Categories
мэдээ нийгэм

​Гэрийн нөхцөлд арьс цайруулах арван арга

Хамгийн хурдан арьсаа цайруулах энгийн зөвлөгөөг хvргэе!

1. Тараг бол хамгийн сайн цайруулагч.

Нүүр болон хүзүүгээ сайтар угааж цэвэрлэсний дараа хоёр амны халбага таргийг гурван дусал нимбэгний шүүстэй хольж хутгана. Ингээд нүүр болон хүзүүндээ жигд түрхэж, арьсанд тань шингээд ирэхээр дахин дээрээс нь давхарлах маягаар түрхээд 30 минут байлгана. Үүний дараагаар бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Энэ аргыг хуурай арьстай хүнд хийх нь илүү vр дvнтэй бөгөөд 16-18 цагийн хооронд хэрэглэхэд тохиромжтой. Учир нь энэ үеэр үр дүнгээ илүү өгөх болно.

2. Эмчилгээний эмульс

Энэ аргыг хvмvvс тэр бүр мэддэгүй. Гэсэн ч эмульс нь ямар ч арьсанд тохирох бөгөөд нүүрэн дээр гарсан элдэв зvйлсийг хатаах үйлчилгээтэй байдаг. Эмульсээ буцалсан хүйтэн усаар зуурна. Хэт шингэн биш. Мөн л арьсаа сайтар цэвэрлэсэн байх ёстой. Ингээд бэлэн болсон маскаа гэртээ байх хугацаандаа шингэх бүрт нь давхарлан түрхэж хэрэглэнэ. Бүлээн усаар зайлж маскаа арилгасны дараа чийгшүүлэгч лосьон болон цайруулах үйлчилгээтэй тос түрхэх хэрэгтэй.

3. Нимбэгний шүүс

Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчина. Хатсаных нь дараа бүлээн усаар угаагаад үр дүнг нь мэдрээрэй.

4. Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих.

5. Улаан лоолийн шүүс

Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.

6. Улаан лууван

Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавих. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй аж.

7. Цөцгий

Нэг хоолны халбага цөцгий, нимбэгийн шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчих.

8. Лемон болон сүүтэй усанд орох
Баннаа халуун усаар дүүргэх хэрэгтэй. Дээр нь сүү болон хэрчсэн нимбэг (нэг ширхэг байхад хангалттай) хийгээрэй. Ийм усанд 20 минут хэвтээд, дараа нь цэвэр усаар биеэ зайлах хэрэгтэй. Энэ маягаар долоо хоногт 1 удаа усанд ороход хангалттай.

9. Ус ихээр уух хэрэгтэй
Ундаа, цай болон кофеноос татгалзаж цэвэр ус ихээр уух нь арьс цайруулж, тураахад туслана. Тиймээс өдөрт 7-оос 8 аяга цэвэр ус ууж хэвшээрэй.

10. Төмс

Төмсөө хальстай нь чанаад, арилгаад нухна. Дээрээс нь 2 хоолны халбага сүү, 1 ширхэг өндөгний шар нэмнэ. Сайтар холиод устай ваннанд 25-30 минут тавина. Дараа нь бас жаахан хутгаж байгаад нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа арилгана. Нүүрээ угаагаад арьсанд чинь тохирдог лосьоноор арчаарай.

Анхааруулга:
– Нимбэг ихээр хэрэглэх нь арьс хуурайшуулж мэдэх тул тос болон чийгшүүлэгч байнга хэрэглээрэй
– Цайруулах зориулалт бүхий гоо сайхны бараа болгоныг туршиж үзэх хэрэггүй. Нэг төрлийн гоо сайхны хэрэгслийг байнга хэрэглэж байж арьсанд нөлөө үзүүлдэг бөгөөд байнга солих нь муу шүү.
– Өдөр болгон цайруулах маск хэрэглэх хэрэггүй.

Эдгээр зөвлөгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай.

