Categories
гадаад мэдээ

Математикийн салбарын Нобелийн шагналт эмэгтэй хөхний хорт хавдраар нас нөгчжээ

Стэнфордын Их сургуулийн профессор, дэлхийн хамгийн анхны бөгөөд цорын ганц агуу математикч гэгддэг Марям Мирзакани таалал төгсчээ. Цорын ганц агуу математикч гэхийн учир нь Математикийн салбарын Нобел хэмээн нэрлэгддэг Фиелдсийн медалийг хүртсэн цорын ганц эмэгтэй болсноороо энэ салбар дахь эрчүүдийн ноёрхлыг эвдсэнд оршино.

Математикийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмрээ оруулж явсан Марям 40 насандаа хөхний хорт хавдрын улмаас өнгөрсөн бямба гарагт нас нөгчжээ. Марям Мирзакани Ираны Тегеран хотод мэндлэсэн бөгөөд Харвард, Стэнфордын Их сургуулиудад суралцаж төгссөн юм. Тэрээр 2008 онд математикийн шинлэх ухааны профессор болсон гоц ухаантан байв. Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани болон бусад олон улс төрчид Марям Мирзаканиг таалал төгссөнд эмгэнэл илэрхийлжээ.

Стэнфордын Их сургуулийн ерөнхийлөгч Марк Тессиер-Лавины “Мирзаоани бол гайхалтай онолч төдийгүй дэлхийн мянга мянган эмэгтэйд математикын шинжлэх ухаанаар хичээллэх урам зоригтой өгсөн нэгэн байсан юм” хэмээн түүний талаар дурссан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

​Playtime амьд хөгжмийн наадам 2017: Street style

Playtime амьд хөгжмийн наадмаас хамгийн өвөрмөц бөгөөд загварлаг street дүр төрхүүдийг хүргэж байна.

Монголын амьд хөгжмийн ертөнц дахь чухал арга хэмжээ болох Playtime 2017 фестиваль болж өндөрллөө. Амьд хөгжим, загварлаг хувцаслалт, дулаан уур амьсгал, бүтээлч хүмүүсээр дүүрэн байдаг энэхүү наадмын эхний өдөр Escape, Vatame, Mohanik ба Lemons хамтлагууд уран бүтээлээ хүргэж, Henza, Grooby болон бусад DJ нар электро, техно хөгжмөөр үзэгчдийг доргиосон аж.

Жил ирэх тусам загварын салбартай салшгүй холбоотой болж байгаа Playtime фестиваль дотоодын street хувцаслалтын хөгжилд багагүй хувь нэмэр оруулдаг. Тэр тусмаа энэ жилийн наадам дээр олон залуус монгол дизайнеруудын загвараар гоёсон байна. Тэд сүүлийн үеийн чиг хандлагыг баримтлахын зэрэгцээ үндэсний хэв маягаа хадгалан үлдэж, амьд хөгжмийн уур амьсгалтай төгс ууссан юм. Ингээд тод өнгө, кимоно эсгүүр, спорт хэв маяг давамгайлсан шилдэг төрхүүдийг үзүүлж байна.























