Categories
мэдээ нийгэм

​Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэллээ

Замын цагдаа зурган илэрцүүд

Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан хотын дарга захирамж гаргасан билээ. Захирамжаар хуурайшилтын зэрэглэл буурах хүртэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх болон үйлчилгээ эрхлэхийг хориглосон билээ.Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ногоон бүсэд аялахгүй байх болон галын аюулгүй байдлыг хангах талаар иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах, байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн дүүргүүдийн Засаг дарга нарыг түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гал гарсан тохиолдолд шуурхай ажиллах томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгахыг үүрэгдсэн юм.Үүрэг даалгаврын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Мөн дүүргийн ногоон бүс бүхий хороодын нутаг дэвсгэрт эргүүлийн пост гаргаж, иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий хэвлэмэл хуудас тарааж, тээврийн хэрэгсэл, хүн олноор зорчдог газруудад урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх самбар байршуулах ажлыг эхлүүлээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

​Явган зорчигчийг мөргөж хөнөөсөн этгээдийг илрүүлэв

Замын цагдаа зурган илэрцүүд

ХУД-ийн нутаг Морингийн давааны замд /2017.06.21/ марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 58 настай Э-г мөргөж амь насыг хохироогоод хэргийн газрыг орхин явжээ.

Хэргийг Замын цагдаагийн албаны алба хаагчид шуурхай ажиллагаа явуулан илрүүлэн шалгаж байна.Жолоочид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

​ “Хуур Мusic Festival 2017” хөгжмийн наадам анх удаа зохиогдоно

“XMF-Хуур Music Festival” хөгжмийн наадмыг анх удаа зохион байгуулах гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус шоуны эхний өдөр Монголын шилдгүүд болон гадаадын уран бүтээлчид урилгаар дуулах юм. Хоёр дахь өдөр гадаадын шилдэг залуу DJ нарын тоглолт болно.

Тус фестиваль ирэх сарын 25, 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд тасалбар нь энэ сарын 24-нөөс худалдаанд гарах аж. Энэхүү хөгжмийн наадмыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

​ Өнөөдөр Хан-Уул дүүрэгт цахилгаан хязгаарлана

цахилгаан хязгаарлана зурган илэрцүүдЗуны саруудад цахилгаан шугам сүлжээнд засвар хийдэг билээ. Засвар, шинэчлэлтийн ажил ид үргэлжилж байна. Тэгвэл засварын хуваарийн дагуу өнөөдөр буюу долдугаар сарын 20-нд зарим дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Тухайлбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутагт байрлах Эрэл компанын байранд 11:00-17:00 цагуудад хязгааралалт хийнэ. Эрэл ХХК-ийн зарим хэсгээр 11:00-15:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана.

Categories
мэдээ эдийн-засаг

​”BHP Billiton” компанийн төмрийн хүдрийн гарц өсөв

Холбоотой Зураг

“BHP Billiton” компани санхүүгийн жилийн IV улиралд төмрийн хүдрийн гарц найман хувиар өссөн хэмээн мэдээлжээ. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, нийлүүлэлтийн гинжин холбоог сайжруулсан нь гарц өсөхөд нөлөөлсөн аж. Зургадугаар сарын 30-нд дуусгавар болсон улиралд төмрийн хүдрийн гарц 60 сая тоннд хүрсэн байна. Энэ дүн шинжээчдийн таамагт хүрээгүй ч өнгөрсөн жилийн үзүүлэлтээс давжээ. Жилийн өмнө гарцын үзүүлэлт 56 сая тонноор хэмжигдэж байж. Үүнээс гадна “BHP Billiton” компани 2018 оны санхүүгийн жилд төмрийн хүдрийн нийт нийлүүлэлт дөрвөн хувиар өснө гэж таамаглаж байгаагаа мэдээлсэн байна. Тус компанийн урьдчилсан таамгаар нийт гарц 275-аас 280 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

​Ганжуур судлаач эрдэмтэд чуулж байна

Ганжуур судлаач  эрдэмтэд  чуулж байна зурган илэрцүүд

“Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурал өнөөдөр 09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд /СТӨ “Г” корпус 3 давхар/ болно. Ганжуур судлаач дэлхийд нэртэй эрдэмтэд Улаанбаатар хотноо анх удаа чуулж байгаа нь энэ юм. Хурлыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Үндэсний номын сан, МБШТөв Гандантэгчэнлин хийд, Эрдэм соёлын хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулж байна. Хуралд Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Сибирийн салбарын Монгол, төвд, буддын судлалын хүрээлэн, Тувагийн Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн, А.Н.Северцовын нэрэмжит Байгаль орчин, хувьслын хүрээлэн, Санкт-Петербургийн Улсын их сургууль, Халимагийн Улсын их сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын Багшийн их сургууль, ӨМӨЗО-ны Номын сан, АНУ-ын Калифорнийн их сургууль, Казахстан улсын Назарбаевын их сургууль, БНУУ-ын Өтвөш Лорандын их сургууль, БНПУ-ын Варшавын их сургууль, БНЧУ-ын Карлын их сургууль, ИБУИНВУ-ын Кембриджийн Их сургууль, ХБНГУ-ын Улсын Төв Номын Сан, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль, Отани их сургууль зэрэг байгууллагыг төлөөлсөн 36 судлаач илтгэл хэлэлцүүлнэ. Үүнд:

