Categories
мэдээ соёл-урлаг

Бий биелгээчдийн улсын анхдугаар наадам эхэллээ

Бий биелгээчдийн улсын анхдугаар наадам Ховд аймагт Ард Аюушийн талбайд эхлэх гэж байна.

Уг наадмыг тус аймгийн Засаг даргын Тамгийн газар, Боловсрол,Соёл Шинжлэх ухаан, спортын яам, Боловсрол соёл урлагийн газар хамтран зохион байгуулж байгаа юм.

Бий биелгээний наадмын улсын уралдааныг хамтлаг болон гоцлол, сургуулийн өмнөх насны, зургаагаас 10, 11-14, 15-17 насны ангиллаар зохион байгуулж, “Шилдэг өвлөн уламжлагч”, ”Шилдэг өвлүүлэгч” номинацаар шалгаруулна.
Наадмын үеэр “Баруун монголын бий биелгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Наадмын эхний шатанд оролцогчид өөрийн угсаатны бий биелгээг үндэсний хөгимтэй бүжих юм байна. Хоёрдугаар шатанд оролцогчид торгууд,захчин, дөрвөд, урианхай, өөлд, мянгад, хошууд, тува, халх, казах зэрэг ястан үндэстний язгуур биелгээгээр оролцохоор болжээ.

Бий биелгээчдийн улсын анхдугаар наадам эхэллээ

Бий биелгээчдийн улсын анхдугаар наадам эхэллээ

Бий биелгээчдийн улсын анхдугаар наадам эхэллээ

Бий биелгээчдийн улсын анхдугаар наадам эхэллээ

Бий биелгээчдийн улсын анхдугаар наадам эхэллээ

Бий биелгээчдийн улсын анхдугаар наадам эхэллээ

Бий биелгээчдийн улсын анхдугаар наадам эхэллээ

Бий биелгээчдийн улсын анхдугаар наадам эхэллээ

Бий биелгээчдийн улсын анхдугаар наадам эхэллээ

Бий биелгээчдийн улсын анхдугаар наадам эхэллээ

Categories
мэдээ нийгэм

Их дээд сургуулийн элсэлт эхэллээ

Элсэлтийн Ерөнхий шалгалтын хариу оноо гарч, өнөөдрөөс их, дээд сургуулийн элсэлт эхэлж байна. Шалгалтын оноо гарснаар элсэгчид онлайнаар элсэх сургуульдаа бүртгүүлэх боломж бүрдэж буй юм.

МУИС-ийн бүртгэлийн хугацаа өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Тус сургуулийн бүртгэлийн хураамж 9000 төгрөг бөгөөд орон нутаг дахь салбарынх 1000 төгрөг аж. МУИС-д элсэхийг хүсэгчид http://www.burtgel.num.edu.mn хаягаар бүртгүүлэх юм.

Харин МУБИС-ийн хувьд бүртгэх хугацаа өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлийн хураамж 15000 төгрөг. Тус сургуульд элсэх сурагчид онлайнаар буюу http://burtgel.surgalt.mn/ хаягаар болон төв сургууль дээр биечлэн очиж бүртгүүлэх боломжтой.

Түүнчлэн нийслэлээс ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид өнөөдрийн 10.00 цагаас эхлэн http://www.elselt.edu.mn/ вэб хаягаар орж бүртгүүлж байна.

Мөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн бүртгэл долдугаар сарын 3-5-ыг хүртэл үргэлжлэх аж. Тус сургуулийн бүртгэлийн хураамж 8000 төгрөг бөгөөд http://www.burtgel.mnums.edu.mn/ хаягаар бүртгүүлэх аж. Харин аймаг орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум зохион байгуулж байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

Лионель Месси хуримаа хийжээ

Лионель Месси хуримаа хийжээ зурган илэрцүүд

Хөл бөмбөгийн өнөө цагийн од Лионель Месси найз бүсгүй Антонела Роккуззотой хуримаа хийлээ. “Зууны хурим” хэмээн нэрлэгдсэн тэдний гэрлэх ёслол түүний төрсөн нутаг Аргентины Росарио хотноо таван одтой зочид буудалд болжээ. Хосуудын хуримд хөл бөмбөгийн тоглогчид, алдартнууд, гэр бүл, найз нөхөд нийлсэн 260 гаруй зочид уригдсан бол төдий дайны цагдаа хамгаалалтад ажилласан байна. Мөн хуримыг сурвалжлахаар 150 орчим сэтгүүлч цуглажээ.


