Categories
мэдээ нийгэм

​Цэцэрлэгт хүрээлэнгийн түрээсийн унадаг дугуйг хулгайлжээ

Холбоотой ЗурагӨнгөрсөн хоногийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, байгууллагаас цагдаагийн байгууллагад хандаж, нийт 1780 мэдээлэл, дуудлага өгчээ. Эдгээрээс гэмт хэргийн 77, зөрчлийн 1430, согтуугийн 417, зам тээврийн ослын 273, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 45-н үйлдэл бүртгэгдсэн байна.

Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг багагүй илэрчээ. Мөн хулгайн болон бусдын биед хүнд хөнгөн гэмтэл учруулсан хэрэг ч цөөнгүй бүртгэгдсэн байна. Тухайлбал, “Хархорин худалдааны төв”-ийн орчимд сэжиг бүхий иргэнийг цагдаагийн алба хаагчид саатуулан нар шалгахад 20 настай Г гэгч залуу байжээ. Тэрбээр “Toyota Vitz” автомашины баруун хойд хаалганы салхины шилийг хагалж эд зүйл хулгайлсан нэгэн байсан байна.

Мөн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн түрээсийн газраас унадаг дугуйгаа хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг шалгахад түрээсээр унуулдаг “Green Bike” унадаг дугуйг Дорнод аймгийн харъят Ө /эр.44.н/ гэгч хулгайлсан байжээ.

Categories
мэдээ улс-төр

​ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томилжээ

Засгийн газрын 2017 оны долоодугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Доржсүрэнгийн Занданбатыг томиллоо.

ТЕГ-ын даргын ажлыг хүлээлцүүлэхээр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Сангийн яамны холбогдох удирдлагууд ирсэн бөгөөд ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал, ТЗУГ-ын дарга Б.Алтансүх болон бусад газар, албад, нийслэл дүүргийн татварын хэлтсийн дарга нар оролцлоо.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажил хүлээн авсан ТЕГ-ын шинэ даргад ажлын амжилт хүсч, татварын орлого, төлөвлөгөөг тогтмол биелүүлэн хариуцлагатай ажиллахыг захилаа. Д.Занданбат нь тамгаа хүлээж авахдаа татварын албыг цаашид хөгжүүлэх, албаны тогтвортой үйл ажиллагаанд анхаарч, татварын орлогын төлөвлөгөөг жигд ханган ажиллана гэдгээ илэрхийллээ.

ТЕГ-ын даргын ажлыг хүлээлцүүлсэний дараа тус газрын дэд дарга Б.Заяабал ТЕГ-ын газрын дарга, Нийслэл дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарыг танилцуулж, татварын албаны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг дуулгав.

Татварын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатын товч намтар:

Боловсрол

1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус дvvргэсэн. Эдийн засагч, эрхзvйч мэргэжилтэй.

Ажлын туршлага

1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч
1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
2001-2006 онд Хан-Уул дvvргийн Татварын хэлтсийн дарга
2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын тєсвийн орлого хяналтын газрын дарга
2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга
2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
2017 оны 7 сарын 19-ний өдрөөс ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч

Categories
мэдээ нийгэм

​Согтуу залуу эхнэрээ гурван удаа хутгалжээ

Согтуу залуу эхнэрээ гурван удаа хутгалжээ зурган илэрцүүд

Энэ сарын 19-ний 18.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн “Бага наран”-гийн тавдугаар гудамжинд согтуу эр эхнэрээ хутгалж гэмтээгээд хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ. Хэргийг үйлдсэн О гэгч 32 настай, Багануур дүүргийн харъяат юм. Тэрбээр эхнэр Г /27 настай/-гийн зүүн хөлийн шилбэнд хоёр удаа, баруун хөлийн шилбэнд нэг удаа хутгалсан байжээ. Хэрэг үйлдэгчийг эрэн сурвалжилж баривчлах үед хутга гарган цагдаагийн албан хаагч дайрч танхайрчээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн ногоон бүс бүхий газруудад эргүүл ажиллаж байна

