Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтөрийн “Хамгийн эрхэм хүмүүсээ хайрлах хүмүүжилгүй монголчууд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Баасан гаригийн дугаарын эхний нүүрэнд өдрийн сурвалжлагыг онцлон хүргэж байна. Энэ удагийн гол сурвалжлагаар шинэ ургацын ногооны үнэ ханш, хаагуур борлуулагдаж байгааг сурвалжиллаа.

Мөн https://admin.dnn.mn/plugins/news/login/ энэ хаягаар бүртгүүлэн манай сонины цахим хувилбарыг хүлээн авч уншаарай.

Нэгдүгээр болон хоёрдугаар нүүрний улс төрийн буланд УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг сонирхон хараарай. Тэрбээр “Зэвсэг хүчний 300 гаруй цэргийн албан хаагч гал түймрийг унтраахаар үүрэг гүйцэтгэж байна” хэмэээн онцлон хэлжээ.

Мөн нэгдүгээр нүүрт Ерөнхийлөгчийн зөвлөхөөр хэн байх талаар тойм нийтлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд манай сонины сэтгүүүлч Л.Мөнхтөрийн “Хамгийн эрхэм хүмүүсээ хайрлах хүмүүжилгүй монголчууд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Улстөрийн тавдугаар нүүрнээс МАН-ын гишүүн М.Ганбаатар “Хэрэв Д.Амарбаясгалан хариуцлагаа хүлээж огцрохгүй бол тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ” хэмээх ярилцлагыг сонирхон хараарай.

Нэг ангийнхан булангаас “Математикийн гоо сайхныг мэдэрч бас мэдрүүлсэн гавьяат багш нарын шавь” хэмээх сурвалжлагыг уншаарай.

Баримт үйл явдлын долоодугаар нүүрнээс Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга хурандаа Б.Ууганбаярын ярилцлагыг хүлээн авч уншаарай. Тэрбээр “Манай иргэд яасан ч хайхрамжгүй амь насандаа хайргүй үр хүүхдээ хайрладаггүй юм бэ” хэмээн онцлон хэлжээ.

Аравхоёрдугаар нүүрний “Хүмүүс хувь тавилан” булангаас Ж.Лхагвасүрэн жанжины сайдын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн Б.Бадамдоржийн “Жанжиныхаа хөлийг загийн үнсээр хучиж боосоор хөлдөөгөөгүй” хэмээх ярилцлагыг уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

​Алт, зэс, нүүрсний ханш өсч байна

Алтны ханш 0.2 хувиар дээшилж, олон улсын зах зээлд унци нь 1236.55 ам.долларт хүрээд байна. Харин WTI төрлийн газрын тосны ханш 0.4 хувиар буурч, 46.20 ам.доллартай тэнцэв. Мөн төмрийн хүдрийн ханш 4.5 хувиар өслөө. Тус түүхий эдийн ханш даваа гарагт 2.4 хувиар дээшилсэн юм. Дашрамд дурдахад зэсийн ханш 1.1 хувиар дээшилжээ.

Хятадын дотоодын зах зээлд энэ 7 хоногт нүүрсний үнэ бага зэрэг өсөлттэй байгаа юм. Өнгөрсөн сарын 15нд 140 орчим ам доллар байсан Австрали нүүрсний үнэ тонн нь 155-160 ам.долларын хооронд болж өсчээ. Шалтгаан нь Хятадын гангийн үйлдвэрлэл хэмжээгээрээ болон жилийн дүнгээрээ өсөлттэй байгаа аж

Урт хугацаандаа нүүрсний ханшийн төлөв төдийлөн сайнгүй хэвээр байна гэж Сити группийн шинжээчид үзэж байна. Эрэлт нийлүүлэлтийн суурь шинжтэй үзүүлэлтүүд тааруу байгаа нь үүний цаад шалтгаан гэнэ. Тодруулбал эрчим хүчний эх үүсвэрт сэргээгдэх эрчим хүчний нөлөө нэмэгдэж зардал нь буурахын хэрээр нүүрсний эрэлт багасах хандлагатай байна. Үүнээс гадна Хятадын Засгийн газрын нүүрсний салбартаа баримталж буй бодлого нийлүүлэлт талд хүчтэй нөлөөлөхөөр байгаа гэсэн таамаг голлож байна.

