Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн албан хаагчдад цол, шагнал гардууллаа

Цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл ажиллаж буй алба хаагчдад цагдаагийн цол, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Цагдаагийн 100 гаруй алба хаагчид баярын өдрөөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар салбарын яамны шагнал болон Цагдаагийн ерөнхий газрын шагнал, цагдаагийн цол гардсан юм.

Тэртээ 1921 оны долдугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ардын Засгийн газрын VI хурлаар цагдан сэргийлэх байгууллагыг “Сэргийлэх цэрэг” нэрээр Цэргийн яамны харьяа дахин байгуулж, хуулийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн хэв журам хамгаалах зэрэг орчин үеийн цагдаагийн байгууллагын чиг үүргийг хүлээх болсон түүхтэй билээ.


Categories
мэдээ нийгэм

Монголын цахилгаан холбоо компаний 40 хувийг төр худалдаж авахаар болжээ

Монголын цахилгаан холбоо компани зурган илэрцүүд

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувь буюу 10 сая 348 мянга 111 ширхэг хувьцааг давуу эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газарт худалдах талаар БНСУ-ын “Кореа телеком корпораци”-аас ирүүлсэн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн мэдэлд худалдаж авахаар шийдвэрлэлээ.

“Кореа телеком корпораци” өөрийн эзэмшдэг хувьцаагаа хоёр сая таван зуун тавин мянган ам.доллараар худалдах санал гаргасан ажээ.

“Монголын цахилгаан холбоо” компани нь 6 газар, 15 алба, Улаанбаатар хотын 4, орон нутгийн 23 холбооны газартай бөгөөд нийт 856 ажилтантай юм. Тус компанийн нийт хувьцааны 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа телеком корпораци”, 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд эзэмшдэг байна.

“Монголын цахилгаан холбоо” компанийн суурин утас, суурин интернет, кабелийн телевиз гэсэн үндсэн үйлчилгээний зах зээл дэх эзлэх хувь нь байнга буурч ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар суурин утасны зах зээлийн 25 хувь, суурин интернетийн зах зээлийн 11,3 хувьд борлуулалт хийдэг гэсэн судалгаа гарчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Улаанбаатарын шөнийн гудамжинд ковер дуучид ая дуугаа өргөнө

Улаанбаатарын шөнийн гудамжинд зурган илэрцүүд

Улаанбаатар хотын анхны соёл, аялал жуулчлалын шөнийн гудамж нээгдээд нэг сарын хугацаа өнгөрчээ. Долоо хоногийн баасан, бямба, ням гаригийн үдэш бүр өөр онцлогтойгоор зохион байгуулагддаг гэрэлт гудамжны энэ долоо хоногийн хөтөлбөрийг хүргэж байна.

Долдугаар сарын 21-ний баасан гаригт “Choreography night” буюу салса, кизомба, бачата, флашмоб зэрэг бүжгийн төрлөөр дагнасан үдэш болох гэж байна. Харин бямба гаригт “Rhythm of the night” нэртэйгээр рэп тулаан, ковер дуучид ая дуугаа өргөнө. Мөн нээлттэй микрофон энэ үеэр ажиллах бөгөөд дуулах хүсэл, сонирхолтой залуусд оройн турш нээлттэй аж.

Долдугаар сарын 23-ны ням гаригт “Cosplay & Comic night” нэртэйгээр зохион байгуулагдана. Энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн “cosplay” залуус оролцохоос гадна дуртай аниме, хүүхэлдэй, кино, тоглоомынхоо дүрд хувирч нэг үдшийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой юм байна. Уламжлал ёсоор үдэш бүр амьд хөгжмийн тоглолт болон цахилгаан хөгжмийн шоутай.

Categories
мэдээ соёл-урлаг

​ Испанийн хүүхдийн жүжиг Монголд тоглогдоно

  Испанийн хүүхдийн жүжиг Монголд тоглогдоно зурган илэрцүүд

Монгол улс Испани улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Испанийн соёл урлагийг Монголд сурталчлан таниулах, цаашид хоёр орны соёл урлагийн байгууллагууд урт хугацааны хамтын ажиллагаатай ажиллах зорилгоор Испанийн “L’Home Dibuixat” театрын “Помодорогийн адал явдал” хүүхдийн жүжгийг тоглоно. Энэхүү жүжиг нь дуу, дүрсний эффектээр баяжуулагдсан, дэлгэц болон тайзан дээрх харилцан яриагаар өрнөдөг аж. 2015 онд нээлтээ хийсэн тус жүжиг нь Франц, Испани, Польш, БНХАУ, Өмнөд Солонгос зэрэг улсуудад нийт 50 гаруй удаагийн тоглогджээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах тухай зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурдавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэсэн байна.

