Categories
гадаад мэдээ

Эмнести Интернэшнл байгууллагын ажилтнуудыг баривчилжээ

Туркийн шүүхээс хүний эрхийн төлөө тэмцэгч зургаан хүн, тэдний дотор Эмнести Интернэшнл байгууллагын тус улс дахь салбарын тэргүүн Идиль Эсерийг энэ сарын 5-ны өдөр баривчлан хорих шийдвэр гаргасан байна. Баригдсан хүмүүс нь Хүний эрхийн хөтөлбөрийн холбооны Гунал Курсун, Вели Аку, Оршин суугчдын нийгэмлэгийн Өзлем Далкиран, Мэдээллийн технологи, стратегийн зөвлөх Али Гарави, Хүчирхийллийн эсрэг төвийн Петер Стайдтнер нар юм.

Эмнести Интернэшнл байгууллагын ажилтнуудыг баривчилжээБаривчлагдсан хүмүүсийг террорист байгууллагын үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутгаж буй тухай Ассошиэйтид Пресс агентлаг мэдээлэв.

Amnesty International байгууллагын нарийн бичгийн дарга Салил Шетти мэдэгдснээр хүний эрхийн төлөө тэмцэж, хамгаалагч дөрвөн хүнийг “Оршин суугаа газраасаа гадагш явахгүй” гэсэн нөхцлөөр сулласан ажээ. Идиль Эсер болон бусад 6 хүнийг төрийн эргэлт хийх оролдлогыг үргэлжлүүлэх зорилго бүхий байгууллагын хуралд оролцсон гэх үндэслэлээр хорьж буй аж.

Categories
мэдээ нийгэм

​Түймрийн голомтод ажиллаж буй 150 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлэв

Түймрийн голомтод ажиллаж буй зурган илэрцүүд

Улсын онцгой комиссоос энэ сарын 16-нд өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын гурван багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн.

Энэ хүрээнд Төв аймгийн Батсүмбэр нутгийн 3 дугаар багийн нутагт байрлах “Цагаан нуга” зусланд Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг байгуулан 3 дахь өдрөө ажиллаж, 150 гаруй иргэнд үзлэг хийн 83 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлжээ.

Тус цэгт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд түймэр унтраах багт ажиллаж буй хүмүүст болзошгүй эрсдлээс үүсэх түлэгдэлт, усгүйжилт, хэт халалт, хоолны хордлогын үеийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс мэргэшсэн баг “Цагаан нуга” зуслан, Сэлэнгэ аймгийн “Мандал” суманд тус тус ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эх, хүүхдийн эндэгдэл буурчээ

Эх, хүүхдийн эндэгдэл буурчээ зурган илэрцүүд

Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 520 мянга нялхас, тав хүртэлх насны 620 хүүхэд энджээ. Энэхүү үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харицуулахад нялхас 282-оор, тав хүртэл насны хүүхэд 328-аар буурчээ. Мөн эхийн эндэгдэл 25-аар буурсан байна.

Categories
гадаад мэдээ

Хувцсан дотроо 100 гаруй “iPhone” нууж хилээр гарахыг завджээ

100 гаруй “iPhone” нууж хилээр зурган илэрцүүд

Хувцсан дотроо 102 ширхэг iPhone гар утсыг нуун Хонконг-Шэнжэний хилээр нэвтрүүлэхийг завдсан Хятадын иргэн эмэгтэйг саатуулжээ. Энэ тухай “Kotaku” сонинд мэдээлсэн байна.

Уг эмэгтэйн гадаад байдал нь гаалийн ажилтнуудын анхаарлыг татжээ. Тэрбээр дулаан байгаа үед хэтэрхий их зузаалсан, цээж нь түнтийсэн харагдаж байжээ. Гаалийн ажилтнууд урьдчилсан үзлэг хийснийхээ дараа металл илрүүлэгчээр дамжин гарахыг хүссэн байна.

Энэ эмэгтэй янз бүрийн загварын 102 ширхэг iPhone, 15 ширхэг Tissot брэндийн цагийг биедээ ороон хувцсан дотроо нуусан байжээ. Хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан барааны нийт жин 20 гаруй кг байсан аж. Энэ эмэгтэй гурав хүртэл жилийн ял авч магадгүй байгаа аж.

2017 оны 5 дугаар сард Хятадын хилийн албаныхан Хонконгоос эх газар руу үүргэвчиндээ гар утас хийгээд хилээр гаргахыг завдсан 10 сурагчийг саатуулж байсан юм. Шалгах явцад тэдгээр сурагчид янз бүрийн загварын 145 000 долларын үнэ бүхий 210 ширхэг гар утсыг үүргэвчиндээ авч явж байжээ.

