Categories
мэдээ нийгэм

​Герман дахь монголчууд сэтгэлийн хандиваа илгээжээ

Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын сэтгэлийн хандивыг “Монгол-Германы эдийн засгийн клуб”-ын дэд тэргүүн Н.Болд, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Болдгэрэл, Д.Эрдэмбаяр, н.Бэхбат нар ОБЕГ-ын удирдлагуудад гардуулан өглөө.

Хандивын аяныг тус клубынхэн санаачлан зохион байгуулсан бөгөөд ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа 100 гаруй төрийн бус байгууллага, иргэдээс 9.404.640 төгрөгийн хандив цугларсан байна.

Уулзалтын үеэр тус клубынхэн ОБЕГ-ын удирдлагуудтай санал солилцож, цаашид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай олон зүйл дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Мөн өнөөдөр “Хос Аз ХХК”-аас 5,000,000 сая төгрөгийн хөдөлмөр хамгааллын гутлыг ОБЕГ-т хүлээлгэн өгсөн бол “Монхорус Интернэйшл ХХК”-аас ажилчдынхаа нэг өдрийн цалингийн үнийн дүнтэй тэнцэх үлээгч аппарат, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцсыг бэлэглэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​ Хөрөнгийн бирж 22 тэрбум 541 сая төгрөгийн арилжаа хийжээ

Холбоотой Зураг2017 оны 7 дугаар сарын 24-ны
өдөр “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат
компанийн 77,869 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат
компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш
буурсан бол 8 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс “Авто импекс” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу
4.35%-иар өссөн бол “Бөөний худалдаа” компанийн ханш хамгийн өндөр
буюу 14.89% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт
цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 49 ширхэг үнэт
цаас 4,642,750 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын
арилжаагаар 26,987 ширхэг үнэт цаас 2,557,018,250 төгрөгөөр
арилжаалагдсан байна. Энэ өдөр
“MSE ALL” индекс 881.68 нэгж болж 1.67%-иар буурсан байна.

Categories
мэдээ нийгэм

​Төвийн бүсийн хурдыг цуцлуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхээр болжээ

Холбоотой ЗурагНийслэлийн онцгой комисс өнөөдөр яаралтай хуралдаж мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан голомтод хорио цээр тогтоож, тархалтыг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хурлын үеэр ирэх наймдугаар сарын эхээр хийхээр төлөвлөөд байсан “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг цуцалсан юм.

Түүнчлэн Төв аймаг болоод Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлд зохиогдох байсан “Төвийн бүсийн хурд” наадмыг цуцлуулах саналыг Засгийн газарт хүргүүлэхээр болов.

Хотын дарга онцгой комиссын хурлын төгсгөлд Төвийн бүсийн наадмыг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй болсон талаар Засгийн газарт албан тоот явуулахыг нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгаланд үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

​Малдаа эрүүл мэндийн бичиг аваагүй бол отрын бүсэд оруулахгүй

Холбоотой Зураг

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл, малын сүргийн отор нүүдлийн талаар Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.

Аймгуудаас авсан мэдээгээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байна. Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 177,5 мянган малчин өрхөд 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2018 оны өвөл8 хаврын бэлчээрийн даацын судалгаа 08 дугаар сарын 20-нд гаргана.

Өөр аймгийн нутагт өвөлжих магадлалтай 2921 өрхийн 1,1 сая, бусад сумдын нутагт өвөлжих магадлалтай 9225 өрхийн 3,6 сая, сум дундын отрын бүс нутагт 490 өрхийн 369 мянган, аймаг дундын отрын бүс нутагт 1151 өрхийн 843.0 мянга, хилийн зурвас газарт 3104 өрхийн 1.2 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4502 өрхийн 2.1 сая, нийт 21399 өрхийн 9.2 сая мал отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Малчдын түвшинд 1.2 сая тн өвс, 36.0 мянган тн сүрэл, 23.0 мянган тн ногоон тэжээл, 48.9 мянган тн үйлдвэрийн тэжээл, 71.0 мянган тн гар тэжээл, 9.0 мянган тн дарш, 141.9 мянган тн давс, хужир бэлтгэх юм .

