Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банкны алдагдлын хэмжээ буурлаа

Image result for МонголбанкМонголбанкны 2017 оны 2-р улирлын байдлаарх үйл ажиллагааны үр дүн 125,2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, улмаар 2012 оноос хойш тогтмол өсөн нэмэгдэж байсан алдагдлын хэмжээ анх удаа буурлаа. Тайлант хугацаанд санхүүгийн үзүүлэлт ашигтай гарахад төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт голлон нөлөөлжээ.

Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч, үүнтэй холбоотойгоор Монголбанкны гадаад болон дотоодын өр төлбөрийн хэмжээ буурсан нь санхүүгийн тайланд эерэг өөрчлөлт бий болох нөхцөлийг бүрдүүллээ.

Монголбанкны тухайн жилийн алдагдлын хэмжээ нь 2012 онд 181,395 сая төгрөг, 2013 онд 251,071 сая төгрөг, 2014 онд 535,475 сая төгрөг, 2015 онд 357,394 сая төгрөг, 2016 онд 1,648,026 сая төгрөгтэй тус тус тэнцэж байв. Валютын арилжааны алдагдал, ханшийн зөрүүний алдагдал, гадаадын байгууллагаас авсан зээлийн хүү, санхүүгийн үүсмэл хэрэгслийн дахин үнэлгээний алдагдал, зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн алдагдал зэрэг нь Төв банкны алдагдалд голлон нөлөөлж байв.

Цаашид эдийн засгийн төлөв байдал сайжирч, ханш тогтворжсоноор Монголбанкны алдагдал буурч, санхүүгийн тайлан ашигтай гарах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Монгол банкнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Image result for согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарсан билээ. Уг захирамжийн хүрээнд энэ сарын 6,7,8-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсан юм.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг дахин санал хураалтанд идэвхтэй оролцуулах зорилгоор 7-ны буюу сонгуулийн өдөр томоохон зах худалдааны төвүүдийг амраах шийдвэрийг гаргасан байна.

Дашрамд мэдээлэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Нарантуул, Өгөөмөр, Да Хүрээ, Амгалан, Сандэй зэрэг нийт 20 томоохон зах, худалдааны төвүүд амрахаар болсон бол 2016 оны эцсийн байдлаар нийт 399 архи согтууруулах ундаа борлуулах тусгай зөвшөөрөлтэй ресторан, бар, кафе иргэдэд үйлчилж байгаа аж.

Уг захирамжийн үйлчлэх хугацаа энэ сарын 6-ны 00.00 цагаас 8-ны өдрийн 00.00 цаг хүртэл үргэжлэх юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг захирамжийн хэрэгжилтэнд анхаарч ерөнхийлөгчийн дахин санал хураалтанд идэвхтэй оролцохыг уриалж байна. хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт “Хөхүүрийн айраг” наадам болно

Image result for “Хөхүүрийн айраг” наадам

“Хөхүүрийн айраг” наадам “Хүй долоон худаг”-т 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 -17:00 цагт болно.

Энэ наадам анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Түүнчлэн монголын уламжлалт исэг цагаан идээ /айраг/-ний соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон, гадаадын аялагч, жуулчдад сурталчилан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, хөхүүрийн айраг хийж хэрэглэдэг уламжлалт арга, ёсыг сэргээн хөгжүүлэх, өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой.

Наадамд:

  • Төв аймгийн Алтанбулаг, Баянцогт, Баянчандмань сум,
  • Булган аймгийн Могод, Сайхан, Дашинчилэн сум,
  • Архангай аймгийн Хашаат, Хотонт сум,
  • Өвөрхангай аймгийн Сэргэлэн, Есөнзүйл, Баян-Өндөр, Хархорин, Хужирт, Өлзийт сум,
  • Дундговь аймгийн Адаацаг, Эрдэнэдалай сум,
  • Батлан хамгаалах яамны “8 шарга” амралт зэрэг газрын уламжлалт аргаар хийсэн хөхүүрийн айраг худалдаалдаг, үйлчилдэг аж ахуйн нэгж, иргэн оролцоно.