Categories
мэдээ нийгэм

​Түймэртэй тэмцэхэд иргэдээс хагас тэрбум төгрөг хандивлаад байна

Түймэртэй зурган илэрцүүд

Онцгой байдлын ерөнхий газар ой, хээрийн түймэр унтраахад аж ахуйн нэгж, иргэдээс 500 гаруй сая төгрөгийн хандив дансаар дамжуулан хүлээн авчээ. Үүнээс гадна хоол хүнс, эм, хувцас хэрэглэл зэрэг эд материалын тусламжийг иргэд аж ахуй нэгжүүд үзүүлсээр байгаа юм байна. Долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асаж байсан бол одоогоор эдгээрээс нэг түймрийг бүрэн унтрааж, 12 түймрийг цурамд оруулж, дөрвөн түймрийг бүрэн унтраахад тун ойрхон ажиллаж байна гэж Онцгой байдлын албанаас мэдээллээ. 2017 он гарсаар ой, хээрийн 145 түймэр гарсны 68 нь долоодугаар сард хaмаарч байна. Хуурайшилт, хэт халалт ой хээрийн түймэр гарах үндсэн шалтгаан болж байгаагаас гадна хүний зүй бус, санаатай болон санамсаргүй үйлдлээс шалтгаалсан тохиолдол ихээр гарах болжээ. Иймд тодорхой бүсүүдэд иргэдийг ногоон бүсэд амралт, зугаалга хийхийг түр хугацаанд хориглоод байгаа юм. Мөн урьдчилан сэргийлэх үүднээс зорьж очих аялагчдын тоо нэмэгдсэн Хөвсгөл аймагт Онцгой байдлын гал унтраах ангийг тусгайлан томилжээ.

Categories
мэдээ нийгэм

Тариалангийн талбайн 20-40 метр ургацыг царцаа идэж сүйтгэжээ​​

ургацыг царцаа идэж сүйтгэжээ зурган илэрцүүд

Булган аймгийн газар тариалангийн бүс нутгаар бороо хур бага, ихээр халж, хуурайшилт ихтэй байна. Энэ нь таримал ургамлын хамгийн их ус чийг шаарддаг үр тарианы түрүүлэлтийн үетэй давхцаж буй юм. Иймээс ургацын хэмжээ буурах нөхцөл болохоор байна. Мөн гангийн нөхцөлтэй уялдан царцааны тархалт ихсэж, тариалсан талбай бүрийн захаас 20-40 метр талбайн ургацыг идэж сүйтгэжээ. Тариалалтын чанарыг соёололтоор дүгнэхэд 82,2 нь сайн, 17,8 хувь нь дунд үнэлэгдсэн байна. Үр тарианы тариалалт уриншинд бүрэн хийсэн, хаврын нөөц чийгийн хэмжээ газар тариалангийн бүс нутагт сайн байсан нь соёололтонд нөлөөлсөн байна.Харин сүүлийн саруудад маш халуун хуурай салхитай, хур тунадас бага орж байгаа нь таримал ургамлын өсөлт хөгжилтөнд муугаар нөлөөлж цаашид ургацын чанар, хэмжээнд нөлөөлөхөөр байгаа аж. Бэлчээр болон таримлын хэвийн ургалтыг бүрдүүлэх зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлөх арга хэмжээг 46 удаа зохион байгуулсан боловч, халуун хуурайшилтай байснаас үр дүн нь тааруу гарчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Банк хоорондын валют арилжааг цахимжуулна

Монгол банк зурган илэрцүүдТөрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгасны дагуу валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд Монголбанкнаас банк хоорондын валют арилжааны цахим талбарыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нэвтрүүлж амжилттай ажиллаж байна.

Энэхүү цахим талбарын арилжаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь харилцагч банкаараа дамжуулан валют худалдах, худалдан авах саналаа оруулах боломжтой. Түүнчлэн цахим талбарт идэвхитэй байгаа валют худалдах, худалдан авах саналын ханшийн мэдээллийг цаг тутам, тухайн өдөрт цахим талбарт хийгдсэн арилжааны хэмжээ болон дундаж ханшийн мэдээллийг өдөр бүр Монголбанкны цахим хуудаснаас авах боломж нээгдсэн бөгөөд ингэснээр валютын зах зээлийн бүх оролцогчид ханшийн мэдээллийг цаг алдалгүй ижил эх үүсвэрээс авах боломжтой болсон.

Гадаад валютын ханш нь бусад бараа бүтээгдэхүүний үнийн адил зах зээл дээр суурь хүчин зүйлсээс хамааран хэлбэлздэг бөгөөд бусад үнээс ялгаатай нь улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй үйл явдал, мэдээлэл, зах зээлд оролцогчдын хүлээлтээс ихээхэн хамаарч байдаг. Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримталж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор гадаад валютын дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа тогтмол зохион байгуулан шаардлагатай үед тухай бүр захад оролцдог.

Төв банкны валютын захын оролцоог боловсронгуй болгох зорилгоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулах хэлбэрийг банк хоорондын валют арилжааны цахим талбарт шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Монголбанк журам, зохицуулалт, цахим системийг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж байна. Ингэснээр дуудлага худалдааг тогтмол давтамжтайгаар зохион байгуулах бус шаардлагатай тохиолдолд цахим талбараар дамжуулан эдийн засгийн суурь нөхцөлтэй уялдаагүй, ханшийн хэт хэлбэлзлийг бууруулах зарчимд үндэслэн тухай бүр захад оролцож, тогтворжуулах юм.

