“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Нэгдүгээр нүүрт манай улсад төрийн айлчлал хийж буй Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Оошимагийн айлчлалын хүрээнд ямар асуудал хэлэлцэж байгаа талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч уншаарай. Мөн үүний үргэлжлэл хоёрдугаар нүүрэнд бий.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Намуудын дампуурал” нийтлэл хэвлэгдлээ.
Харин улс төрийн тавдугаар нүүрнээс өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас ямар, ямар шийдвэр гарсан тухай сонирхон хараарай.
Нийгэмд болсон гол үйл явдлуудыг сэрэмжлүүлж, олон нийтэд таниулдаг баримт үйл явдлын долоодугаар нүүрнээс Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын захиргааны зөрчлийн тоо бүртгэгч, цагдаагийн сургагч ахлагч, П.Дагийцэрэнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр ярилцлагадаа “Хууль мэдэхгүйгээс болчимгүй үйлдэл гаргаж, гэмт хэрэгт холбогдох тохиолдол их байна” хэмээн онцлон хэлжээ.
Соёл урлагийн арвангуравдугаар нүүрнээс Монголын мисс Алтангэрэлийн
Баярцэцэгийн ярилцлагыг сонирхоорой. Тэрбээр “Miss World-2016” буюу Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд эх орноо
төлөөлөн амжилттай
оролцож шилдэг XI байрт
шалгарсан юм. Мөн дэлхийн миссийн тэмцээнд
амжилттай оролцсоноос
хойш эх орондоо нийгмийн
сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажил
тасралтгүй хийсээр ирсэн
билээ. Түүнчлэн өнгөрсөн
зургадугаар сард үе үеийн
дэлхийн миссүүд оролцсон
томоохон арга хэмжээнд
оролцоод ирсэн байна.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