Categories
гадаад мэдээ

​Майкл Жексоны аав осолд оржээ

Америкийн алдарт дуучин Майкл Жексоны аав автомашины осолд оржээ. Түүний сууж явсан машин руу өөр машин мөргөсөн тухай мэдээллээ. Осол гарсан даруйд алдарт дуучны аавыг эмнэлэгт яаралтай хүргэж тусламж үзүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

​БНСУ-д хэлэлцээ хийх болзол тавив

Холбоотой Зураг

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Чэ Ин АНУ-д төрийн айлчлал хийж байхдаа ямар нөхцөлд БНАСАУ-тай хэлэлцээ хийх болзолоо олон нийтэд мэдэгдсэн байна.. БНСУ-ын төрийн тэргүүний хэлсэнээр жишээ нь БНСУ нь цөмийн болон баллистик пуужингийн туршилтаа зогсоож, АНУ-ын гурван иргэнийг сулласны дараа хэлэлцээрийн ширээний ард сууна гэв. Түүнээс гадна хэлэлцээ хэд хэдэн үе шаттайгаар явагдах ёстой онцлов.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн төрийн айлчлал өнгөрсөн баасан гаригт өндөрлөсөн билээ.

Categories
гадаад мэдээ

​Бизнесменүүдэд хандан хакеруудаас болгоомжлохыг анхааруулав

хакерууд зурган илэрцүүд

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Холбооны мөрдөх товчооноос Америкийн бизнесменүүдэд хандан хакеруудын халдаж магадгүй тул болгоомжтой байхыг анхааруулав. Энэхүү албан ёсны бус анхааруулга нь цөмийн, эрчим хүчний болон үйлдвэрлэлийн салбарт хандсан анхааруулга аж.

Сүүлийн үед интернэтээр дамжуулан банкны данс руу хууль бусаар нэвтрэх фишинг хэмээх арга нэлээд газар аваад байгаа. Хакерууд ийм аргаар компаниудын веб сайт руу халдаж магадгүй гэсэн мэдээллийг Холбооны мөрдөх товчоо авсан аж.

Categories
мэдээ нийгэм

Таван аймаг тог цахилгаанд холбогдлоо

Таван аймаг тог цахилгаанд холбогдлоо

Өнгөрсөн лхагва гарагт хүчтэй салхи, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур шон унаж Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгийн 125 сум цахилгаангүй болсон юм. Тэгвэл гэмтэл гарсан газар дээр ажиллаж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд хоёр өдрийн дотор шугамын гэмтлийг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холбож эхэлжээ.

Тордуулбал, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн100 гаруй инженер, техникийн ажилтан 48 цагийн турш тасралтгүй ажилласны үр дүнд өнөөдөр /2017.07.01/13.00 цагт аймгийн төв, сумдыг эрчим хүчээр хангаж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Дахин санал хураалтын саналын хуудсыг хүргүүлж эхэлжээ

саналын хуудас зурган илэрцүүд

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт энэ сарын 7-ны өдөр болохоор товлогдсон. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг санал авах байранд хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу эхлүүлсэн бөгөөд нэн түрүүнд гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хүргүүлжээ. Алслагдсан аймгуудын саналын хуудсыг хүргүүлэх ажлыг ч мөн хийжээ. Саналын хуудсанд хоёр нэр дэвшигчийн цээж зураг болон сонгох тэмдэглэгээ байна. СЕХ-ноос өнөөдөр баруун таван аймгийн саналын хуудсыг тухайн орон нутаг руу илгээсэн ба маргаашнаас эхлэн зүүн аймгуудын саналын хуудсыг хүргүүлэх юм байна. Саналын хуудсыг долдугаар сарын 3-ны дотор бүх аймаг, сумдын санал авах байранд тагнуулын байгууллагын хяналт, цагдаагийн хамгаалалттайгаар хүргэнэ.


