Categories
мэдээ нийгэм

​Явган зорчигчдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг байна гэв

Явган зорчигч зурган илэрцүүдУлсын хэмжээнд 2017 оны хагас жилд бүртгэгдсэн 21808 зам тээврийн ослын 19711 буюу 90.4 хувь нь мөргөлдөх, 1227 буюу 5.6 хувь нь явган зорчигч мөргөх, 399 буюу 1.8 хувь нь онхолдох, 324 буюу 1.5 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх /хашаа, хайс, гэр, шон мөргөсөн/, 23 осол нь зорчигч унагах, 53 осол нь дугуйтай хүн мөргөх, 51 осол нь мал, амьтан дайрах хэлбэрээр бүртгэгджээ.

Явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн ослын хувьд улсын хэмжээнд 475 буюу нийт бүртгэгдсэн ослын 2.2 хувийг эзэлсэн байх бөгөөд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 46.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа гэнэ. Энэ нь явган зорчигчдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй, согтуугаар хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой аж.

Нийслэл хотын хэмжээнд явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан осол Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд ихээр бүртгэгдсэн байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Б.УРАН

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг санууллаа

Замын цагдаа зурган илэрцүүд

Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 268 дуудлага, мэдээ мэдээлэл энэ сарын 20-нд хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 7 хүн гэмтсэн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5 ослын улмаас 7 хүн гэмтсэн, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байгаа аж. Тухайлбал, СБД-ийн нутаг, 5-н буудлын замд амины “T.Prius” маркийн автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч Т, Г нарыг мөргөж гэмтээсэн гэнэ. Тухайн үед явган зорчигч нар мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон гэв. Мөн Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг, асфальтан замд “Infiniti” маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 40 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Үүнийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Харин гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 45 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 2, явган зорчигч 2 бүртгэгдсэн байна. Иймээс амралтын өдрүүдэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг санууллаа.

Б.УРНАА

Categories
мэдээ нийгэм

​Нарны тосоо хэрхэн зөв хэрэглэх вэ

Нарны туяа арьсны уян хатан чанарыг алдагдуулж, өнгөн давхар­гыг хордуулж, хар сэвх, толбо үүсгэдэг байна. Түүнчлэн арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ажээ.

Иймээс арьсаа нарнаас хамгаалах хамгийн зөв арга бол зориулалтын тос хэрэглэх. Гэхдээ нарнаас хамгаалах тос хэрэглэснээр таны нүүрний арьс яг цагаан цайвар хэвээр байна гэж ойлгож болохгүй. Энэ нь зөвхөн нарны хэт ягаан туяаг бууруулж, түүний хорыг нүүрний арьсанд нөлөөлөхөөс хамгаална.

Нарнаас хамгаалах тосон дээр SPF15, SPF20, SPF30, SPF50 гэх зэрэг тэмдэглэгээ байдаг. Энэ нь Sun Protection Factor /SPF/ буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм.

Ихэнх нарны тос нь UVB төрлийн хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай байдаг. Энэ төрлийн тос нь SPF15 буюу түүнээс дээш найрлага бүхий гэсэн шошготой байх бөгөөд арьсыг зөвхөн наранд түлэгдэхээс хамгаална гэсэн үг юм. Харин UVA төрлийн хортой туяанаас хамгаалдаггүй байна. Иймээс нарнаас хамгаалах тос нь түлэгдэлт, үрчлээ болон толбо үүсэхээс нэгэн зэрэг хамгаалах боломжгүй аж.

Нарны гэрэлд ямар ч хамгаалалтгүй гарсан арьс 20 минутын дараа гэхэд л улайж эхэлдэг ажээ. Иймээс SPF найрлагатай тос хэрэглэх хэрэгтэй.

SPF нарнаас хэдий хугацаагаар хамгаалах вэ?

  • SPF15- нарнаас 3-4 цаг хамгаална,
  • SPF25- 4-6 цаг хамгаална.
  • SPF30- наранд 6-8 цаг байхад айлтгүй.
  • SPF50-нарнаас 9-11 цаг хамгаална.

