрийг унтраахаар ОБЕГ-ын алба хаагчид олон хоногийн турш ажиллаж байна. Төв аймгийн Батсүмбэр сум нийслэлээс 80 орчим, Сэлэнгэ аймгийн Түнхэл сум 150 км-ийн зайтай. Гэвч эдгээр аймгуудад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхээд олон хонолоо. Иймд иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна.

Өнөөдөр Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо ОБЕГ-т гишүүдээсээ цуглуулсан 7 сая төгрөгийг гардууллаа. Тэд энэ хандивыг долоо хоногийн хугацаанд цуглуулсан аж. Мөн “Томас Айр” агаарын тээврийн компани үнэ төлбөргүй нислэг үйлдэн, галын голомттой газруудад ус цацахаар болжээ. Үүний сацуу Юнител групп бэлэн болон бэлэн бусаар нийт 35 сая төгрөг хандивласан юм.

Эдгээрийг нэн шаардлагатай байгаа, зориулалтын нисдэг тэрэг худалдан авахад зарцуулна гэдгээ ОБЕГ-ын удирддлагууд мэдэгджээ. Агаараас ус цацаж, ой хээрийн түймэр унтраах нисдэг тэрэг 5-10 сая ам.долларын үнэтэй байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

ОХУ “МИ-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ

ОХУ “МИ-8” зурган илэрцүүд

Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ.

ОХУ-ын тал таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми-8” нисдэг тэргээ Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд хариу нь даваа гараг гэхэд ирэнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түймрийн голомтод ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /2017.07.15/ шуурхай хуралдаан зарлан түймрийн нөхцөл байдлыг хэлэлцсэний дараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд гарч буй түймрийн голомтод ажиллалаа. Тэрээр Онцгой байдлын албан хаагчдад хэрэгцээтэй байгаа хүнс, хувцас зэргийг хүлээлгэн өглөө.