Categories
мэдээ спорт

​П.Орхон алт, Г.Отгонжаргал хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн Испанийн Гранпри тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаан болж өндөрлөлөө. Мадридын дэвжээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай улсаас хоёр бүсгүй зодоглосноос 63 кг-ын жинд “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Шведийн Йоханссон, АНУ-ын Алексис Портер, Маллори Велт, Болгарын Тайбе Юсейн нарыг ялж ээлжит нэгэн алтан медалиа зүүв. Тэрбээр 2017 он гарснаас хойш тав дахь тэмцээндээ (Тэрбээр он гарснаас хойш насанд хүрэгчдийн УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен, “Poland Open”-д аваргалаад байсан юм) оролцож бүгдэд нь түрүүлээд байна. Түүнийг одоо сарын дараа Францын нийслэл Парист зохион байгуулдагдах ДАШТ хүлээж байгаа аж. Торгон ирэн дээрээ байгаа П.Орхонд Монголын чөлөөт бөх сонирхогчид энэ жилийн Дэлхийн аваргаас өндөр итгэл найдвар хүлээлгэж байгаа юм. Түүнчлэн Испанийн нийслэлд 53 кг-д хүч үзсэн “Монголиа Опен-2017” ОУТ-ий аварга, ‘Алдар’ спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал хүрэл медаль хүртэв. Энэ нь түүний Гранпри ангиллын тэмцээнээс хүртсэн анхны медаль юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:
48 кг: 1. Анжелинка Ветошкина (ОХУ) 2. Миглена Селишка 3. Элица Янкова (хоёул Болгар), Виктория Энтони (АНУ)
53 кг: 1. Жессика Макдональд 2. Жасмин Миан (хоёул Канад) 3. Екатерина Полещук (ОХУ), Ганбаатарын Отгонжаргал (Монгол)
55 кг: 1. Бекка Лезерс (АНУ) 2. Мария Гурова (ОХУ) 3. Рамона Галамбос (Унгар), Билиана Дудова (Болгар)
58 кг: 1. Марва Амри (Тунис) 2. Мишель Фаззари (Канад) 3.Юльяна Тукуренова (ОХУ), Кайла Миракле (АНУ)
60 кг: 1. Любовь Овчарова (ОХУ) 2. Анастасия Григорьева (Латви) 3. Мими Христова (Болгар), Йоханна Маттссон (Швед)
63 кг: 1. Пүрэвдоржийн Орхон (Монгол) 2. Тайбе Юсейн (Болгар) 3. Илана Кратыш (Израиль), Маллори Велт (АНУ)
69 кг: 1. Тамыра Менсах (АНУ) 2. Галина Булатова (ОХУ) 3. Форрест Молинари (АНУ), Эльмира Сыздыкова (Казахстан)
75 кг: 1. Мае Эпп (Эстони) 2. Виктория Франсис (АНУ) 3. Жюстин Дистасио (Канад), Иселин Солхейм (Норвеги)

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос анти-Америк марк гаргав

Солонгосын дайн дууссан ойн өдрийг угтан Хойд Солонгос шуудангийн маркийн шинэ цуглуулга гаргажээ.

АНУ-ын эсрэг империалист, түрэмгийлэл, дайсагнал бүхий үзэл суртлыг тасралтгүй явуулсаар ирсэн Хойд Солонгос энэ удаад ч мөн анти-Америк үзэл шингэсэн хоёр марк гаргасан байна. Капитол Хилл рүү чиглэсэн пуужингийн хошуу, АНУ-ын пуужинг зангидсан нударгаар нугачин дарж буй зураглал бүхий тэдгээр маркийг цуглуулагчдад зориулсан аж.

Хойд Солонгосын маркийн корпорациас нийт 70 төрлийн загвар, хийц бүхий цуглуулга хэвлэжээ. Тэдгээр нь анти-Америк үзэл суртлаас гадна Хойд Солонгосын түүхэн хувьсгал, Ким Чен Уны ноёрхол, мөн зам тээвэр, дэд бүтэц, инноваци гээд өргөн сэдвийг хамарсан байна. Түүнчлэн мөөг, хавч хэлбэртэн, шатар зэрэг нийтлэг дүрслэл бүхий марк ч гаргажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

​“Хурд” хамтлаг хандивын тоглолт хийх санаачилга гаргажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутагт түймэртэй байна. Тэгвэл Хурд хамтлагийнхан энэ бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ. Тэд хандивын тоглолт хийж цугласан орлогийг нь Онцгой байдлын газарт хандивлах санаачлага гаргасанаа Улсын онцгой комиссын гишүүдэд болон Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлсэн байна. Мөн тоглолтыг зохион байгуулах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай болон хөгжим техникт дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулахыг хүсч,урлагийнхан болон ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн ногоон бүсэд амарч зугаалахыг хориглолоо

Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстой гэж үзсэн юм. Захирамжид :

  • Хуурайшилтын түвшин аюулгүй зэрэглэлд шилжтэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, аж ахуйн болон аялал жуулчлалын үйлчилгээ явуулахыг хориглох.
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газраас анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах.
  • Байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах.
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газраас түймрийн утаатай холбоотойгоор иргэдэд хандсан зөвлөмж гаргах.
  • Дүүргийн дарга нар урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгах зэргийг тусгажээ.
Categories
мэдээ нийгэм

71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, 30.1 сая төгрөгийн хохирлыг төлүүлжээ

71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоож, зурган илэрцүүд

Цагдаагийн байгууллага 2017 оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай нийтдээ 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Цагдаагийн байгууллага нийт шалгасан ой хээрийн 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нь нөхөн төлүүлсэн байна.