Түүнчлэн,

  • SPF15 нь UVB туяанаас 93 хувь,
  • SPF20 болон SPF30 нарны хорт туяанаас 97 хувь,
  • SPF50 нь 99 хувь хамгаална.

НАРНААС ХАМГААЛАХ ТОСЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Өөрийн арьсны төрөлд тохирсон тос хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглээрэй. Харин таны арьс тослог эсвэл батга гардаг бол спиртэнд суурилсан тосыг санал болгож байна. Хэрэв та мэдрэмтгий арьстай бол спиртэнд суурилсан тос, найрлагад нь химийн бодис их орсон тос хэрэглэж болохгүй гэдгийг санаарай. Хэрэв та цэвэр агаарт их хугацаагаар амардаг, ажилладаг бол усны хамгаалалттай нарны тосыг хэрэглэх шаардлагатай. “Water resistant” and “very water resistant” гэсэн шошго бүхий нарнаас хамгаалах тосыг зөвхөн гол горхи, нуур цөөрөм орчимд буй хүмүүс биш нартай өдрүүдэд спортоор хичээллэж буй хүмүүс ч хэрэглэх хэрэгтэй. Уг тосны үйлчлэх ердийн хугацаа нь 40 болон 90 минут гэсэн хоёр янз байдаг.

Харин оффисийн ажилтай, дотор ихэнх цагаа өнгөрүүлдэг, хөлрөлт багатай, өдөрт нүүрээ хэд хэдэн удаа угаах шаардлагагүй хүмүүсийн хувьд SPF15 буюу түүнээс дээш хамгаалалттай нарны тосыг хэрэглэхийг зөвлөж байна.

Иймэрхүү ихэнх тосны найрлагад avobenzone (Парсол МСХ), cinoxate, ecamsule, menthyl anthranilate, octyl methoxycinnamate, octyl salicylate, oxybenzone, sulisobenzone зэрэг нэгдэлүүд орсон байж болно.

ХҮҮХДҮҮД НАРНААС ХАМГААЛАХ ТОС ТҮРХЭХ ИЛҮҮ ИХ ШААРДЛАГАТАЙ

Зургаан сараас дээш насны бүх хүмүүс нарнаас хамгаалах тос түрхэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин зургаан сараас бага насны хүүхдүүдийг нарны гэрлийн шууд тусгалаас хол байлгах хэрэгтэй аж.

Бага насандаа наранд хэт их түлэгдэх нь нас нэмэгдэх тутам арьсны хорт хавдар үүсэх эрсдлийг нэмдэг. Хэт ягаан туяаны хэмжээ хамгийн их байдаг өдрийн цагаар хүүхдээ гадагш гаргахаас зайлсхий. Хэт ягаан туяаны хэмжээ ялангуяа зуны өглөө 10 цагаас өдрийн 16 цагийн хооронд илүү хүчтэй байдаг. Хүүхдийн арьс нарны шууд тусгалаас болж хурдан гэмтдэг. Тийм учраас нарнаас хамгаалах тос насанд хүрэгчдээс илүү хүүхдэд шаардлагатай.

Өмнө нь зөвхөн зургаан сараас дээш насны хүүхдүүдэд зориулсан нарнаас хамгаалах тоснууд гардаг байсан бол одоо дөнгөж төрсөн нярай хүүхдүүдэд зориулагдсан тусгай тоснууд үйлдвэрлэх болсон юм.

НАРНААС ХАМГААЛАХ ТОСЫГ ХЭР ИХ ХЭРЭГЛЭХ ВЭ?

Та нарны хорт туяанаас нүүрээ, биеэ хамгаалсан гэдэгтээ итгэлтэй байхын тулд биеийн бүх хэсэгт 30 орчим грамм тос түрхэх шаардлагатай. Судалгаагаар хүмүүс нарнаас хамгаалах тосныхоо шаардлагатай хэмжээний дөрөвний нэгийг л хэрэглэсний улмаас хангалттай хамгаалалтаа авч чаддаггүй байна.

