Categories
мэдээ спорт

Боксын залуучуудын ААШТ эхэллээ

Image result for Боксын залуучуудын ААШТ эхэллээ

Боксын залуучуудын ААШТ Тайландын Бангкок хотноо эхэллээ. Энэхүү тэмцээнд тивийн 23 орны 120 боксчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдрийн байдлаар Монголын боксчдын салхийг хагалан тулалдсан 49кг-д Э.Баярсайхан Энэтхэгийн боксчин Сачинд 4:0 ялагдсан. Түүнчлэн 52кг-д Б.Буяндалай Индонезийн боксчин Масара Гелвинг, 60кг-д Б.Төгөлдөр Юу Аныг 5:0 тус тус яллаа.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбарыг энэ сарын 7-оос эхлэн худалдаална

Image result for Наадам

Улсын их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг Соёлын төв өргөөний билетийн кассаар ирэх баасан гарагаас буюу энэ сарын 7-ноос эхлэн худалдаана. Тасалбарын хувьд 16, 20, 24 мянган төгрөгийн ханштай байна. Сонирхуулахад энэ жилийн наадмын төсөвт зориулж 1,9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Гол усанд осолдохоос сэрэмжлүүлэв

Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон.

Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

Он гарсаар 2017 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 10 хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байгаа юм.

Түүнчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.

Тиймээс хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа болон амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цистерн дэлбэрч нэг иргэний аминд хүрчээ

Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Толгойт орчимд байрлах “Нефть хангамж” компанийн хашаанд 19:00 цагийн орчимд дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас компанийн хоёр ажилтан маш хүнд гэмтсэнээс нэг нь амиа алдсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нас барсан 39 настай Г нь “Нефть хангамж”-ийн гагнуурчин бөгөөд тухайн өдөр 34 настай Б-гийн хамт шатахуун тээвэрлэгч “FAW” цистерн машины шатахуун тээвэрлэгч савны тагны боолтыг цахилгаан тасдагчаар тасдаж байсан аж.

Шатахуун тээвэрлэгч хоосон байсан ч тасдагчаас үсэрсэн цог халуунд ууршсан шатахууны ууртай урвалд орж, дэлбэрэлт үүссэн байж болзошгүй гэнэ.

Тухайн үед дэлбэрэлтийн улмаас Г, Б нарын хоёр гар, хөл хугарч, Яаралтай түргэн тусламжийн 103-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Гагнуурчин Г эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчлүүлж байгаад шархаа даалгүй нас барсан байна.

Одоогийн байдлаар Б-гийн биеийн байдал маш хүнд байгаа аж. Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Наадамд зодоглох бөхчүүдийг 9-ны өдрөөс эхлэн бүртгэхээр болжээ

Related image

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдах билээ.

Харин барилдах бөхчүүдийг долдугаар сарын 9, 10-ны өдрийн 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэж эхэлнэ. Бөхчүүд бүртгүүлэхдээ хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхийн хамт өөрийн биеэр ирэх ёстой аж. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй юм байна.

Түүнчлэн улсын баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг мөн долдугаар сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэх гэнэ. Барилдаанд 2001 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хөвгүүд барилдах аж. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын болон Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр тус тус авч ирэх ёстой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь, Сүхбаатар аймгуудын баяр наадам энэ сарын 28-29-нд болно

Image result for Дорноговь, Сүхбаатар аймгуудын баяр наадамНаадмын товыг гаргахад тухайн аймгийн Засаг дарга нараас нь ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзсэнээр зарим аймгуудын баяр наадам долдугаар сарын сүүлчээр болохоор болжээ. Тодруулбал, Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд тэмдэглэх юм. Харин Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд, зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д харласан иргэдэд дахин виз олгогдох боломжтой

Image result for Монгол солонгос

БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэд сайн дураар эх орон руугаа буцсан тохиолдолд визтэй болох боломж нээгдэж байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас 12 сар хүртэл сайн дураар нутаг буцсан иргэдэд визтэй болох боломжийг олгосон билээ. Энэ жилийн хувьд ч уг арга хэмжээ үргэлжилж байна. Тодруулбал, долдугаар дугаар сарын 10-аас аравдугаар сарын 10 хүртэл

1. Хууль бусаар таван жилээс доош оршин суусан тохиолдолд хилээр дахин нэвтрэх эрх олгоно. Хууль зүйн яамнаас хууль бусаар солонгос улсад оршин сууж байгаа гадаад иргэдэд 5 жилээс доош хугацаатай амьдарсан бол дахин хилээр нэвтрэх эрхийг олгоно.

2. Хууль бусаар таван жилээс дээш оршин суусан тохиолдолд хилээр дахин нэвтрэх эрхийг нэг жилээр хязгаарлана. Ганцхан хуурамчаар бичиг баримт үйлдсэн, гадаад паспорт хуурамчаар үйлдэж хил нэвтэрсэн хүмүүст хамааралгүй болно.

Харин хууль бусаар оршин суугч сайн дураар гаралгүй гадаад иргэдийг хариуцах байцаагчдад баригдсан тохиолдолд таван жил хилээр нэвтрэх эрхгүй болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цус хандивлах өдөрт аялал жуулчлалын салбарынхан нэгджээ

Related image

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа хандивлах өдөр” болгосон.Үүний гол зорилго нь сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх юм.

Энэхүү үйл ажиллагааг 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн цусаа өгөх өдөрт аялал жуулчлалын салбарынхан нэгдэж, “Амьдрал бэлэглэе” аянд цусаа өгч байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш гадаад дахь монголчууд саналаа өгнө

Image result for Маргааш гадаад дахь монголчууд саналаа өгнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд орон даяар явагдсан ч гурван нэр дэвшигчийн нэг нь 50+1 буюу олонхийн санал авч чадаагүй тул хуулийн дагуу хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулахаар болсон билээ. Харин дахин санал хураалтыг орон даяар энэ сарын 7-нд явуулахаар болсон бол хилийн чанад дахь монголчуудын саналыг энэ сарын 4,5-ны өдрүүдэд авахаар болсон юм. Энэ удаагийн санал хураалт нь сонгуулийн үргэлжлэл учраас санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн нэрийн жагсаалтын бааз өөрчлөгдөхгүй болохыг СЕХ-оос мэдэгдсэн. Хилийн чанад дахь монголчуудын санал өгөх насны иргэдийн бүртгэл зургадугаар сарын 15-нд зогссон. Үүнээс хойш долоодугаар сарын 7-ныг хүртэл хугацаанд нас барсан хүмүүсийг бүртгэлээс хасах юм байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадын улс оронд ажиллалж амьдарч буй нийт 7209 хүн санал өгөхөөр бүртгүүлжээ.

Categories
мэдээ спорт

​“Дэлгэр зун-2017” өсвөрийн шатарчдын тэмцээн энэ сарын 15,16-нд болно

Related image

“Хос мастер” шатрын академийн санаачилсан “Дэлгэр зун-2017” өсвөрийн шатарчдын тэмцээн энэ сарын 15,16-нд болно. Энэхүү тэмцээн нь өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, бие биенээсээ харилцан суралцах, цолоо ахиулах боломж олгох зорилготой аж. Үүнээс гадна БНХАУ-ын Панжин хотод болох Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм байна.

Тэмцээн 7, 9, 11, 13 насны болон хүйсийн ангиллаар явагдахаар болжээ. Оролцогчдын тоо цөөн тохиолдолд тухайн насны эрэгтэй, эмэгтэй шатарчдыг нэг групп болгон тоглуулах ба шагналыг тусд нь олгох гэнэ.