Categories
мэдээ нийгэм

​Тахианы махан салат хийх арга

Тахианы махан салат хийх арга зурган илэрцүүд

Сүүлийн үед эмэгтэйчүүд тахианы махаар салат хийж идэх дуртай болсон билээ. Тэгээд тахианы мах нь хүний эрүүл мэндэд тустай, тослог багатай, шингэц сайтай гэдэг. Тиймээс ийм нэг хоолны жорыг таны амралтанд зориулж байна.

Орц:

  • 4 яс, арьснаас нь салгасан тахианы цээж мах
  • 1/2 аяга майоннез
  • 1 хоолны халбага гоньдны амтлагч
  • 1 хоолны халбага лемоны шүүс
  • 1 хоолны халбага зөгийн бал
  • 1 цайны халбага сармисны нунтаг
  • 1 цайны халбага сонгиноны нунтаг
  • 1 цайны халбага базиликны нунтаг
  • 3 ширхэг хатуу чанасан өндөг
  • Давс, перец

Жор:
1. Тахианы махаа сэрээгээр хүрэхийн төдийд салж унахаар зөөлөртөл нь чанана. /Нэг цаг орчим/
2. Тахианы махаа хөргөж хэрчээд, дээр нь сармис, сонгино, базиликны нунтгаа цацаад дахин хөргөнө.
3. Тахианы мах чанасан усандаа өндгөө 30 минут чанана.
4. Өндгөө плитканаас аваад хүйтэн усанд хөртөл нь сойно.
5. Өндгөө хэрчиж, тахиан дээрээ нэмнэ.
6. Дээр нь майоннез, лемоны шүүс, зөгийн балаа нэмж хутгана.
7. Салатаа бага зэрэг хөргөөд олгоно.

Categories
мэдээ нийгэм

​Байнгын эргүүл ажиллаж байна гэв

ой хээрийн түймэртэй тэмцэх зурган илэрцүүдБаянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүднээс холбогдох байгууллагууд дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Тодруулбал, нийт цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсээс хороодтой хамтран дүүргийн ногоон бүст хамаарагдах газруудад байнгын эргүүлийг ногоон бүс бүхий газруудад ажиллаж байгаа гэнэ. Ой хээрийн түймэр гарч болзошгүй онцгой бүс газрууд болох Төр хурахын ам, Богд уул, Шар хоолойн ам, Улиастайн гол, Улиастайн ам, Нам даваа, Бумбат, Туул голын эрэг дагуу тогтмол эргүүл гарчээ. Мөн дүүргийн шуурхай бүлэг холбогдох байгууллагуудад хоёр цаг тутамд мэдээлэл өгч байгаа гэв.

Иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд албаны хүмүүсийн шаардлага, мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч, хэрэгжүүлэн сонор сэрэмжтэй байхыг дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.

Б.УРАН

Categories
мэдээ соёл-урлаг

​“Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт болно

Монголын рок попын зурган илэрцүүд“Хурд” хамтлагийн санаачлагаар Монголын рок попын шилдгүүд хамтран Онцгой байдлынхандаа зориулж “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт хийх гэж байна. Тодруулбал, Эх орон, байгаль дэлхийнхээ төлөө сэтгэлээ чилээж, гал түймэртэй тэмцэхэд өөрсдийн сэтгэлийн хандиваа өргөхийг хүсч байгаа 40.000 хүнд зориулан ирэх наймдугаар сарын 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хандивын тоглолт хийх гэнэ.

Тасалбарыг 10.000 төгрөгөөр борлуулах бөгөөд тоглолтын орлогоор цугласан бүх мөнгийг онцгой байдлын газарт онгоц худалдан авахад зориулах ажээ. “Гэр бүл, найз нөхөд, ах дүү, ажлын хамт олноороо сайхан тоглолт үзээд эх орныхоо төлөө хандиваа өргөөрэй” гэж тэд уриалжээ.

