Categories
мэдээ нийгэм

Ойрын хоёр хоног бороо орж, сэрүүснэ

ЦУОШГ-аас 2017 оны долдугаар сарын 3-наас 10-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын хоёр хоног бороо орж, сэрүүвтэр байх гэнэ.

Тодруулбал, Баруун аймгуудын нутгаар: 3-нд нутгийн хойд хэсгээр, 4,8-нд зарим газраар бороо, 6-7-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 3-4нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-4нд сэрүүвтэр байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 3-4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар бороо, 6,8-нд ннутгийн баруун хэсгээр, 7,9-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 3-5-нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-5-нд бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус хүр хална.

Зүүн аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар, 4,9-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо, 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-7нд зарим газраар, 8-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-5-нд ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус халуун байна. Бусад хугацаанд шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 5-нд зарим газраар, 6-7-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 3-4, 8-9нд ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 32-37 градус хүрч хална. 5-7-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Саналын хуудсыг хоосон өгөх эрх иргэдэд бий гэлээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж байгаатай холбоотойгоор гурван намаас нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжихгүй байгаа иргэд цөөнгүй байна. Энэ тохиолдолд саналын хуудсыг бөглөхгүй хоосон өгөх боломж иргэдэд байгааг “Цагаан сонголт” хөдөлгөөний төлөөлөл Монгол улсын иргэн У.Үнэнхүү, Б.Мөнхдөл, Хүний эрхийн астивист Б.Болорсайхан нар мэдээлэл хийв. Сонгуульд нэр дэвшигчид болон намуудын гаргаж байгаа улс төрийн шийдвэрүүдтэй санал нийлэхгүй байгаа учир энэхүү хөдөлгөөнийг эхлүүлжээ. Мөн СЕХ мэдээллээ дутуу түгээж хуулиар олгогдсон эрхийг иргэд сонгогчид бүх нийтээрээ таньж мэдээгүйн улмаас ойлголтын зөрүү газар авч байгаа тул сонгогчдод эрхийг нь таниулах зорилготой аж. Монгол Улсын сонгуулийн тухай хуульд “Хэнийг ч дэмжихгүй” гэсэн сонголтыг баталгаажуулсан байдаг юм байна. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.9-т “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно” гэж заажээ. Тэд энэ мэдэгдлээрээ нийгэмд талцал тэмцэл, үймээн самуун, хүчирхийллийг сурталчлаагүй, сонгогчид бие даан шийдвэр гаргах эрхийнхээ хүрээнд цагаан сонголт хийх эрх бий гэж тайлбарлаж байна.

Б.ОДГЭРЭЛ

Categories
мэдээ спорт

Манай улсын жудочид нийт найман медаль хүртлээ

БНХАУ-ын Хөх хотноо болж буй жүдо бөхийн Гран-при тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд дэлхийн 26 орны шилдэг жүдочид өрсөлдсөн юм. Харин энэхүү тэмцээнд манай улсаас нийт 27 тамирчин оролцсон билээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ, олимпийн мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн юм.

Түүнчлэн Залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнгө, Армийн ДАШТ-ий аварга, ОУХМ Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхтуяа хүрэл медаль, “Алдар” спорт хороо, “Женко” клубийн тамирчин, Армийн дэлхийн аварга ОУХМ Г.Алтанбагана, 66 кг-ын жинд. “Женко” клубийн тамирчин ОУХМ Ё.Басхүү нар Гран При ангилалаас тус тус хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн -60кг-д МУГТ Д.Амартүвшин мөнгө, МУГТ Г.Болдбаатар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI уралдааны болно

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу энэ удаагийн хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдааныг зарлан явуулж байна.

Нэг. Уралдааны зорилго

Орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүй, гоо зүйн онцлогт тохирсон тайз дэлгэцийн бүтээл туурвих, хүн байгалийн шүтэн барилдлага, эх дэлхийгээ хайрлах ухамсартай, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.

Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдааныг:

1. Уран сайхны киноны зохиол

2. Телевизийн олон ангит уран сайхны киноны зохиол

3. Драмын жүжгийн зохиол

4. Хөгжимт жүжиг /мюзикл/-ийн зохиол гэсэн 4 төрлөөр шалгаруулна.

