Categories
мэдээ эдийн-засаг

​ОУВС-гийн шинжээчид яамдад шалгалт хийж байна

ОУВС-гийн зурган илэрцүүд

Олон улсын валютын сан /ОУВС/-гийн шинжээчид долдугаар сарын 19-нд Монгол Улсад хүрэлцэн иржээ.

Эдийн засгийн хямралыг даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар ОУВС-д хандсанаар өнгөрсөн тавдугаар сарын сүүлээс санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах болсон. Иймээс тус сангийн шинжээчид хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор яамдад ажиллаж байна гэж ойлгож болох аж. Нийт зургаан шинжээч иржээ.

Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын өмнө долоон төрлийн татвар нэмэгдүүлэх, Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийнхээ 60 хувьд олгох зэрэг хэд, хэдэн үүрэг хүлээж, энэ төрлийн хуулийг УИХ-аар батлуулсан.

Татвартай холбоотой хуулиуд өнгөрсөн тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнээс авто машинд ногдуулах гаалийн онцгой албан татварын хэрэгжилтийн хугацааг хойшлуулж, 2017 оны долдугаар сарын 1-н болгон өөрчилсөн.

Мөн бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан билээ. Дээрх шийдвэртэй холбоотойгоор 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш хүүхдийн 20 мянган төгрөг аваагүй иргэдийн дансанд нийт долоон сарын 140 мянган төгрөг орсон.

Нийт 403 мянган хүүхдэд шаардагдах 48.4 тэрбум төгрөгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн дансанд нь шилжүүлсэн юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгох болсон үндэслэлээ “Төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн учраас Засгийн газар бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоход 100 тэрбумыг зарцуулж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Орлого давж биелсэн тул нийгмийн шинж чанартай хөтөлбөрийг дэмжих нь ОУВС-гийн хөтөлбөрийг зөрчсөн ноцтой шалтгаан болохгүй гэдэг тайлбарыг ч давхар хийж байв.

Гэвч эл асуудал нь ОУВС-гийн шинжээчдээс сануулга авч магадгүй тухай яриа чих дэлсэж байна.

Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар гурван жилийн хугацаанд 5.5 тэрбум ам.долларын зээл авах бололцоо бүрдсэн. Зээлийн жилийн хүү нь 2 хувиас хэтрэхгүй. Энэ нь төсөвт ирэх дарамтыг бууруулах ач холбогдолтой. Нөгөө талаас хямд эх үүсвэрээр хэрэгцээтэй төслүүдээ дэмжиж, хөрөнгө оруулж чадвал Монголын эдийн засаг сэргэхэд илүү ач холбогдолтой тусна гэж эдийн засагчид дүгнэж байгаа.

Учир нь Монгол Улсын төсвийн алдагдал 2 их наядаар хэмжигдэх болсон. Үүнийг өндөр өртөгтэй Засгийн газрын бондоор санхүүжүүлэх нь эргээд эдийн засгийг боомилдог. Төгрөг үнэгүйдэх шалтгаан болдог. Тиймээс Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь цагаа олсон бодит арга хэмжээ болсон.

Эхний ээлжинд 38.6 сая ам.доллар орж ирсэн. Үр дүнд нь валютын ханшийн өсөлт зогсож, төгрөг чангарах боломж бүрдэж, төв банк бодлогын хүүгээ 1.5 пунктээр бууруулаад байгаа.

Хоёр хоногийн өмнө Японы Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад айлчилсан. Энэ үеэрээ 850 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдож, Япон улсын зүгээс Монголд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох үүрэг хүлээсэн юм.

Харин хүүхдийн 20 мянгыг бүх хүүхдэд олгох шийдвэр гаргасан Засгийн газарт ОУВС-гийн шинжээчид ямар дүн тавих вэ гэдэг хамгийн их анхаарал татаж байна.

Categories
мэдээ нийгэм

Скаутуудын майхант чуулга уулзалт долоон хоног үргэлжилнэ

scautАзи номхон далайн бүсийн Скаутуудын 31-р Жембори буюу скаутуудын майхант чуулга уулзалт энэ сарын 27-ны өдрөөс долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулахаар болоод байна. Энэхүү арга хэмжээнд Ази-номхон далайн бүсийн орнууд, Европ, Америк тивийн нийт 40 гаруй орны 7000 хүүхэд оролцож байгаа аж.

Байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа болж байгаа хамгийн олон хүүхэд, залуусыг хамруулсан цугларалт гэдгээрээ онцлог юм. 31-р Жембориг Монголын Скаутын холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааны талаар Монголын Скаутын холбооны ерөнхийлөгч Л.Байгалмаа “Жембори гэдэг нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг 11-17 насны хүүхдүүдийн майхант цугларалт, уулзалт юм. Энэ удаагийн арга хэмжээ нь Ази номхон далайн бүс нутгийн орнуудаас гадна Америк, Европ тивийн нийт 40 гаруй улсаас хүүхэд, залуус оролцож байгаагаараа онцлогтой” хэмээн хэллээ.

“Жембориг зохион байгуулах эрхийг 2012 онд бүсийн их хурал дээр гурван улстай өрсөлдөж авсан. Өнгөрсөн хугацаанд бид дэлхийн, бүсийн болон бусад улс орнуудын Жемборид оролцож туршлага судласан” хэмээн зохион байгуулах хорооны дэд дарга н.Мөнхтулга ярилаа.

Ази номхон далайн бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээг олон улсын стандартад нийцсэн олон төрлийн сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагаа, зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Жембори дээр скаут хүүхдүүдийг хөгжүүлэх “Нүүдэлчдийн соёл цогцолбор”, “Адал явдалт цогцолбор”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор”, “Браунси арал цогцолбор”, “Нийгмийн хөгжлийн хотхон цогцолбор”, “Чөлөөт цагийн цогцолбор” зэрэг таван томоохон цогцолбор төв ажиллах юм.

Хүүхэд бүр эдгээр төвөөр зочилж өөрийгөө сорьж, хөгжүүлж, шинэ мэдлэг, дадал, ур чадвар эзэмшихээс гадна үе тэнгийн олон найз нөхөдтэй болж, илүү ихийг хийж бүтээх хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй болоход туслах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа​

Улаанбаатар хотод улс, нийслэл, гадаадын хөтөлбөр, концессийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсэгт нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Газрын алба, нийслэлийн Боловсролын газар болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд багтаж байгаа аж. Ажлын хэсэг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэгт нийт 53 байршилд ажлын явцтай очиж танилцлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа шалгалтын ажлын явцад ажил нь удааширсан болон зогсонги байдалтай байгаа барилгын ажлыг шуурхайлж, ажлыг тогтсон хугацаанд хариуцлагатайгаар хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов. “Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын концессоор баригдаж байгаа бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаад явж байна. Барилгын ажлын явц 5-85 хувьтай явж байна. Зарим газарт дэд бүтэц болоод газрын асуудлууд гарч байна. Шийдвэрлэх боломжтойг нь газар дээр нь бид шийдвэрлэж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа.

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын төсөл хөтөлбөр, концессоор нийслэлийн хэмжээнд 72 бага сургууль цэцэрлэгийн барилга баригдахаас 2017 онд 30-ыг нь ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд үйлдэгдэж буй гэмт хэргүүд цахим зураглалд шилжсэн гэв

Нийслэлийн Цагдаагийн Газраас 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэрэг, зөрчлийн талаар болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Цагдаагийн Газрын дарга Ж.Эрдэнэболд “Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилд 130,417 гомдол, мэдээлэл шалгасан нь Улсын хэмжээнд бүртгэгдсэн 20,133 гомдол, мэдээллийн 65.2 хувийг эзэлж байна.

Бүртгэгдсэн гомдол, мэдээлэл урд оны мөн үеэс 27.5 хувиар буурсан. Нийслэлийн хэмжээнд хоногт дунджаар 1,500-2,400 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг хүлээн авч байна.

Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 12,969 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлийн хэмжээнд 8,289 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 17.5 хувиар тус тус буурсан.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 63.9 хувь нь Нийслэлд үйлдэгдсэн.

Нийслэл хотын хэмжээнд:

  • Дээрмийн184 гэмт хэрэг,
  • Хулгайн 2,624
  • Хүчингийн 69 хэрэг,
  • Гэр бүлийн хүчирхийллийн 405 хэрэг,
  • Хүний амь санаатай бүрэлгэх 61 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй нийт 5,189 гэмт хэрэг бүртгэгдсэн.