“Монгол Ганжуур бичвэрийн хөдөлгөөн тогтолцоо болох нь” (К.В.Алексеев, ОХУ) үндсэн илтгэл болон “Монголчуудын Ганжууртай холбоотой хийсэн зүйл болон ном бүтээл” (Р.Бямбаа, БНПУ), “Цэндийн Дамдинсүрэнгийн гэр музейд хадгалагдаж буй Ганжуур болон Ганжууртай холбогдолтой судруудын тухай” (А.Д.Цендина, ОХУ), “Орос ба Европын цуглуулгад буй гар бичмэл гурван монгол Ганжуурын хэсгээс”(Н.В.Ямпольская, ОХУ), “Японд хадгалагдаж буй монгол Ганжуур, Данжуурын тухай товч мэдээ” (Такаши Мацүкава, Япон улс), “Монгол Ганжуурын бар хэвлэлийн түүхийг өгүүлэх нь”(Сэцэнбилиг, БНХАУ), “Хүрээ Ганжуурыг бүтээсэн тухай өгүүлэх нь”(Телеки Кристина, БНУУ), “ХХ зууны эхээр япончууд Монгол Ганжуурыг эрэн сурвалжилсан нь: Эзэн хааны их сургуулийн “мартагдсан” Ганжуурын тухай” (Наками Тацуо, Япон улс), Санкт-Петербургийн Монгол Ганжуур дахь “Алтангэрэл судар”-ын гурван хувилбарын тухай (Н.С.Яхонтова, ОХУ), “Тарваченбо буюу Их тонилогч судрын 1708 оны монгол гар бичмэлийн тухай” (Агата Барея-Старжинска, БНПУ), “Монгол Ганжуурын төгсгөлийн шүлэг дэх түүх бичлэгийн холбогдол бүхий мэдээ занги” (Д.Цэрэнсодном, Монгол улс), “Монгол Ганжуурыг хэл шинжлэлийн үүднээс авч үзэх нь”(Михаэл Балк, ХБНГУ), “Цогт цагийн хүрдэн нэрт дандарисийн хаан” ба “Хутагт дээдийн номыг дурдахуй ойр агуулахуй“ судруудын хэл шинжлэлийн харьцуулсан судалгаа” (Весна А.Валлас, АНУ), “Ганжуурын орчуулгад Ширээт гүүшийн оруулсан хувь нэмэр”(Д.Бүрнээ, Монгол улс ), “Дайчин улсын үед “Ганжуур”-ыг монголоор орчуулж хэвлүүлсэн зарим асуудлын тухай” (Хурц, БНХАУ) зэрэг олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэх юм.

Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт” өвд бүртгэгдсэн Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэжээ.

Олон улсын хурлын хүрээнд маргааш 14.00 цагт Үндэсний номын санд “Зарлиг эрдэнийн монгол соёл” үзэсгэлэн, 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэнгүүдийг дэлгэх юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Тонн хөрс тутамд 8.27 грамм алт байгааг тогтоожээ

Холбоотой ЗурагАвстралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани өрөмдлөгийн ажлынхаа шинэчилсэн мэдээг танилцууллаа. Тус компанийн аравдугаар цооногт хийсэн өрөмдлөг 80 метрийн өргөнтэй порфирийн судалд хамаарах өндөр чанарын сульфидын судлыг илрүүлсэн байна. Тодруулбал, 128 метрийн гүнд 4.24 хувийн зэс, тонн хөрс тутамд 1.9 грамм алт, мөн 129 метрийн гүнд 22.1 хувийн зэс, тонн хөрс тутамд 8.27 грамм алт байгааг тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр бич өдөр

Өнөөдөр бич өдөр зурган илэрцүүд

Өнөөдөр зуны дунд морь сарын найман цагаан мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн наран 5:16 цагт мандан, 20:37 цагт жаргана. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ эдийн-засаг

​“MMC”-гийн олборлолт 428 хувиар өсөв

Mongolian Mining Corporation зурган илэрцүүдХонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн олборлолтын гарц зургадугаар сарын 30-наар эцэслэсэн санхүүгийн улиралд 428 хувиар өсчээ. Нүүрсний олборлолт нь 2.5 сая тоннд хүрсэн байна. Нийт олборлосон нүүрсний 2.3 саяыг угааж боловсруулсан гэсэн статистикийг компанийн зүгээс өгч байгаа юм. Энэ нь жилийн дүнгээр 376 хувийн өсөлтийг илэрхийлж байгаа аж. Тус компанийн экспортын гол бүтээгдэхүүн болох угаасан хатуу коксжих нүүрсний гарц 1.1 сая тонн, борлуулалт 1.08 сая тонн байна. Хагас жилийн дүнгээр нь харвал “Mongolian Mining Corporation” нийт 4.2 сая тонн нүүрс олборлож, 3.9 сая тонныг нь боловсруулжээ. Мөн хоёр сая тонн угаасан хатуу коксжих нүүрс боловсруулан гаргасны 1.9 сая тонныг нь борлуулсан дүн гарч.

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр Улаанбаатарт 29 хэм хүрч хална

Улаанбаатарт зурган илэрцүүд

07 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 12-17 градус, өдөртөө Халх голын сав газраар 20-25 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, ихэнх нутгаар бороо орно. Өдөртөө солигдмол үүлтэй, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.