Харин та голын эрэгт өдөржин байхаар төлөвлөж байгаа бол тухайн өдөр нарны тосныхоо талыг эсвэл 250 гр нарны тос байвал дөрөвний нэгийг түрхэх шаардлагатай аж.

НАРНААС ХАМГААЛАХ ТОС ТҮРХЭХЭД ЮУГ АНХААРАХ ВЭ?

  • Гэрээсээ гарахаасаа 30 минутын өмнө нойтон биш хуурай арьсан дээрээ нарны тосоо түрхэх хэрэгтэй.
  • Наранд байх хугацаандаа 2 цаг тутамд тосоо давтан түрхэх шаардлагатай.
  • Усанд сэлэх, их хэмжээгээр хөлөрсөн тохиолдолд нарны тосоо 40 минут тутамд давтан түрхэх. Хэрэв таны тос усны хамгаалалттай бол 90 минут тутамд.
  • Нарны хэт ягаан туяа нь цонх, шил, үүлийг хүртэл нэвтэлдэг учраас, гэртэй ч, үүлэрхэг бүрхэг үед ч нарны тосоо хэрэглээрэй.
  • Нарнаас хамгаалах бүтээгдэхүүнийг нэгээс илүү улирал хадгалж болохгүй гэдгийг санаарай. Иймээс энэ зун авсан тосоо зундаа хэрэглэж дуусгахыг зөвлөж байна.
  • Нарны туяанд өртөх арьсны бүх л хэсгүүдэд тос түрхэж заншаарай. Нүүр, чих, гар, уруул гэх мэт. Харин үсээ хамгаалж нарны малгай өмсөөрэй. Учир нь үс ч бас нарны туяанд гандаж хөгширдөг.
  • Нарны илч хурц байдаг 10.00 – 16.00 цагуудад аль болох сүүдэр газар байх.
Categories
мэдээ нийгэм

​Цөс угаах арга

Цөс угаах арга зурган илэрцүүд

Цөсийг олон аргаар угаадаг. Цөс угаах гол бодис нь магнизм, карлверын давсны уусмал юм. Бас левомицетины уусмал, шар сүү байж болно. Эдгээрийн дотроос хамгийн сайн цөс хөөдөг уусмал бол магнезийн уусмал юм. Шар сүүгээр цөс угаахад ямар ч гаж нөлөөгүй бөгөөд эмчилгээний үр дүн сайн. Харин шар сүүний нөлөөгөөр зарим хүний цөс маш сайн хөөгддөг боловч зарим хүн мэдэрдэггүй. Ийм үед шар сүүтэй хамт магнезм хэрэглэж болно. Гэрийн нөхцөлд шар сүүгээр цөс угаахын тулд дараах бэлтгэлийг урьдчилан хангасан байх шаардлагатай.

Шар сүү нэг литр хуурай магнезм 25 гр буцалсан ус 100 мл аяга, шар сүү уухын өмнө 100 мл буцалсан усанд 25 гр магнезм хийж уусгана. Эхлээд бүлээндүү шар сүүнээс 3 аяга ууна. 15-20 минут гэр дотуураа алхана. 20 минутын дараа баруун гараа дэрлэн, баруун хөлөө нугалж баруун хажуугаараа хэвтэнэ. Бүлээн жинг аюулхай хүйсний хооронд нааж, баруун сүвээн дор дэрээ тавина. Ийм байрлалд 30 мин хэвтэхэд л аяндаа гэдэс хоржигнон гүйлгэж эхэлнэ. Гэрийн нөхцөлд шар сүүгээр цөс угаах эмчилгээг долоо хоногт 3 удаа нийт 3-5 удаа хийнэ. Цөс хөөх энэхүү эмчилгээний нөлөөгөөр цөсний урсгал сайжирч, элэг хоргүйжихээс гадна гэдэс цэвэрлэгддэг ач холбогдолтой. Цөс угаах эмчилгээг элэг цөсний архаг үрэвсэлтэй, цөсний зогсонгошилтой хүмүүс хийхээс гадна хүмүүс дотор гэдсээ цэвэрлэх зорилгоор хийж болно.