Categories
мэдээ нийгэм

ОДОНГИЙН САЙНЖАРГАЛ: . Бид уламжлалт “Диффузи”-ийн аргыг халж CO2 хийн өндөр даралтын технологиор чацарганы тосыг ялгах төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр өндөр технологийн төхөөрөмжтэй болж чадсан

Дэлхийг бурхан биш инженерүүд бүтээсэн. Инженерүүдийн ачаар илүү хялбар амьдрах боломж өдөр бүр бидэнд нэмэгдсээр байна. Тэднийг газар дээрх бурхад гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Манай улсад ч олон бурхад бий. Тэдний нэгтэй нь бид өнөөдөр ярилцлага хийлээ. Зайрмагны аяга үйлдвэрлэх машинаас эхлээд томоохон үйлдвэрүүдийг босгосон Одонгийн Сайнжаргал инженертэй ярилцаж түүний олон сонирхолтой бүтээлүүд болон хувь хүний зан чанар баримталдаг зарчмын тухай яриа өрнүүлсэн юм. Тэрээр Монголдоо төдийгүй дэлхийд эрэлт хэрэгцээ өндөр чацарганы тосыг гаргах машин зохион бүтээсэн нь манай улсын хувьд дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрөгдөхүйц брэнд бүтээгдэхүүнтэй болох боломж гарц нээгдсэн юм. Техник сэтгэлгээтэй ааваасаа инженерийн ур чадварыг өвлөж авсан тэрээр хамт олон дундаа цаг нарийн баримталж тооцоолол нягт нямбай гаргадаг гэдгээрээ алдартай.Хэлэх үг хийсэн зүйл их түүнтэй ярилцахад сонирхолтой хэрнээ урамтай байсныг нуух юун.

-Дэлхийн хэмжээнд алттай дүйцэхүйц үнэ цэнэтэй чацарганы тос гаргаж авах төхөөрөмжийгмонгол инженер бүтээсэн байна.

Энэ бүтээл монгол хүний хувьд бахархлыг минь төрүүлж харин сэтгүүлчийн үүднээс сонирхлыг минь маш ихээр татлаа. Тиймээс энэ сэдвээр хоёулаа ярилцлагаа эхэлье. Магадгүй Монголд ургадаг чацаргана жимсний үнэ цэнэ эрэлт хэрэгцээг монголчууд бид өөрсдөө төдийлэн сайн мэддэгүй юм шиг…?

-Чацарганад 50 гаруй биологийн идэвхт бодис, уураг, витамин С болон Е бодис агуулагдаж, үүнээс гаргаж авсан тос нь хорт хавдар, ходоод гэдэсний шархлаа, үрэвсэлд нэн сайн нь шинжлэх ухаанаар батлагдсан.Энэ жимсний үрээс гаргаж авсан тосыг эрүүл мэнд, гоо сайхан гээд бүх төрлийн зүйлд ашиглах боломжтой. Дэлхий дээр омега-7 агууламж өндөртэй хоёр бүтээгдэхүүн байдаг. Нэг нь загасанд агууллагддаг бөгөөд япончуудын урт насалдгийн гол нууц нь үүнтэй холбоотой. Нөгөө нэг нь чацаргана жимс. Чацаргана жимсний омега-7 агууламж загаснаас илүү өндөр болохыг Харвардын сургуулийн эрдэмтэд тогтоосон байдаг.Ялангуяа Увс аймагт ургаж байгаа чацаргана жимсэнд бусад нутгийнхтай харьцуулахад омега-7 агууламж өндөр болох нь олон судалгаагаар батлагдсан. Энэ ч утгаараа дэлхийн хэмжээнд чацарганы үрний тосны эрэлт хэрэгцээ өдөр бүр нэмэгдэж үнэ цэнэ нь шар алтнаас дутахааргүй өндрөөр үнэлэгдэж байна. Манай улс чацаргана жимсний нөөц боломж ихтэй. Иймд гадны улсууд экспортоор авах сонирхол нэлээдгүй өндөр байдаг.