Наадмын үеэр хамгийн сайхан айргийг шалгаруулах бөгөөд шалгарсан айргийг дуудлага худалдаа зохион байгуулж наадамчин олонд худалдаалах юм.

Мөн энэ үеэр Дэмбээний тэмцээн болох гэнэ.

Тус наадмыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Соёлын өвийн төв, Монгол улсын Шинжлэх ухааны академийн Түүх, архелогийн хүрээлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” ТББ, Айрагны нутгаар ТББ хамтран зохион байгуулах аж.

Categories
мэдээ улс-төр

АН-ын дарга Эрдэнэтийн хувьцааг иргэдэд тараах шийдвэр хууль бус гэлээ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, хотын дарга асан Э.Бат-Үүл нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ эрх баригч нам Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчлөө хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр “МАН-ын дарга М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд бэлтгэж байгаа бичлэг цацагдсан. Үүнийгээ Ардчилсан нам эвлүүлээд зохиогоод тараагаад байгаа юм шиг ярьж байна. УИХ-ын даргын арын өрөө гэдэг онцгой хамгаалалттай байдаг. Түүн рүү Ардчилсан намаас хэн нэг нь ороод бичлэг хийх боломжгүй. Сарандаваагийн үгэнд итгэж байгаа ард түмэнд юу гэж ч хэлсэн яадаг юм гэж ярьж байгаа нь бодит зүйл. Энэ бичлэгийг МАН-ын шударга гишүүд нь өөрсдөө гаргаж тавьж байгаа хэрэг. Сахилга батаа өөрсдөө барьж чадаагүй байж, өрсөдөгч намдаа нялзах хэрэггүй. Зориуд зохион байгуулалттай бэлтгэсэн байсан гэдгийг харуулсан” хэмээн ярилаа. Мөн “60 тэрбумын асуудал гэж яригдаад байгаа. Энэ 90 минутын бичлэг бол нэг газар, нэг цаг дор бичигдсэн байна гэдгийг АНУ-ын өндөр шинжээч тогтоосон. Шаардлагатай бол хоёр хөршөөрөө шалгуулахад бэлэн. Ичгүүр сонжуургүйгээр 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж яриад зогсож байгаа нь увайгүй үйлдэл” гэсэн юм.

С.ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗАР ДАНГААРАА ШИЙДВЭР ГАРГАЖ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ

Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хүүхдийн мөнгийг хүн бүрт олгох шийдвэр гаргасан. АН-ын дарга энэ талаар ч байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Хүүхдийн мөнгө Ардчилсан намын санаачилсан хөтөлбөр. Ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт. 2012 онд Ардчилсан нам Засгийн эрх авахад зогсоосон байсныг бид сэргээгээд 10 мянгыг 20 мянга болгож тогтвортой дөрвөн жил олгосон.МАН Засгийн эрх авангуутаа улс орны эдийн засаг сүйрлээ гээд хүүхдийн мөнгийг хүчингүй болгосон. 40 хувьд нь мөнгө олгохоор 2017 оны төсвөө УИХ-аар батлуулсан.Олон улсын валютын сан/ОУВС/-гийн өмнө хүлээсэн үүрэг дотор хүүхдийн мөнгийг хасахаар тохирсон тухай ярьж байсан. Бид ОУВС-тай зөвшилцсөн юм уу, зөвшилцсөн ямар ч мэдээ баримт байхгүй байгаа. Хүүхдийн мөнгийг олгохын тулд 2017 оны төсвийн хуульд тодотгол хийж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаас аргагүй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан мөнгөн амлалтын шоу хийж байгааг эрс эсэргүүцэж байна. Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгохыг эрх барьсан үеэс нь шаардсан. Өнөөдөр хүүдийн мөнгийг ялгаваргүй олгохыг шийдвэрлэсэнд талархаж байгаа, гэхдээ худал хуурмаг байдлаар олгохоор болсныг дэмжихгүй. Засгийн газар дангаараа шийдвэр гаргаад хүүхдийн мөнгө олгох боломжгүй. УИХ-аар төсвийн хууль болон дагалдах хуулиуд оруулж батлуулж байж, шийднэ” гэсэн юм.

Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг ард түмэнд тараах шийдвэр дээр ч АН-ын дарга байр сууриа хэлэв. С.Эрдэнэ “Эрдэнэтийн 49 хувийн асуудал шүүх дээр ирээд шийдвэр нь гарсан.Тус үйлдвэрийн 49 хувийг төрд авах УИХ-ын тогтоол хууль зөрчсөн гэдгийг тогтоогоод зөрчсөн байгаа. Төр өөрт ирээгүй өмчийг хувьцаа болгон тараах эрх байхгүй. Шүүхийн хараат бус байдалд төр халдаж байгаа нь ноцтой үр дагавар дагуулна. Уул уурхайн баялгийг ард түмэндээ тэгш хуваарилах ёстой гэсэн байр суурийг Ардчилсан нам барьж ирсэн, одоо ч энэ байр суурин дээрээ зогсож байна” хэмээн онцоллоо.

Э.БАТ-ҮҮЛ: НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАЙРЫГ ЗАРСАН ГЭДЭГ БОЛ ГҮЖИРДЛЭГ

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл хэвлэлийн хурлын үеэр “Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хотын дарга С.Батболд “Ардчилсан нам эрх барьж байх үедээ нийслэлийн засаг захиргааны байгууллагын байрыг зарсан байна гэж хэлсэн. Энэ бол гүжирдлэг. Бусдыг гүжирдсэн үйл ажиллагаа явууллаа. М.Энхболд өөрөө нийслэлийн Засаг дарга байсан хүн. Улаанбаатарын хотын захиргааг зардаг эрх мэдэлтэй албан тушаалтан Монгол Улсад байхгүй. Нийслэлийн Засаг дарга хүн гүтгэж байгааг эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдэж байна” гэлээ. Тэрээр “Бид нийслэлийг 2012-2016 онд удирдахдаа шилэн болгосон.Өөрсдөө удирдаж байхдаа харанхуй удирддаг байсан. Нийслэлчүүдийг цагаан цаас гэж доромжилж байгааг эсэргүүцэж байна. Цагаан цаас мэтээр доромжилсон хүмүүст хариу өгөх болно. Үндсэн хууль зөрчөөд байна.Энэ гүтгэж гүжирдэж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гурван суманд Гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулна

Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хүн амын суурьшил ихтэй, ой, хээрийн болон объектын түймэр гарах эрсдэл өндөртэй Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ховд аймгийн Зэрэг суманд тус бүр Гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар шийдвэрлэлээ.

Дөрөвдүгээр зэрэглэлийн Гал түймэр унтраах, аврах анги 47 албан хаагчтай байх стандартай хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан дээрх ангиудыг 39 алба хаагчтай байхаар тогтоосон байна.

Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд Эрэн хайх, аврах салбар шинээр байгуулахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тарнын голын гүүрэнд эвдрэл үүсчээ

guurАрхангай аймгийн Хашаат сум, Булган аймгийн Рашаант сумын нутгийн зааг Элсэн тасархайн Тарнын голын гүүрний тулгуур баганад эвдрэл үүсчээ. Тус гүүрэнд үерийн улмаас суулт өгч эвдрэл үүссэн байна. Гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэг эгнээгээр зорчуулахаар болгож тэмдэг, хашилт хаалт хийжээ. Иймд иргэд, жолооч нар энэ чиглэлд зорчихдоо замын тэмдгийн заалтыг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Архангай аймгийн цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

“Эрмитаж дахь ноён уулын эрдэнэс” номын нээлтийн ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, ОХУ-ын Эрмитаж музей хамтран эрхлэн гаргасан “Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс”, ШУА-иас доктор, профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, түүхч О.Нямдаваагийн судалж эмхэтгэсэн “Иран дахь монгол өв соёл” номын нээлтийн ёслол өчигдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ “Эрмитажид байгаа Ноён уулын олдворыг бүрэн хэмжээгээр бүртгэж, ном болгож гаргана гэдэг бол маш чухал зүйл байсан. Энэ каталогийн араас дахиад олон ном бэлтгэгдэж байгаа. Эрмитажаас гадна Кунст Камерск, Санкт-Петербургийн Дорно дахины бичиг соёлын хүрээлэнд Монголын өв соёлын чухал зүйлс хадгалагдаж байгаа. Чухал зүйлсийн хуулбар, эх загварыг олж авах ажил үргэлжилж байна.