Энэ төрлийн 4 хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 68 түймрийн зөрчлийг Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан саналтай прокурорт шилжүүлсэн, одоогийн байдлаар нийтдээ гал түймэртэй холбоотой 33 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж.

2017 оны эхний хагас жилийн байдлаар гал түймэртэй холбоотой хэрэг, зөрчил нь машины оч баригч, машин доор өвс хуримтлагдаж халснаас 3, татсан тамхиа бүрэн унтраагаагүй цогтой хаяснаас 7, аянга цахилгаанаас 18, ил задгай үнс нурмаа асгаснаас 5, гэрийн яндангаас үсэрсэн очноос 3, хог шатааснаас 3, гэр орондоо галын аюулгүй байдал хангаагүйгээс 2, галт зэвсэг хэрэглэсний улмаас 1, ил задгай гал түлснээс болж 8 түймэр гарсан болох нь тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагад 2017 оны долдугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 6 ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Уг түймэр нь хуурайшилтаас болсон нь Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчдын хамтарсан шалгалтын явцад тогтоогджээ.

Сэлэнгэ аймагт 9 түймэр, Булган аймагт 2 ой хээрийн түймэр гарч байгааг цагдаагийн байгууллага бүртгэн, эзэн холбогдогчийг илрүүлэх ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ улс-төр

​Берлин хотын дарга өнөөдөр С.Батболдтой, маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзана

Михаель Мюллер Berlin зурган илэрцүүдБерлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр өглөө манай улсын нийслэлд газардлаа. Тэд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлах юм. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон хотын удирдлагуудтай өнөөдөр 14:00 цагт уулзаж, Улаанбаатар хотын төлөвлөлттэй танилцах юм. Мөн айлчлалын үеэр Берлин хотын Захирагч Михаель Мюллерыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзах бөгөөд тэд эртний танилууд, ажил хамтрагчид ажээ.

Михаель Мюллер Berlin зурган илэрцүүдБерлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч ноён Михаель Мюллерын намтар

1964 Берлин хотод төрсөн, эхнэр 2 хүүхэдтэй

1982 Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн

1983 Бизнесийн удирдлагын Техникийн коллеж төгссөн

1986 хүртэл Бизнес эрхэлсэн

1986-2011 Хувиараа хэвлэлийн бизнес эрхэлж байсан

1981 оноос Социал-Демократ намын гишүүнээр элссэн

1991-2000 Социал-Демократ намын орон нутгийн дарга

1989-1996 Берлин хотын Темпелхоф дүүргийн ассемблейн гишүүн

1996 оноос Берлины “Төлөөлөгчдийн танхим”-ын гишүүн

2000-2004.05 Темпелхоф-Шонеберг дүүргийн Социал-Демократ намын дарга

2001-2011 Берлины “Төлөөлөгчдийн танхим” дахь Социал-Демократ намын дарга

2004-2012 Берлин муж дахь Социал-Демократ намын дарга

2011-2014 Берлин хотын захирагч, Хот төлөвлөлт, байгаль орчны асуудал хариуцсан сенатор

2014.12.11 Берлин муж улсын сайд болон хотын захирагчаар ажиллаж эхэлсэн

2016 оноос Берлин муж дахь Социал-Демократ намын дарга

Categories
мэдээ улс-төр

Берлин хотын захирагч айлчилж байна

Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр өглөө манай улсын нийслэлд газардлаа. Тэд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлах юм.

Айлчлалын үеэр Берлин хотын Захирагч Михаель Мюллерыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзана. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон хотын удирдлагуудтай уулзаж, Улаанбаатар хотын төлөвлөлттэй танилцах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Захууд ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

Захууд ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ зурган илэрцүүд

Нийслэлийн зарим худалдааны төвүүд өнөөдрөөс үүдээ нээлээ. Харин “Нарантуул”, “Хүчит шонхор” захууд өнөөдрөөс ердийн хуваарийн дагуу ажиллана.

Нарантуул худалдааны төв: Энэ сарын 11-16-ийг дуустал амраад 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Хар хорин худалдааны төв: Энэ сарын 16 ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн.

Барс 1, 2 худалдааны төв: Энэ сарын 15 наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн.

Хүчит шонхор худалдааны төв: Энэ сарын 17 ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Да хүрээ техникийн зах: Энэ сарын 18 наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.