Цахим тасалбарыг TICKET.mn Тасалбар хүргэлт: 1900 1800

Categories
мэдээ нийгэм

Монголын Даншиг наадмыг 1862 оны Оросын “Северная пчела” сэтгүүлд ийн өгүүлж байжээ

Их Хүрээ (Өргөө)-н дэх хаант Оросын ерөнхий консулын нарийн бичгийн дарга, орчуулагч Я.П.Шишмарев 1862 оны Даншиг наадмын талаар “Северная пчела” сэтгүүлд өгүүлэл нийтлэж байсан нь эдүгээ түүх болон үлджээ.

“Монголын Үндэсний баяр” хэмээх энэ өгүүлэлээс та бүхэнд тоймлон хүргэе.
1862 оны 7-р сард Халхын дөрвөн аймгийн хан, ноёд, ихэс дээдэс 7-р Богд Жавзандамба хутагт Агваанчойжинванчүгпэрэнлэйжамц-д өргөл барьц өргөж, даатгал аврал эрснээр Даншиг наадам эхэлжээ. 7-р Богд тухайн үед 12 настай хүүхэд байжээ. Удалгүй 1032 хүчит бөхийн барилдаан эхэлж, хэдэн өдөр үргэлжилсэн. Лам бөхчүүд олон байсныг дурдаж, давааны бай шагналыг дэлгэрэнгүй өгүүлжээ. Даншиг наадамд нэг давсан бөхөд боорцог, хоёр давсан бөхөд хонь, гурав давсан бөхийг бод малаар шагнаж байжээ. Түрүү, үзүүрийн бөхчүүдийг нэлээд тооны бод, бог мал, торго дурдан, мөнгөн ембүүгээр байлжээ.

Өглөө эрт эрхий мэргэн харваачид модонд цувруулан өлгөсөн арьсан бөмбөгийг морины эрч хурдаар давхих зуур алдалгүй харваж (бөмбөг намнах, А.Г) хоорондоо өрсөлдөв. Оновчтой харвасан арьсан бөмбөг бүрт харваачдыг нэг лан мөнгөөр шагнаж байжээ. Дараа нь харваачид мориноос бууж, явгалан, модонд тэлж татсан үхрийн ширийг тогтсон зайнаас (70 гаруй метр) цуваагаар харваж, оноог тооцон шалгаруулж (сарампай харвах, А.Г) байжээ.

Я.П.Шишмаревын цохон тэмдэглэснээр Даншиг наадмын гол арга хэмжээ нь хурдан морьдын уралдаан байв. Хурдан морьдын уралдаан Их Хүрээнээс баруун тийш 25 верст (1 верст нь 1.0668 км-тэй тэнцэнэ, А.Г) зайтай “Бухук” нэртэй газар болсон гэжээ. “Бухук” гэдэг нь Бөхөг, Түргэний голын хөндий, Хүй долоон худаг орчмын газрыг хэлсэн хэрэг. Хурдан морьдын уралдааныг үзэхээр 20 мянган хүн цуглаж, 3 мянган гэр барьсан нь нийт 6 км орчим сунаж үргэлжилж байв гэжээ. Наадамчид баяр ёслолын байдалтай хувцаслаж, Бөхөг голын хөндий Их Хүрээний хооронд өдөр, шөнө ялгалгүй хөл хөдөлгөөн тасрахгүй байв.

7-р сарын 27-ны үүрээр 7-р Богд гэгээн цагаан морь унан ордноосоо гарч, 50 орчим шадар лам дагуулан Бөхөг голын хөндийд хүрэлцэн иржээ. Эхний өдөр 480 хурдан хүлгийг 26 км-ын зайд тавьж уралдуулав (Их насны морьд уралдсан бололтой, А.Г) Уралдааны явцад 26 морь бахардаж унажээ. Хурдан морины унаач хүүхдүүд 10-14 настай байжээ. Сэцэн хан аймгийн Дайчин засгийн хошуу (одоогийн Хэнтий аймгийн Батноров сум, А.Г)-ны хурдан хүлгүүд урьдын адил (Шишмаревын дурдсанаар) Даншиг наадмын ихэнх түрүүг авсан байна. Түрүүлж, айрагдсан морьдын унаач хүүхдүүд Богд гэгээнд бараалхжээ. Дараачийн өдөр 500 орчим хурдан хязааланг 17 км-ын зайд тавьж уралдуулав. Гурав дахь өдөр 500 орчим шүдлэнг 9 км-ын зайд уралдуулахад, 19 шүдлэн бахардаж унажээ. Хурдан морины бай шагналын ихэнхийг морины уяачид олгож, зарим хэсгийг нь унаач хүүхдэд өгсөн гэжээ.