Нийслэлийн ногоон бүс бүхий газруудад эргүүл ажиллаж байна зурган илэрцүүд

Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, хуурайшилтын зэрэглэл буурах хүртэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх болон үйлчилгээ эрхлэхийг хориглосон билээ. Дүүргийн ногоон бүс бүхий хороодын нутаг дэвсгэрт эргүүлийн пост гаргаж, иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий хэвлэмэл хуудас тарааж, тээврийн хэрэгсэл, хүн олноор зорчдог газруудад урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх самбар байршуулах ажлыг эхлүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

​ Австралийн “АВС” телевизийн бүсгүйчүүд хөхний хорт хавдраар нас баржээ

Австралийн АВС телевиз Брисбен хотод байрлах оффисын байрнаасаа нүүхээс аргагүйд хүрчээ. Шалтгаан нь тус телевизэд ажилладаг бүсгүйчүүдийн өвчлөлтэй холбоотой аж. Тус телевизэд ажиллаж байсан Тина Гирдс хөхний хорт хавдраар нас барсан. Түүний дараа хэд хэдэн эмэгтэй сэтгүүлч, уран бүтээлчид энэ өвчний улмаас хорвоог орхисон байна. Тиймээс байгууллагын зүгээс учир шалтгааныг тодруулахаар ажилласан бөгөөд хамаг шалтгаан Брисбен хотод байрлах оффисын барилгад байжээ. Иймд тус барилгыг нэн даруй орхих шаардлагатай гэсэн шийдвэрийг телевизийн удирдлагууд гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

​Үер уснаас болгоомжтой байхыг сэрэмжлүүлэв

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна зурган илэрцүүд

Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Долдугаар сарын 19-ний 20 цагаас 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 12-17 градус, өдөртөө Халх голын сав газраар 20-25 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, ихэнх нутгаар бороо орно. Өдөртөө солигдмол үүлтэй, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна

Categories
мэдээ нийгэм

​Энэ сард л гэхэд 613 мянга гаруй га талбай шатжээ

га талбай шатжээ зурган илэрцүүдЭнэ сард улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот болон 16 аймгийн 25 суманд нийт 68 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 61337 га ой, хээрийн бүс шатсан байна.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 1071 албан хаагч, 87 автомашин, Зэвсэгт хүчнээс 461 албан хаагч, 39 автомашин, орон нутгаас 1358 иргэн, 143 автомашин тус тус дайчлагдан нийт 2890 хүн, 269 автомашинтай ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

​Урлагийн гавъяат Зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав хүнд өвджээ

Төрийн шагналт, Урлагийн гавъяат Зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 10-нд ходоодны хавдрын хоёр удаагийн хагалгаанд оржээ. Одоогоор эрчимт эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа аж. Хагалгаа, эмчилгээний зардалд одоогоор 60 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд цаашдын эрчимт эмчилгээний зардалд 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.

Олон нийт болон соёл урлагийн салбарын төлөөллүүд хөгжмийн зохиолчийн эмчилгээний зардалд хувь нэмэр болох үүднээс “Сэтгэлийн эгшиг” хандивын аяныг эхлүүлжээ.

МУГЖ Г.Ариунбаатар “Хэдхэн хоногийн өмнө Монгол сонгодог аялгуугаар дэлхийг чимээд эх орондоо ирэхэд ихэд баяр хөөр болж тосоод л гялалзаж явсан багшийн минь бие чилээрхэж хүнд хагалгаанд ороод одоо Бээжин хотын Цэргийн эмнэлэгт эмчилүүлж байна. Жинхэнэ үнэт зүйл, бахархал гэж яг юу юм бэ. Миний хувьд монгол хүн та өөрөө. Харин тэр Монгол хүний дархлааг өдөөгч , сэрээгч нь энэ агаа хүмүүс шүү дээ гэж боддог. Нэг агаараар амьсгалж, нэг усаар ундаалж, нэг л цаг үед амьдарч байгаа нь их хувь заяа юм даа. Одоо багшид минь монгол түмний тус дэм хэрэгтэй байгаа. Магадгүй тэр өөрөө хүсэхгүй ч байж болох. Гэхдээ л жинхэнэ урлагийн хүнд мөнгө биш бүтээл нь чухал байдаг болохоор эмчилгээндээ хэрэглэх мөнгө байхгүй л байгаа” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

​Дөрвөн түймрийг унтраахаар ажиллаж байна

12 түймрийг цурманд оруулжээ зурган илэрцүүд

Сэлэнгэ аймгийн Мандал
сум, Түнхэл тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111
км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус
аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40
алба хаагч, нийт 42 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр
сум, Баянцагаан багийн “Шоргоолжийн даваа” гэдэг газар /сумын төвөөс урд
зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн
20:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч,
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186
дугаар ангийн 20 алба хаагч, орон нутгийн 66 иргэн, нийт 87 хүн, 2 техник
хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэ
сум, Баянтуул багийн Естийн рашааны “Орц-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн
хойш 300 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн
13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь
аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 28
хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэ
сум, Чулуут багийн “Ар матах-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200
км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 18:35 цагт
хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 13
иргэн, нийт 37 хүн, 2 техник хэрэгсэлтэй, 10 морьтойгоор унтраахаар ажиллаж
байна.

Шатсан ой зурган илэрцүүд

-НЭГ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖЭЭ-

Төв аймгийн Батсүмбэр
сум, Баянгол багийн “Арслангийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30
км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:20 цагт хүлээн
авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой
байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2 алба
хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 34 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж
07.16-ны өдрийн 10:30 цагт цурманд оруулан 07.19-ний өдрийн 21:00 цагт бүрэн
унтрааж, Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.

Categories
мэдээ нийгэм

​12 түймрийг цурманд оруулжээ

12 түймрийг цурманд оруулжээ зурган илэрцүүд

Онцгой Байдлын Ерөнхий
Газраас Ой хээрийн түймрийн өнөөдрийн /2017.07.20/ нөхцөл байдлын мэдээлэл
ирүүллээ.

Өнөөдрийн байдлаар
долоодугаар сарын 17-ны өдөр асаж байсан 21 түймрээс нэг
түймрийг унтрааж, 12 түймрийг цурманд оруулж, дөрвөн түймрийг бүрэн
унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн
Сэлэнгэ сумын Таримал багийн “Таримлын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун урд
зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 18:48
цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн
12 иргэн, нийт 36 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 16:50
цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө
сум, Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/
ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07:08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч Орхон
аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 32 хүн,
3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 06:20 цагт цурманд оруулж
бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө
сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт
150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт
хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 42 алба хаагч, Өмнөговь аймгийн
Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 54 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр
ажиллаж 07.19-ний өдрийн 17:52 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж
байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө
сум, Буурагчин багийн “Марзын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 90
км-т/ 07.01-ний өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 5
алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 45 хүн, 2
техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 20:45 цагт цурманд оруулж бүрэн
унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал
сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 51
км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн
13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, ОБЕГ-ын
харъяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Дархан-Уул
аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын
газрын 12 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч,
орон нутгийн 28 иргэн, нийт 107 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны
өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал
сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15
км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч
тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар
ангийн 40 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 114 хүн, 4 техник
хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн
унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр
сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20
км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн
11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч,
Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 78 хүн, 3 техник
хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 12:00 цагт цурманд оруулж бүрэн
унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал
сум, Түнхэл багийн “Хүдэр-Овоо” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн зүгт 36
км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:08 цагт хүлээн
авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч,
Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, “Улаанбаатар Төмөр зам”
хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой
байдлын ангийн Мандал сум дахь салбарын 10 алба хаагч, мөн Салхит салбарын 10
алба хаагч, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20
цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр
сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45
км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн
авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой
байдлын газрын 10 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба
хаагч, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн 62 алба хаагч, орон нутгийн 5 иргэн,
нийт 105 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 15:00 цагт
цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр
сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35
км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч
тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой
байдлын газрын 13 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба
хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Зэвсэгт хүчний
326 дугаар ангийн 51 алба хаагч, орон нутгийн 31 иргэн, нийт 132 хүн, 12 техник
хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 16:00 цагт цурманд оруулан бүрэн
унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр
сум, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25
км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 19:10 цагт хүлээн
авч орон нутгийн 40 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны
өдрийн 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр
сум, Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд
зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 10:25 цагт
хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, НОБГ-ын 13
алба хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн
32 иргэн, нийт 70 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 15:30
цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.