Categories
мэдээ нийгэм

​Нийслэлийн газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа

Холбоотой Зураг

Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилсан удирдамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч буюу Нийслэлийн Байнгын ажиллагаатай зөвлөлийн ажлын хэсгийн дарга П.Баярхүү болон Шадар Сайдын ажлын алба, НЗДТГ, ОБЕГ, ҮАБЗ-өөс бүрдсэн “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” энэ сарын 18-26-ны өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд өнөөдөр Архангай аймагт ажиллажээ.

Энэ үеэр Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзаж удирдамжаа танилцуулсан ба Архангай аймгийн БАЗ-ын дарга, ЗД-ын орлогч Б.Болормаа, БАЗ-ийн гишүүд ОБГ, МХГ, ГХБХБГ-ын дарга нарын бүрэлдэхүүн Нийслэлийн БАЗ-ын ажлын хэсэгт Архангай аймагт хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, туршлага судалжээ.

Мөн Нийслэлийн БАЗ-ын ажлын хэсэг Архангай аймгийн Онцгой байдлын газар, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан хамгаалах сургалт, дадлагын танхим, Аймгийн төвийн нийтийн орон сууц, олон нийтийн зориулалтын барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын урьдчилсан үзлэгтэй танилцсан байна.

Categories
мэдээ нийгэм

​Унаач хүүгийн биеийн байдал сайжирчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв зурган илэрцүүдЗавхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр 13 настай унаач хүү Л.Баасандорж мориноос унаж, тархины суурь ясны хугарал, няцрал оноштойгоор Түдэвтэй сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг ”Блью скай” компанийн онгоцоор тээвэрлэн энэ сарын 22-нд Улаанбаатар хотод ГССҮТ-д авчирсан.

Ирсэн өдрөө гавал тархины яаралтай мэс засалд орсон байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн биеийн байдал сайжирч, эмийн эрчимт эмчилгээ хийгдэж байгаа аж.

Categories
мэдээ спорт

​Өнөө жилийн Даншиг наадмаар улсын аварга, арслангууд цолонд хүрэх үү

Улсын баяр наадмаас дутахааргүй харгүй сайхан болдог “Хүрээ цам-Даншиг” наадам ирэх сарын 5-нд болно. Өнөө жилийн наадмаар хүчит 256 бөх зодоглон барилдана. Анхны Даншиг наадмаар бөхчүүдийг сугалаа татуулан барилдуулсан. Тэр жил Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва найм давж даншигийн арслан, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж, даншигийн заан цол хүртсэн билээ. Харин өнгөрсөн жилийн наадмаар даншигийн арслан Р.Пүрэвдагва хоёр дахь удаагаа түрүүлэн аварга цол хүртсэн бол аймгийн заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэж заан цол хүртсэн.

Харин өнөө жилийн Даншиг наадмын зүүн талын тэргүүн магнайд аварга Р.Пүрэвдагва, баруун талын тэргүүн магнайд заан Б.Гончигдамба нар магнайлан гарна. Энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөх улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Энхбат, өсөх идэр начин цолтойгоор барилдах бол улсын аварга, арслангууд цолгүй бөхөөр эрэмбэлэгдэн барилдана. Иймд даншиг наадмын бөхийн барилдаан үнэхээр сонирхолтой гал гарсан барилдаанууд болох нь тодорхой юм. Улсын баяр наадмын дараа хэсэг зуур амарсан бөхчүүд өдийд ид бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа гэнэ. Өнөө жилийн даншиг наадамд чухам хэн түрүүлэх, улсын аварга, арслангууд цолонд хүрч барилдах эсэх нь сонирхол төрүүлэм.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

​Хайгуулын зөвшөөрлийн бүртгэлийг өнөөдрөөс эхлэн цахимаар авч эхэллээ

Ашигт Малтмал Газрын Тосны Газраас зурган илэрцүүдАшигт Малтмал Газрын Тосны Газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол улс нь 2017 оны Баялгийн засаглалын индекст авч болох 100-аас хангалттай буюу 64 оноо авснаар үнэлгээнд хамрагдсан 89 орноос 15 дугаар байрт, Евроазийн бүс нутгийн 9 орноос тэргүүн байрт жагсжээ.

