Categories
мэдээ улс-төр

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлж байна

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлж байна зурган илэрцүүд

Маргааш Монгол улсын Зэвсэгт хүчний бие
бүрэлдэхүүн шинэ Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хүндэтгэл үзүүлэн, парад
жагсана. Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч нь Монгол Улсын
зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг.

Тодруулбал, Ерөнхийлөгч хуулийн дагуу бүх нийтийн
буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, онцгой нөхцөл бий болбол Улсын Их
Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт
буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх
захирамж өгөх.

(Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн
зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж
батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул
зарлиг хүчингүй болно) эрхтэй байдаг юм.

Хүндэтгэл үзүүлэх парад маргааш жанжин
Сүхбаатарын талбайд 11:00 цагт эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

​Байртай болох хүсэлтэй иргэдийн өргөдлийг 3 цэгт авч байна

Гэр хороолол зурган илэрцүүд

Улаанбаатар хотын хэмжээнд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байна.

Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал болох урьдчилгаа төлбөрийг шийдэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бий болсон билээ.

Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн иргэдийн өргөдлийг өнгөрсөн сарын 30-наас авч эхэлсэн. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл, сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадуламын танилцуулснаар өнөөдрийн байдлаар тус газарт 350 иргэн хандаж, бүртгүүлсэн байна. Үүнээс 25 иргэний өргөдөл шаардлага хангаж, 3 иргэн санхүүжилтээ авчээ.

Өнөөдрийн байдлаар иргэдийн өргөдлийг 2 цэгт хүлээн авч байна. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт буюу Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр болон 32-ын тойрогт байрлах Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын иргэдийг хүлээн авах байранд авч байгаа юм. Иргэдэд илүү ойртох үүднээс нэмж СХД-ийн нутаг дэвсгэр Баянхошуунд иргэдийг хүлээн авах төв ажиллуулахаар болжээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн иргэд Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын 9802-6999 дугаарын утсанд холбогдох боломжтой байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Дархан цаазат газрыг ЮНЕСКО-д бүртгэлээ

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр ээлжит чуулган Бүгд Найрамдах Польш Улсын Краков хотноо энэ сарын 2-12-нд болж өнгөрсөн. Тус чуулганд 118 улс орны төлөөлөгчид оролцож, ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтын 7 байгалийн өв, 1 холимог, 27 соёлын өвүүдийг авч хэлэлцэн, 21 өвүүдийг шинээр батлан бүртгэсэн байна. Үүний дунд Монгол улсаас ОХУ-тай хамтран нэр дэвшүүлсэн Дагуурын ландшафтыг 41 СОМ 8В.6 шийдвэрээр ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн өвөөр бүртгэлээ.

Дагуурын дархан цаазат газрыг Дагуурын амьтан, ургамлын төрөл зүйлс тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор 1992 онд байгуулжээ. Уг дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт “Даурский” дархан газар оршдог. Нүүдлийн шувуудыг хамгаалах зорилгоор 1997 онд Орос, Хятад, Монголын хамтарсан дархан цаазат газрыг байгуулсан байна. Дагуурын чийглэг тал хээр, болон том жижиг нуур, цөөрөм, гол, горхи намгархаг газар бүхий энэ орчин Зүүн өмнөд Азиас, Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар, халуун орны олон зүйл усны болон эргийн шувуудын өндөглөн зусах газар болдгоороо онцлог юм. Гишүүн орнууд уг өвийн хувьд хил дамнасан менежмент, бөхөн гөрөөсийн нүүдэл, уул уурхайн асуудал зэрэг нь чухал төдийгүй хил дамнасан өв гэдэг утгаараа бусад орнуудад үлгэр жишээ болох чухал ач холбогдолтой ажээ.

Categories
мэдээ нийгэм

​Сэлэнгэ аймагт хоёр түймэр асч байна

Сэлэнгэ аймагт хоёр түймэр асч байна зурган илэрцүүд

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Ерөө, Мандал, Хүдэр гурван сумдыг хамарсан нийт 12 түймэр асч байсны тодорхой хэсгийг унтраан, заримыг цурманд оруулжээ. Одоогийн байдлаар хоёр түймэр ассаар байна. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хэрийн гол”-д гарсан түймэр бүрэн унтраасан аж.

Мөн тус аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв”, Түнхэл багийн “Хуст”, мөн сумын Түнхэл багийн “Хүдэр-Овоо”-д гарсан түймрийг цурманд нь оруулж унтраахаар ажиллаж байгаа юм байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Өлөнт”, мөн сумын Бугант багийн “Майнт өндөр-Уул”, Буурагчин багийн “Марзын-Ам”, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Тайлч”, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Харанхуйн-Ам”, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Шоргоолжийн даваа” зэрэг газруудын түймрийг унтраахаар ажиллаж байшаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

​Одон орон, геофизикийн судалгаа эрдэм шинжилгээний хурал болж байна

Одон орон, геофизикийн зурган илэрцүүд

Монголд орчин үеийн одон орон, геофизикийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Тиймээс ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байгаа юм. Өглөө хурал 09.00 цагт Чингис зочид буудалд эхэлжээ. ОХУ, Франц, АНУ, Өмнөд Солонгос, Турк, Тайван, Швейцар, Хятад, Чили, Герман, Англи зэрэг 13 орны 150 гаруй эрдэмтэн оролцох юм.