Categories
мэдээ спорт

“Сарлагийн наадам” 11 дэх жилдээ болно

Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны ‘Хадаагийн булаг’ хэмээх газар сарлаг анх нутагшуулсан түүхэн домогт газар билээ. Энэхүү нутгийн ард иргэд уламжлалт баяр болох сарлагийн наадгайг долдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Уг наадам энэ жил 11 дэх жилдээ зохион байгуулагдах юм байна.

Наадмын хөтөлбөр:

  • Бөхийн барилдаан
  • Хүүхдийн бөхийн барилдаан
  • Ихэр тугалын баяр
  • Шилмэл бух шалгаруулах ёслол
  • Сарлагийн сүү цагаан идээ бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  • Сарлагийн уралдаан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдахаар хөтөлбөрт тусгагджээ.
Categories
мэдээ нийгэм

​Түймрийн нөхцөл байдлын хамгийн сүүлийн үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газраас түймэр дэгдсэн дөрвөн газар бүрэн унтрааж, есөн газрынхыг цурманд оруулж, унтраахаар ажиллаж байгаа талаар Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээгээрээ хүргэлээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сум, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.

Бүрэн унтраасан:

  • Сэлэнгэ Ерөө сум, Бугант багийн “Хэрийн гол”
  • Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Мухар” гэдэг газар
  • Увс аймгийн Малчин сум, Баянмандал багийн “Хүүрийн хээ” гэдэг газар
  • Булган Гурванбулаг сум, Хөгнө багийн “Устын-Ам” гэдэг газар

Цурманд оруулж унтраахаар ажиллаж байгаа:

  • Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн “Таримлын-Эх” гэдэг газар
  • Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар
  • Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар
  • Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хүдэр-Овоо”
  • Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут”
  • Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацалтын-Ам”
  • Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн “Харуул толгой”
  • Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой”
  • Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Арслангийн-Ам”

Унтраахаар ажиллаж буй:

  • Сэлэнгэ аймгийн Ерөө сум “Өлөнт” гэдэг газар
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант багийн “Майнт өндөр-Уул”
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Марзын-Ам”
  • Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны “Тайлч” гэдэг газар
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Шоргоолжийн даваа”
  • Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул багийн Естийн рашааны “Орц-Уул”
  • Төв аймгийн Эрдэнэ сум, Чулуут багийн “Ар матах-Уул
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн соёл урлагийн асуудал хариуцсан орон тооны бус 19 зөвлөхийг чөлөөлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг үргэлжүүлэн ажиллуулахаар томилсон билээ. Тодруулбал Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэрэндэжидийн Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Баянжаргалын Бямбасайхан нартай цаашид хамтарч ажиллахаар болсон.

Тэгвэл үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн соёл урлагийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх дуучин Д.Болд, олимпын алтан медальт боксчин Э.Бадар-Ууган, Ц.Оюундарь нарын 19 зөвлөхийг чөлөөлжээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Сонгуулиар Баттулгыг муулж, М.Энхболдыг магтаж, цагаан хуудас уриалаад байсан нөхдүүд Элбэгдоржийн зөвлөхүүд байж. Өнөөдөр л мэдлээ” хэмээн жиргэсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​МАН-ын дотоод улс төрийн прогноз

МАН-ын Бага хурал ирэх сарын эхээр болох сурагтай. Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн хийгээд бусад асуудлыг хэлэлцэх байх. Тус намын дүрмэнд зааснаар сонгуульд ялагдсан намын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч дараагийн удирдах багаа томилдог.

Энэ дүрмээр бол МАН-ын Бага хурал ойрхон хоёр хуралдах эсвэл Их хурал нь ч хуралдах магадлал өндөр байна. Аль ч тохиолдолд М.Энхболд, Д.Амарбаясгалангаас эхлээд ялагдсан аймаг, дүүргийн намын хорооны удирдлага гэх мэтээр томоохон бүтцийн өөрчлөлт яригдана. Ойролцоогоор 100 түүнээс ч олон хүний томилгоо, сэлгээ хийгдэх байх.