Түүнчлэн газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд 50 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Бэгзийн Явуухулан: Хар ус нуурын шагшуурга

Холбоотой Зураг

Хар ус нуурын шагшуурга

Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө
Нүдэнд торойх бараагvй
Нуурын ус цэнхэртэнэ
Нүцгэн уулс чимээгүй
Өнгөн дээр нь сүүдэртэнэ
Хээлэн үлээх салхи нь
Нимгэн мандлыг нь бидэрлэнэ
Зөөлөн исгэрэх шагшуурга
Хөнгөн уйтгар төрүүлнэ

Намрын сэрүүн унахлаар
Нуурууд ийм л байдаг уу
Хотон шувуудаа нүүчихлээр
Хатан хар ус уйдаа юу

Categories
мэдээ улс-төр

Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татах зарлигийг хүчингүй болголоо

Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болголоо гэж Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” тухай заалтыг баримтлаагүй нь хуульд нийцээгүй тул энэхүү зарлигийг хүчингүй болгосон байна. Уг зарлигийг хүчингүй болгосноор Зэнээмядарын Батбаяр нь Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.

Categories
мэдээ нийгэм

Швейцарийн Монтре ууланд дахь монгол гэр бүхий буудал

Image may contain: sky, mountain, outdoor and nature

Монгол гэрийг гадаадын олон улсад төрөл бүрийн зориулалтаар ашиглаж ирсэн. Үүний нэг нь Швейцарийн Монтре ууланд дахь монгол гэрүүд юм. Энэхүү уулын 2000 метрийн өндөрт долоон монгол гэр бүхий зочид буудал байрладаг аж. Үүнийг жуулчид маш ихээр сонирхдог гэнэ. Монтре уулан дахь монгол гэрүүдийг Швейцарийн маш баян хүн эзэмшдэг ажээ.

Image may contain: sky, cloud, nature and outdoor

1.jpg

Categories
мэдээ нийгэм

Хүр эрвээхэйн нүүдэл ихэсчээ

Хүр эрвээхэйний нүүдэл ихэсчээ зурган илэрцүүд

Жил бүрийн зуны адаг сараар нийслэлийн иргэдийн тав тухыг алдагдуулах ялаа, шумуул, төрөл бүрийн эрвээхэйн нүүдэл ихэсчээ. Үүнээс хүр эрвээхэйн нүүдэл хамгийн их байгааг иргэд ярьж байна.

Хүр эрвээхэйн нислэг биологийн мөчлөгөөр дөнгөж эхэлж байгаа бөгөөд есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ гэж Ойн судалгаа, хөгжлийн төвийн Ой хамгаалал үржүүлэг нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Ганзориг хэллээ. Нислэгийн оргил үе нь наймдугаар сарын дунд 10 хоног байх гэнэ. Тэрнээс хойш энэ эрвээхэй байгалийн аясаараа өндгөө гаргаад нисэх нь бага болж, улмаар огт үзэгдэхээ больдог байна. Энэ хугацаанд модонд хөнөөл учруулахгүй, харин хүнд амьсгалын замын харшил үзүүлэх магадлалтай гэлээ. Учир нь эрвээхэй өөрөө тоостой, пургисан юм гаргадаг байна. Бусад талаараа хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл байхгүй хэмээн мэргэжлийн амьтан судлаач хэллээ.

Categories
гадаад мэдээ

​Хятадын тэрбумтан НҮБ-ын төлөөлөгч нарт авлигал өгөхийг завджээ

Хятадын тэрбумтан эр НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч нарт авлига өгч, улмаар Хятадад “Азийн Женев” бий болгох санаатай байжээ. Энэ тухай AP агентлаг мэдээллээ.

Нью-Йорк мужийн дэд прокурор Янис Экенберг өчигдөр болсон шүүх хурлын мэтгэлцээний үеэр “69 настай Нг Лап Сен нь Нью-Йорк дахь НҮБ-ын төв байртай өрсөлдөхүйц хэмжээний байрыг Макаод барих хүсэлтэй байсан” гэж хэлжээ.

Түүний хэлснээр тэрбумтан Нг Лап Сен 2010-2015 оны хооронд НҮБ дахь байнгын төлөөлөгч хоёр эрхэмд сая саяар хэмжигдэх их хэмжээний авлига өгсөн гэнэ. Тэрбээр албанаас нь түдгэлзүүлсэн НҮБ дахь Доминиканы байнгын төлөөлөгчөөс хоёр долоо хоногийн хугацаанд хэд хэдэн мэдүүлэг авсны дүнд гэм буруутай гэж үзэх хангалттай баримт олсноо ч хэлсэн байна. Түүнчлэн тэдний хоорондоо харилцсан цахим шуудан, банкны дансны хуулгаас тодорхой харж болно гэсэн байна.

Харин Нг Лап Сен шүүх танхимд өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд дөрвөн түймэр асч байна

Улсын хэмжээнд дөрвөн түймэр асч байна зурган илэрцүүд

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар гарсан галыг өчигдөр 20:45 цагт бүрэн унтрааж Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгчээ.

Түймэр Хүдэр сумаас зүүн зүгт 20 км-т гарсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 19 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 94 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.

Одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв”, “Хуст”, “Тайлч”, “Ар матах-Уул” гэдэг газар гарсан түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна.