Categories
мэдээ цаг-үе

М.Билэгт: Том зургаараа бид ялсан

УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.


-УИХ-ын хаврын чуулган өндөрлөлөө. Таны хувьд хаврын чуулганыг хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан гэдгээрээ бусад чуулганаас онцлогтой байсан л даа?

-Миний хувьд өнгөрөгч хаврын чуулганыг түүхэнд тэмдэглэхээр үр дүнтэй чуулган болсон гэж үзэж байгаа. учир нь 2016 оны зургадугаар сард УуИХ шинээр байгуулагдаж, ард түмэн МАНан-д итгэл хүлээлгэн 65 суудалтай бүлэг байгуулах, З засгийн газар нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг олгосон. Бидний хувьд эхний ээлжинд Монгол улсыг эдийн засгийн хямралаас гаргах, олон улсад эх орныхоо нэр хүндийг сэргээхэд анхаарсан. энэ чиглэлд анхаараагүй бол Монгол улс дампуурлаа зарлахаас өөр гарцгүй болчихсон байлаа. Ттиймээс хямралыг даван туулахын тулд уИХ, засгийн газар хүнд шийдвэрүүдийг гаргасан. Үнэнийг хэлэхэд Монгол улсыг хямралаас гаргаж чадахгүй дампуурлаа зарлачихвий гэсэн айдас энэ удаагийн Их хурал, засгийн газарт байсан. ОУВС оувс-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болсон. татвар нэмчихвэл намын мөрийн хөтөлбөрт туссан татвар нэмэхгүй гэдэг заалтаа зөрччих гээд үнэхээр хүнд байдалд явж ирсэн. Ггэхдээ тэдгээр татварууд нь гурван сая монголчуудын таван хувьд буюу өндөр орлоготой иргэдэд хамаарч жирийн иргэдэд уг нь нөлөөлөхгүй байсан юм. Г гэвч сөрөг хүчин үүнийг улс төржүүлсэн. Үнэхээр тийм болох гэж байгаа юм байна гэдэг ойлголтыг нийгэмд бий болгосон. уг нь том зургаар нь асуудлыг харж эдийн засгаа аврах, донор орнуудын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулагчдыг татахын тулд оувс-тай гэрээ хийх шаардлагатай болсон. Ггэрээлэхийн тулд эдгээр татварыг зайлшгүй нэмэхээс өөр аргагүй болсон юм. Мөн хүүхдийн мөнгийг эмзэг бүлгийн 40 хувьд нь олгож, амьдрал доогуур өрхүүдэд хүнсний талон олгохоор байсан. Үүнийг мөн л улс төржүүлсэн. гуравдугаар сарын сүүлээр засгийн газар 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийхгүй бол ам.долларын ханш 3000 төгрөг давчих гээд үнэндээ амаргүй байлаа. тэр утгаараа энэ бүх эрсдлийг даван туулж чадсанаараа хаврын чуулган хамгийн том үүргээ гүйцэтгэсэн. эдийн засаг маань хаана нь хүртлээ унахаа мэдэхгүй харанхуй ангал руу унаж явсныг засгийн газар зөв бодлого хэрэгжүүлэн зогсоож чадсан. тиймээс ард түмэн МАНан-д 65 суудал өгсөн тэр сонголт зөв байжээ гэдэг нь харагдаж байгаа юм. оувс-гийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд Япон, Ссолонгос, БНнХАУау-аас эхлээд донор орнууд манай улсад хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл олгоно гэдгээ мэдэгдсэн. Ээнэ том боломжийг бид алдаж болохгүй. 2012 онд 1350 төгрөг байсан ам.долларын ханш 2016 он гэхэд 2700 төгрөгт хүрсэн байсан. Харин оувс-гийн хөтөлбөрт хамрагдах хүрээнд 2350 төгрөг болтлоо буурлаа. энэ онд эдийн засгийн өсөлт хоёр хувьтай байна гэж тооцсон ч эхний хагас жилийн байдлаар 4.2 хувьтай гарсан. А ард түмний сонголт ямар ч байсан алдаагүй гэдэг нь харагдлаа. Үүнийг бардам хэлье.

Манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийг бодсон бол оувс-гийн хөтөлбөрт хамрагдахгүй байсан. ардын нам ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, эрсдлээ өөрсдөө үүрсэн юм. Бид улсаа дампууруулчихаад Ерөнхийлөгчийн сонгуульд мянга ялаад яах юм бэ. том зургаараа бид ялсан. Монгол Уулсынхаа эрх ашгийн төлөө шинэ Ерөнхийлөгч маань УуИХ, засгийн газартайгаа гар нийлэн хамтран ажиллах ёстой. С сонгуулийн үеэр явуулсан хар пиар шигээ арай ажлаа явуулахгүй байлгүй дээ.

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнө нь болж байгаагүй хар сонгууль болсон гэдэгтэй санал нийлэх үү?

-Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж байхад хойч ирээдүй үед маань буруу жишиг тогтох хэмжээний хар сонгууль боллоо. сонгууль хэдийгээр улс төрийн намуудын өрсөлдөөн хэдий ч нэр дэвшигчид юу хийсэн бэ, цаашид юу хийх вэ гэдгээ ярьж өрсөлдөх учиртай юм. Миний хувьд 2012, 2016 оны уИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан. Ссурталчилгааны хугацаанд би юу хийсэн бэ, цаашид юу хийх гэж байна вэ, юу хийж чаддаг вэ гэдгээ ойлгуулахыг хүсч ирсэн. тэр утгаараа ийм хар бараан пиар байхгүй болоосой гэж хүсдэг. сонгууль 20 хоног болоод л дуусдаг. Ядаж сонгуулийн дараа бид хүн чанартайгаа үлдмээр байна шүү дээ. тиймээс хойч үеийн залуустаа зөв жишиг үлдээхийн тулд хийсэн, хийх ажлынхаа талаар л ярьдаг баймаар байна. Ззургадугаар сарын 26-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтын дараа Баянхонгорын намын байгууллагуудаас тайлан ирсэн. гэхдээ энэ тайланг би жаахан дэгсдсэн тайлан гэж бодож байгаа.