Өнөөдөр тодорхой болсноор М.Энхболд даргын суларч буй суудалд хоёр эрхэм санаархаад эхэлж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болоод Шадар сайд У.Хүрэлсүхийн дунд гол тэмцэл өрнөх шинжтэй. Засгийн газрын түвшинд ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар бодлого үйл ажиллагаагаараа өрсөлдөж эхэлсэн нь харагдаж байгаа юм. Нэг асуудлыг хоёр өөр талд хэлэлцэхээс эхлээд эл хоёр түшээ нийцэж, нэгдэж чадахаа больсон нь ажиглагдах болсон. Ажиглагдаж байгаа дараагийн зүйл нь олон нийтэд харагдах байдал. Шадар сайд У.Хүрэлсүх мэдээж ялсан Ерөнхийлөгчийн имижийг хулгайлахыг оролдоод эхэлж. “Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр дэндүү адилхан эх оронч” гэх мэтээр PR-ийн баг нь ажиллаад эхэлсэн байна. Бас сонгуулийн үеэр Монгол морь л уралдана гэх мэтээр нэр дэвшигчийнхээ гарал үүслийн эсрэг далд сурталчилгаа явуулсан нь өнөөдөр ил болсон. Тэгэхээр Намынхаа эсрэг ажилладаг У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэж тамгаа атгуулах уу, эсвэл хариуцлага тооцож хөөн зайлуулах уу гэдэг сонголт МАН-ынханд бий.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ялагдсан М.Энхболд даргаасаа нэрээ аль болох зайлуулахыг хичээж, М.Энхболдын хүн гэж хэлэгдэхээс зайлсхийж эхэлжээ. Ядаж л хоёулаа Хятад хэмээгээд хар PR яваад эхэлбэл түүний цаашдын улс төрийн амьдралд ихээхэн сөрөг байх нь ойлгомжтой. Ингээд МАН-ын дотоод бужигнаан хэрхэн шийдэгдэхээс төр засгийн амьдрал хэрхэн савлах нь шийдэгдэнэ. У.Хүрэлсүх ялдаг юм бол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь тодорхой. Мэдээж МАН-ын дарга болсон У.Хүрэлсүхийн амбицийн эцсийн зогсоол Ерөнхий сайдын суудал. Мөнхийн мөрөөдөл нь ч гэж хэлж болох байх. Ерөнхий сайдын албыг сүүлийн нэг жил хашсан Ж.Эрдэнбатын хувьд тэсч үлдэхэд ихээхэн хүнд байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Энэ хоёрын дундуур өөр хүмүүс ч цахиур хагалж мэднэ.

Тэгвэл дараагийн генсек хэн бэ гэдэг асуултын хариу бараг тодорхой болоод байх шиг байна. Одоо тодорхой болж байгаагаар Хасын гэх тодотголтой Ч.Ганхуяг намын шинэчлэл гээд яриад эхэлсэн нь генсекийн суудалд санаархсаных байх. Ийнхүү хэн, яаж дарга болохоо хамаарч МАН-д ч тэр төрд ч тэр ихээхэн хөдөлгөөн, бужигнаан үүсэхээр байгаа юм. Аймаг, дүүргийн МАН-ын хорооны удирдлагууд ч эхнээсээ тодорхой болсон шиг байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Баярсайхан: Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга дуудаж уулзах байлгүй дээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх” шийдвэрийг гаргасан.

Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай утсаар холбогдон тодруулга авлаа.


-Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрхэн хүлээж авав. Таныг ажлаас чөлөөлөх үндэслэл бий юу?

-Өчигдөр би зарим хэвлэлд тодруулга өгсөн. Яг одоогоор тайлбар өгөөд яах вэ. Одоогоор албан ёсоор тогтоол гардаж аваагүй л байна.

-Ер нь та үүнийг хэрхэн дүгнэж байна?

-Мэдэхгүй ээ. Би харин гайхаад л сууж байна. Юу ч гэсэн Засгийн газрын тогтоол албан ёсоор ирэх байх. Тэгэхээр нь тогтоолоо харъя. Намайг яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм гэдгийг.

-Хэрэв ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзвэл шүүхийн байгууллагад хандах уу?

-Үүнийг би одоо яримааргүй байна. Юу ч гэсэн тогтоолоо хармаар байна. Тогтоол хэзээ ирэхийг нь мэдэхгүй юм. Ер нь Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга уулзах байлгүй дээ.

-Ер нь танай яаманд юу болоод байна вэ. Ж.Батсуурь сайдыг чөлөөлсөн, одоо таныг?

-Уг нь юу ч болоогүй шүү дээ. Яамны ажил зүгээр хэвийн л явагдаж байгаа. Сайдыг яагаад ажлаас нь чөлөөлөгдсөнийг хүмүүс мэдэж байгаа байх. Энэ талаар утсаар тайлбар өгмөөргүй байна.

Э.МӨНХ