Ойн хүрээнд 1967 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Булган аймгийн Могод суманд болсон газар хөдлөлтийн голомтын бүс болох Могодын хагарал дээрх хээрийн хурлыг энэ сарын 23-26-нд зохион байгуулна. Хээрийн хурлын бэлтгэлийн хүрээнд талбайн геофизикийн судалгааны сейсмохайгуул, георадар болон цахилгаан хайгуулын болон агаарын зураглалын дрон хэмжилтийг тус тус хагарлын гурван сегментийн талбайд явуулах ажээ. Н.Ганаа

Categories
мэдээ нийгэм

​Аврагчид БНСУ-д олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалтад хамрагджээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн Галын академийн “Олон Улсын Гал сөнөөгч, аврагчдын сургалтад төв орон нутгийн 18 алба хаагч хамрагдлаа.

Албан хаагчид Утаатай халуун битүү угаараас гарах, галын цоргилт-хуй үүссэн эрсдэлт орчинд гал унтраах, гамшгийн үед аврах ажиллагааны техник хэрэгсэл, аврах ажиллагааны нисдэг тэрэг, аврагч нарын хүн нэг бүрийн аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглах арга техникт суралцаж, 3D орчинд гал унтраах дадлага хийсэн юм.

Энэ үеэр БНСУ-ын Генги мужийн Галын дуудлагын систем мэдээллийн төвийн үйл ажиллагаа, Аж үйлдвэрийн бүс дэх галын аюулын ажиллагаа буюу LG электроникийн үйлдвэрийн галын анги, Галын аж үйлдвэр техникийн хүрээлэнгийн туршилт шинжилгээний лабораториуд Кангвон мужийн Гамшигтай тэмцэх дадлагын хүрээлэнд Ой, хээрийн түймэр, Далайн шуурга, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр үүсэн бий болдог гамшиг ослын тухай бодит нөхцөл байдлын орчинтой танилцсан байна.

Мөн Зүүн Хойд Азийн худалдааны төв болох 60 давхар барилгын аюулгүй ажиллагаа, нисэх буудлын галын ангиудын бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаатай танилцжээ.

Сургалтанд Дархан-Уул, Орхон, Дундговь, Архангай, Булган, Өмнөговь, Өвөрхангай аймгуудын Онцгой байдлын газрын албан хаагчид хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​“МИАТ” онцгойгийн 10 алба хаагчид гэр бүлээрээ нэг удаа үнэгүй зорчих эрх бэлэглэв

Түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тус болох дэмжлэг үзүүлэх хандив, тусламж Онцгой байдлын ерөнхий газарт ирсээр байна.

Энэхүү сайн дурын аянд нэгдсэн “Төрийн банк”-ны бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн 10 сая төгрөгийг, “Чингис хаан олон улсын нисэх буудал”-ын хамт олноос 7.720.000 төгрөгийг тус тус хандивлалаа.

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн зүгээс хамт олныхоо дунд хандивын аян өрнүүлж 6,137,000 төгрөг цугларсныг өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өгөв. Мөн улс орон, ард иргэдээ ой хээрийн түймрийн гамшиг ослоос авран хамгаалах үйлсэд амь насаа үл хайхран ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдаас 10 хүнийг гэр бүлийн хамтаар “МИАТ” ТӨХК-ийн нислэг үйлддэг чиглэлд нэг удаа үнэ төлбөргүй аялуулах эрхийн бичгийг гардуулсан юм. Тус компанийн агаарын хөлгийн засварын залуус гар доорх материал ашиглан хийсэн троссон шүүр, цохиур зэргийг бэлэглэж, хандивын аянд нэгджээ.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд төлөөлөл болох “Балдорж сан”, “Япон Монголын соёл, эдийн засгийн харилцааны нийгэмлэг”-ийн тэргүүн Сато Норикотой хамтран 2000 ширхэг амны хаалт бэлэглэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

​ШТС-ын хажууд гал гарчээ

Хан- Уул дүүргийн Өлзийтийн Авто Тээврийн Шалган Нэвтрүүлэх Товчооны дэргэдэх Мон-Суль шатахуун түгээгүүрийн зогсоолд өглөөний 5 цаг 5 минутад цемент тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн дугуй буудаж гал гарсан байна.

Гал түймрийн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал тйүмрийг бүрэн унтраасан байна талаар Нийслэлийн Онцгой Байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

​Ч.Санжаадамба дахиж наадамд зодоглохгүй гэжээ

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба хэвлэлд өгсөн ярилцлагандаа өнөө жилдээ дахиж наадамд зодоглохгүй гэжээ. Тэрээр наадмын дараа төрсөн нутаг Тамирын хөндий, Тайхар чулууныхаа бэлээр амарч, сэтгэл санаагаа цэгцэлж байгаа аж. Ч.Санжаадамба өнөө жилийн наадамд тавын даваанд өвдөг шороодсон. Тэгвэл энэ барилдаан шударга бус гэж тэрээр үзэж байгаа бололтой. Тиймээс өөр наадам гэлтгүй сайхан амрах бодолтой байгаа гэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​ “Дархан хүнс” компанийн хувьцааны ханш 14 хувиар өслөө

Монголын хөрөнгийн бирж өчигдөр буюу энэ сарын 17-нд “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 32 компанийн 112 мянга 407 ширхэг хувьцаа арилжсан байна.

Арилжаагаар 22 компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Тухайлбал, “Дархан хүнс” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.87 хувиар өссөн бол ” Монгол шевро” компанийн ханш хамгийн өндөр буюу 7.04 хувиар уналаа. Мөн өдөр 999 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээлд 426 сая 874 мянга 330 төгрөгөөр арилжаалжээ. Ингэснээр “MSE ALL” индекс 880.6 нэгж болж 0.99 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 574 тэрбум 282 сая 179 мянга 47 төгрөг боллоо.