-Яг энэ л эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан чацарганы тос гаргаж авах төхөөрөмж зохион бүтээх санаа тань бий болсон байх. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-“Тэсо” корпораци чацаргана жимсийг ашиглан шүүс, зайрмаг зэргийг үйлдвэрлэдэг байсан тул үүнийгээ дагаад тус жимсний үр, хайлсний нөөц хуримтлагдан бий болж эхэлсэн. Түүнчлэн Увсын чацарганы үрээс гаргасан тосыг худалдан авъя гэсэн санал тухайн үед Япон, Тайвань, Солонгос, Хятад гэх мэт улсаас нэлээдгүй ирдэг байлаа. Тэд чацарганы үрээс гаргаж авсан тосыг гоо сайхан болон витамин хийхэд ашиглах саналтайгаа илэрхийлсэн. Өөрсдөө УВС-ын чацарганыг маш олон талаас нь судалж үзэн хамгийн тохиромжтой, ашигт элемент ихтэй болохыг нь тогтоосон юм байна лээ. Монголын эрдэмтэд ч мөн энэ их нөөцийг ашиглая гэх захиалга, санал хүсэлтүүдийг өгдөг байсан. Иймд дүү Жаргалсайхан болон компанийн чадварлаг залуу ажилчдынхаа хамт чацарганы тос гаргаж авах төхөөрөмж бүтээх ажлаа эхлүүлсэн. Тэгээд судалгааны ажилдаа орон Тайвань улсад очин чацарганы тос гаргаж авдаг технологитой танилцаж судалсан юм. Тухайн технологийг эзэмшдэг Тайвань компани манайд төхөөрөмж нийлүүлье, хариуд нь бид чацарганы тос авья гэсэн санал гаргасан. Тухайн үед Монголд байгаа чацарганы үрийн нөөц, тэдний авахыг хүсч байгаа хэмжээ мөн хийх хөрөнгө оруулалт тохиролцоонд хүрэх хэмжээний байгаагүй тул бид татгалзсан хариуг өгсөн. Бид Монголдоо эргэн ирж ажилдаа ханцуй шамлан орсон. Нефтийн үйлдвэрт ашигладаг тос салгах зарим нэг арга шийдлүүд байдаг. Үүнээс бид ашигтай санаануудыг авч шингээгээд Тайвань, Хятад улсад ашиглагдаж байгаа технологитой дүйцэхүйц зарим талаараа шинэ шийдэл бүхий төхөөрөмжтэй болж чадсан. Өнөөдрийн байдлаар тус машин 24 цаг тасралтгүй хэвийн ажиллаж бүтээгдэхүүн гарган үүнийг нь бид Тайвань,Япон гэх мэт улсууд руу экспортод гаргаж байна.

-Чацарганы тос гаргаж авах судалгааны ажил болон бүтээл технологиудыг урьд өмнө нь олон эрдэмтэд хийж байсан. Гэхдээ экспортод бүтээгдэхүүн гаргах хэмжээнд хүрч чадаагүй. Энэ юутай холбоотой вэ. Та алдааг нь харж чадсан учираас л өнөөдөр таны бүтээсэн төхөөрөмж экспортод гарах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадаж байгаа гэж бодож байна.

-Сүүлийн 20 гаруй жил чацарганы тос гаргаж авах цаашлаад экспортод гаргах тухай Монгол Улсын хэмжээнд ярилцаж гарц шийдлийг хайсан. Энэ талаар гадна дотны маш олон эрдэмтэд судалсан. Бидний хийсэн судалгаагаар чацарганы үрэнд асар их хэмжээний омега-7 агуулсан тосны хүчлүүд байна гэдгийг бүрэн ялгаад гаргаж ирсэн. Бодитоор нь харуулсан гэсэн үг. Үүнээс гадна хоёр дахь гол зүйл нь чацаргана жимсний ашиггүй бодисыг өмнө нь манай улс ялгаж чаддагүй байснаас болж экспортод гаргах боломжгүй байсан юм. Харин бидний бүтээсэн технологи бүх ашигтай бодисыг ашиггүйгээс нь ялгаж 100 хувь витамины агууламжтайгаар гаргаж чадсанаар экспортод гарах үүд хаалга нээгдсэн. Чацарганы тос бол монгол гайхамшиг. Түүнийг үйлдвэрлэх төхөөрөмж бүтээж чадсан нь өөрийнхөө төдийгүй монгол инженерүүдийн түүхэнд гаргасан маш том амжилт.

-Таны анхны бүтээл бас сонирхлыг минь нэлээд татсан. Зайрмагны аяга үйлдвэрлэх машин бүтээж байсан. Энэ тухайгаа ярьвал…?