Нэг даавууны өөдөс, нэг утсыг ч хаяхгүйгээр бүгдийг каталогижуулаад, хэмжээс, тайлбартай гаргана гэдэг бол шинжлэх ухааны талаасаа чухал зүйл боллоо. Энэ чиглэлээр гарч байгаа анхны бүтээл юм. Ноён ууланд судлагдах боломжтой 300 гаруй булш, бунхан байдаг гэдэг. Эдгээр бол 3-аас нь л гарсан зүйл.

Тэнд байгаа уурхай, хайгуул эдгээр зүйлд нөлөөгүйгээр явж, түүхийн судалгааны ажил бүрэн хийгдээсэй гэсэн бодол байдаг.

Ираны хувьд энэ бол эхлэл байгаа юм. Манай сайн санаат хүмүүс, эрдэмтэд, тэнд сурч, ажиллаж байгаа хүмүүс анхны энэ бүтээлийг хэвлэж, гаргаж байгааг их дэмжиж байгаа. Үүнийг мэргэжлийн талаар, шинжлэх ухааны чиглэлд улам өргөжүүлж, улам нарийн судлах шаардлагатай.

Иранд очиход онцгой сэтгэгдэл төрж байсан. Ираны дээд удирдагч Аятолла Хомейнитай уулзахад монголчуудын засаглалын үеийн талаар маш сайхан сэтгэгдэлтэй байсан. Монголчууд Иранд маш их зүйл хийсэн. Бид монголчуудын хийсэн зүйлд талархаж байдаг гэж хэлж байсан. Энэ бол албан ёсны протоколд орсон үг.

Монголчууд Иранд их сургууль нээсэн. Номын сан байгуулсан. Одон орон судлалын хүрээлэн, цамхагууд бий болгосон. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг хөгжмөөр эмчлэх эмнэлэг нээж байсан гэж байсан. Тэр надад онцгой сэтгэгдэл төрүүлж байсан.

Монголын түүхийг бүрнээр нь харъя гэвэл Ил хаант улсын түүх, тэр үед үлдээсэн бичиг соёл, дурсгалуудыг судлахгүйгээр бүрнээр нь харах боломжгүй юм байна гэж ойлгосон.

Монголчуудын хөл хүрсэн газарт хүрье гэвэл Ираныг орхиж болохгүй. Иранд заавал очих ёстой юм байна гэж ойлгогдсон. Монголчуудын нийслэл байсан хотуудад очоод байхад монголчуудын ул мөр арвин байдаг. Энэ үүд хаалга нээгдсэн. Ираны тал дээд удирдагчаасаа авахуулаад энэ дээр хамтарч ажиллах, судалгаа хийх бүрэн боломжтой. Иймд Иранд очиж үзэх хэрэгтэй. Ялангуяа монголчуудын нутаглаж байсан газар яг манай төв Азийн өндөрлөгт байдаг газар нутаг шиг уул, ус, бэлчээр нь маш сонин. Их танил. Тэр нутаг усны хүмүүс нь хүртэл асар их элгэмсэг байдаг.

Тэнд сурдаг манай нэг оюутан хэлж байсан. “Монгол Улсын Ерөнхийлөгчийг ирэхээс нэг жилийн өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгч ирснээс 3 жилийн дараа” гэх мэтээр он тоолол маягаар ярьдаг гэсэн. Өлзийт хааны бунхан үзэхдээ айлчилж байсан жижиг хот байдаг. Ийм учир утгатай, монголчуудыг хүсэн хүлээсэн, хамтарч ажиллах зорилготой, бие даасан бодлоготой, өөрийн түүх, соёлтой мундаг улс байдаг.