Гэмт хэргийн илрүүлэлт 58.8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс илрүүлэлт 0.2 хувиар өссөн.

Нийслэл хотын аюулгүй байдлыг хангахад шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, шинэ арга ажиллагааг нэвтрүүлэх зорилгоор “Эргүүл”, “Телекамер”, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” “Эрүүл цагдаа” зэрэг 4 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гэмт хэргийн цахим зураглалд шилжсэнээр хэзээ, хаана, ямар гудамж, ямар дүүрэгт ямар гэмт хэрэг гарсан бэ гэдэг нь 24 цагийн дотор бүртгэгддэг болсон.

2017 оны нэгдүгээр сарын 01-нээс нийслэлд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд гэмт хэргийн цахим зураглалд шилжсэн байгаа.

Гэмт хэргийн цахим зураглалд шилжсэнээр хэзээ, хаана, ямар гудамж, ямар дүүрэгт ямар гэмт хэрэг гарсан гэдэг нь 24 цагийн дотор бүртгэгддэг болсон.

Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 5 цэгт 15, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд 29 цэгт 29, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 17 цэгт 42, нийт 51 цэгт 86 камер суурилуулж дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс үйл ажиллагаа, ашиглалтад хяналт тавьж, 84 зөрчил, 28 гэмт хэргийг камерын бичлэгийн хяналтаар илрүүлсэн” гэлээ.

Categories
мэдээ спорт

​Зуун буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна

Зуун буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна зурган илэрцүүд

Зуун буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр МУБИС-ийн байранд эхэллээ. Тэмцээн Монгол улсад төдийгүй Ази тивд анх удаа болж байгаа юм. Монголын даамын холбоо, Дэлхийн даамын холбоо, Азийн даамын холбоотой хамтран “Mongolian Open 2017” тэмцээнийг зохион байгуулж байгаа аж.

“Дэлхийн цом 2017” 100 буудалт даамын тэмцээнд найман улсын нийт 56 тамирчин өрсөлдөж байна. Тэдний дунд 15 олон улсын их мастер цолтой даамчид багтжээ.

Эдгээр их мастерууд дунд дэлхийн 10 удаагийн аварга, ОХУ-ын их мастер Алексей Чижов, дэлхийн есөн удаагийн аварга А.Георгиев, дэлхийн аварга, Латвийн их мастер Гунтис Валнерис, эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч, ОХУ-ын их мастер Айгуль Идрисова, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн аваргын медальтнууд оролцож байгаа юм.

Монгол Улсаас улсаас Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Азийн аваргууд Г.Ганжаргал, О.Түвшинболд, М.Нямжаргал, Р.Манлай нарын их мастерууд оролцож байгаа юм. Тэмцээн 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

​Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг болно

Монгол, БНХАУ, ОХУ-ын 2014 оны Ерөнхийлөгч нарын хэлэлцээгээр Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон. Уг хэлэлцээрт тусгагдсан гурван улсын хамтран хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх төсөл орсон нь Цайны замын аялал жуулчлалын брэндийг бий болгож, хамтарсан маркетингийн үйл ажиллагааг явуулах, Цайны зам дагуух улс орнуудыг аялал жуулчлалын нэгэн бүс хэмээн сурталчилж, гадаад улс орнуудаас илүү олон жуулчид татах нөхцөл боломж бүрдсэн юм. БОАЖЯ нь хөрш орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Цайны замын брэндийг сурталчлах хүрээнд энэсарын 22-23-нд Улаанбаатар хотноо “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Хятадын талаас аялал жуулчлалын төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аялал жуулчлалын байгууллага, хүүхэд багачуудын төлөөлөл бүхий нийт 460 орчим хүн оролцохоо илэрхийлээд байна.

“Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээнд дараах багц хөтөлбөрүүд багтаж байна. Үүнд:

  1. Монгол-Хятадын Цайны замын олон улсын аялал жуулчлалын форум
  2. Улаанбаатар хот дахь Цайны замын дурсгалын хөшөөний нээлт
  3. Авто аяллын нээлтийн ажиллагаа
  4. Монгол-Хятадын аялал жуулчлалын тур операторуудын уулзалт
  5. Хүүхдийн аяллын нээлтийн ажиллагаа
  6. Хилийн бүсийн аймгуудын дарга нарын уулзалт
  7. Нүүдэлчдийн наадам

Хоөтөлбөрийн хүрээнд арга хэмжээний үеэр Монгол-Орос-Хятад улсын Цайны замын дурсгалын хөшөөний нээлт, “Энх тайван, Найрамдал, Залуу элч” хүүхдийн аяллын нээлтийн арга хэмжээнд зориулсан Монгол Хятад улсын хүүхдийн урлагийн тоглолт зэрэг үйл ажиллаагаа зохиогдоно.

Categories
мэдээ спорт

Гимнастикч Ж.Номондалай АНУ-ын Иллиной мужийн аварга болжээ

17 настай Ж.Номондалай АНУ-ын Иллиной мужийн Niles West ахлах сургуульд сурдаг. Тэрээр ахлах сургуулийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга. Мөн тавдугаар сард болсон Иллиной мужийн аварга шалгаруулах гимнастикийн олон төрлийн тэмцээнд түрүүлжээ. Ж.Номондалай Niles West ахлах сургуулийн багт анхных нь алтан медалийг /багийн төрөлд/ авчирсан байна. Тэр багийнхаа лидер нь байж, бусдыгаа манлайлсан чадсан гэж “Chicago Tribune” сонин спортын буландаа онцолжээ. 2007 онд Ж.Номондалайгийн гэр бүл амьдрал ахуйгаа сайжруулах, хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэхээр 2007 онд АНУ-ыг зорьжээ. Түүний дараагийн зорилго нь Чикаго дахь Иллиной мужийн их сургуульд элсэн суралцаж “Flames” нэртэй гимнастикийн багийн гишүүн болох гэнэ.

Ж.Номондалайгийн анхны дасгалжуулагч нь Ц.Алтантөгс /Сингапур-2010 өсвөрийн олимпийн аварга Г.Эрдэнэболдын/. АНУ руу нүүх шийдвэр гаргах үед Ц.Алтантөгс багш Ж.Номондалайг ховор авьяастайг нь магтаж, гимнастикийн спортоос нь холдуулалгүй, бэлтгэл сургуулилтыг нь үргэлжлүүлэхийг эцэг, эхэд нь аминчлан захисан гэдэг. Багшийнх нь зөвлөснөөр аав, ээж нь хүүгээ АНУ-д очоод “Lakeshore Academy” гэх гимнастикийн клубт оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

​Горхи Тэрэлжийн цогцолбор газарт ариун цэврийн байгууламж ашиглалтад орлоо

ариун цэврийн байгууламж ашиглалтад орлоо зурган илэрцүүд

НҮБ-ын Байгаль орчны байгууллагын Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төв, Азийн технологийн институт, Ази, Номхон далайн бүсийн нөөцийн төвийн санхүүжилтээр БОАЖЯ хамтран Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт ариун цэврийн цэвэрлэх байгууламжийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Усыг 98.6 цэвэршүүлдэг уг ариун цэврийн байгууламж нь өдөрт 3 тонн усыг цэвэршүүлэх хүчин чадалтай аж. Мөн цэвэршүүлсэн усныхаа 40 хувийг саарал ус болгон дахин ашиглах бөгөөд -40 хэмд ажиллах чадвартай юм. НҮБ-ын дээрх байгууллагуудтай 2015 оноос хойш хэрэгжүүлж буй ажлын хүрээнд уг ариун цэврийн байгууламжыг бий болгосон бөгөөд Sunny Service компани уг ажлыг хийж гүйцэтгэжээ. Горхи-Тэрэлжид уг байгууламжийг ийн ашиглалтад оруулснаар цаашид байгалийн цогцолбор газарт стандартад бүрэн нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулах ажлын эхлэл болж байна хэмээн алба хүмүүс онцолж байна. Үүгээр зогсохгүй аялал жуулчлалын бүс, тэр дундаа байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ч мөн адил цэвэрлэх байгууламж бүхий ариун цэврийн байгууламж бий болгох албан ёсны шаардлага тавьж ажиллахаар боллоо.

