Зарим аймгуудын баяр наадам долдугаар сарын сүүлчээр болно. Наадмын товыг гаргахад тухайн аймгийн Засаг дарга нараас нь ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзжээ. Тухайлбал, Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд тэмдэглэнэ. Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд, зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар болжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт болох 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр орон нутагтаа аймаг, сумын наадам хийхгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Month: July 2017
УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталжээ. Үүнд.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 07 ДУГААР САРЫН 03-ААС 07 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
07 дугаар сарын 03-ны Даваа гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
07 дугаар сарын 03-ны Даваа гарагт:
- Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
07 дугаар сарын 04-ний Мягмар гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
- Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
- Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Бусад.
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
- Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийн тухай асуудал.
4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
- Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Дугуйт тээврийн хэрэгсэл, дугуйт тээврийн хэрэгсэл дээр суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмжүүд болон эд ангид зориулсан техникийн нэгдсэн шаардлагыг батлах тухай, эдгээр шаардлагыг үндэслэн олгох албан ёсны баталгаануудыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2017.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.
07 дугаар сарын 05-ны Лхагва гарагт:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
- Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
2.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
07 дугаар сарын 06-ны Пүрэв гарагт:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
- Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Бусад;
- Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хаалт.
“Homeward Bound” төслийн хүрээнд 70 эмэгтэй судлаачид Анрактид тивийг зорих тухай CNN мэдээлжээ. Энэ нь дан эмэгтүүчээдээс бүрдсэн эхний аялал биш. 2016 онд эмэгтэй судлаачдаас бүрдсэн эхний баг Антрактидад хөл тавьжээ. Эмэгтэйчүүд ийм аялал хийснээрээ “сул хүйстэн” гэж нэрлэгддэг эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй хүчирхэг гэдгийг харуулах зорилготой аж. Тэд Антрактидын ан амьтан, байгалийн өөрчлөлтийг судлана. Өнөөгийн байдлаар эмэгтэйчүүдийн хөлөг дээр байх зардал 15 мянган ам.доллар. Иймээс төсөл хэрэгжүүлэгчид ивээн тэтгэгч хайхад багагүй цаг зарцуулж байгаа гэнэ.
Х.БАТ
Хөвсгөл аймгийн цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой жил бүр зохион байгуулагддаг “Цаатан фестиваль” наадам энэ сарын 7, 8-ны өдрүүдэд “Далай тур” жуулчны баазад болно. Энэхүү арга хэмжээг 17 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, Дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа цаа бугийг хамгаалах, өсгөн үржүүлэхэд хувь нэмэр болох, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилготой ажээ. Уг фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломжтой.
Элсэлтийн Ерөнхий шалгалтын хариу оноо өчигдөр гарсан, харин өнөөдрөөс их, дээд сургуулийн элсэлт эхэлж байна. Шалгалтын оноо гарснаар элсэгчид онлайнаар элсэх сургуульдаа бүртгүүлэх боломж бүрдэж байгаа юм байна.
Тодруулбал МУИС-ийн бүртгэлийн хугацаа зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Тус сургуулийн бүртгэлийн хураамж 9000 төгрөг бөгөөд орон нутаг дахь салбарынх 1000 төгрөг аж. МУИС-д элсэхийг хүсэгчид http://www.burtgel.num.edu.mn хаягаар бүртгүүлэх юм.
Харин МУБИС-ийн хувьд бүртгэх хугацаа өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлийн хураамж 15000 төгрөг юм. Тус сургуульд элсэх сурагчид онлайнаар буюу http://burtgel.surgalt.mn/ хаягаар болон төв сургууль дээр биечлэн очиж бүртгүүлэх боломжтой.
Түүнчлэн нийслэлээс ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид өнөөдрийн 10.00 цагаас эхлэн http://www.elselt.edu.mn/ вэб хаягаар орж бүртгүүлж байна.
Тэгвэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн бүртгэл долдугаар сарын 3-5-ны өдрийн 13.00 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн хэллээ. Тус сургуулийн бүртгэлийн хураамж 8000 төгрөг бөгөөд http://www.burtgel.mnums.edu.mn/ хаягаар бүртгүүлэх аж. Харин аймаг орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум зохион байгуулах ажээ.
Английн Россендейл хотын 16 настай сурагч Бреннан Бойс төгсөлтийн үдэшлэг дээр танкаар иржээ. Энэ тухай Daily Mail мэдээлсэн байна. Бреннаны 80 настай өвөө нь цэргийн техник цуглуулах хоббитой. Тэрээр ач хүүгээ үдэшлэг дээр танкаар очихыг зөвшөөрч бэлэг барьсан гэнэ. Харин сургуулийн захирал иймэрхүү юманд дассан тухайгаа ярьжээ. Өмнө нь нэг төгсөгч үдэшлэг дээрээ үхсэн мэт авсан хэвтчихсэн ирж байсан гэнэ.
