Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлжээ зурган илэрцүүд

Долдугаар сарын 17-ны даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 277 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Нийт дуудлагын 195 нь зам тээврийн ослын дуудлага байсан бөгөөд осол, хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр гэмтсэн байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч хоёр, явган зорчигч дөрөв бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн найман ослын улмаас найман хүн гэмтсэн бол машинууд мөргөлдсөн хоёр ослын улмаас нэг хүний амь нас хохирч, таван хүн гэмтжээ. Мөн нэг машин онхолдож, гурван хүн бэртэж гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байна.

Тухайлбал, урьд шөнө 02.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг “Ургах наран” хорооллын урд замд амины “Prius-20” маркийн автомашин “Prius-11” маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч нэг нас 6 сартай Г-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн байна. Мөн Архангай аймгийн Хашаат сумын нутаг асфальтан замд “landcruiser” маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 57 настай Д-н амь нас хохирсон хэргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Энэ бүхнээс үүдэн эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй зам тээврийн ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

​ХДХВ/ДОХ-ын тохиолдол 238 хүрлээ

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн зургаадугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Халдварт өвчний тохиолдол 49.2 хувиар буурчээ. Үүнд улаан бурхан болон сүрьеэ өвчнөөр өвчлөгсдийн тоо буурсан нь голч дүнд нөлөөлсөн байна. Улаанбаатар хотод энэ оны зургадугаар сарын байдлаар ДОХ-ын нэг тохиолдол илэрч нийт ДОХ-оор өвчлөгсөд 238 болжээ. Улсын хэмжээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар 13 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өмнөх жилийнхээс хоёр мянгаар буюу 13.3 хувиар буурсан тоо юм. Өмчлөх эрхийн эсрэг хэрэг 1435, хүний ам нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 473-аар буурсан нь голч дүнд нөлөөлжээ. Гэмт хэргийн улмаас хохирсон хохирол 230.1 тэрбум төгрөг болсон аж. Нөхөн төлүүлсэн төлбөрийн хэсмжээ 62.6 тэрбум төгрөг байна. Улсын хэмжээнд 45.7000 хүн эрүүлжүүлэгдэж, долоон мянган хүн баривчлагдсан. Энэ нь өмнөх жилийн байдлаас эрүүлжүүлэгдсэн хүн 69, баривчлагдсан 4.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 19.4000 хүн гэмт хэргийн улмаас хохирсон нь 3.8 буурсан аж. Үүнээс 738 нь хүүхэд, 51.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Макро эдийн засгийн үзүүлэлт, мөнгө зээл, үнэт цаасны зах зээлд мөнгөний нийлүүлэлт 12.8 их наяд төгрөгт хүрчээ.

Б.ОДГЭРЭЛ

Categories
мэдээ улс-төр

Төрийн гурван өндөрлөг, сайд нарын хөрөнгө ​орлогын мэдүүлэг

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газар цахим хуудсандаа байршууллаа.

Энэ онд нийт 242 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулах ёстой. Албан үүргээ гүйцэтгэж байгаа 239 албан тушаалтны / Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд томилгоо хийгдээгүй, 2 албан тушаалтан томилогдсоноос хойшхи 30 хоногийн дотор мэдүүлэх хуулийн хугацаа дуусаагүй болно/ мэдүүлгийг олон нийтэд хүргэлээ.

Авлигын эсрэг хуулийн 14-р зүйлийн 14.3-т заасныг үндэслэн дээрх албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг жил бүр авдаг юм. Бид энэ удаад төрийн гурван өндөрлөг, сайд нарын хөрөнгө ордлгын мэдүүлгийг хүргэж байна.

Ингээд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга хөрөнгө орлогын мэдүүлгээ хэрхэн бөглөснийг зургаар харуулав.

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Дээрх үнийн дүнг нэгтгэвэл нийт 1 тэрбум 124 сая төгрөг болж байна. Үүнд Ерөнхийлөгчийн эзэмшдэг Лексус 570 авто машины үнэ багтаагүй болно.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон түүний гэр бүлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө нийлээд 1 тэрбум 622 сая төгрөг байна.