Я.П. Шишмаревын онцлон тэмдэглэснээр, 1862 онд Монгол орон даяар ган гачигтай, хуурай жил болсон учир Даншиг наадамд харьцангуй цөөн бөх зодоглож, цөөхөн морьд уралдсан гэжээ. Бороо хур сайтай жилийн Даншиг наадамд 3 мянган хурдан хүлэг уралдаж, 2 мянган хүчит бөх зодоглодог гэж тэмдэглэжээ.
1862 оны Даншиг наадам нийт найман өдөр үргэлжилсэн.

Я.П. Шишмарев жилийн дараа (1863 онд) Иx Хүрээн дэх Хаант Оросын ерөнхий консулаар томилогдож, 1911 он хүртэл 50 орчим жил ажиллажээ.

ЗУРГИЙН ТАЙЛБАР
(Эдгээр зургууд 1862 оны Даншиг наадмынх биш, арай хожуу 1890-1900 оны үеийн Даншиг наадмын зурагнууд болно):

Бөхөг, Түргэний голын хөндийд цугласан наадамчид.

Image may contain: one or more people, sky, cloud, outdoor and nature

Богд гэгээний хурдан морьдын унаач хүүхдүүд.

Image may contain: 8 people, people smiling, sky and outdoor

Хөдөө орон нутгийн хошуудаас ирсэн хурдан морьдын унаач хүүхдүүд.

Image may contain: one or more people and outdoor

Хурдан хүлэгийн уралдааныг үзэхээр ирсэн наадамчид

Image may contain: one or more people and outdoor

Түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудав.

Image may contain: one or more people and outdoor

Хурдан морьдын уралдаан эхлэхээс өмнө Богд гэгээн цагаан морь унан ордноосоо гарч, 50 орчим шадар лам дагуулан Бөхөг голын хөндийд иржээ.

Image may contain: sky, cloud and outdoor

Морьд гарааны зурхайд иржээ.

Image may contain: sky and outdoor

Морьд гарааны зурхайгаас эргэсэн байна. Мөн барианд орж буй агшинг харуулжээ.

Image may contain: sky, outdoor and nature

Хурдан морьдын уяачид, унаач хүүхдүүд отог руугаа буцаж байна.

Image may contain: sky, mountain, outdoor and nature
Categories
мэдээ нийгэм

​Кофе уух зөвлөмж

Кофе уух зөвлөмж зурган илэрцүүд

Хүн бүр өдөр тутамдаа хэрэглэж заншсан, эвсэл бие махбодь нь цаанаас шаардаад байдаг ч гэж хэлж болохоор байнга хэрэглэдэг бүтээгдэхүүн байдаг. Үүний нэг бол кофе. Сүүлийн үед “coffee bean”, “coffee shop3 гэх хаягтай олон газар нээгдэж байна. Эндээс Монголчуудыг кофег ямар түвшинд хэрэглэдэг болсныг харж болно. Мөн албан байгууллага, айл гэрт кофены хэрэглээ нэмэгдэж байгаа. Ажил дээрээ ирээд, эвсэл ажлаасаа гарахдаа заавал кофе уудаг болж. Зарим хүн үүнийгээ муу зуршил гэж боддог. Тэгээд кофе уух болгондоо өөрөөсөө кофе уух уу, цай уух уу гэж асуудаг болов уу. Яагаад гэвэл кофе уух нь сайн, муу гэсэн хоёр талтай. Гэхдээ өөрсдөө цай юу, кофе юу гэж асуусан хэрнээ кофегоо уух нь элбэг байдаг.