-За баярлалаа. 1996 онд манай улсад ЗХУ-д үйлдвэрлэсэн хоёртонн орчим жинтэй зайрмагны аяга үйлдвэрлэдэг цөөхөн машин байсан. Тухайн үед тэр машин нь нэлээдгүй эрэлт хэрэгцээ ихтэй байсан юм. Энэ тухай сонсоод сониуч зан минь хөдөлж тэр машиныг очиж сонирхсоны дараагаар ийм зайрмагны аяга үйлдвэрлэдэг машин бүтээх хүсэл бий болж маш олон төрлийн судалгааг хийж эхэлсэн. Би тэр үед төрсөн нутаг болох Увс аймгийн Тэс суманд ажиллаж амьдардаг байсан тул тог цахилгаанаас эхлээд гачигдаж дутагдах зүйл нэлээдгүй их байлаа. Угаасаа тэр үед бүхий л үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьчихсан шинээр юм хийхэд хөдөө битгий хэл хотод ч юм, юм хомс байсан цаг үе. Одоо ярихад амархан санагдаж байгаа ч, тухайн үедээ үүнийг хийхийн тулд ширэм, хайлшийг жижиг зууханд хайлуулж, хэвэнд цутгаж, боловсруулалт хийх гээд хөдөөгийн тоног төхөөрөмж тааруу, тог цахилгаангүй нөхцөлд нэлээдгүй хүндрэл гардаг байлаа. Хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзлэл, заан зөвлөж байсан ааваас минь эхлээд олон хүний дэмжлэгийн үр дүнд энэ ажлын ард гарч байлаа.Анхны бүтээл учир материал судлалын ухаанаас эхлээд олон төрлийн мэдээлэл, мэдлэгийг судалж эзэмшин маш олон удаагийн оролдлого туршилтын үр дүндхүчин чадал нь адилхан мөртлөө хоёр тонн орчим жинтэй машиныг 100 кг болтол нь жижигрүүлж бүтээж чадсан юм. Хийсэн зайрмагны аяганы машинаа автомашинаар аймгийн төв оруулаад цаашаа онгоцонд дайн нийслэлрүү хүргэдэг байлаа. Эрэлт хэрэгцээ өндөртэй байсан болохоор онгоцноос буунгуутаа л манай зайрмагны аяганы машинууд маань зарагдчихдаг байсан. Энэ нь биднийг нийслэл хотдоо шилжин ирж амьдрах, ажил бизнесээ өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болсон. Хотод нүүж ирсний дараагаар бүтээсэн машиныг маань нэлээн олон хүн хүрч ирэн сонирхож хэрхэн яаж бүтсэн тухай асуун, зургийг нь аваад буцдаг байсан. Тэдгээр хүмүүс дундаас БНХАУ-д очиж зайрмагны аяганы машины зургийг үзүүлж дуурайлган тус улсад хийлгэж, буцаан Монголд худалдаалах болсон.

-БНХАУ-ын инежерүүдийн сэтгэж чадаагүй сэтгэн шинэ төрлийн зайрмагны аяга үйлдвэрлэх машин бүтээсэн нь танд урам зориг өгч олон шинэ бүтээлийн санаануудыг бий болгосон байхдаа?