-Юу нь дэгсдсэн гэж?

-Ооюутан залуус 2016 оны сонгуульд МАНан-ыг дэмжсэн ч мөнгө өгөөгүй тул энэ удаагийн сонгуулиар тэд Аардчилсан намд саналаа өглөө гэсэн байна лээ. Би залуучуудаа тийм сэтгэлтэй гэж бодохгүй байна. энэ сайхан залуус чинь Монголын хойч ирээдүй. залуус маань улс орон нь дампуурч байх нь хамаагүй, өнөөдрийн 200 мянган төгрөгний төлөө үзэл бодлоо худалдсан гэхэд итгэхгүй. Хэрэв тийм бол энэ улсын ирээдүй яах юм, юун дээр тэр итгэл, сэтгэл тогтох юм. Хүн чанар, ёс суртахуун бидний ирээдүй хойчид байх ёстой. Дөрвөн жилд нэг удаа болдог уИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульдаа ард түмэн маань ухаалаг сонголт хийдэг байгаасай. том эрх ашгаа хардаг байгаасай гэж боддог юм.

-МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь 60 тэрбумын бичлэг болчихов уу даа?

-Ээнэ сонгуульд ялагдах болсон гол шалтгаан нь долоон төрлийн татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд биш зорилтот 40 хувьд нь олгохоор болсон гэдгийг ардчилсан намынхан улс төржүүлсэн. Үүнийг нь ард түмэн маш эмзгээр хүлээж авсан. 60 тэрбумын тухай л шуугиад байх юм. Үнэндээ 60 тэрбумын цаана ямар ч хохирогч байхгүй. Чингис, самурай бондоос эхлээд урд хожид байгаагүй хэмжээний зээлийг ардчилсан нам засаглаж байхдаа авч эдийн засгийн эргэлтэд оруулсан ч ард түмний амьдрал дээрдсэнгүй. Харин ч эсрэгээрээ уруудсан. Хувийн хэвшлийн олон компани хаалгаа барьж, иргэд цалингүй, орлогогүй болсон. Бондын мөнгөнөөс зувчуулсан хүмүүс нь тодорхой байна. Үүнийх нь шанд ард түмэн хохирсон. Ттөлөөсийг нь өнөө л ард түмэн төлнө. улс орныг хохироосон, дампуурлын ирмэгт аваачсан хүмүүс нь байна. энэ бол хохирол. гэтэл 60 тэрбум л гээд байгаа юм. Үнэндээ эвлүүлэг ч юм бил үү хэн мэдлээ. Үүний ард хохирогч байхгүй. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш гэдэг шиг мөрөөдөл ярьж байсан байж болно. Ууг нь шүүхийн шийдвэр нь эвлүүлэг гээд гарчихсан шүү дээ. Харамсалтай нь үүнийг улс төржүүлсэн. “Ааархал” гээд нэвтрүүлэг сонгуулийн өмнө гарсан даа. Үүнийг ард түмэн зөвөөр ойлгоно. Нийслэлд 20 жил ажилласан хүн жилдээ ганц удаа баяраар найз нөхдөө урьж уулзсан. Хүн ёсны хувьд найз нөхөдтэйгээ уулзаж болно биз дээ. Би Их хурлын дарга гээд найз нөхөд, таньдаг хүмүүсээсээ холбоогоо таслах ёстой байсан юм уу.

-Мөн Д.Гантулга гишүүний асуудал бас гарсан даа?

-Ссонгууль ийм л байдаг юм байна. залуу гишүүний нэр хүндийг унагаж байгаа энэ үйлдэл нь сонгуулийн хар пиар л гэж бодож байгаа. Ннөгөө намаас нэр дэвшсэн хүний талаар баримт гаргаж ирсний дараа ийм асуудал боссон. энэ өмнө нь явж ирсэн арга барил л даа. Өмнө нь 2008 онд Баянхонгор аймгийн засаг дарга уИХ-д нэр дэвшихэд АН ан-аас нэр дэвшигч санал хураалтаас гурав хоногийн өмнө аймгийн Ззасаг дарга нэг охиныг болохыг нь байлгачихаж. Цагдаад гомдол ирсэн гээд цагдаагийн мөрдөн байцаагч ярьж, нэг охин цаашаа харж уйлж сууж байгаад сонгуулийг дуусгасан. санал хураалтаас гурав хоногийн өмнө ийм мэдэгдэл гарсан болохоор түүндээ ч хариулт өгч чадалгүй байсаар сонгууль дууссан. Ийм сонгууль Баянхонгорт болж байсан юм шүү. Дараа Х.Ттэмүүжинг сайд байхад мөн тэр арга барил явсан. тиймээс би Д.Ггантулгыг сонгуулийн хар пиарт өртсөн гэж бодож байгаа юм. Цаашид өсч гарч ирэх залуусын амьдралд ийм хар толбо үлдээж болохгүй. Ннэг арга барил гурав дахь удаагаа давтагдаж байна. Улс орныхоо эрх ашгийг бодож оувс-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд гаргасан шийдвэрүүд намд жаахан уналт авч ирлээ. гэхдээ энэ уналт биш. Дээр хэлсэн дээ, том зургаараа бид ялсан гэж. Цаашид бидний ялалт баталгаажина. Хэрэв бид оувс-гийн хөтөлбөрт хамрагдалгүй явсан бол улс дампуурлаа зарлаж, наад зах нь ам.долларын ханш 3000 төгрөгийг давчих байсан юм.

-Өчигдрөөс эхлээд дараагийн намын даргын яриа гарсан байна. Ийм хурдан намын даргаа “хөөх” юм уу?

-Манай намд ерөөсөө тийм зүйл байхгүй.