-Цус алдах эрсдэл бүхий элэгний циррозтой,
-Артерийн даралт их,
-Цусны эргэлтйн алдагдалд орсон хавантай хүмүүс,
-Ходоод гэдэс, элэгний хорт хавдартай хүмүүс цөс угаах эмчилгээг гэрийн нөхцөлд хийж болохгүйг анхаарууъя.

Categories
мэдээ нийгэм

​Хамгийн амттай өглөөний цай бэлтгэх шилдэг аргууд

Хамгийн амттай өглөөний цай бэлтгэх шилдэг аргууд зурган илэрцүүд

Хамгийн амттай, сайхан өглөөний цайбэлтгэх шилдэг аргууд байна. Мөрөөдлийн өглөөний цайгаа 15 – хан минутанд дараах жороо бэлтгээрэй.

Ажлынхаа өрөөнд очоод ямар нэг зүйл идье гэж бодохын оронд гэртээ амттай цайгаа бэлдчихвэл эрүүл мэндэд ч тустай, тэр өдрийн эрч хүчээ ч авах боломжтой юм шүү дээ.

Гадил болон нэрсний бин зурган илэрцүүдГадил болон нэрсний бин

Орц:

Гурил – 3/4 аяга гурил /талаас арай дээгүүр гурил/

Сүү – 1 аяга

Өндөг – 1 ширхэг

Исгэгч – 1 цайны халбага

Цөцгий -1 цайны халбага

Элсэн чихэр – 1 цайны халбага

Давс

Хачирлах жимс

Зөгийн бал эсвэл сироп

Хийх арга:

Гурил дээрээ элсэн чихэр, исгэгч болон давсаа хийгээд холиод тавина. Өндөгөө сайтар хутгаад сүү нэмэн дахин хутгана. Одоо хамгийн түрүүнд бэлдсэн гурил дээрээ хийнэ. Мөн цөцгийгөө хайлуулаад нэмнэ. Одоо хайруулын тавгаа тослоод бингээ шарна. 2-3 минут хоёр талыг нь жигд болгоно. Бэлэн болсон бингээ дуртай жимстэйгээ холиод идээрэй

Хүнсний ногоотой фриттата зурган илэрцүүдХүнсний ногоотой фриттата

Орц:

Өндөг – 6 ш

Амтат чинжүү – 3 ш

Улаан сонгино – 1 ш

Брокколи – 200 гр

Ногоон шош /урт/ – 200 гр

Нимбэг – ¼

Оливын тос – 50 мл

Сармис – 2 хумс

Цөцгий – 50 гр

Давс

Хар перец

Амтлагч

Хийх арга: Өндгөө давс, бусад амтлагчтай холино. Брокколийн цэцэгтэй хэсгийг сонгоно. Чинжүүгээ цэвэрлээд нарийн хэрчинэ. Сонгиныг нимгэн хагас цагариг хэлбэртэй хэрчинэ. Сармисаа нухаж, нимбэгийн шүүс, оливын тостой холино. Хэрчсэн сонгиноо цөцгийн тосонд зөөлөртөл хуураад, брокколи нэмж ахин 1 минут хуурна. Дээр нь чинжүү, ногоон шош нэмээд мөн 1 минут хуурна. Түрүүчийн сармисаа нэмж хийгээд 30 секундын дараа өндгөө асгаж өгнө. Өндөг бэхжиж эхэлмэгц, урьдчилж халаасан шарах шүүгээнд хийж 180 хэмд 7-10 минут шарна. Давс, перец, яншуй цацаад таваглана

Орц:

Йогурт – 2 аяга

Элсэн чихрийн пудр – 1 хоолны халбага

Нухсан бүйлс – 2 цайны халбага

Гранола – 1 аяга

Шинэ жимс, жимсгэнэ – 1 аяга

Хийх арга:

Иогурт дээр элсэн чихэр болон бүйлсээ нухаж хийгээд 2 халбагыг нь өөр саванд хийнэ. Үүн дээрээ 2 халбага гранола, 2 халбага жимсээ

тарааж тавина. Энэ үйлдлээ 2 давтан хийж, давхарга үүсгэнэ. Дээр нь бүйлс, гааны шинэхэн навч тавьж өгч болно. Хөргөгчинд хөргөөд гаргаж иднэ.