-Тэгэлгүй яахав. Анхны бүтээл маань амжилттай болж улс оронд дутагдаад байсан нэг ч гэсэн орон зайг нөхөж чадаж байгаад урамшин дараагийн бүтээлдээ орсон. Бид зайрмагны аягатай болж чадсан юм чинь одоо дотор нь зайрмагтай болох л дутаад байлаа. Манай дүү анх бид нарыг хотод амьдарч, бизнес хийвэл боломж байна гэж Тэсээс дуудаж манай компанийн анхны үндэс суурь тавигдаж байлаа. Тэр үед бид Хятад улсад үйлдвэрлэгдсэн гар ажиллагаатай жижиг машинаар зайрмаг үйлдвэрлэж эхэлсэн. Тус машин хэлбэр загвар муутайн дээр бүтээмж маш муу байсан. Надад энэ машиныг л өөрчилж шинэчлэн сайжруулах шаардлагатай гэсэн бодол толгойноос огт гарахаа больсон. Энэ бодолдоо автан илүү ажлын бүтээмж өндөр зайрмаг үйлдвэрлэх шугам бүтээх ажилдаа ханцуй шамлан орсон юм. Зайрмагийг шугаман хэлбэрээр л хийж болдог гэхээс өөр мэдлэг мэдээлэл бидэнд огт байсангүй. Иймд Турк улсад үйлдвэрлэсэн машинаас санаа авч өмнөх зайрмагны аяга үйлдвэрлэх машин бүтээхэд бий болсон туршлага дээр тулгуурлаад бүтээх их ажилдаа орсон. Үүний үр дүнд дүү О.Жаргалсайхан болон компанийн залуучуудтайгаа хамтран цагт 300 кг буюу өдөрт 70-80 мянган ширхэг зайрмаг үйлдвэрлэх хүчин чадалтай өмнөх бүтээмжийг 10 дахин нэмэгдүүлсэн эскимо хэлбэрийн зайрмагны шугамыг бүтээж чадсан юм.Тус зайрмаг нь та бидний сайн мэдэх одоогийн “БАМБАР” аарцтай зайрмаг юм. Энэ үеэс л бамбар зайрмаг болон “Тэсо” корпорацийн түүх бичигдэж эхэлсэн.

-Ер нь та одоогийн байдлаар нийтдээ хичнээн зүйл зохион бүтээгээд байгаа вэ?

-За байз, тэр бүр бүтээлээ тоолж бүртгээд байдаггүй юм байна. Миний тооцоогоор 40 гаруй бүтээл байгаа байхаа. Ихэвчлэн барилга байгууламж болон үйлдвэрүүдтэй л холбоотой зүйлс бийдээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг илүү сайжруулж монгол орны нөхцөл байдалд тохирохуйц тоног төхөөрөмжүүд нэлээдгүй зохиосон. Ер нь манай улс шиг эрс тэс хүйтэн уур амьсгалтай газарт гадны улсаас ирсэн хөргөлтийн төхөөрөмжүүд өвлийн нөхцөлд тасралтгүй ажиллахад хүндрэлтэй байдаг. Иймд энэ асуудлыг шийдвэрлэхээр үйлдвэрлэлийн хөргөлтөнд ашиглах усан хөргөлттэй Гардерийн системийг монгол орны хүйтэн нөхцөлд тасралтгүй ажиллах боломжтой төхөөрөмжийн зураг төсөл зохиож түүнийгээ Тайвань улсад хийлгүүлсэн.Одоо энэ төхөөрөмжийннөлөөгөөр үйлдвэрүүд маань жилийн дөрвөн улиралд тасралтгүй жигд ажиллах боломжтой болсон. Ижил төстэй гадны машинуудаас илүү өндөр гарцтай жимс боловсруулах машин, барилгын дулаанд үйлдвэрлэлд ашиглагдсан уурыг ашиглах технологийг хийсэн. “Содон” цогцолбор хорооллын барилга, “Айсмарк”, “Агь”, “Милко” үйлдвэрийн барилгын зураг төсөл, гүйцэтгэлийг удирдаж оролцсон гээд дурьдаад байвал чамгүй бий.

-Би таны аавыг их техник сэтгэлгээтэй хүн гэж сонссон. Магадгүй аавынхаа энэ зан чанараас үлгэр дуурайлал авч өнөөдөр энэ олон бүтээлийн зохион бүтээгч болсон байх. Та анхны бүтээлээ аавтайгаа хамтарч хийж байсан уу?