-Байхгүй биш байгаад байна л даа…

-Нэг зүйл хэлье. 2012 онд Ма н уИХ-ын сонгуулиар бүх шатандаа ялагдал хүлээсэн. нийслэл, аймаг, сум гээд бүх шатандаа ялагдаж нэг үгээр хэлбэл намын нэр хүнд шалан дээр унасан байсан юм. Ийм хүнд хэцүү үед “Хэнээр намын дарга тавих вэ” гэдэг яриа намын гишүүд, дэмжигчдийн толгойны өвчин болсон байсныг нуухгүй. гэхдээ бид М.энхболд даргыг энэ бүхнийг даван туулж чадна гээд намын дарга болгосон. Мянга мянган гишүүдийнхээ итгэлийг алдалгүй ноднин намдаа 65 суудал авч ирсэн. энэ хүний нүүдэл, алсын хараа, бодлого болгон зөв байж ийм амжилтанд хүрсэн. Ман-ын ялагдал Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой байдаг. тийм их итгэлийг нь ард түмнээс авч чадсан. М.энхболд муу лидер, муу удирдагч биш. Цаашид энэ хүн улс орныхоо эдийн засгийг сэргээгээд аваад явах боломж бий. Нөөц бий. М.дарга 2006 онд Ерөнхий сайд болж түүхэндээ анх удаа таван намаас бүрдсэн эв нэгдлийн засгийн газрыг байгуулж байлаа. 2006-2008 онд эдийн засгийг өсгөж, гадны хөрөнгө оруулагчид манай улс руу хошуурч байсан тийм цагийг авч ирж байв. тиймээс энэ хүн эв нэгдлийг эрхэмлэгч. М.энхболд дарга хар пиар хийдэггүй, популизм хийж гараа гозогнуулдаггүй. Өмнөх ажлаа сайн хийдэг, бүтээлч хүн. Тэгнэ, ингэнэ гээд гараа савчаад популизм хийгээд явсан бол аль хэдийнэ ялчих байсан юм.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бизнесийн орчин хэр сайжирсан бэ. Та хувийн хэвшлээс төрд ирж ирсэн хүний хувьд байр сууриа хуваалцахгүй юу?

-эдийн засаг аль хүртлээ унах бол гэсэн хүлээлт байсан бол уналт зогссон. засагт ногоон гэрэл ассан. Ам.долларын ханш тогтворжиж 2350 төгрөг болсон байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төржилтийн тогтворгүй байдлаас болж өссөн. Гадны донор орнууд манайтай гэрээ хэлцлийн шатанд туслаж дэмжихээр болж байсан ч энэ бүхэн одоогоор зогсчихлоо. Шинэ Ерөнхийлөгч УИХ, Засгийн газартайгаа хамтраад улс орныхоо том эрхийн төлөө ойлголцох нь зөв. улс төрийн орчин тогтвортой болбол гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргээд л ирнэ. Түүнээс биш сонгуулийн өмнө зөвхөн ялахын тулд явуулсан хар пиар шиг байдлаар ажил нь үргэлжилбэл гадны дэмжлэгийг авах боломжгүй болно. гэхдээ улс орныхоо эрх ашгийн төлөө төрийн гурван өндөрлөг маань нэгдэх байх. Ялангуяа хоёр хөрштэйгээ учир зүйгээ олоод явбал эдийн засагт эерэг байх юм. Нэг жилийн хугацаанд эдийн засаг аажмаар сэргэж байна. Гэхдээ энэ хангалттай биш. 2016 онд хонины нэхий 200 төгрөг болж нэг бохины ч үнэд хүрэхгүй байсан бол одоо 3000 төгрөг боллоо. Цаашид ч өсөх ёстой. Өнгөрөгч тавдугаар сарын 24-нд оувс-гийн хөтөлбөрт хамрагдах шийдвэр гарсан. Донор орнуудтай гэрээ хэлцэл хийх шатандаа явна. энэ ажил цаашаа үргэлжилж эдийн засгийн таатай орчин бүрдээсэй. амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ. оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай гарсан бол цаашаа улам л өсөөсэй гэж бодох юм. эдийн засгийн өсөлт гарч ард түмний өдөр тутмын амьдралд өөрчлөлт гарсан үед үр дүнтэй боллоо гэж хэлэх ёстой. Манай унасан эдийн засаг эргэх төдийд л байна. тиймээс бизнесийн орчин тэр хэмжээнд байна гэсэн үг.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд та ямар ажлууд амжуулав. Тойрогтоо юу хийсэн бол?

-Нэг жилийн хугацаанд сонгогчидтойгоо таван удаа очиж уулзаж, тэдний санаа бодлыг сонсож, уИХ-аас гарсан хуулийг сурталчилсан. Иргэдийн зүгээс шийдэхийг хүссэн асуудлуудыг боломжийнхоо хэрээр шийдлээ. Улс орны эдийн засгийн хямрал гайгүй болж эхэлсэн тул тойргийнхоо сумдын эмнэлгийн түргэн тусламжийн машинуудыг шинэчилсэн. засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбарт хийж буй томоохон ажил. Мөн багийн эмч нарыг бүгдийг нь мотоцикльтой болгосон. сумдад эрүүл мэндийн байгууллагын өргөтгөлийн шав тавьж, ажлыг нь эхлүүлсэн. Ер нь бол сургууль, эмнэлэг, цэцэрлэг гээд нийгмийн салбарт түлхүү анхаарал хандуулан ажилласан. тойрогтоо мөн хөдөө аж ахуйн салбарыг түлхүү хөгжүүлэхэд анхаарч байгаа. засгийн газар ч мөн адил эдийн засгийг солонгоруулах хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг маш сайн дэмжиж байна. Ман-ын 2016 оны сонгуульд орохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг засгийн газар сайн хэрэгжүүлж байгаа. тухайлбал, цалинтай ээж хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн байх жишээтэй.