Мал эмнэлэг, үржлийн бодлогын газрын дарга П.Ганхуяг “Монгол Улсын хэмжээнд 2016 оны эхнээс 2017 оны зургадугаар сар хүртэл малын гоц халдварт шүлхий, мялзан өвчин гарсан. Зуншлага сайн байгаа Хэнтий, Дорнод аймгийн ихэнх суманд малын гоц халдварт өвчин гарсан учир мах экспортлох боломжгүй. Манай улсын 13 аймгийн 164 суманд гоц халдварт өвчин гараагүй. Эрүүл бүс нутгаасаа мах экспортлох ёстой ч зуншлага тааруухан байна.

Гэхдээ Цаг уурын мэдээгээр ирэх долоо хоногт ихэнх нутгаар хур бороо орохоор байна. Наймдугаар сарын эхэн хүртэл бороо орвол тэр тундаа говийн аймгуудад ургамлын гарц сайжирна. Энэ жил 9.2 сая толгой мал оторлоно гэж байгаа нь урьд өмнө байгаагүй том тоо. Отор нүүдэл хийх малчид малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл гэсэн бичиг авсан бол отрын бүсэд малыг нь оруулна. Энэ талаар яамнаас бүх, аймаг сумын удирдлагуудад албан даалгавар хүргүүлж ажиллаж байна” гэв.

Мөн тэрээр өнгөрсөн зургадугаар сард Дорнодын Хөлөнбуйраас Завхан аймаг руу шүлхийтэй мал шилжүүлснээр малын гоц халдварт өвчин гарсан. Өвчтэй мал шилжүүлсэн хувь хүний буруу учир гарсан хохирол болох найман сая гаруй төгрөгийг тухайн хүнээр төлүүлсэн. Иймд малчин хүн бүр малын эрүүл мэндийн дэвтэртэй байх ёстой. Малаа эрүүлжүүлээгүйгээс гоц халдварт өвчин гарсан бол гарсан бүх хохирлыг тухайн хуулийн этгээд хариуцах заалт бий.

Вакцин хийлгээгүйгээс устгалд оруулсан малд Засгийн газраас нөхөн төлбөр олгохгүй.Зуншлага тааруу байгаатай холбоотой Төв, Сэлэнгэ аймгаас 40-50 мянган толгой мал Дорнод аймагт оторлож байна. Замбараагүй отор нүүдэл малын гоц халдварт өвчин гарах нөхцөлийг нэмэгдүүлж байгаа талаар П.Ганхуяг дарга мэдээлээд, малчдыг малаа эрүүлжүүлж, эрүүл мэндийн бичигтэй малыг отроор явуулахыг онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчдийг оффшор бүсээс 49 хоногийн хугацаанд мөнгөө оруулж ирэхийг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар өнөөдөр уриалга гаргалаа.

Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн.

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм.

Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна.

Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Юнын хотын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр БНСУ-ын Юнын хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Жүн Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр хотын хооронд урлаг соёл, аялал жуулчлал болоод эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцлаа.

“Хоёр хотын ИТХ хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үүнийхээ хүрээнд хотын дарга нарыг холбож хамтын ажиллагааг явуулах нь зүйтэй. Хоёр хотын дарга нар харилцан туршлага солилцож, хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн Улаанбаатар хотод танай хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах талаар санамж бичигт тусган хэрэгжүүлэх болно” хэмээн НИТХ-ын дарга Ц.Сандуй хэллээ.

Юнын хотын ИТХ-ын дарга Ким Жүн Шиг “Манай хот хурдацтай хөгжиж буй хот. Хоёр хотын хооронд урлаг, соёлын хамтын ажиллагаагаар эхэлж, цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Миний бие ИТХ-ын даргын хувьд хоёр хотын хамтын ажиллагааг бүх хүч бололцоогоо дайчлан, дэмжин ажиллах болно” хэмээлээ гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Яргайтын замыг энэ сарын 27-нд нээнэ

Яргайтын замыг энэ сарын 27-нд нээнэ зурган илэрцүүд

Чингэлтэй дүүргийн 19
дүгээр хороо, Яргайтын богины 1,6 км авто замыг засаж байна. Энэ сарын 18-ны
өдрийн 23:00 цагаас дээрх замыг хаасан. Энэ сарын 27-ны өдрийн 07:00 цаг хүртэл
1,2 км-т замын хөдөлгөөнийг хааж засвар хучилтын
гүйцэтгэхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

​Үндэсний бөхийн эрэмбийг шинэчлэн гаргажээ

Монголын үндэсний бөхийн холбооноос 50-аас доош настай улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчлэн гаргалаа. Энэхүү эрэмбэ нь ирэх жилийн улсын баяр наадам хүртэл мөрдөгдөнө.