Categories
мэдээ улс-төр

​Дэд сайд Б.Батцэцэг Берлин хотын захирагч Михаель Мюллерийг хүлээн авч уулзлаа

Берлин хотын захирагч Михаель Мюллерийг зурган илэрцүүд

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер-ийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Батцэцэг “Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд талархалтай байгааг дурдаж, хоёр талын хамтын ажиллагааг цаашид орон нутаг, бизнес эрхлэгчидийн хоорондын шууд харилцааны хүрээнд гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолоо илэрхийлэв. Тэрээр цааш нь Монгол залуусыг ХБНГУ-д суралцуулах, мэргэшлийн дадлага хийлгэх, орон сууц, нийтийн тээвэр, дэд бүтцийн асуудлуудаа шийдсэн Берлин хотын туршлагаас суралцах хүсэлтэйгээ” буйгаа онцолсон юм.

Берлин хотын Хумболдтын их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төвийн цаашдын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг мөн Берлин хотын Захирагчаас хүсэв.

Categories
мэдээ нийгэм

​Нийслэлд энэ зун 105 бүтээн байгуулалтын ажил явагдана

Нийслэлд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. 2017 оны Газар Зохион Байгуулалтын төлөвлөгөөнд Нийслэлийн Авто Замын Хөгжлийн газраас санал болгосон 37 авто зам, замын байгууламж, гүүрэн гарц, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжаар Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төслийн хүрээнд 25 авто зам, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир, дулааны шугам, шугамын өргөтгөл, үерийн хамгаалалтын барилга байгууламж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 33, мөн 2016 оноос он дамжин хэрэгжиж байгаа 10 төсөл хөтөлбөр зэрэг нийт 105 бүтээн байгуулалтын ажил тусгагдсан.

Өнөөдөр Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Орлогч дарга Б.Загдсамбар нар томоохон 9 авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын газар чөлөөлөлтийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Автоплазагийн уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор хийгдэж буй замын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа. Тухайн замын трасст хоёр нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгээд байна. Албаны удирдлагууд үргэлжлүүлэн дараах замын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа. Үүнд:

  • УБ хот-Хөшигийн хөндийн 32.2 км хурдны авто замын ажил: Хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8 га талбай өртсөн. Үүнээс Нийслэлийн Засаг даргын захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га, Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнөөс нийт 103 нэгж талбарыг авто замын трассаас бүрэн чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 98 хувьтай байна.
  • Яармагийн гүүрийн олон төвшний огтлолцол: БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”-ийн хүрээнд ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамруулсан гүүрийн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэхээр 2017 оны Газар зохион байгуулалтад тусгагдсаны газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Авто замын трасст нийт нийслэлийн Засаг даргын захирамжтай 5 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн Засаг даргын захирамжтай 6, нийт 11 нэгж талбар өртсөн. Гүүрийн ажлын трасст өртөж байгаа 11 нэгж талбараас 2017 оны 7 сарын 18-ны байдлаар 8 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна.
  • Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл: Авто замын трасст Нийслэлийн Засаг даргын захирамжтай 9, Дүүргийн Засаг даргын захирамжтай 1 аж ахуйн нэгж байгууллага, хүнсний мухлаг, хими цэвэрлэгээний цэгийн үйл ажиллагаа явуулж байгаа 3 ТҮЦ нийт 13 нэгж талбар авто замын ажлын нөлөөлөлд өртөж байсныг 100 хувь чөлөөлөөд байна.
  • Сонсголонгийн гүүр: Сонсголонгийн гүүрийн төслийн хүрээнд газар чөлөөлөлтийн нөлөөлөлд 1 нэгж талбар өртсөнийг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлт 100 хувьтай байна.
  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын баруун уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүр: Гүүрийн ажлын нөлөөлөлд нийт 11 нэгж талбар өртсөнөөс 5 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 45 хувьтай байна.
  • Өгөөж Чихэр Боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын трасст нийт 4 нэгж талбар өртсөн ба газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгээд байна.
  • Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт 127 нэгж талбар өртсөнөөс 76 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна.
  • Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт: Авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын 3.6км авто замын 3 км хэсэгт газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ч дэмжин хамтран ажиллаж өөрсдийн хүч, хөрөнгөөр газрыг чөлөөлөх ажилд идэвхтэй оролцож байна гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сум, орон нутгаас дайчлагдан ажилласан 160 хүн, 20 автомашиныг түймрийн голомтоос буулгалаа