Categories
мэдээ цаг-үе

​Дэлхийн бизнес загварыг өөрчилж буй “ТЕСЛА”

Цэнхэр гаригийн сайн сайхны төлөө ажилладаг бизнесүүдийн нэг бол Элон Маск ба “Тесла”. “Тесла”-г Элон Маскгүйгээр, Элон Маскийг “Тесла”-гүйгээр төсөөлөхөд бэрх учраас холбоос үгээр илэрхийлэхээс аргагүй л дээ. “Тесла” компанийн шатахуун хэрэглэдэггүй цахилгаан машин сүүлийн үед дэлхийг жинхэнэ шоконд оруулж байна. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчинд анхаарлаа хандуулж эхэлсэн, ирээдүй хожим нар, салхи, уснаас цахилгаанаа гаргаж авах нь тодорхой болчихсон одоо цагт цахилгаан машинууд байгальд халгүй хамгийн гоё хэрэглээ. “Тесла моторс”-ын анхны загвар Roadster хэмээх спорт машин. Хоёр хаалгатай дээвэр нь онгорхой спорт машин мэдээж тухайн үедээ шуугиан тарьсан. Нэг удаа бүрэн цэнэглээд, 394 километр зам туулах чадвартай, дөрөв хүрэхгүй секундэд 100 км цагийн хурд авдаг хүчтэй энэ машины үнэ нь 69 мянган ам.доллар байв. Дараагийн загвар нь дөрвөн хаалгатай Model S гэдгийг машин сонирхогчид андахгүй.

-ГАЗРЫН ТОСНЫ ТОМЧУУДЫГГ ШОКОНД ОРУУЛСАН “ММОДЕЛЬ-3”-

“Тесла”-гийн бензинээр биш цахилгаанаар ажилладаг машинууд эхэндээ хэнийг ч түгшээдэггүй байв. Мөнгөтэй цөөнхийн хэрэглээ байсан учраас тэр л дээ. Харин сүүлийн үед шатахууны бизнес эрхлэгчид, газрын тосны томчууд, машин үйлдвэрлэгчид “Тесла” руу муухай хараад эхэлчихлээ. Тогоор ажилладаг машинууд дундаж давхаргынханы хэрэглээ болох гэж байгаа учраас тэр. Дэлхийн бизнес загварыг өөрчлөх нь гэсэн болгоомжлол төрүүлж буй “Тесла”-гийн шинэхэн загвар бол “Модел-3”. Үнэ нь дажгүй, дундаж давхаргынхан төвөггүй худалдаад авчих боломжтой гэдгээрээ олныг хошууруулж байгаа загвар. Түрүү жилийн хавар “Модель-3”-ийн захиалгын тоо 276 мянгад хүрсэн гэх мэдээлэл цацагдсан санагдаж байна. Дэлхийн хэвлэлүүд тэр үед “BMW компани жилийн өмнө 3 цувралын 476.792 ширхэг загвар зарсан гэхээр Тесла Модел 3 үнэхээр хүчтэй гарч ирлээ” гэж шуугиж байв. “Тесла”-г шинэ загвараа танилцуулсан даруйд компанийн дансанд 115 мянган хүн урьдчилаад захиалга өгсөн юм. “Модель-3”-ыг Америкаас захиалахад 1000 ам.доллар, Их Британиас захиалахад 1000 еврогийн урьдчилгаа өгч байгаа гэсэн мэдээг хэвлэлүүдийн тухайн үеийн дугаараас харж болно.

-“МОДЕЛЬ-3” ЗАГВАРЫН ҮНЭ-

Дэлхийн бизнес загварыг өөрчилж буй нь 35 мянган ам.доллар. Нэг удаагийн цэнэглэлтээр 364 км зам туулах чадалтай. 100 км.цаг хурдыг зургаа хүрэхгүй секундэд авна, автомат жолоодлого ба супер цэнэглэлтийн горимтой, таван хүний суудалтай зэрэг нь захиалгад дарагдах шалтгаан болсон нь ойлгомжтой. АНУ-ын Невада мужид 400 хавтгай шоо дөрвөлжин талбайд баригдаж буй үйлдвэр ашиглалтад орвол, жилдээ 500 мянган машин үйлдвэрлэх боломжтой гэж компанийн зүгээс мэдээлж буй. Ингэснээр тус компани одоо үйлдвэрлэж байгаа хэмжээнээсээ 10 дахин их машин гаргах боломжтой болох юм. Өнгөрсөн онд дэлхий даяар нийт хоёр сая гаруй цахилгаан автомашин борлуулагдсан мэдээг олон улсын мэдээллийн агентлагууд онцолж байна. 2040 онд 530 сая цахилгаан автомашин ашиглагдана гэсэн тооцоо бий. Хэрвээ энэ таамаг биеллээ олвол дэлхийн нийт автомашины гуравны нэгтэй тэнцэх хэмжээний цахилгаан машин хэрэглэгчдэд хүрнэ гэсэн үг. “Тесла” компани АНУ, Европ, Ази дахь супер-цэнэглэгч, цэнэглэгч станцуудынхаа тоогоо энэ оны эцэс гэхэд хоёр дахин нэмнэ гэж мэдэгдээд байгаа. Тэгэхээр цахилгаан машин хөлөглөгчид хүссэн газартаа төвөггүй хүрэх боломж нээгдэх нь.

Машин үйлдвэрлэлийн салбарт цочир шинэ өнгө болж буй “Модель-3” дэлхийн том бизнесүүдийг сандаргасан мэдээ хөвөрсөөр байна. Сүүлд гэхэд “Bloomberg New Energy Finance”-ийн судалгаанд анхаарал татахгүй байхын аргагүй тоо дуулдлаа. Тэд цахилгаан автомашины борлуулалт нэмэгдвэл газрын тосны эрэлт 2040 онд найман сая баррелаар буурна гэсэн тооцоо гаргажээ. Иран, Иракийн одоогийн олборлолтын хэмжээг нийлүүлснээс ч өндөр үзүүлэлт гэхээр цахилгаан машин “моод”-нд орох нь газрын тосны бизнесийн салбарт том цохилт болох нь тодорхой байна. Аюул ингээд зогсохгүй, 2040 онд цахилгаан автомашин бензин болон дизель хөдөлгүүртэй машиныг борлуулалтаараа гүйцнэ гэсэн судалгаа гарчээ. Энэ мөн л “Bloomberg New Energy Finance” –ийн гаргасан тооцоо. Цахилгаан автомашины эрчим хүчийг “Тесла”бүрдүүлэгч литийн ионын цэнэг хураагуурын зардал хурдацтайгаар буурах учраас ийм таамаг гаргасан гэж тус судалгааны байгууллагынхан тайлбарлажээ.

-ЭЛОН ММАСКИЙН УХААЛАГ БИЗНЕСҮҮД-

Дэлхийг өөрчилж буй ухаалаг бизнесмэнүүдийн эхэн хавьцаа бардам жагсах эрхэм бол яах аргагүй Элон Маск. Тэр Өмнөд Африкаас гаралтай АНУ, Канадын иргэн. Бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч. Элон Маскийн хувьд PayPal, Tesla, Zip2-ийг бусадтай хамтран үүсгэн байгуулсан. SpaceX-ийн үүсгэн байгуулагч. Элон Маск 2004 онд А шатны хөрөнгө оруулалт хийж “Тесла моторс”-той холбогдсон түүхтэй. 2008 оны санхүүгийн хямралын үеэр компанийнхаа гүйцэтгэх захирал болж бүтээгдэхүүн загварчлалыг нь хариуцах болсон юм. Тэр АНУ-д нарны хавтан, борлуулалт, суурилуулалтаараа эхэнд орох “Solar city”-гийн санаачлагч. Харин үүсгэн байгуулагчид нь түүний үеэлүүд. Маск “Solar city”-гийн хөрөнгө оруулагч, ТУЗ-ийнх нь гишүүн.

Дэлхийн дулаарлын эсрэг хийж буй эрчим хүчний, машин үйлдвэрлэлийн хоёр ч бизнес нь цэнхэр гаригт гэж яригдаж байгаа Элон Маскийн тухай “Bloomberg business”-ийн сэтгүүлч Ашлий Ванс ном гаргасан юм. “SpaceX”, “Tesla”,

“Solar City” гэсэн төслүүдэд мөнгөө оруулж салбар бүрт уламжлалт бизнесийн схем, тогтолцоог эвдэж буй энэ эрхэм Локхийд Мартин, Бойнг-той тулж, Орос, Хятад улсуудын эрх ашигтай ч харгалдаж байгаа тухай Ашлий Ванс номондоо онцолжээ. “Тесла моторс” бол машин үйлдвэрлэх, зарах тогтолцоог тэр чигээр нь өөрчилсөн, машинаа бензин колонктой нь зарж буй бизнес модель, машинаа вэб хуудсаараа дамжуулаад зарчих тул бүхэл бүтэн машины дилерүүдийн тогтолцоог үгүйсгэж байгаа, цахилгаан машинд тос солих шаардлага байхгүй тул сервис үйлчилгээ хийдэг бизнесийг ч мөн үгүй хийж эхэлсэн гэх мэт сонирхолтой дүгнэлтүүдээр дүүрэн уг ном хоёр жилийн өмнө шилдэг номоор шалгарч байж. Цахилгаан машинаар дэлхийг шуугиулсан Маск сансар судлалд ч өөрийн гэсэн мөртэйг үүсгэн байгуулсан SpaceX нь нотолно. 2002 онд байгуулагдсан энэ компани 2006 онд “Шонхор-1” пуужинг хөөргөж байв. Үүнээс дөрвөн жилийн дараа “Шонхор-9” пуужингаа хөөргөсөн билээ. Ганцхан удаа ашиглаж үргүй зардал их гаргадаг сансар судлалын салбарт дахин дахин ашиглах боломжтой, бага төсвөөр зорилгоо биелүүлэх пуужин зохион бүтээх нь SpaceX-ийн гол зорилго. Маскийн хувьд сансар судлалыг хямд зардалтай, мөнгөө хуримтлуулж чаддаг энгийн хүмүүст ч хүртээлтэй байх боломжийг олгохоор хичээж яваа. Цахилгаан машиныг олонд хүртээлтэй, дэлхий нийтийн хэрэглээ болгох санаа нь ажил болчихсон явааг “Model-3”-ийн амжилтаас харж болно.

Categories
мэдээ цаг-үе

​Я.Ганболд: Вакциныг урьдчилан сэргийлэх зорилгоор зөвхөн эрсдэлтэй бүс нутгийн малд тарих ёстой

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, “Гарааны рецептор” ХХК-ний захирал, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболдтой ярилцлаа.


-Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох вакцинжуулалтыг хавтгайруулснаар халдварт өвчний голомт бий болчихоод байна гэж ярьж байсан. Энэ нь шинжлэх ухааны хувьд хэр үндэслэлтэй вэ?

-Тухайн аймаг, сумын малын эмч ямар халдварт өвчин тохиолдох, тархах, гарах эрсдэлтэй байгааг судалж тогтоох, өөрөө хариу арга хэмжээ авах бодлогоо боловсруулах, түүндээ тохирсон вакцинжуулалт хийх үүрэгтэй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухайн халдварт өвчинд мэдрэмтгий малын тоо, толгойд тохируулан төлөвлөх ёстой. Жишээ нь, боом өвчин гарах эрсдэлтэй бүс нутгийн 200 үхэр байвал түүнд тохирсон хэмжээний вакциныг захиалах хэрэгтэй. Түүнээс тэр суманд байгаа бүх малыг вакцинжуулах нь оновчтой арга хэмжээ биш. Бид шинжлэх ухааны талаас нь бодож арга хэмжээг төлөвлөх ёстой.Урьдчилан сэргийлэх зорилгоор вакциныг зөвхөн эрсдэлтэй бүс нутгийн малд л тарих ёстой. Өвчилсөн хойно нь, өвчтэй байхад нь вакцин хийхээр “нуугдмал” байдалд ордог. Бид үүнийг оройтож ярьж байна. Үүн дээр мал эмнэлэг, үржлийн газар буруу бодлого хэрэгжүүлж ирснийг манай бүх мэргэжилтнүүд мэдэж байгаа. Бүгдийг нь вакцинжуулна гэсэн ойлголтоор шаардлагагүй, үргүй зардал гаргаж байна. 2014, 2015 онд баруун аймагт шүлхий өвчний халдвар авсан малыг устгалгүйгээр, вакцинжуулснаар шүлхий өвчний “биологийн” голомттой болчихлоо. Хатуухан хэлбэл энэ нь гэмт хэрэг юм.

-Социализмын үед мал ингэтлээ өвчилдөггүй байсан. Тэр үед мал эмнэлэг малыг өвчнөөс яаж урьдчилан сэргийлдэг байсан юм бол?

-Хуучин 1961 онд, Хөдөө аж ахуйн хүрээлэн гэж байгуулагдаад, 1989 он хүртэл Хөдөө аж ахуйн яамны харьяанд байсан. Салбарын бодлого шинжлэх ухааны үр дүн дээр, шинжлэх ухааны онолоор, ялангуяа мал эмнэлгийн ажил өөрөө шинжлэх ухаанаар шийдэгдэх ёстой тэр хүрээндээ хийгдэж ирсэн. Хувьчлал нэрээр Монгол улс мал эмнэлгийн салбараа 1998 онд “устгасан” нь улс, орны хөгжилд томоохон саад болж байгааг та бүхэн мэдэж байгаа. Харин ч “галыг” нь унтраалгүй мал эмнэлгийн салбарыг өөрсдийн хүчээр өдий хүртэл авч ирсэн, нуруундаа үүрч яваа хувийн мал эмнэлгийн эмч, мэргэжилтэн нар түүхэн гавьяатай хүмүүс. Ер нь бол мал эмнэлэг хаврын 17 ажил, намрын найман ажил гэж нэгдсэн бодлого, нэгдмэл төлөвлөгөөтэйгээр хийдэг байлаа. Манай улсын 60 сая мал маань хүн амын, хөнгөн болон хүнсний үйлдвэрийн хүнсний болон хүнсний бус түүхий эдийн бааз нь болж байна. Тэгэхээр Монгол улсын шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн бодлогын цөм нь хөдөө аж ахуйг хөгжүүлэх шинжлэх ухаан байх хэрэгтэй байна. Энэ утгаараа бүтцийн, зохион байгуулалтын, менежментийн томоохон өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэж боддог. Монгол улсын бүх мал өвчилсөн гэж ойлгох нь буруу, харин өвчлөх, халдвар авах, мал, амьтны өвчин тархах эрсдэл маш өндөр болсон, энэ нь зарим өвчний гаралт, тархалтаар илэрч байна гэж үзээд Монгол улс чадвартай, мэдлэгтэй, мэргэшсэн, хүчтэй, цогц үйлчилгээтэй мал эмнэлгийн салбартай болох бодлогыг Засгийн газар маш богино хугацаанд хэргэжүүлмээр байгаа юм.

-Манай эрдэмтэн, судлаачид шүлхий, мялзан зэрэг халдварт өвчний вакцины технологийг дотооддоо бий болгох боломжтой юу?

-Хонины цэцэг өвчний вакциныг Монголд хийж байгаа боловч хүчин чадал нь хүрэлцэхгүй байна. Шүлхий өвчний хувьд мал эмнэлгийн хүрээлэн толгойлон технологийг нь боловсруулж, гаднаас массыг нь авчраад эндээ концентраци бэлтгэх боломжтой болсон. Удахгүй баталгаажилт нь явагдана. Мялзан өвчний вакцины хувьд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын хөтөлбөрийн хүрээнд шийдэх асуудал байгаа юм.

-Та лууль, шарилж, ургамлын тос, халгайгаар мал эмнэлэгт хэрэглэгдэх боломжтой эм, тэжээлийн судалгаа хийж байгаа юм байна. Эдгээр эмүүдийг инновацилж, амьдралд нэвтрүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Өндөр технологи гэдэг бол тухайн газар нутагтаа өндөр бүтээмж гаргаж байгаа зүйлийг л хэлдэг. Монголд тохирсон “өндөр” технологийг хайх ёстой. Энэ үндэслэлээр эдгээр технологиудыг боловсруулахдаа нэгд, аль болох манай түүхий эд байх, хоёрт, дэд бүтэц элдэв зүйл шаардахгүй байх ёстой гэж бодсон. Энэ ч үүднээс лууль, халгайгаар хийсэн нэмэлт тэжээлийг гар аргаар хийх боломжтой. Энд ажиллах хүч, ажлын байр л хэрэгтэй. Бидний санал болгож байгаа эмнүүд бол малын тэсвэрт чанарыг сайжруулах, дархлааг дэмжих, төлийн өвчний үед хэрэглэх боломжтой. Дархлаа сайтай мал ямар ч өвчнөөр өвчлөх, улмаар халдварлах нь тун цөөн тул сэргийлэх зарчмаар малэмнэлгийн эмийн асуудлыг шийдэх нь чухал байна. Манай улсад хогийн ургамал буюу хөл газрын ургамал гэж нэрлэдэг харшил үүсгэж, хотын өнгө үзэмжийг “муухай”харагдуулдаг, биологийн талаас амьтны идэмж муутай лууль гэж ургамал бий. Энэ ургамлыг судлаад үзэхээр исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй флаваноидын нэгдлүүд гэж бодис агуулагддаг. Энэ бодис нь бүх төрлийн үрэвслийн явцыг дарангуйлж, дархлааны чадварыг дээшлүүлэх үйлчилгээтэй. Үүнийг Энэтхэг, ОХУ-ын эрдэмтэд тодорхой хэмжээгээр судалж эхэлж байна. Цаашид энэ түүхий эдийг авах ёстой хугацааг нь тогтоож, энэ бодис хамгийн их байдаг үед нь аваад эмийн бэлдмэл хийе гэсэн. Үүнээс гадна халгайн түүхий эдэд суурилсан,төрөл бүрийн эрдэс бодисоор баяжуулсан малын тэжээл хийх технологийг инновацийн төсөл хэрэгжүүлж байна. Хуучин хөдөөний айлууд зоодой гэж хийдэг байсан. Түүн шиг халгайнд давс, эрдэс болон уурагт бодис нэмээд зоодой шиг хэлбэржүүлнэ гэсэн үг. Малын тэжээл, устай хольж өгч болно, мөн дангаар нь өгч болно. Ер нь манай орны хувьд малыг угтуулан тэжээх нийтийг хамарсан ажлыг бодлоготойгоор зохион байгуулвал илүү үр дүнд хүрнэ. Намрын тарга хүчийг алдагдуулахгүйгээр, 10, 11 сараас эхлэн тусгай горимоор тэжээгээд өгөхөөр мал тарга хүчээ сайн хамгаалж чадна. Ингэх юм бол малын тэсвэрт чанар нь сайжирч, дархлааны чадвар нь хадгалагдан, өвчин, эмгэгт өртөхгүй зэрэг эерэг сайн талтай.

