Нийслэлийн Онцгой комисс өчигдөр яаралтай хуралдаж Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэр гаргасан. Мөн Төвийн бүсийн хурдан морины уралдааныг нийслэлийн нутаг дэвсгэрт хийх боломжгүй гэж үзэн Засгийн газарт шийдвэрээ хүргүүлсэн юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулагдах байсан Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Багануур дүүрэгт зохион байгуулахаар байршлыг өөрчилж шийдвэрлэснээ нийслэлийн Онцгой комисст албан ёсоор ирүүлсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.