Яагаад кофег сонгодог вэ

Кофенд хүнийг донтуулж болдог ид шидтэй ургамал байдаг. Энэ нь кофе сонгох үндсэн шалтгаан болдог. Нэг уусан хүнийг дахиад уумаар санагдуулдаг, донтуулдаг кофеин гэдэг ургамал байдаг байна. Кофеин мөн дотроо олон төрлийн бодис агуулдаг. Эдгээр бодисын дийлэнх нь хүний тархины судсыг өргөсгөж, ажиллах чадварыг нэмэгдүүлдэг, амьсгал, зүрхний үйл ажиллагааг цочроох нөлөөтэй байдаг аж. 1950-иад оны үед анагаах ухааны үүднээс кофе уух нь хүний биед сайн гэж тайлбарладаг байжээ. Харин 1960, 1970-иад оноос кофе зүрхэнд муу гэж ярьдаг болсон гэнэ. Харвардын их сургуулийн нэгэн эрүүл мэндийн институтээс 28 жилийн турш кофены талаар маш том судалгаа хийсэн ч хүний биед муу гэдгийг нь тогтоож чадаагүй байна. Харин кофений хэмжээг нь тааруулж ууж байх ёстой гэсэн үр дүнд хүрч байжээ. Кофег өдөрт 2-3 аягаас илүүгүй өглөө, өдөр, үдээс хойш нэг уухад болно гэж үзжээ. Гэхдээ хүний биед хамгийн үр дүнтэй цаг нь өглөө гэж үзсэн байна. Энэ хэмжээ нь хүний биед ашигтай сайн нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Харин түүнээс их уувал хортой бүх шинж тэмдэг илэрнэ гэсэн үр дүн гарсан байна. Монголчууд ихэнхдээ өглөө эрт өлөн үедээ кофе ихээр уудаг. Тиймээс өглөө кофе уух нь хүний биед ямар нөлөө үзүүлдэгийг Анагаах ухааны доктор, пропессор Д.Даваадоржоос зөвлөгөө авсан юм.

Шигтгээ-1
Кофе уух дуртай 40-75 насны хүмүүсийг судалгаанд хамруулахад энэ насны хүмүүс кофе уудаггүй хүнтэй харьцуулахад цөсний чулуу үүсэх магадлал 50 гаруй хувиар бага гарчээ. Гэхдээ аль болох өглөө юм уу өдөр уух нь илүү үр дүнтэй гэсэн судалгаа байдаг юм байна.

Д.Даваадорж эмч өглөө болон үдээс өмнө кофе уух нь хүний биед сайн нөлөөтэй гэж зөвлөсөн. Уух гэж байгаа кофе нь уусгадаг, найруулдаг биш байвал илүү үр дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, чанадаг, буцалгадаг кофе хэрэглэвэл илүү сайн юм байна. Тэрээр өглөө кофе уух нь дараах гурван зүйлд маш сайнаар нөлөөлдөг гэж зөвлөв.

1.Цөс хөөлгөх үйлчилгээтэй

Өглөө кофе хэрэглэснээр цөсний чулуу үүсэхээс сэргийлдэг юм байна. Кофеиний найрлагад орсон ургамал нь хүний биед тустай орон төрлийн бодис агуулдаг байна. Мэдээж хэтрүүлж хэрэглэвэл хор болох аюултай гэдгийг санах хэрэгтэй. Өглөө кофе ууссанаар цөс хөөлгөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд цөс чулуужилтаас сэргийлж болдог аж. Хүний цөс өтгөрснөөс болж цээж, хоолой хорсдог. Мөн цөсний өвчин сэтгэл гутрал, уурлаж бухимдахаас болж хөдөлдөг байна. Тэгвэл кофенд хүний сэтгэлийг тайвшруулдаг учраас цөс чулуужих өвчлөлөөс сэргийлдэг.