Бяслаг, тахианы махтай амтат кекс зурган илэрцүүд Бяслаг, тахианы махтай амтат кекс

Орц:

Тахианы цээж мах – 2

Үрсэн бяслаг – 1 аяга

Гурил – тал аяга

Сүү – тал аяга

Өндөг – 2 ш

Цөцгий – 4 хоолны халбага

Амтлагч, яншуй

Хийх арга:

Тахианы цээж махаа чанаад дөрвөлжин болгож хэрчинэ. Бяслаг, өндөг, сүү, цөцгий болон амтлагчуудаа сайтар хольж хутгаад яншуй болон гурилаа нэмнэ. Одоо хэрчсэн махаа хийгээд аягандаа хувааж хийх бөгөөд 180 хэмтэй шарах шүүгээнд 15 минут шарж болгоно.

Гадил, зөгийн балтай бин

Орц:

Аарц – 200 гр

Өндөг – 1 ш

Гадил – 1 ш

Гурил – 3 хоолны халбага

Ванилин

Ургамлын тос – 3 хоолны халбага

Элсэн чихэр – 2 хоолны халбага

Давс

Зөгийн бал

Хийх арга:

Аарц, гадил, өндөг, элсэн чихрээ миксердээд 1 хоолны халбага гурил нэмж сайтар хутгах бөгөөд гурилаа энэ маягаа бага багаар нэмж зөөлөн зуурмаг болгоно. Хайруулын тавганд тосоо хийж халаагаад зуурмагаа хийж 2 талаар нь шарна. Нэг талыг нь 2-3 минут шарахад болно. Халуун бин дээрээ зөгийн бал болон бананаар чимэглээд идэхэд бэлэн боллоо.

Тахианы мах, ногоотой лаваш зурган илэрцүүдТахианы мах, ногоотой лаваш

Орц:

Нимгэн лаваш – 4 ш

Лууван – 1 ш /дунд зэрэг/

Шинэ өргөст хэмх – 2 ш

Тахианы ясгүй мах

Давс, перец

Нунтаг чинжүү /халуун биш/ – тал цайны халбага

Амтат чинжүү – 1 ш

Салат – 100 гр

Цөцгий, эсвэл өөр сүмс

Хийх арга: Луувангаа үрнэ. Өргөст хэмхийг нарийн хэрчинэ. Тахианы махыг дөрвөлжин хэрчинэ. Хайруулын тавагт дунд зэргийн гал дээр 1 хоолны халбага ургамлын тос халааж, тахианы махаа хийгээд болтол нь хуурна. Тавган дээр гаргаж, халуун хэвээр нь байлгана. Энэ хайруулын тавагтаа нарийн хэрчсэн амтат чинжүү хийж, давслаад зөөлөртөл хуурна. Лаваш дээрээ цөцгий түрхэж, салат болон бусад орцоо хийхдээ захад нь 2 см зай сул үлдээнэ. Ингээд доод захыг нь дээш нугална. Дараа нь шанзтай лавашаа ороомог болгон орооно.

Нэрстэй пицца зурган илэрцүүдНэрстэй пицца

Орц:

Пиццаны бэлэн гурил

Зөөлөн бяслаг – 120 гр /Almette г.м./

Корица – 1 цайны халбага

Нэрсний чанамал – 1/3 аяга

Шинэ нэрс – 1 аяга

Хийх арга: Бяслаг болон корицагаа холино. Пиццаны бэлэн гурил дээрээ бэлдсэн зуурмагаа жигд түрхэнэ. Мөн нэрсний чанамалаа түрхэж, жимсээ жигд тавина. Ингээд 210 С шарах шүүгээд 15 минут шараад бэлэн болно.