-Тиймээ, анхны бүтээл болох зайрмагны аяга үйлдвэрлэх машинаа аавтайгаа хамтарч хийж байлаа. Миний аав надтай харьцуулашгүй мундаг инженер хүн байсан. Бага сургууль төгссөн ч техник сэтгэлгээ өндөртэй, оюун билэгтэй, бурхан ухаантай хүн байсан. Аав минь үйлдвэрт ажиллаж байгаа автомат машиныг хийчихээгүй ч гэлээ хүүхдүүд биднийхээ оюунд ийм байх учиртай гэсэн санал санаачлагын үр хөврөлийг баттай суулгаж тарьж чадсан. Ер нь манайхан бүгд шинийг сонирхогч, бүтээлч зан чанартай хүмүүс. Миний аав л гэхэд тухайн үедээ л шинэ техникийг хамгийн түрүүнд хэрэглэж, туршиж үздэг, 20 гаруй инноваци, шинэ бүтээлийг нэвтрүүлсэн тухайн үеийнхээр “ШБОС” Одон гэж хүн байлаа. Бид бас хамтач амьдрал, багийн ажиллагааг их эрхэмлэдэг. Манай өвөө л гэхэд ах дүүгийнхээ 10 гаруй айлыг хамтатган нэг хашаанд буулгаад тэдэнтэйгээ хамтран ажил төрлөө хийж, нэг нэгэндээ дэмтэй явж ирсэн сайхан түүхүүд бий. Аавынхаа шинийг санаачлагч зангаас ах дүү бид их багаар бүгд л өвлөсөн. Үүнээс би техник талыг нь өвлөж авсандаа баяртай байдаг.

-Таны хувьд өөрийн ааваасаа инженерийн мэргэжлээ өвлөж авсан байна. Тэгвэл танай хүүхдүүд дундаас мэргэжлийг тань өвлөн авч байгаа юу?

-Би дөрвөн хүүхэдтэй. Хоёр том нь хуульч эдийн засагч мэргэжилтэй. Одоогоор яг миний мэргэжлийг өвлөж авсан хүүхэд байхгүй л байна. Гэхдээ хамгийн бага охиноо инженер болчих болов уу гэж найдаад л байгаа. Гэртээ ганц хоёр зүйл ухчихсан засаад сууж байгаа харагддаг.

-Таны залгамж халаа болох олон залуучууд энэ мэргэжлээр сурч боловсорч байна. Тэдэнд хандаж хэлэхэд инженер хүнд байх ёстой хамгийн чухал зан чанар юу вэ?

-Энэ улсын хөгжил инженерүүдээс эхлэх учиртай. Иймд энэ мэргэжлээр маш олон хүүхэд залуус суралцаасай гэж хүсч байна. Яаж хэрхэн хийх вэ гэдэг энгийн асуултаас л том бүтээл, санаачлага төрдөг. Төрсөн санаа бүрээ хамгийн гол нь ажил хэрэг болгохын төлөө нарийн сайн тооцоолж төлөвлөхийг боддог. Хэн ч бодож, төсөөлж, мөрөөдөж чадна. Түүнийгээ харин бодит болгох нь чухал. Шийдэл болоод гарцаа олж харсан л бол түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө шаргуу хөдөлмөрлөж зорьсон ажлынхаа ард гарч, хийе гэснээ хэрэгжүүлж дуусгаж байвал амжилт ирдэг гэж итгэдэг.

Улс орны хөгжлийн төлөө ур ухаанаа уралдуулан зүтгэж буй их ажлынхаа хажуугаар бидэнтэй ярилцсанд баярлалаа. “Инженер мэргэжлээр олон хүүхэд залуучууд суралцаасай” гэх таны хүсэл зорилго биелэлээ олж Монгол Улсад бурхан ухаантай инженерүүд олноороо төрөх болтугай гэх сайхан ерөөлөөр энэ удаагийн ярилцлагаа энд хүргээд дуусгая.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зөрчлийн тухай хуультай холбогдуулан мэдэгдэл гаргажээ

УИХ-аас өнгөрсөн тавдугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтой халдаж байна гэж Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэйшнл төвөөс мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд,

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль ӨНӨӨДРӨӨС хэрэгжиж эхэллээ. Тус хуулийн 6.21-р зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан. УИХ-аас нэр төр гутаахтай холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуулиас хассан нь хэвлэл мэдээллийн зөрчлийг Иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэдэг олон улсын хэм хэмжээнд нийцсэн алхам байсныг бид дэмжсээр ирсэн, өнөөдөр ч бид дэмжиж байна.