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМТанилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Танилц: Төрийн гурван өндөрлөг, сайд нарын ХОМ

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар МАХН-ын дэд дарга болов

МАНХ-ын дэд дарга С.Ганбаатар зурган илэрцүүдЭнэ сарын 9-ний өдөр МАХН-ын Бага чуулган хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн С.Ганбаатарыг гишүүдийн олонхийн дэмжлэгтэйгээр намынхаа дэд даргаар сонгожээ. МАХН-ын гишүүд түүнд намынхаа бодлого шийдвэрийг тууштай дэмжиж ажиллана хэмээн итгэл хүлээлгэсэн байна. Эдүгээ МАХН-ын дэд даргаар Ц.Оюунбаатар ажилладаг бөгөөд С.Ганбаатар сонгогдсоноор ийнхүү тус нам хоёр дэд даргатай болжээ.

Categories
мэдээ спорт

​ Хакүхо домогт аварга Чёонофүжигийн түүхэн амжилтыг давтлаа

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн ес дэх өдөр Хакүхо М.Даваажаргал 1045 дахь түүхэн даваагаа авсан. Тэрбээр энэхүү амжилтаараа мэргэжлийн сүмогийн домогт их аварга Чёонофүжигийн түүхэн амжилтыг давтлаа. Нагоя башёгийн ес дэх өдөр Хакүхо аварга маэгаширагийн дөрөвт эрэмблэгдсэн Кагаяакиг давснаар есөн даваа нэг ч уналгүйгээр башёг тэргүүлсээр байна.

Хакүхо аварга өвдөг шороодохгүй башёг амжилттай үргэлжлүүлээд байвал 12 дахь өдөр Кайогийн дээд амжилтыг эвдэж, 1048 даваатай болж сүмогийн бүх цаг үеийн хамгийн олон даваа авсан бөхчүүдийн жагсаалтын тэргүүнд бичигдэнэ.

Маргааш Хакүхо аварга Чиёошоматай барилдана.

Categories
мэдээ нийгэм

Налайхад 15 айлыг нүүлгэжээ

Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 айлыг нүүлгэн шилжүүлжээ. Тодруулбал эдгээр айлын хашааны газар хагарч цөмөрсөн юм.

Өнгөрсөн сарын сүүлчээр Нарлагийн гудамжны нэг айлын хашаанд эсгий гэрийн буурины хэмжээтэй газар цөмөрсөн тухай мэдээллийг хүргэж байсан Одоогоор газар цөмөрч хагарсан шалтгааныг хууль бус нүүрс олборолттой холбоотой гэж мэргэжлийн байгууллага дүгнээд байгаа.

Энэ талаар тус дүүргийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Одонтуяагаас тодруулахад, “15 айлыг Налайх дүүргийн 4 дүгээр хороонд газар олгох шийдвэр гаргасны дагуу баяр наадмын өмнө нүүлгэн шилжүүлсэн. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах хүртэл хагарч, цөмөрсөн тэр хавийн газарт хөл хорио тогтосон байгаа” гэлээ.
Хууль бусаар нүүрс олборлогчын ухсан нүх айлуудын доогуур хэр их явсныг судлан тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

​ Хоёр машин мөргөлдөж нэг хүүхэд нас барж, дөрвөн хүн гэмтжээ

Осол зурган илэрцүүд

Энэ сарын 17-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ
нийт 277 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 195
дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, 17
хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтсэн байна.

Мөн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлэн
саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч хоёр,
явган зорчигч дөрөв бүртгэгдсэн байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн
нутаг “Ургах наран” хорооллын урд замд амины T.Prius-20 маркийн автомашин
T.Prius-11 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч нэг нас зургаан сартай Г-н
амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн.

Мөн Архангай аймгийн Хашаат
сумын нутаг асфальтан замд T.landcruiser маркийн Б жолоочтой автомашин
онхолдож, зорчигч 57 настай Д-н амь нас хохирсон хэргийг Архангай аймаг дахь
Цагдаагийн газар шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

​Аврах тусгай ангийн албан хаагчдыг Төв аймгийн Эрдэнэ сумын түймрийн голомтод хүргэжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Ар матах уулын орчимд гарсан ойн түймэрт автомашинаар болон явганаар очих боломжгүй учраас ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагчийг тус ангийн захирагч, хурандаа Д.Намсрай, ОБЕГ-ын ГТТГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нар ахлан МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

​Т.Оошимаг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимаг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.

Үүний дараа Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нарын уулзалт эхэллээ.