Categories
мэдээ спорт

Усайн Болт зодог тайлна

Усайн Болт зодог тайлна зурган илэрцүүд

Их Британийн нийслэл Лондон хотноо ирэх наймдугаар сарын 4-нөөс 13-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн ДАШТ болно. Ямайкийн нэрт тамирчин Усайн Болтын хувьд сүүлчийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох аж.

Уг тэмцээний дараа зодог тайлахаа мэдэгдсэн тэрбээр сүүлийн ДАШТ-дээ хоёр төрөлд оролцоно. Тэрбээр 100 метрийн гүйлтийн төрөл болоод 4*100 метрийн буухиа гүйлтийн төрлүүдэд өрсөлдөх гэнэ. Усайн Болт өдгөө 100м (9.58), 200м(19.19) гүйлтийн Дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг билээ.

Categories
мэдээ нийгэм

​Тосонцэнгэл чиглэлийн замд болгоомжтой зорчихыг анхааруулав

Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн замын 111 дэхь км-с 126-дахь км-ийн хооронд автозамын зорчих хэсэгт суулт өгч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа тул жолооч та хурдаа тохируулан, хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

Мөн Дорнод аймгийн Халхгол суманд орших Буйр нуур, БНХАУ-ын Манжуур хот, Рашаант хот руу чиглэсэн аялал, жуучлал, амралт, зугаалгын хөдөлгөөний урсгал жирийн өдрүүдээс эрс нэмэгдэж байна.

Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор улс хоорондын болон орон нутгийн чанартай авто замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцох, хамгаалах бүс, малгай, хүүхдийн суудлын хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Иймд жолооч, зорчигч та өөрийн тээж яваа ачаа, замын нөхцөл байдалд хурдыг зөв тохируулж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөндөө соёлтой, дүрмийн дагуу оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

​Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өгчээ

Баяр, Энхсайхан зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичгийг өчигдөр (2017.07.19) Монгол Улсын Их Хурлын даргад хаяглан ирүүлсэн билээ.

Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу илгээв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандсан “Хариу өгөх тухай” эл албан тоотод:

“Танаас ирүүлсэн “Элчин сайд нарыг эгүүлэн дуудах тухай” албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна” гэж тус тус заасан.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг. Хуулийн энэ зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна.

Цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр Улсын Их Хуралтай харилцаж байхыг хүсье” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

​Ерөнхийлөгч 60 саяыг хэмнэхийн тулд Төрийн тахилгад оролцохгүй гэжээ

layer1-sublayer1Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж гаргалаа. Уг тахилга энэ сарын 28-ны өдөр болох юм. Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилжээ.

Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн. Төрийн элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан, Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц, болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллийг оролцуулна.

“Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 2.2 дахь хэсэгт Монгол Улсын Төрийн тэргүүн өөрийн биеэр оролцох боломжгүй тохиолдолд Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчийг томилж болно гэсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаа овоо тахилгад оролцохоор явахад 30 сая төгрөгийн зардал гардаг. Энэ жил Хан Хөхий, Алтан овооны тахилга болно, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг тахилгад биечлэн оролцолгүй элч төлөөлөгчөө томилж явуулснаар улсын төсвөөс 60 сая төгрөг хэмнэнэ гэж үзэж багйаа юм байна. Ерөнхийлөгч аль танхилгад өөрийн биеэр оролцохгүй ажээ.

Categories
мэдээ нийгэм

​Японы компаниуд хувийн дугааргүй гадаад иргэнийг ажилд авбал хуулийн хариуцлага хүлээдэг болжээ

Холбоотой ЗурагМанай улсын иргэд гадаадын олон оронд сурч, ажиллаж, хөдөлмөрлөдөг. Тэр дундаа Азийн орнууд болох Япон, Солонгос, Хятад зэрэг эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй орнуудад ажиллаж буй монгол иргэд их. Ингэхдээ тухайн улсын хэдэн сарын хугацаатай буюу аялалын виз даруулчихаад цаашаа хугацаагүй ажил хийх бодолтой хүмүүс цөөнгүй.

Тэгвэл Японы Засгийн газраас бүх гадаад иргэдэд хувийн дугаар өгч байгаа гэнэ. Энэ хувийн дугаартай хүмүүс л ажил хийх боломжтой аж. Японы компаниуд хувийн дугааргүй гадаад иргэнийг ажилд авах юм бол хуулийн хариуцлага хүлээдэг болжээ. Тийм болохоор японд ирээд харлаж ажил хийх боломжгүй болсон гэсэн үг. Үүнийг мэдсээр байж виз гаргана гэж хүмүүсээс их хэмжээний мөнгө аван хохироож байгаа тохиолдол их гарах болсон. Аялалын визээр очиж буй хүмүүсд хувийн дугаар өгдөггүй болохоор өмнөх шигээ харлаж ажиллах боломжгүй болжээ.

Э.МӨНХ