Харамсалтай нь энэ зохицуулалт Зөрчлийн тухай хуульд буцаад тусгагдсан нь аливаа нэгэн шүүмжлэлт илэрхийлэл нь нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдэл болж, зарим тохиолдолд тухайн хувь хүн, байгууллагыг оршин тогтнох боломжгүй болгох хүртэл нөлөөлж болохуйц, ялангуяа улс төрчид, өндөр албан тушаалтны сэтгүүлчдийг айлган дарамтлах хэрэгсэл болгон ашиглаж болох нийгэмд халтай үр дагавар хэвээр үлдээж байна гэж бид үзэж байна. Шинэ хууль нь олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой ч хамрах хүрээ, нэр томъёо, хариуцлага тооцох этгээдийг нарийвчлан тодорхойлоогүйгээс “гутаан доромжилсон” гэдгийг хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан тодорхойлох болж байгаа нь хуулийн заалтыг хэтрүүлэн хэрэглэхэд хүргэж болзошгүй тул энэ чиглэлээр Дээд шүүхийн тайлбарыг гаргахыг ШААРДАЖ БАЙНА.

Хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэн нийтэлсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульд заасан байдаг бөгөөд Зөрчлийн хуулиар хувь хүн, байгууллагыг торгоно гэж байгаа нь сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлагыг давхардуулан хүлээлгэх эрсдэлийг дагуулж, сэтгүүлчдийг айдас хүйдэст автуулан байдлыг бодитоор мэдээлэхээс түдгэлзэхэд хүргэж, хэвлэл мэдээллээр дамжуулан эрх мэдлийг хянах иргэний эрх хохирох аюулыг авчирна гэж харж байна. Маргааныг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хаан боогдуулах аргаар шийдвэрлэх зохисгүй уламжлал ардчилсан Монголын нийгэмд оршин тогтнох орон зайтай байж болохгүй. Ийм уламжлалыг цаашид хадгалан үлдээж бас болохгүй. Харин үүнийг хэвлэл мэдээллийнхэн үүргээ гүйцэтгэх явцдаа хил хязгаарыг давж байгаа асуудлыг олж харж, шүүмжилж, шаардлага тавихдаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хааж боогдуулахгүйгээр шийдвэрлэдэг зохицуулалтаар халах ёстой гэжээ.

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа хэвлэл мэдээллийн сайн дурын өөрийн зохицуулалт нь ардчилсан засаглалтай улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын хэмжээнд туршигдаж, үр дүнгээ өгсөн зөрчлийг шийдвэрлэх арга механизм юм. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагын оршин тогтноход хор хохирол үзүүлсэн, дарамт шахалт болсон арга хэмжээний оронд алдаагаа засах, олон нийтийн өмнө уучлал гуйх хэлбэрээр илэрхийлэгддэг. Бусдын нэр төр, алдар хүндэд ноцтой халдсан бол энэхүү үйлдлээ олон нийтийн өмнө өөрөө мэдэгдэж, тухайн хэвлэл мэдээлэл хариуцлагаа хүлээж буйгаа харуулах ёстой байдаг. Өөрийн зохицуулалт нь хэвлэл мэдээллийг төрийн хяналтаас иргэд, олон нийтийн хяналтанд шилжүүлэх үйл ажиллагаа гэдгийг ойлгон дэмжиж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгуулагын эсрэг гаргах гомдлоо эхлээд МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛД гаргахыг ёс зүйтэй, хариуцлагатай хэвлэл мэдээллийг, хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэгч АРД ИРГЭДДЭЭ УРИАЛЖ БАЙНА.

Сэтгүүл зүйн мөн чанар, ёс зүйг дээдэлдэг Монголын олон мянган сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлагын хүсэл зориг, эрмэлзэлийн үр дүн болох Монголын Хэвлэл Мэдээлийн Зөвлөл байгуулагдаад ГУРВАН ЖИЛ болж байна. Энэ хугацаанд тус зөвлөл нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас 90 хэвлэл мэдээллийн байгууллагад хаягласан 30 гомдлыг шийдвэрлэсэн нь өөрийн зохицуулалтын тогтолцоог нийгэмд хүлээн зөвшөөрч буйг харуулж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакциуд нь иргэдийн ирүүлсэн гомдлыг нухацтай авч үзэж, ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө тухайн иргэдээс уучлал хүсэх, алдаатай мэдээллээ залруулах соёлыг төлөвшүүлж эхлээд байна.

МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ

ГЛОБ ИНТЕРНЭЙШНЛ ТӨВ

2017 оны долдугаар сарын 1