Энэ өдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзана. Эдгээр уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэхэд хоёр улсын парламент нягт хамтран ажиллах талаар санал солилцох юм.

Мөн эрхэм зочин Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжиж буй Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцана.

Энэхүү айлчлал нь Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд манай улсад хийгдэж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Баян гэдэгт нь биш хууль мөрддөггүйд нь л нийгмээрээ хорсдог юм

Ам доллор зурган илэрцүүд“Гацуурт”-ын Л.Чинбат Нүхтэд иргэдтэй газар булаацалдаад эхэлж гэнэ. Иргэдийн авчихсан газрыг үнэ цохиж булааж авах гэж байна гэсэн агуулгатай жиргээ, пост сүүлийн өдрүүдэд харагдах боллоо. Энэ мэдээллийг сонссон олон дургүйлхэж байна. Нүхт хэн нэг мөнгөтэй хүний өмч биш учраас, газар өмчлөх, эзэмших эрх нийтэд нээлттэй болохоор дургүйцэж байгаа хэрэг л дээ. Дархан цаазтай Богд хан уулын амыг дурын нэг мөнгөтэй нөхөр өөрийн мэт сэтгэж, зоргоор авирлаад байх нь мэдээж хэнд ч таатай санагдахгүй. Олноороо ундууцах нь зүй ёсны асуудал. Дахиад хэлэхэд Нүхтийн газар бол аль нэг баян эрхмийн өмч биш. Сая дэгдсэн шуугианы тухайд нэрээ бодмоор юм даа гэсэн бодол л төрж байна.

“Гацуурт”-ын захирал эрүүл хүнс үйлдвэрлэж, ургуулдаг буянтай, хэрэгтэй бизнес эрхэлдэг. Энэ мэтээр эерэг өнцгөөс нь яривал их юм бий. Энэ удаа Л.Чинбатын сайн бүхнийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ эцсийн хатуу үнэн гэвэл тэр өөрийнхөө төлөө ажиллаж, өөртөө ашиг олохын тулд зүтгэж байгаа бизнес эрхлэгчдийн л нэг. Үүнийг нь төрөөс үнэлж хөдөлмөрийн баатар хүртэл өгөөд байхад эцэс хожим нь “намайг хэн хэлэхэв, нохойг хэн тоохов” гэсэн шигээ аяглаж сууна. Ганц Л.Чинбат ч биш манай баячуудын гаргадаг аяг л даа. Нүхтийн газар булаацалдсан явдал сүүлд дуулдсан мэдээ учраас жишээ татсан юм. “Гацуурт”-ын захирал юу дутсан гэж улс төрд орох вэ, юу дутлаа гэж телевизээ зарах вэ гэж яриад сууж байсан удаатай. Энэ удаа юу дутлаа гэж газар булаацалдаж байгаа юм бол? Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн олон олон явдлыг ажаад хараад суух нь ээ Монголын баячууд үнэхээр феодал болж. Төр засгийг хууль, шүүх, цагдаатай нь худалдаад авчихаж байна.

Хүн гэдэг агуйгаас гараад л нийгэмшсэн төрөлтөн. Төдийгөөс өдий хүртэл нэг хэсэг нь баян чинээлэг, нөгөө зарим нь ядуу тарчиг аж төрсөөр ирсэн. Тэглээ гээд халаас нимгэн нь мөнгөтэй хөрөнгөтэйдөө хорсоод сүйд болсон юм байдаггүй. Нийгэм олонхиороо нэг л тохиолдолд мөнгөтэй, хөрөнгөтэй нөхдийн эсрэг хөдөлж, чинээлэг хэсэгтээ дургүйлхдэг. Баячууд нь хуулиа дагахгүй, шударга бус авирлаад байхаар тэгдэг юм.