ХОЁР. УРАЛДААНЫ МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА БА БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Уралдаанд оролцогч нь бүтээлээ 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын бичиг хэрэгт ирүүлнэ. Бүтээлээ ирүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Уралдаанд оролцохыг хүссэн албан бичиг /овог, нэр, дэлгэрэнгүй хаяг, холбоо барих утас зэргийг тодорхой бичсэн байна/

2. Уран бүтээл нь бүрэн эх хэлбэрээр байна. /бүтээлийг дугтуйлан битүүмжилж ирүүлэхдээ бүтээл дээр нэр хаяг тавихыг хориглоно/

ГУРАВ. Уралдааны шалгаруулалт

1. Уралдаанд оролцогчид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын www.culture.gov.mn цахим хуудсанд байршуулсан Бүтээлд тавигдах шаардлага, Бүтээл ашиглах гэрээнд нийцүүлэн бүтээлээ ирүүлнэ.

2. Уралдаанд ирсэн бичиг баримт, бүтээлийг БСШУС-ын сайдын томилсон орон тооны мэргэжлийн зөвлөл хуралдаж шалгаруулах тухай дүгнэлт гаргана.

3. Зарласан төрлөөр шаардлага хангасан бүтээл ирээгүй тохиолдолд тухайн төрөл дээр шалгаруулалт хийхгүй.

4. Бүтээл нь шалгарсан тохиолдолд зохиогчийн эрхтэй холбоотой Бүтээлийг ашиглах онцгой эрхийн талаар гэрээ байгуулж ажиллана.

5. Хүүхдийн уран бүтээлд зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.

ДӨРӨВ. ШАГНАЛЫН САН

A. Уран сайхны киноны зохиол

1. Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /6 сая төгрөг/

2. Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /4 сая төгрөг/

B. Телевизийн олон ангит уран сайхны киноны зохиол

1. Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /7 сая төгрөг/

2. Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /5 сая төгрөг/

C. Драмын жүжгийн зохиол

1. Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /5 сая төгрөг/

2. Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /3 сая төгрөг/

D. Хөгжимт жүжиг /мюзикл/-ийн зохиол гэсэн 4 төрлөөр шалгаруулна.

1. Тэргүүн байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /6 сая төгрөг/

2. Дэд байр 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /4 сая төгрөг/

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, 301 тоот. Харилцах утас: 264942

Цахим шуудан: info@culture.gov.mn

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас найман хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн зам тээврийн ослын улмаас найман хүний амь нас хохирч, нэг хүн гэмтжээ. Тухайлбал, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Эрийн овоо гэх газар асфальтан замд “T.prius” маркийн автомашин онхолдож, жолооч 72 настай М, 57 настай Д, зургаан настай С нарын гурван хүний амь нас хохирчээ. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг асфальтан замд “T.Landcruiser” маркийн автомашин онхолдож, зорчигч 67 настай Б, найман настай А нарын хоёр хүний амь нас хохирсон байна. Дээрхи хэргүүдийг аймгийн Цагдаагийн газар, хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтад 11541 сурагч унажээ

Image result for элсэлтийн ерөнхий шалгалт

Улсын хэмжээнд Монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтыг 17779 шалгуулагч өгснөөс 6238 нь шалгалтад тэнцэж, 11541 нь шалгалтад унажээ.

Харин 30 хүүхэд хамгийн өндөр буюу 800 оноо авсан байна. Тухайлбал Улаанбаатар хотын хэмжээнд хоёр хүүхэд уг шалгалтад 800 оноо авсан бол, Увс аймагт хамгийн олон буюу таван хүүхэд хамгийн өндөр оноо авчээ.

Харин математикийн ЭЕШ-ын дүнг, монгол хэлний шалгалтын дүнтэй харьцуулахад шалгуулагчид харьцангуй өндөр оноо авсан байна. Тухайлбал Улаанбаатар хотын хэмжээнд 21 хүүхэд математикийн ЭЕШ-д 800 оноо авчээ.

Categories
гадаад мэдээ

Индонезийн аврах албаны нисдэг тэрэг хад мөргөжээ

Индонезийн Төв Ява мужид үүрэг гүйцэтгэж явсан аврах албаны нисдэг тэрэг осолдож, найман хүн амиа алдсан байна. “Associated Press” агентлагийн мэдээллэснээр нисдэг тэрэг хад мөргөсөн аж. Ууланд гэмтсэн 10 жуулчныг аврахаар очоод гурван минут орчим зогсохдоо осолдсон бололтой. Харин осолдсон нисдэг тэргэнд нислэгийн багийн дөрвөн гишүүн, дөрвөн аврагч байжээ. Тэд бүгд амиа алдсаныг тогтоогоод байгаа талаар Индонезийн Үндэсний эрж хайх, аврах ажиллагааны удирдах газрын захирал Иван Тито мэдээлжээ.