Шигтгээ-2
Японы эрдэмтэд өглөө бүр кофе уух нь хорт хавдар тусахаас сэргийлнэ гэдгийг тогтоосон байна. Жишээ нь өдөрт хоёр аяга кофе уудаг хүмүүс элэгний хорт хавдар тусах магадлал нь кофе уудаггүй хүмүүсийнхээс 41 хувиар бага гарчээ.

2. Хавдрын эсрэг үйлчилгээтэй

Кофеины найрлага дахь клорген нь хавдар үүсэхээс сэргийлдэг ургамлын тоонд багтдаг байна. Өглөө өлөн байх үедээ уувал үр дүн илүү мэдрэгдэг байна. Хүний биеийн алдагдсан калогори нөхөх хүч кофеины ургамалд агуулагддаг байна.

3.Шээс хөөлгөх үйлчилгээтэй

Шинжлэх ухаан кофеин нь шээс хөөх үйлчилгээтэй болохыг нотолсон байдаг байна. Тиймээс өглөө кофе уусанаар шээс хөөлгөхөд хамгийн сайн нөлөө үзүүлдэг юм байна. Мөн өглөө өлөн дээр кофе уувал гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг учраас биеийн ялгадас гадагшлуулах нөлөө үзүүлдэг аж. Гэхдээ өдөрт их хэмжээгээр кофе хэрэглэвэл шээс их хэмжээгээр хөөлгөснөөс болж кальцийн дутагдал оруулах магадлал өндөр байдаг гэнэ. Тиймээс өглөө уух нь хүний биед сайнаар нөлөөлдөг байна.

Шигтгээ-3
Өглөө сэрүүлэг дуугарсны дараах 30 минутад кофе уух нь ихээхэн ач тустай гэдгийг олон орны эрдэмтэд нотолсон байдаг гэв. Швед болон Дани улсын судлаачид өглөө кофе уух нь хүнийг эрч хүчтэй байлгахаас гадна ой санамжийг сайжруулдаг гэж үзжээ. Хижээл насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ой санамжид кофены хэрэглээ хэрхэн нөлөөлдгийг дээрх судалгааны баг авч үзсэн байна. Кофе байнга хэрэглэдэг 1049 хүн дээр 21 жилийн турш ажиглалт хийхэд өдөрт хоёр аяга кофе уудаг хүмүүс огт кофе уудаггүй хүмүүсээс мартамхай болох чанар нь 65 хувь бага байсан байна.

Хэн кофе хэрэглэж болохгүй вэ

Нэг аяга кофе уугаад гар нь салганаж, зүрх нь дэлсдэг хүмүүс бий. Мэдээж тэдгээр хүмүүсийн бие махбод нь кофе хэрэглэж болохгүй гэдгийг сануулж байгаа хэрэг. Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн, эсвэл ядарсан, их ядаргаанд орсон, стресстэй хүмүүс, зүрх судасны систем нь ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүст кофе сөрөг нөлөө үзүүлдэг байна. Зүрхний хэм алдалтын өөрчлөлттэй хүмүүс кофе хамаагүй уувал зүрх дэлсэх, хэм алдах, дотор нь эвгүй мэдрэгдээд байх шинж тэмдэг гарч ирдэг байна. Тиймээс энэ төрлийн өвчтэй хүмүүс хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Шигтгээ-4
Аливаа зүйлд хэм хэмжээ стандарт гэж байдаг. Барилгыг стандартаар нь бариагүй бол хэзээ нэгэн цагт доголдол гардаг шиг кофе ч байна уу, цай ч байна уу, эм тариа ч байна уу хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэвэл хүний биед сөргөөр нөлөөлнө гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Өдөрт 2-3 аяга кофе уух нь зохистой хэмжээнд тооцогддог байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газар 18 тэрбум төгрөгийн бонд арилжина