-Та урьд нь бас царцааны гаралтай түүхий эдээр малын эм бэлтгэж байсан. Эдгээр эмүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ямар технологи шаардлагатай вэ?

-Царцааны бэлдмэлийг 1993 онд гаргаж, нийтэд хэрэглэж ирснээс хойш 24 жил болж байна. Хүн эмнэлэгт хэрэглэх нь 30 мл савлагаатай, мал эмнэлэгт хэрэглэх нь 100 мл савлагаатайгаар царцааны бэлдмэлийн цехэд үйлдвэрлэгдэж байгаа. Царцааны гаралтай бэлдмэл нь энгийн үгээр хэлэхэд уушгины жижиг гуурсан хоолойн бөглөрлийг багасгаж, түүний агшилтыг сайжруулснаар уушгинд янз бүрийн байдлаар хуримтлагдсан цэр зэргийг гадагшлуулах, хүчил төрөгчийн эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй. Амьсгалын замын өвчин, ургамлын болон тоосны харшил, астма буюу гуурсан хоолойн багтраанд хэрэглэх зориулалттай. Анх мал эмнэлэгт хэрэглэж байсан. Одоо хүн эмнэлэгт нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэх гээд явж байна. Тийм болохоор энэ түүхий эд Монголоос гаралтай гэдэг нь баталгаажсан. Цаашид гадаадад экспортлох ч боломж бий болоод байна.

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мал эмнэлэг, үржлийн газраас энэ мэт шинэ технологиудыг хэр их дэмждэг вэ?

-Мал эмнэлэг үржлийн газарт энэ бүх боломжоо би ноднин ч, энэ жил ч танилцуулсан. Дорвитой арга хэмжээ авагдаагүй байна. Ер нь бол хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээний байгууллагууд салбарын яамандаа харьяалалгүй байна. Тэгэхээр эрдэм шинжилгээний байгууллагуудаас гарч байгаа онолын үр дүн ч бай, аргачлал, заавар, зөвлөгөө, стандарт ч бай, бэлэн бүтээгдэхүүн ч бай ерөөсөө хөдөө аж ахуйн салбартаа очиж наалдахгүй, нэвтрэхгүй байгаа юм. Шинжлэх ухаан, инновацийн асуудлыг нэг бодлогоор хэрэгжүүлвэл эргэх холбоотой, өндөр бүтээмжтэй ажиллах боломж бүрдэнэ. Ганцхан минийх биш, бүхий л судлаачдын сайн, сайн бүтээлүүд, бүтээгдэхүүнүүд аль ч салбарт нэвтрэх механизм одоогоор бараг байхгүй байна. Харин шинэ засгийн газрын явуулж байгаа бодлого инноваци руу чиглэж, “хонгилын үзүүрт гэрэл харагдах” нөхцөл бүрдэх эхлэл бий болоод байна.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Өнөөдөр Улаанбаатарт 26 хэм дулаан, үүлшинэ

Өнөөдөр Улаанбаатарт 26 хэм дулаан, үүлшинэ зурган илэрцүүд

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Энэ сарын 24-26 ны өдрүүдэд төвийн аймгуудын ихэнх, баруун, зүүн болон говийн аймгуудын зарим газраар, энэ сарын 27-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАРТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

​Нарийхан бэлхүүстэй болох найман арга

Нарийхан бэлхүүстэй болох найман арга зурган илэрцүүд

Өглөө бүрийг лемонтой шүүсээр эхлүүл. Энэ бол тарган бэлхүүсний эсрэг хамгийн сайн тэмцэгч. Ингэхдээ халуун усанд лемоны шүүсийг шахаад дээрээс нь бага зэрэг давс нэмж ууна. Өглөө бүр үүнийг тогтмол хэрэгжүүлээд үзэрэй. Үр дүн нь тун удахгүй мэдрэгдэх болно.

2. Цагаан будаанаас татгалз! Чиний хоолны орцонд цагаан будаа, гурилан бүтээгдэхүүн орохыг би зөвшөөрөхгүй. Харин улаан буудай, хөц будаа, овъёос зэрэг холистерин багатай бүтээгдэхүүн багтах ёстойг тогтоогоод аваарай.

3. Сахарлаг төрлийн ундаа, чихэр, шоколаднаас татгалз. Мөн тос ихтэй хоол хүнсийг бүү хэрэглэ. Эдгээр нь хэвлий болон гуяны целльюлитыг нэмдэг сөрөг нөлөөтэй.

4. Их хэмжээгээр ус уу! Өдөр бүр уу! Ус ууснаар гэдэс ходоод тань цэвэрлэгдэж, бодисын солилцоо тань нэмэгдэнэ. Ингэснээр бие организм тань эрчимжиж, идэвхитэй нэгдэлүүд өөхийг биеэсээ хөөн гаргах болно.
5. Өглөө бүр түүхий сармис ид. Дараа нь нэг аяга лемонтой ус уу! Энэ эмчилгээ нь таны турах процесийг идэвхижүүлэх хамгийн шилдэг аргуудын нэг юм шүү! Өглөө бүрийн лемонтой усныхаа өмнө 2 хумс сармис идэж байхаа бүү мартаарай!

6. Ногоо орлуулагч болон бусад хоол орлуулагчаас татгалзаарай. Ялангуяа цагаан хоолтон биш л бол тийм төрлийн хоол идээд хэрэггүй ээ. Цэвэр эко хүнс хэрэглэж бай бүсгүй минь!
7. Орой бүр, өглөө бүр цэвэр жимс идэж, шүүс ууж байгаарай. Мөн төрөл бүрийн хүнсний ногоог байнга хэрэглэ. Энэ таны дотоод гэдсийг цэвэрлээд зогсохгүй, авах ёстой амин дэм, минерал, эрдэс бодисыг нөхөж өгөх ачтай юм.

