Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жемборийг 2017 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд уг арга хэмжээнд 400 гаруй орны 6000 орчим хүүхдүүд майханд байрлан уг арга хэмжээнд оролцоно.
Жемборид оролцогчдод эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсэг хуралдаж, дараах асуудлуудыг шийдвэрлэв. Үүнд:
- Эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөө боловсруулах;
- Жемборийн арга хэмжээнд оролцогчдод эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх мэргэшсэн баг ажиллуулах;
- Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах, нөөцийг бүрдүүлэх, Жемборийн оролцогч хүүхэд, багш нар хэвтэж эмчлүүлэх шаардлага гарсан тохиолдолд бэлэн байх 3-5 орны нөөцтэй байх, үйлчлэх эмчийг томилох
- “Найрамдал” цогцолборт байрлан ажиллах эмч нарын хуваарь гаргаж, батлуулах;
Хачигт халдвар, хоолны хордлого, гэмтэл бэртэл, могойд хатгуулах, наршилтаас сэргийлэх талаар гарын авлага, мэдээлэл боловсруулж оролцогчдод мэдээлэл, сурталчилгаа зохион байгуулах чиглэлээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон бусад эмнэлгийн байгууллагуудад үүрэг өгөв.