Categories
мэдээ нийгэм

​Г.Баасан: М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт эрүү үүсгэж, баривчилж шалгахыг шаардаж байна

Өмгөөлөгч Г.Баасан “М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хууль үйлчилдэггүй” сэдвээр хэвлэлийн бага хурал хийж байна.


Г.Баасан “МАН хууль хяналтын байгууллагыг гартаа атгачихсан байна. Би Доржзодов гэдэг хүнийг аль нэг улс төрийн намын гишүүнчлэлтэй эсэхийг тодруулж байна.

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн шинжээч 90 минутын бичлэгт үнэлэлтээ өгсөн.Мөн Прокурорын байгууллагад 90 минутын бичлэгийг шалгаж өгөөч гэж хүсэлтээ өгсөн байгаа.

Зургаадугаар сарын 14-ний шөнө Ц.Оюунгэрэлийн гэрийг бүсэлж амар тайван байдлыг алдагдуулсан. Цагдаагийн байгууллага яагаад тэр айл руу халдсанаа МАН-ын хүсэлтийн дагуу гэж тайлбарласан. Сэтгэцийн шинжилгээний хариу зургаадугаар сарын 8-нд гарсан.

Одоо хүртэл бидний гар дээр ирээгүй. Монгол Улсын хуулийн байгууллагын толгой ялзарсан байна.

Монгол Улсын ерөнхийлөгчид хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг шинэчлээч гэсэн хүсэлт гаргаж байгаа юм.

90 минутын бичлэгийг шинжилгээний байгууллагаар тогтоолгохыг хүсч байна.М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт эрүү үүсгэж, баривчилж шалгахыг шаардаж байна.

Төрийн томчууд гэмт хэрэг хийчихээд хэргээ яаж дардагийг би биеэрэээ үзсэн хүн учраас зургаадугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Доржзодовыг өмгөөлөхөөр болсон. Доржзодов аюулгүй байдлынхаа үүднээс Ц.Оюунгэрэлийн гэрт амьдарч байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Шар-Ус багийн “Хоёрын гарам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Орхон голын усанд Орхон аймгийн харъяат Ч /17 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагыг 07.23-ны өдрийн 18:57 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, ар гэрийн 7 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй юм байна.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг мэдэгдэв

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан сонгуулийн зардлын тайлангийн асуудлаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Монгол Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян нарт тус тус хандаж албан тоот илгээв.

Түүгээр Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам… нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “…

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд энэ хугацаа нь нэр дэвшигчийн хувьд 7 дугаар сарын 26-ны өдрөөр, намын хувьд 8 дугаар сарын 10-ны өдрөөр тус тус дуусах тул дээрх хуулийн хугацаанд нам, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэхийг мэдэгджээ.

Мөн албан тоотоор, дээрх хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт ”Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлэгүй бол тухайн нам,…, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэж заасныг анхааралдаа авч, ажлаа зохион байгуулахыг хүссэн байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлүүдийг буулгалаа

Нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа хатган өргөтгөл барьж, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн зөрчлүүд гарсан даруйд нийслэл, дүүргийн Газрын алба хамтран цаг алдалгүй зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг чөлөөллөө.

Тухайлбал, Баянгол дvvрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К106 дугаар байрны зөвшөөрөлгvй барьж байсан өргөтгөлийн барилгыг зогсоож, албадан буулгав. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын урд байрлах “Victory center”-ийн нэг давхрыг зөвшөөрөлгүйгээр сунгахаар хашаа татаж, газрыг ухсан байсныг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв. Мөн Сүхбаатар дүүргийн 8 хороо, 846 дугаар байрны зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байсныг буулгалаа.

Энэ мэтчилэн зөвхөн нэг байгууллага, айл өрх хашаагаа зөвшөөрөлгүй сунгаснаас болж хэдэн мянган хүний эрх ашгийг ноцтой зөрчдөг зөрчлүүдийг цаг алдалгүй арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил үргэлжилсээр байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Булганд их хэмжээний мөндөр орж, иргэдэд хохирол учруулав

Image may contain: sky, mountain, outdoor, nature and waterЦаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр өнөө, маргаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа. Өчигдөр л гэхэд Хөвсгөл болон Булган аймгийн зарим нутгаар их хэмжээний мөндөр орж зам эвдэрсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас Булган аймаг явах замд мөндөр орсны улмаас шавар, мод зэрэг зүйлс зам руу урсан орж осол гарах нөхцөл бүрджээ. Тиймээс тухайн орон нутгийн замаар зорих иргэдийг анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

​Шүлхий өвчний голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо

Шүлхий өвчний голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоолоо зурган илэрцүүд

Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар хурал өчигдөр боллоо. Хурлаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний хэв шинж, нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. СХД-ийн 22 дугаар хорооны Шижирийн ам гэдэг газар иргэн н.Серкболын 17 үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин батлагдсан тул өвчин гарсан голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоон ажиллахаар шийдвэрлэлээ.

Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд холбогдох газрын удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.

  • Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярт мал, амьтны гоц халдварт өвчин гарсан голомтод өдөр тутам хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх албадын хоорондын харилцан уялдааг ханган ажиллах, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах болон голомтод үүрэг гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүний аюулгүй ажил, хөдөлмөр хамгааллыг чанд сахин ажиллахыг,
  • Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд голомтын бүсэд ажиллаж байгаа хяналтын цэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл байдлаар хангаж, дэмжлэг үзүүлж, тусгай зориулалтын хамгаалах хувцас, хэрэгслээр хангах, өвчин гарсан голомтын бүсэд нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг,
  • Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболдод голомтын болон хорио цээрийн бүсэд ажиллах алба хаагчдыг томилгоожуулах, голомтын бүсэд мал амьтан оруулж, гаргахгүй байх, шүлхий өвчин анх гарсан шалтгаан, нөхцөлийг холбогдох байгуулагатай хамтран олж холбогдох эзэнд нь хуулийн хариуцлага хүлээлгэж ажиллахыг,
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуунд Голомтын болон хорио цээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, өвчилсөн мал, амьтныг устгах болон ариутгах үйл ажиллагааны стандартыг мөрдүүлж дүгнэлт гаргах, мал, амьтныг дархлаажуулах вакциныг тээвэрлэх, баталгаат хугацаа болон хадгалалтын горим, вакцинжуулалтын үйл ажиллагаа, ариутгал халдаргүйжүүлэлт хийх байршил, тунгийн хэмжээ найрлагад хяналт тавьж дүгнэлт гаргах үүргийг тус тус үүрэг болголоо
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 24 хэм дулаан, үүлшинэ

Улаанбаатарт 24 хэм дулаан байна зурган илэрцүүд

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говиор 31-36 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ өдөр болох үйл явдал

үйл явдал зурган илэрцүүдЧингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд

10.00 цагт “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпын XXIII наадам”-д амжилттай оролцсон баг тамирчдийн эхний хэсэг маргааш өглөө 10:05 Туркийн онгоцоор эх орондоо газардана. Туркийн Самсун хотноо болсон энэ удаагийн XXIII Диплимпийн наадмаас манай улс 2 мөнгө, 4 хүрэл медаль авлаа.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт С.Баярыг эргүүлэн татах асуудлаар 7-р сарын 1-ний хохирогчдийн ар гэрийнхний төлөөлөл мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

12.00 цагт “Цэцэрлэгийн онлайн бүртгэл”-ийн талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 9419-1111

Монголбанкны байранд

14.00 цагт Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал болно.

Туушин зочид буудалд

16.00 цагт: БНСУ-аас дөрвөн эмнэлгийн танилцуулга явуулах үйл ажиллагаа болно.

Categories
мэдээ нийгэм

“Хүрээ Цам-Даншиг Наадам” төв цэнгэлдэх хүрээлэнд болно

“Хүрээ Цам-Даншиг Наадам” төв цэнгэлдэх хүрээлэнд болно зурган илэрцүүд

“Хүрээ Цам-Даншиг Наадам”-ыг ирэх сарын 05-06-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэвч Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Даншиг наадмыг хийхгүй байх шийдвэрийг Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан юм.

Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай, Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд энэ жилийн хувьд тус наадмыг үзэх жуулчдын захиалга их байгаа аж..

Тиймээс наадмыг товлосон хугацаанд буюу ирэх сарын 05-06-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах шийдвэрийг гаргалаа гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​“Удаашралтай байгаа ипотекийн зээлийг эрчимжүүлэх эсэх нь банкуудаас шалтгаална гэв” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарын онцлох ярилцлага, нийтлэл сурвалжлагаас тоймлон хүргэе.

“Удаашралтай байгаа ипотекийн зээлийг эрчимжүүлэх эсэх нь банкуудаас шалтгаална гэв” хэмээх нийтлэл хэвлэгдэж. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн ярилцлага гарлаа. Тэрбээр “Урьдах Засгийн газрын алдааг засахын тулд татвар нэмэх шийдвэрт хүрсэн” хэмээн онцлон хэлжээ.

Мөн манай сонинд хүний алхааг эрчим хүч болгож, азотын ислийг сорж, агаар цэвэршүүлдэг Лондонын ухаалаг гудамжийн талаарх нийтлэл хэвлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

ӨДРИЙН СОНИН ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