Засгийн газар зурган илэрцүүд

Засгийн газар ирэх наймдугаар сарын 1-нд 18 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжина. Тус бонд нь гурван төрөл байх ба хоёр нь хямдарсан, нэг нь үндсэн үнээрээ арилжаалагдах аж. Эхнийх нь гурван сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй бонд байх гэнэ. Хямдарсан үнэ нь 97.400 төгрөг бөгөөд 11.6 хувийн хүүтэй юм байна. Харин 39 долоо хоногийн хугацаатай бонд мөн адил 100 мянган төгрөгийн үндсэн үнээс 91.953 төгрөг болж хямдрах ажээ.

Тус бонд нь жилийн 11.7 хувийн хүүтэй, долоон тэрбум төгрөгийн үнийн дүнтэй. Харин хоёр жилийн хугацаатай жилийн 13.7 хувийн хүүтэй таван тэрбум төгрөгийн бондын нэгжийг нь 100 мянган төгрөгийн үндсэн үнээр арилжих гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Гадаад валютын хадгаламжийн хэмжээ буурсаар байна

Гадаад валютын зурган илэрцүүд

Мөнгөний нийтүүлэлтийн жилийн өсөлт зургадугаар сард 20.3 хувь болж, 13.5 их наяд төгрөгт хүрчээ. 53 хувь нь буюу 7.2 их наядыг төгрөгийн хадгаламж, 17.3 хувь буюу 2.3 их наяд төгрөгийг валютын хадгаламж бүрдүүлжээ. Гадаад валютын хадгаламжийн нийт хадгаламжид эзлэх хувь 2017 он гарснаас хойш буурсаар байгаа юм. Энэ нь сүүлийн саруудад төгрөгийн ханш чангарч байгаатай холбоотой аж. Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаас хойш төгрөгийн ханш тасралтгүй чангарч байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш суларч эхэлсэн билээ. Гэхдээ энэ нь түр зуурынх гэсэн таамаг байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Эрчим хүчний нүүрсний үнэ богино хугацаанд өсөлтөө алдахгүй

Нүүрс зурган илэрцүүд

БНХАУ-ын биржүүдэд эрчим хүчний нүүрсний спот ханш Засгийн газрын зохистой гэж тодорхойлж байгаа түвшнээс давжээ. Сүүлийн жилүүдэд нүүрсний ханшийн огцом савлагаа зах зээлийг тогтворгүй байдал руу түлхэж байгаа билээ. Хятадын Засгийн газрын ийм шалтгаанаар бодлогын арга хэрэгслүүдийг ашиглаж, нүүрсний үнэд тэнцвэр тогтоохоор ажиллаж байгаа юм.

Энэ жил эрчим хүчний нүүрсний ханшийг тонныг нь 510-570 орчим юаньд барих нь зохистой гэж тодорхойлсон ч эрэлт өссөнөөс болж 600 юанийг даваад байна. Нүүрсний үнэ таамгийн хязгаарыг давсан болохоор тус улсын удирдлага бодлогын арга хэмжээгээ идэвхжүүлж магадгүй байна. Одоогоор цахилгаан станцууд нөөц бүрдүүлэлтээ нэмэгдүүлж эхэлжээ. Тэгэхээр нүүрсний үнэ богино хугацаанд өсөлтөө хадгалах нь тодорхой байна.

Categories
мэдээ нийгэм

​Зарим уулзваруудад зам засварын ажил үргэлжилж байна

Зарим уулзваруудад зам засварын ажил үргэлжилж байна зурган илэрцүүд

Нийслэл хотын хэмжээнд зам засварын ажлууд үргэлжилж байна. Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн нутаг “Өгөөж” компанийн уулзвар, “Авто плаза” төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн нутаг “Оргил” худалдааны төвийн уулзвар, Зайсангийн уулзвар, Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн хойд уулзварын хэсэгт замын засварын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Иймээс эрхэм жолооч, явган зорчигчдийг хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар ханган, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас санууллаа.