Өчигдрийн буюу 07 дугаар сарын 18-ны өдрийн 15:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал суманд 1, Хүдэр суманд 2, Эрдэнэ суманд 2, нийт 8 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал суманд 3, Төв аймгийн Батсүмбэр сумын 6, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 12 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

2017.07.17-ны өдөр асаж байсан 21 түймрээс 1 түймрийг бүрэн унтрааж, 12 түймэр буюу 57 орчим хувийг цурманд оруулж, 8 түймэр буюу 43 орчим хувийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан ойн түймрийг бүрэн унтрааж, сумын Засаг дарга Б.Эрдэнэбулган, Байгаль орчны байцаагч Б.Отгонцэцэг нарт 2017.07.18-ний өдрийн 08:30 минутанд хүлээлгэн өгсөн.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс нийт 754 албан хаагч, 57 автомашин, орон нутгаас 432 хүн, 32 автомашин, 1186 хүн, 89 автомашинтай техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна.

Унтраасан болон түймрийн нөхцөл байдлаас шалтгаалан сум, орон нутгаас дайчлагдан ажилласан 160 хүн, 20 автомашиныг түймрийн голомтоос буулгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын хандивын дансанд 491 сая төгрөг цуглараад байна

2017.07.18-ны өдрийн 18.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд нийт 491 491 214 төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна. Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөөр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

​Монгол орны газар нутгийн 80 гаруй хувь нь зуншлага тааруу байна

Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр л гэхэд зарим нутагт 40 градус хүрч халсан. Хэт халалтаас шалтгаалж газар хуурайшиж, бэлчээрийн ургамал ургахгүй ихэнх нутгаар ган болж байна. Монгол орны газар нутгийн 80 гаруй хувь нь зуншлага тааруу, 10 гаруй хувь нь бүр гантай байгаа аж. Үлдсэн 10 орчим хувь нь хэвийн зуншлагатай байна. Тодруулбал, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын нутгаар хэвийн, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар дунд зэрэг буюу гандуу байгаа аж. Харин Дорнод Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Увс, Завхан аймгуудын зарим сум гантай байна. Түүнчлэн орон нутагт зуншлага муу байгаагаас гадна нийслэлийн зарим таримал ургамалууд гандаж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Т.Оошимад хурдан удмын морь бэлэглэлээ

Т.Оошимад хурдан удмын морь бэлэглэлээУИХ-ын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Оошимад зориулсан монгол үндэсний бэсрэг наадам Хүй долоон худагт боллоо.

Энэ үеэр хүчит бөхчүүдийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болж, үндэсний дуу бүжгийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид тоглолтоо хүндэт зочдод сонирхуулсан юм.

Ноён Т.Оошима Монголын онгон дагшин байгалийн сайхан, үндэсний соёлын өвийн гайхамшгийг нүдээр үзсэндээ баярлан бахархаж, нүүдэлч малчдын ахуйтай цухас боловч танилцаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, улсын начин Б.Бадамсамбуу түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн арслан П.Эрхэмжаргал үзүүрлэлээ.

Хурдан морины уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын Түвшинбатын хээр түрүүлж, Баян-Өнжүүл сумын Батжаргалын хонгор аман хүзүүнд давхисан бол Зуунмод сумын Баярбаатарын шарга халзан, Алтангэрэлийн хул, Цогтбаатарын халтар морьд айрагдлаа.

Үндэсний сурын харваанд эмэгтэйчүүдээс Улсын мэргэн Б.Батжаргал тэргүүлж, Гоц мэргэн Д.Бадамханд удааллаа. Эрэгтэйчүүдээс спортын дэд мастер Д.Алтаншагай түрүүлж, залуу харваач Г.Соёл-Эрдэнэ удаах байрт шалгарсан юм.

УИХ-ын дарга М.Энхболд, Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нар сурын харвааг сонирхох үеэрээ сум тавьж цэц мэргээ сорьсноос гадна наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд, айргийн морьд, уяачид, унаач хүүхдүүд, харваачдад шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Түүнчлэн М.Энхболд ноён Т.Оошимад хурдан удмын шарга морь бэлэглэсэн юм. Ноён Т.Оошима морьтой болж байгаадаа ихэд баярлаж, мориндоо “Моори”хэмээх нэр өгөв.

Ноён Т.Оошима дагалдан яваа төлөөлөгчдийн хамт өнөөдөр Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцсанаар албан ёсны айлчлалаа өндөрлүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.