Гахайн утсан мах, бяслаг хавчуулсан халуун талх зурган илэрцүүдГахайн утсан мах, бяслаг хавчуулсан халуун талх

Орц:

Талх

Гахайн утсан мах

Бяслаг Базилик навч – 4 ш

Нунтаг чинжүү

Хийх арга: Зүсэм талхан дээр зүсэм гахайн утсан мах, базилик 2 навч тавиад нунтаг чинжүү цацаж, зүсэм бяслаг, базилик 2 навч, зүсэм талх давхарлаж тавина. Хэрэв сэндвич хийгч байдаг бол шаргалттал шарна. Байхгүй бол тосгүй хайруулын тавагт хийж хутгуураар хөнгөн дараад, хоёр талаас нь сайн шарж өгнө.

Богино долгионы зууханд хийх шоколадтай кекс

Орц:

Гурил – 4 хоолны халбага

Элсэн чихэр – 4 хоолны халбага

Нунтаг какао – 3 хоолны халбага

Хөөлгөгч – ¼ цайны халбага

Чимх давс

Өндөг – 1 ш

Сүү – 3 хоолны халбага

Цөцгийн тос – 1 хоолны халбага

Зөөлөн ирис – 2-3 ш

Хийх арга: 300 мл – ын хэмжээтэй саванд орцуудаа бүгдийг нь хийж сайтар хольж хутгана. Бэлэн болсон зуурмагаа аяганд хувааж хийгээд богино долгионы зууханд хийж 700 ВТ – аар 1 минут жигнэнэ. Дараа нь ирисээ дээр нь тавиад дахин зуухандаа хийгээд 1 минутын дараа бэлэн болсон байна.

Бинтэй маргарита пицца зурган илэрцүүдБинтэй маргарита пицца

Орц:

Бин – 1 ш

Мозарелла бяслаг

Нимгэн хэрчсэн улаан лооль – 1 ш

Базилик навч

Сармис – 3 хумс

Оливын тос – 1,5 хоолны халбага

Бальзам цуу – 1,5 хоолны халбага

Хийх арга: Оливын тосонд сармисаа нухаж хийгээд гамбираа тосолно. 180 хэмд халаасан шарах шүүгээнд 5 минут шараад гаргана. Одоо мозарелла бяслагаа нимгэн хэрчээд дээр нь тавих бөгөөд давс, перецээр амтална. Ахин 7 минут шарна. Бальзам цуу болон базиликаа пицца дээгүүр жигд цацаад бэлэн боллоо

Categories
мэдээ нийгэм

Зам засварын ажлын хүрээнд зарим замыг түр хаана

Сүхбаатар дүүргийн 100 айлын Сэлбийн гүүрийн хойд талын явган хүний зам, Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн зүүн талын авто зам, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Шинэ драгон төвийн ард авто зам, Баянзүрх дүүргийн Хүүхэд СОС төвийн урд авто замын гэмтэлтэй сувагчлал сэргээх ажлыг өнөөдрийн 23.00 цагаас энэ сарын 24-ний 06.00 цагийн хооронд хийнэ. Энэ хүрээнд дээрх хугацаанд Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн зүүн талын авто замын 1 дүгээр эгнээг түр хаах юм. Мөн Саппорогийн уулзварын зүүн урд талын авто зам дагуу дулааны шугам шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна. Уг ажлыг энэ сарын 24-нөөс ирэх сарын 6-ны хооронд хийх бөгөөд дээрх хугацаанд Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг хаах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

А.Цогцэцэг сайдаас мориноос унасан хүүхдийн амь насыг нь аврахыг хүсчээ

Цогцэцэг сайд зурган илэрцүүд

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадам өнөөдөр болж байна.

Наадмын их насны морины уралдаанд морь унаж уралдсан 13 настай Б гэх унаач хүүхэд мориноос унаж тархины суурь ясны гэмтэлтэй гэх анхан шатны оношыг орон нутгийн эмч нар тавьжээ. Дээрх онош бүхий өвчтөнг шороон замаар тээвэрлэх тохиолдолд тархинд цус харваж, амь нас эрсдэх аюултай аж.