Categories
гадаад мэдээ

​Linkin Park хамтлагийн дуучин Честер Беннингтон өчигдөр амиа хорложээ

Linkin Park хамтлагийн дуучин Честер Беннингтон зурган илэрцүүд

Linkin Park хамтлагийн дуучин Честер Беннингтон өчигдөр амиа хорлож хорвоог орхижээ.Түүний гэр бүлийнхэн, хамтлагийн гишүүд, фенүүдэд нь энэ мэдээ хүндээр тусч ийм шийдвэрт хүргэх юу тохиолдсоныг нь гайхаж байгаа аж.

Энэ жил 41 нас хүрсэн Честер гэртээ ганцаараа байхдаа унтлагийнхаа өрөөндөө хоолойгоо боомилон амиа хорлосон байдалтайгаар нас барсныг нь гэрийн үйлчлэгч нь олсон байна.

Честер Беннингтон зурган илэрцүүд

Хоёр гэрлэлтээс 6 хүүхэдтэй Честерийн хувьд хар тамхи, архинд донтож бөгөөд дотны найзуудынх нь тодорхойлсноор их хаалттай, дотогшоо зантай хүн байжээ. Linkin Park хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгийн сүүлд энэ сарын 7-нд Английн Бирмингхэмд тоглолт хийсэн юм. Честерийн бага болон өсвөр нас хүндхэн өнгөрсөн байдаг. Түүнийг 11-тэйд эцэг эх нь салснаар хүү кокайн зэрэг мансууруулах бодис хэрэглэх болж, үргэлжид архи үнэртүүлж явдаг байжээ. Энэ үе гэхдээ түүний амьдралын хамгийн хүнд хэсэг нь байгаагүй юм. Честер хүү 7 настайдаа өөрөөсөө хэд ах найз хөвгүүндээ хүчирхийлүүлж байсан гэдэг.

Анхны гэрлэлт нь бүтэлгүйтэж, хэсэг сэтгэл гутралд орж мансууруулах бодисын хэрэглээ нь аюултай түвшинд очиж байсан үе ч түүнд бий. Харин хоёр дахь гэрлэлтийнхээ дараа тэрээр амьдралаа дахин шинээр эхлүүлж, бүхий л муу зуршлаасаа ангижирна хэмээн гэр бүлийнхэн, хамтлагийнхан, фенүүддээ амлаж өөрчлөлтийг эхлүүлсэн нь 2007 он билээ.

Linkin Park хамтлагийн хамгийн сүүлд гаргасан 6 дахь цомог болох One More нь энэ жилийн тавдугаар сард худалдаанд гарсан даруйдаа Биллбордын жагсаалтыг тэргүүлж, борлуулалт сайтай байлаа.

Честер Беннингтоны амиа хорлож нас барсанд дэлхийн одууд эмэгнэл илэрхийлцгээж байна. Тэд бүгд түүнийг одоо энэ дэлхийгээс илүү гайхалтай, тайван амгалан оронд очсон хэмээн итгэж байгаагаа бичицгээжээ.

Categories
мэдээ спорт

Хакүхо түүхэн амжилтын эзэн болоход нэг л даваа дутуу

Хакүхо зурган илэрцүүд

Өчигдөр буюу пүрэв гаригт мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо сэкиваке Тамавашиг ялснаар бүх цаг үеийн хамгийн олон даваатай бөхийн /1047 ялсан / дээд амжилтыг хуваалцаж эхэллээ. Энэхүү дээд амжилтын титмийг экс озэки Кайо эзэмшиж байсан юм. Озэки Кайо 1988-2011 оны хооронд барилдах хугацаанаа 1047 даваа, ёкозүна Чиёнофүжи 1970-1991 оны хооронд 1045 даваа авсан байдаг.

Мэргэжлийн сүмогийн бараг бүх дээд амжилтыг эзэмшээд байгаа Хакуход одоо нэг л дээд амжилт дутуу байгаа. Энэ бол тасралтгүй давсан тоо юм. Уг үзүүлэлтийг тасралтгүй 69 давсан Футабаяама тэргүүлж байгаа бол Хакухо 63 даваатайгаар удаалж байгаа ажээ Одоо түүнд түүхэн амжилтыг эвдэх цаашлаад даваагаа нэмэх гурван өдрийн барилдаан үлдсэн. Өнөөдөр тэр озэки Такаясутай барилдана.