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулганы хугацааг сунгалаа

Image result for УИХ-ын дарга М.ЭнхболдМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 01-ний хооронд тус тус хуралдахаар заасан.

Харин хуульд заасан энэ хугацааг шаардлагатай бол Улсын Их Хурлын дарга 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болохоор мөн хуулийн 15.4 дэх хэсэгт заасан байдаг.

Иймээс Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 106 дугаар захирамж гаргаж, Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг дуустал түр хугацаагаар сунгалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдэээл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэдийг өрийн дарамтаас чөлөөлөх санаачлага бол популист амлалт биш гэв

Ардчилсан намын бүлгээс яг одоо мэдээлэл хийж байна. Ардчилсан намын удирдлагууд Багшийн хөгжлийн тухай хууль дээр завсарлага авсан тухай тайлбар өгч, Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн талаар сөрөг мэдээлэл тарааж буй хүмүүст хуулийн арга хэмжээ авахыг хүссэн” гэв. Мөн ардчилсан намаас иргэдийг өрийн дарамтаас чөлөөлөх тухай санаачлага гаргасан. Энэ бол манай намаас гаргаж буй зургаа дахь санаачлага юм. Бүхнийг түүчээлэгч Ардчилсан намаас малыг малчдад хувьчлах, орон сууцыг хувьчлах, хүүхдийн мөнгө, дөчин мянган орон сууцыг нийслэлд барих, ипотекийн зээлийг санаачилж байсан. Энэ удаад уул уурхайн баялгаар иргэдийн өрийг дарах тухай санаачлага гаргаад байна. Энэ бол популист амлалт биш. Бид аливаа санаачлагаасаа ухарч байгаагүй. Ухрах эрх байхгүй. Бид хэрэгжүүлэхийн төлөө ажиллана” гэсэн юм.

БАГШ ХӨГЖЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ НЬ СОНГУУЛЬД ЗОРИУЛАГДСАН ТУНХАГ ШИНЖТЭЙ БОЛСОН ГЭВ

Харин Багшийн хөгжлийн тухай хууль дээр завсарлага авсан тухайгаа, “Энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй. Энэ хууль бол тунхаг шинжтэй, сонгуульд зориулагдсан, багш нарыг саналыг авах зорилготой хууль байна. Боловсролын тухай хуулийн

40.8-д цэцэрлэгийн багш нарыг таван жил тутамд мэргэжил дээшлүүлэх тухай заалт байсныг хассан нь багш нарт мэргэжлээ дээшлүүлэх боломжийг хаасан.

43.2.8-д Оюутан магистрантурт тэтгэлэг олгох тухай заалтыг хасаж Засаг захиргааны удирдлагад шилжүүлсэн.

43.1.7 Таван жил тутамд багш бусад албан хаагчдад зургаан сарын тэтгэмж олгох тухай заалтыг хассан гэв.

Түүнчлэн Багшийн хөгжлийн тухай хуулинд төсөвтэй холбоотой 13 заалт байгаа нь хууль зөрчсөн явдал. Учир нь төсвийн асуудлыг салбарын хуулиар шийдвэрлэх заалт байхгүй гэсэн юм.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

“Иргэдийг гамшгаас хамгаалах, дадлага сургалтын цогцолбор” төв нээлтээ хийв

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан байгуулж буй “Иргэдийг гамшгаас хамгаалах, мэдлэг, дадлага олгох” сургалтын цогцолбор төв нээлтээ хийлээ.

Уг төв нь дөрвөн давхар барилгын стандартаар баригдсан бөгөөд 1-р давхарт утааны камер, 2-р давхарт Газар хөдлөлтийн гамшгийн үед барилгаас нуугдах, хүлээх, гарах аргад суралцах танхим, 3-р давхарт Аврах дэр ашиглан аврах ажиллагааг зохион байгуулан буулгах танхим, 4-р давхарт аврах хоолой ашиглан авралтын үйл ажиллагаа явуулах зэрэг үндсэн аврах ажиллагааны танхимуудтай юм.

Үүнээс гадна байгууламжийн гадна хойд ханыг ашиглан уул нуруу байгалийн хүндрүүлсэн нөхцөлд аврах ажиллагаа явуулах дадлага сургуулилт хийх зориулалттай авиралтын ханан хадыг байгуулж байна.

Энэхүү төв нь ашиглалтад орсноор ирээдүй болсон үр хүүхдүүд оюутан сурагчид, гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах чадвар мэргэжлийг бататгаж дадал хэвшил олгох ач холбогдолтой юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.