Иймд нарийн мэргэжлийн эмч нарын багийг тухайн орон нутагт ирүүлж эсхүл гэмтсэн хүүг нисдэг тэргээр тээвэрлэн авч явахыг Эрүүл мэднийн Сайд А.Цогцэцэгээс Завхан аймгийн Түдэвтэй сумын засаг дарга хүсч, албан бичиг илгээжээ.

Уг хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн яамнаас гэмтлийн болон аймгийн мэргэжлийн эмч нарын яаралтай тусламжийн баг гаран гэмтсэн хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

Их аварга Хакүхо М.Даваажаргал түүхэн дээд амжилтыг эвдлээ

Холбоотой Зураг

Япон улсад 15 настайдаа анх хөл тавьсан Хакүхо М.Даваажаргал 2000 жилийн түүхтэй мэргэжлийн сүмогийн бүх цаг үеийн дээд амжилтыг эвдлээ.

Хакүхо өнөөдрийн барилдаанд озэки Такаяасуг давснаар 1048 дахь даваагаа авч хамгийн олон түрүүлсэн, хамгийн олон давсан сүмоч боллоо.

Тэрбээр нийтдээ 98 башё барилдаж өнөөдөр ийнхүү 1048 дахь ялалтаа байгууллаа. Өнөөдрөөс эхлэн түүний давсан даваа бүр сүмогийн ноён оргилын хэмжүүр болон босго тогтоож эхэлнэ.

Хакүхо М.Даваажаргал 2007 оны тавдугаар сарын 30-нд 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон түүхтэй.

Японы эзэн хааны цомыг 38 дахь удаагаа эзэмшиж буй тэрбээр 12 даваа нэг унаатай Нагоя башёг ганцаараа тэргүүлж байна. Өнгөрсөн башёд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлсэн. Харин Нагоя башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Хакүхо М.Даваажаргал Митакэүмид ёрикири мэхээр өвдөг шороодсон юм.

Categories
мэдээ нийгэм

​Шатахуун түгээх станцаас сая гаруй төгрөг дээрэмджээ

Холбоотой Зураг

“Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сод монгол” шатахуун түгээх станцад долдугаар сарын 14-ний 02:00 цагт хоёр этгээд дайран орж, түгээгчид хутга тулган, заналхийлсэн хэрэг гарчээ.

Гэмт этгээдүүд тус шатахуун түгээх станцаас бэлнээр 1 сая 600 мянган төгрөг дээрэмдсэн байна.

Хэргийн мөрөөр цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар “Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн бусадтай бүлэглэн, дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороонд оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй хоёр иргэн Улаанбаатар хотын хэмжээнд нийт 13 дээрмийн хэрэг үйлдсэнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар, дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран шалгаж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Товуудорж мэдээлэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

​ Маргааш “Mongolian best kids awards 2017 “-ын бяцхан моделууд нэг дор чуулна

Долдугаар сарын 22-нд Эх орныхоо нэрийг мэргэжлийн түвшинд гэдгээ батлан харуулж CIP үнэмлэх гардан авах мэргэжлийн моделууд, ‘Princess of the Globe’ шалгаруулалт, ‘Wonder baby international fashion’ тэмцээнд эх орноо төлөөлөн 2017 онд оролцох охид, ‘LBMA top Model’-ууд, Бяцхан мисс охид хамгийн авьяастай, хөдөлмөрч мэриймтгий гэдгээ батлан харуулж нэг дор чуулах гэж байна.

‘Охидын мисс интернейшнл ‘, ‘Азийн модель агентлаг’, ‘Бяцхан мисс олон улсын ТББ’, Олон улсын мисс монгол соёлын холбоо’ хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Ерөнхий ивээн тэтгэгчээр ‘Барбие’ бренд хамтран ажиллаж байгаа бөгөөд тэмцээнд оролцсон шилдэг хүүхэд бүрт өөрийн нэрийн бүтээгдэхүүн Барбиег бэлэглэх юм байна.

Уг арга хэмжээ Суман Плаза-д 2017-07-22-ны өдрийн 14:00 цагаас болох юм байна. Энэхүү арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99994188, 99918589, 99098282 дугааруудаас аваарай.