Дэлхийн казакуудын тавдугаар чуулган дээр Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев энэ долдугаар сард Казакстан улсын хүн ам 18 саяд хүрнэ гэж мэдэгджээ. XX зууны үед тус улсад хойт Кавказаас 550, Солонгос болон алс Дорнодоос 100, Оросоос 600 мянган герман, мөн 1.5 сая еврей, грек үндэснтүүд ирж суурьшжээ. Гэвч Казакстан улс тусгаар тогносны дараа шилжин ирэгсэд нутаг буцсанаар тухайн үедээ 17 сая байсан тус улсын хүн амын тоо 14 сая болтлоо буурсан гэнэ.
“Дотоодын амьжиргааны түвшин дээшилснээр хүн амын тоо эрчимтэй өсч байна. Өмнө нь жилд 200 мянган хүүхэд төрж байсан бол одоо 400 мянга болж өссөн. Ирэх долдугаар сарын 1-нд Казакстаны хүн 18 саяд хүрэхийг би мэдэгдэж байна” гэж Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев хэлжээ.
1991 онд казакууд тусгаар тогтнолоо зарлаж байхад тус улсын хүн амын 40 хувь нь л казак үндэстэн байсан бол өнөөдөр энэ тоо 70 болж өсчээ.
Дэлхийн какакуудын их хурал Астанаагийн Тусгаар тогтнолын ордонд 800 төлөөлөгчтэй хуралдаж байна. Мөн 40-өөд улс орноос 350 төлөөлөгч оролцож байгаа аж.
Х.БАТ
Урд хөршийн Хөх хотноо болж буй жүдо бөхийн чансааг тогтоох Гран-при тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Энэхүү тэмцээнд дэлхийн 26 орны шилдэг жүдочид өрсөлдөж байгаагаас эхний хоёр өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70 кг-ын жингийн медальтнууд тодорчээ. Манай улсын тамирчдаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол таван жүдоч шагналт байранд ороод байна. Тухайлбал, эрэгтэйчүүдээс 60 кг-ийн жинд Д.Амартүвшин мөнгө медаль хүртсэн бол мөн тус жинд Г.Болдбаатар, 66 кг-ийн жинд Ё.Басхүү нар хүрэл медалиар хүртэж, медалийн тавцанд зогслоо. Эмэгтэйчүүдээс хоёр жүдоч медаль хүртээд байгаа бол 57 кг-ийн жинд олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа мөнгө, М.Уранцэцэг хүрэл медалийн эзэн болжээ. Тэмцээнийг Япон улс дөрвөн алтан медальтай тэргүүлж эхэлсэн бол ОХУ, Канад, БНСУ, БНХАУ, БНАСАУ-аас нэг аварга төрөөд байна. Манай улс нийт таван медаль хүртсэн амжилтаар одоогоор долоодугаар байрт жагсаж буй аж.Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын жингийн медальтнууд тодорно. Манай улсаас эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа, эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал, 100 кг-д Б.Жанчивдорж, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар хүч бяраа үзэн барилдана. Эдгээр барилдаанууд 19 цагаас эхлэх аж.
Э.МӨНХ
Улсын баяр наадмаар буюу энэ сарын 11-15-ны өдрийг дуустал хугацаанд хилийн автозамын боомтууд амарна.
Харин төмөр зам, агаарын замын боомтууд олон улсын хуваариар ажиллах бол долдугаар сарын 16-аас хэвийн ажиллаж эхэлнэ.
Замын-Үүд, Буянт-Ухаа зэрэг олон улсын чанартай, авто замаас бусад төрлийн боомтууд олон улсын галт тэрэг, нислэгийн хуваарийн дагуу ажиллах учир иргэд баярын өдрүүдэд урд хөршийг зорих зайлшгүй шаардлагатай тохиолдолд галт тэрэг, онгоцоор зорчиж болох ажээ.
Өнөөдөр өглөө Улаанбаатар-Хонгконг чиглэлийн ОМ297 аялалын дугаартай нислэг Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501 аялалын дугаартай нислэгүүд түр саатжээ. Учир нь дээрх нислэгүүд Улаанбаатар хотын цаг агаараас шалтгаалан 10:00 цаг хүртэл түр саатсан гэнэ. Цаашид цаг агаарын нөхцөл байдлаас болж нислэг хойшлогдож болзошгүй хэмээн холбогдох албаны хүмүүс зорчигчдод анхааруулж байна.