Улсын аварга цолтнуудын эрэмбийг Дархан аварга Г.Өсөхбаяр манлайлсан бол Дархан аварга А.Сүхбат удаалсан байна. Харин улсын арслан цолтнуудын эгнээг П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Д.Ганхуяг нар тэргүүлжээ. Улсын гарьд цолтнуудыг Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Н.Ганбаатар, М.Баяржавхлан нар тэргүүлж, улсын заан цолтнуудаас Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Д.Бумбаяр нар илүүрхээд байна.

Улсын харцага цолтой 28 бөхөөс Л.Пүрэвжав, Г.Элбэг, Г.Ганхуяг, Ш.Уламбаяр, А.Цацавшир нар эхний тавд бичигдсэн бол улсын начин цолтой 120 бөхөөс Э.Энхбат, Ш.Батхуяг, М.Жамъянпүрэв, Ц.Сумъяабэйс, Н.Бүрэнбаатар, И.Ёндонсамбуу, Р.Ганхуяг, Ц.Лхагвасүрэн, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр нар тэргүүн эгнээнд бичигджээ.

Шинэчилсэн эрэмбийг ЭНД ДАРЖ бүрэн эхээр нь үзнэ үү.

Categories
мэдээ спорт

​Сэлэнгэ аймагт мотоциклийн бартаат замын УАШТ боллоо

Энэ сарын 22-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан Сүхбаатар сумын Салхитын аманд мотоциклийн бартаат замын улсын аварга шалгаруулах уралдааныг зохион явуулжээ. Уг тэмцээнийг Монголын автомашин мотоциклийн спортын холбоо, Улаанбаатар хот дахь Сүхбаатар сумын нутгийн зөвлөл, Сүхбаатар сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан байна.

Монгол Улсад мотоциклийн бартаат замын уралдааныг анхлан зохион байгуулсан түүхийг Сэлэнгэ нутгийн спортын мастер н.Дугарсүрэн, И.Бямбаа, Г.Баасанжав, н.Наваан тэргүүтэй тамирчид анх тавьж, энэ зам дээр уралдсан түүхтэй аж. Мото спортын гавьяат тамирчин н.Баасанжав, Г.Эрдэнэбилэг, ОУХМ Б.Гантулга, Э.Халиунболд тэргүүтэй домогт тамирчдыг төрүүлсэн энэ хотынхон энэхүү уралдааны үеэр дэмжигч клуб байгуулан тамирчдаа дэмжин ажиллахаар нэгдэцгээсэн байна. Ингэхийн тулд тамирчид Сүхбаатар сумын найман багийн нэр дээр уралдахаар сугалаагаа сугалж, тангараг өргөн уралдаандаа оролцсон юм.

Энэхүү тэмцээнд нийт 50-иад тамирчин оролцож, дөрөвдүгээр шат мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн хоёр төрлөөр тус бүр хоёр гараатай явагдаж дүнгээ гаргасан байна. Тэмцээний нийт дүнгээр мэргэжлийн төрөлд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул ОУХМ Э.Халиунболд түрүүлж, спортын мастер Б.Батмөнх удаалж мөнгөн медаль хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

​Монголын мал сүрэг 80 саяд хүрчээ

лсын хэмжээнд өнгөрсөн жил 61.5 сая мал тоологдож 600 мянга гаруй мал хорогдсон гэх албан тоо гарсан билээ. Харин энэ жил 21.9 сая төл хүлээн авснаар нийт мал сүргийн тоо 80 сая хол давсан байна. Тодруулбал, улсын хэмжээнд энэ онд 66 сая мал өвөлжих төлөвтэй байгааг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлжээ.

Салбарын яамнаас өгч буй мэдээллээс харахад Монгол Улс жилдээ 10 гаруй сая толгой малыг дотоодынхоо хүнсний хэрэгцээнд ашигладаг гэж байна. Мөн өнөө жил зуншлага тааруу гандуу байгаа тул дотоодын махны хэрэгцээнд зориулж 14 сая мал бэлтгэх урьдчилсан төлөвлөгөө гаргажээ.