Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Пүрэв гаригийн дугаарын эхний нүүрэндээ “Өдрийн сурвалжлага” буланг онцлон хүргэе. Энэ удаад нийслэлийн зам засварын ажлын явцын талаар газар дээрээс нь сурвалжиллаа. Дэлгэрэнгүй та манай сонины пүрэв гаригийн дугаарыг захиалан авч унших боломжтой. Мөн https://admin.dnn.mn/plugins/news/login/ энэ хаягаар бүртгүүлэн манай сонины цахим хувилбарыг хүлээн авч уншаарай.
Улстөрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Ард түмний сануулга шүү” хэмээн онцлон хэлжээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэнгийн тэргүүн хамба Д.Чойжамцтай хийсэн ярилцлага хэвлэгдлээ. Д.Чойжамц гуай “Улс үндэстний ёс суртахууны ундарга нь шашин суртал байдаг” хэмээн ярьжээ.
Хог хаягдлын тухай
хууль шинэчлэгдэн
батлагдсан. Энэ долдугаар
сарын 1-нээс хэрэгжиж
эхэлсэн уг хуулийн гол
өөрчлөлтийн талаар
БОАЖЯ-ны Хүрээлэн буй
орчин байгалийн нөөцийн
удирдлагын газрын
мэргэжилтэн А.Оюунтай
ярилцлаа. Энэхүү ярилцлагыг улстөрийн тавдугаар нүүрнээс сонирхон хараарай.
Энэ жилийн наадмаар урамтай сайхан барилдаан гарган улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж, шөвгөрөн улсын начин хэмээх эрхэм цолыг хүртсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын начин Б.Сериктэй хийсэн ярилцлагыг манай сонины 12 дугаар нүүрнээс хүлээн авч, шимтэн уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