Төр засгийн бодлогыг анзаарах нь ээ сүүлийн хорь гаруй жил баячуудыг улам мөнгөжүүлэхийн төлөө явсан гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Баячууд нийгмээ чирдэг, эгэл жирийн иргэд тэдний хүчээр ажилтай орлоготой аж төрдөг гэсэн гоё уриан дор мөнгөтэйчүүдийг улам мөнгөжүүлэх аян өрнөөд бараг гучин жил болох гэж байна. Гэтэл өнөөдүүл нь жаахан мөнгөтэй болоод ирэнгүүтээ титэмгүй ноён болчихсон зовлон бий. Мөнгөтэй хэсгийн өмнө төр нь цагдаатайгаа бөхөлзөж байна. Залуус нь төгсөлтийн баяраараа iphone, баярын өдрөөрөө “parker” бэлгэнд авчих санаатай нахилзаж, балчрууд нь мөхөөлдөсхөн горьдсон шигээ гүйлдэж байгаа нь энэ нийгмийн гашуун ч гэлээ үнэн. Жаахан хэтрүүлэгтэй ч гэсэн бидэнд танил болчихсон дүр зураг гэдэгтэй уншигч авхай та санал нийлэх байх. Нийгмээрээ дагаж, бөхөлзөөд байхаар өнөөдүүл нь сагаж гүйцэж. Сагаж дэвэрснийг нь сүүлд өрнөсөн үйл явдлуудаас төвөггүй харчихаж болно. Ийм шударга бус явдлыг олон жил харсан ард түмэн дургүйцсээр бас л олон жил боллоо. Одоо тэсрэхэд бэлэн байна. Цөөн хэдэн баячуудын эрх ашиг гурван сая иргэдийн эрх ашигтай харьцуулах аргагүй өндөр байхаар арга ч үгүй. Дахиад “Гацуурт”-аар жишээ татахад баргийн аавын хүү авч чадаагүй, жирийн иргэн ном журмаар нь хөөцөлдөөд ч барахгүй газрыг тоглоом барина гээд л авчих жишээний. Ийм утгатай мэдээ нэг хэсэг цацагдсаныг уншигчид санаж байгаа байх. “Тэр газарт хэдэн тоглоом өрөөд өөрийнхөө бизнесийг цэцэглүүлнэ дээ” гэж олноороо ярьж, хардаж суухаас хэтрэхгүй байгаа нь мөн л өнөөгийн нийгмийн гашуун үнэн. Мөнгөтэйгөөрөө аархсан ийм явдал ганц, хоёроор тогтохгүй бий л дээ. Сүүлд болсон явдал учраас “Гацуурт”-ын захирлыг дахиад жишээ татчихлаа.

Түрүүн хэлсэн дээ, ядуусаа аваад явчих болов уу хэмээн найдсандаа төр засгаас баячуудыг дэмждэг гэж. Монголд баян нь ядуугаа авч явдаггүйг бидний сүүлийн гучин жилийн түүх гэрчлээд өгнө. Дэлхийн мундаг улсаас гоц муудаа ингээд байгаа юм биш л дээ. Монголд 100 мянга, 200 мянга, 500 мянган хүнийг ажлын байраар хангахаар том үйлдвэрүүд хөгжих боломжгүйд хамаг учир байгаа юм. “Самсунг”, “Тоёото” шиг аварга үйлдвэр барьж өчнөөн зуун мянган хүнийг ажилтай орлоготой дажгүй амьдруулах боломж байхгүй учраас тэр л дээ. Шалтгаан нь тун энгийн. Монгол шиг жижигхэн зах зээлд ийм том үйлдвэр барих боломж хэтээсээ байхгүй. Барилаа гэж бодоход урд, хойд хоёр хөрш маань биднээс тоож юм авахгүй. Авахгүй гэдгээ ч ил, далд хэлсээр ирсэн, хэлж ч байгаа. Тэгэхээр нийтээр нь сайхан амьдруулахын тулд цөөн заримыг нь баяжуулах гэж мянган сайхан дэмжлэг үзүүлээд нэмэргүй гэсэн үг. Хэдхэн гэр бүл мөнгөжөөд л үр ашиг, өгөөж шимгүйгээр дуусах бодлого.