8. Шанцай, цагаан гаа, хар чинжүү зэрэг халуун ногоотой хоолыг хүнсэндээ хэрэглээрэй. Эдгээр нь хүний эрүүл мэндэд онцгой ашиг тустай. Учир нь өөхийг дотроос нь шатааж идэвхигүй нян бактерийг устгадаг байна. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг багасгаж, инсулинийг тэнцвэржүүлдэг байна. Мэдээж халуун ногоог хэт их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлөхийг манай бүсгүйчүүд мэдэж байгаа биз ээ.
Хамгийн сүүлд нь зөвлөхөд идсэн хоол хүнсээ байнга шингээж байгаарай бүсгүйчүүдээ, үгүй бол өөх болон үлдэнэ шүү…
Үргэлж дасгал хөдөлгөөнийг эрхэмлэ. Хамгийн гол нь бууж өгч болохгүй. Аль болох сэтгэлээр өөдрөг байхыг хичээж, турах хүсэл эрмэлзлээсээ хэзээ ч бүү шантраарай!

Categories
гадаад мэдээ

​ Хятадад авлигын хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнуудыг шалгаж байна

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас өндөр албан тушаалын таван хүнийг шалгах шийдвэр гаргажээ.

  • Фу жян мужийн ХКН-ын хорооны орлогч дарга асан,
  • Орон нутгийн Ардын засгийн газрын тэргүүн Су Шулин,
  • Хэбэй мужийн Ардын төлөөлөгчдийн хурлын орлогч дарга, намын үүрийн нарийн бичгийн дарга асан Ян Чуньюн,
  • Хятадын үндэсний даатгалын корпорацийн Ерөнхий захирал Ван Инчэн, Анхуй мужийн орлогч дарга асан Жоу Чуню,
  • Хятадын химийн үйлдвэрлэлийн корпорацийн намын үүрийн гишүүн асан, тус корпорацийн Ерөнхий захирал Цай Си зэрэг албан тушаалтнуудад авлигын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Categories
мэдээ спорт

​Төвийн бүсийн “Хангарьд” хурдан морины уралдаан болно

Нийслэлийн Морин Спорт Уяачдын холбооноос төвийн бүсийн “Хангарьд” хурдан морины уралдаан, баяр наадмыг энэ сарын 28-30-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. Уралдаанд зургаан насны морьд мөн эрлийз гурван насны морьд уралдах аж. Тодруулбал, энэ сарын 28-нд Азарга, соёолон, шүдлэн, энэ сарын 29-нд Их нас, даага, хязаалан, энэ сарын 30-нд Эрлийз дээд, дунд бага насны морьдын уралдаан тус тус болох гэнэ. Мөн “Хангарьд” уралдааны үеэр хүчит 256 бөхийн барилдаан, сурын харваа болохын зэрэгцээ урлаг соёлын арга хэмжээ явагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

​Газар тариалангийн олон бүсэд хөрсний чийгшил хангалтгүй байна гэв

Газар тариалангийн зурган илэрцүүд

Энэ сарын 18-ны байдлаар Хөрсний гүн дэх чийгшлийн нөөц 0-20, 0-50 см байна. Буудай тариалсан Сэлэнгийн Баянгол, Орхонтуул, Дорнодын Халхгол, Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Төвийн Эрдэнэсант, Угтаал, Дархан-Уулын VI бригад, Цайдам, Хэнтийн Өмнөдэлгэрт хангалтгүй, Дархан-Уулын Алтангадаст дунд зэрэг. Харин Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Орхон, Булганы Сэлэнгэд хангалттай гэсэн дүгнэлтийг Цаг уур орчны шинжилгээний газраас гаргажээ.

Уринштай талбайн хувьд Өвөрхангайн Хархоринд дунд зэрэг, Хөвсгөлийн Тариаланд хагалттай чийгтэй байгаа ч Гуурстай талбайн хувьд Дархан-Уулын Цайдамд дунд зэрэг байгаа гэнэ.

Төмс тариалсан талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Сэлэнгийн Баянгол, Дорнодын Баян-Уул, Чойбалсан, Төвийн Жаргалант, Угтаалд хангалтгүй, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Мандал, Төвийн Баянчандмань, Борнуурт дунд зэрэг, Булганы Булган, Дархан-Уулын зургаадугаар бригад, Хэнтийн Өндөрхаан, Сүхбаатарын Баруун-Уртад хөрсний чийгшлийн нөөц хангалттай хэмжээнд байна гэв.

Categories
мэдээ нийгэм

​Энэ онд 30 бага сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулна гэв

сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулна гэв зурган илэрцүүд

Улаанбаатар хотод улс, нийслэл, гадаадын хөтөлбөр, концессийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэгт сургууль, цэцэрлэг барьж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 20, 21-нд нийт 53 байршилд барьж буй барилгын ажилтай танилцжээ. Барилгын ажлын явц 5-85 хувьтай байгаа гэнэ. Зарим газарт дэд бүтэц болон газрын асуудлууд гарсан аж.

Нийслэлд 72 бага сургууль, цэцэрлэгийн барилга баригдахаас 2017 онд 30-ыг нь ашиглалтад оруулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг ирэх есдүгээр сард болно

Үндсэн хуульд зурган илэрцүүд

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлгийг есдүгээр сард зохион байгуулна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай” албан тоотыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт илгээжээ. Уг албан тоотоор:

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх иргэдийн саналыг сум, дүүрэг, хорооны Иргэний танхим, тусгай бэлтгэсэн өрөөнд байнга хүлээн авах, цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлж ажиллахад анхаарах,

-Хэлэлцүүлгийг аймаг суманд зохион байгуулах ажлыг аймаг, сум, дүүргийн шат шатны ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, аймгийн ЗДТГ-ын дарга нар хариуцан зохион байгуулах,

-Бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар Улсын Их Хурлын байнгын хороодоос орон нутагт ажиллах албан хаагч нарыг унаагаар хангах, сургалт хэлэлцүүлэг хийх танхим, байр, тоног төхөөрөмжийг бэлтгэх, хэлэлцүүлгийг дэгийн дагуу зохион байгуулах,

-Аймгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгийн дүнг нэгтгэж, УИХ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх Ажлын хэсэгт есдүгээр сард багтаан ирүүлэх зэрэг үүрэг даалгавар өгсөн хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.