Япон, Солонгос баячууд олонтой улс. Гэхдээ тэнд манай баячууд шиг аархалдаа шатсан нөхөд байдаггүй. Баячууд нь энгийн даруухан, нам жим, нууцлаг амьдардаг. Мэдээж хуулиа дагаж аж төрдөг. Эвгүй гишгэж, аягүй аашилбал иргэд нь хяргачих гээд байдаг учраас тэр. Нууцлаг, нам гүм амьдралыг нь баян байгаагийнх нь төлөөс гэчихэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. Америкт ч тийм. Тэрбумтан нь ч, тэнүүлчин нь ч хуулийн дор зэрэгцэн амьдардаг. Манайд бол эсрэгээрээ. Мөнгөтэй бэлтэй нь өнгөн дээрээ хуулиа ягштал биелүүлж амьдардаг мэт дүр эсгэдэг ч хөшигний цаана төсөөлөмгүй худал хуурмаг, үл тоолт, дээрэнгүй дураараа авирлал нуугдаж байдаг. Монголын баячууд ингэж галзуурдгаа, олонхыг үл тоон дээрэнгүй авирладгаа болих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол мөнгөтэй хэсгийг үзэн ядаж, хорссон, тэдэнд илт дургүйцэж бухимдсан давхарга бий болчихож. Бүр цаашлуулж яривал баячуудыг шүүмжлээд байгаа хэсэг ядуу хоосон нөхөд биш. Юмны учрыг олж хужрыг тунгаах хэсэг, мөнгөтэй нөхдөд дургүйлхээд байна. Шударга бус нь хэтрээд байгаа учраас нийгмийн боддог, сэтгэдэг хэсэг ийм хандлага гаргаад байна л даа. Хурдан морь, хөлстэй бөх энэ тэрхэнд хэдэн саяар нь мөнгөө зардаг сэтгэлгээнд нь дургүйлхээд байгаа юм. Гэтэл дэлхийн тэрбумтнууд яадаг билээ. Энгийн даруухан аж төрж, дэлхийг өөрчлөх хэмжээний сэтгэж байна. “IKEA”-гийн босс Ингвар Кампрад энгийн амьдардаг тэрбумтнуудын наад захын жишээ. Тэр хэдэн тэрбумаар нь олдог хэрнээ автобусаар зорчиж, хамгийн хямд буудалд бууж, ажилчдадаа бичгийн цаасыг ар өвөргүй ашигла гэж үүрэгддэг. Харамчдаа биш дэлхийн бүх юм хэмжээтэй гэдгийг ухаарсан учраас, даруухан амьдрах хэрээр цэнхэр гаригтаа, оршин буй орчлондоо ээлтэй аж төрнө гэдгийг ойлгочихсон болохоор “этгээд” авирладаг юм. “Майкрософт”-ын Билл Гейтс байна. Жил бүр сая ам.долларын татвар төлдөг энэ эрхмээс “Daily mail”-ийн сэтгүүлч “Та хүүхдүүддээ хэдий хэмжээний хөрөнгө өвлүүлж үлдээх вэ” гэж асуухад “Тэд маань жирийн л хүүхдүүд. Их хөрөнгө мөнгө өвлүүллээ гээд сайн юм болохгүй. Тус бүрт нь 10 сая ам.доллар л өгөх болов уу. Энэ хэдийгээр бага мөнгө ч гэлээ тэд замаа өөрсдөө олох хэрэгтэй” гэсэн хариу өгсөн байдаг. “Майкрософт”-ын эзэн бүх хөрөнгөө “Билл, Мелинда Гейтс”-ийн сандаа зориулна гэж ярьдаг. Энэ сан нас баралтын тоогоороо хорт хавдрыг давдаг хижиг өвчний эсрэг вакцин гаргахад хамаг анхаарлаа хандуулж байгаа. Ухаалаг тэрбумтнуудын жагсаалтад “Тесла”-гийн Элон Маск бардам багтана. Тэр байгаль бохирдуулдаг нүүрс, газрын тосны хэрэглээг огцом хумих цахилгаан машинд халаасан дахь хэдээ зардаг. Өрнийн орнууд баячуудаа хүндлээд байдаг нь цаанаа ийм учиртай.

Баячуудыг эсэргүүцээд байгаа нь хөрөнгийг нь хурааж улаан коммунист царайлна гэсэн үг мэдээж биш. Жирийн иргэдтэй адил хуулиа мөрдөөч ээ л гээд байгаа юм. Дахиад хэлэхэд хуулийг уландаа гишгэж, дээрэнгүй, увайгүй аягладаг баячуудтай улсын иргэд л мөнгөтэй хэсгээ дургүйцэн хардаг. Хуулиа дагадаг, ухаалаг хандлагатай баячуудтай улсын иргэдэд ийм сэдэл огтоос төрдөггүй нь булзах аргагүй үнэний нэг. Айхавтар орны баячууд өөр дэлхийг бүтээх гэж том харж байхад Монголын баячууд улсаа хөмрөх дээрээ тулаад байгаа нь бас булзах аргагүй үнэн билээ.

Ц.ТҮВШИН