Ерөнхийлөгчийн ажил отголж байгаа энэ өдрүүдэд энэ үйл явц таарч байна. Энэ явж байгаа ажлуудыг дараа дараагийн Ерөнхийлөгч маань дэмжинэ. Миний хувьд “Их Монгол” гэсэн сан байгуулсан. Энэ сангийнхаа чиглэлээр Монголтой холбоотой түүх, соёл, энэ бүх зүйл дээр дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллая гэж бодож байгаа. Миний хийж үргэлжлүүлэх нэг сэдэв бол Монголтой холбоотой сэдвийг аль болох дэмжиж, эрдэмтэд, судлаачидтайгаа ажиллана гэсэн төлөвлөгөө байгаа. Та бүхэнтэй дахин дахин уулзах, сайхан боломж гарна гэж итгэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирсэнд их баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2011 оны 5 дугаар сард Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Санкт-Петербург хот дахь “Эрмитаж” музейд зочилж, тус улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй эл музейд хадгалагдаж буй Монголын түүх, соёлын дурсгалт зүйлсийг харуулсан, ялангуяа 1923-1926 онд Монгол Улсад ажилласан П.К.Козловын хээрийн шинжилгээний ангийн малтаж илрүүлсэн “Ноён уул”-ын дурсгалуудыг судлан шинжлэх, тусгайлсан зургийн цомог (каталоги) гаргахаар тохиролцсон билээ. Энэхүү тохиролцоог хэрэгжүүлэх ажил сүүлийн 5 жил үргэлжилж, дурсгалуудыг амжилттай судалснаар “Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс” бүтээлийг ийнхүү өнөөдөр олон нийтийн хүртээл болгожээ. Уг каталогид Ноён уулаас олдсон бүх олдвор буюу 2,900 гаруй олдворыг багтаасан байна.

Мөн 2012 оны 9 дүгээр сард Исламын Бүгд Найрамдах Иран Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарын ярилцаж тохиролцсоны дагуу Монгол Улс болон Исламын Бүгд Найрамдах Иран Улсын хооронд 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд уг Санамж бичигт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол, Ираны талын хамтарсан судалгааны хүрээнд “Иран дахь монгол өв соёл” (уран барилга, зоос, шашин) хэмээх нэг сэдэвт бүтээлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр нийтийн хүртээл болгож байна. Уг бүтээл нь Ил хаант улсын зоос, уран барилга, шашны талаар авч хэрэгжүүлсэн бодлого, исламын ертөнцөд үзүүлсэн монгол хаадын нөлөө, үлдээсэн өв соёлын тухай өгүүлжээ.

Эдгээр бүтээл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан айлчлалын үеэр хоёр талын харилцан тохиролцсоны дагуу, Ерөнхийлөгчийн 2013-2017 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хилийн чанад дахь Монголын түүхтэй холбоотой баримтыг судлан бүртгэж, каталоги гаргах” зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүн юм.





Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдээр Рейлбус 500 төгрөгөөр иргэдэд үйлчилнэ

Баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ.

Рейлбусын хамгийн эхний аялал өглөө 7:20 цагт Вокзалаас эхлэх бол хамгийн сүүлийн аялал нь орой 19:52 цагт дуусах юм.

РЕЙЛБУСЫН ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬ

РЕЙЛБУСЫН ЗОГСООЛЫН ЗУРАГЛАЛ

Categories
гадаад мэдээ

Нөгөөдөр Хамбург хотноо Их 20-ын уулзалт эхэлнэ

Related image

Энэ сарын 7-8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Хамбург хотноо Их 20-ын уулзалт болно. Улс орнуудын төрийн тэргүүнүүдийг хүлээн авах ажил аль хэдийнэ эхэлсэн бөгөөд Хамбург хот ихэд хөл хөдөлгөөнтэй байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр тус хотод онц байдал тогтоосон бөгөөд 20 мянган цагдааг хамгаалалтанд гаргажээ.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг 20 орны төр засгийн тэргүүнүүд терроризмтэй хэрхэн тэмцэх, Африкийн орнуудын хөгжил, дэлхийн цаг агаарын өөрчлөлт гэсэн гурван асуудалд гол анхаарлаа хандуулах юм байна. Их 20-ын төр засгийн тэргүүнүүдээс гадна уг уулзалтад ОУВС, Дэлхийн банк, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Европын Комиссийн тэргүүн Жан- Клод Юнкер, Европын Зөвлөлийн тэргүүн тэргүүн Дональд Туск нар оролцох аж.

Уг арга хэмжээний үеэр нэлээд хэдэн хоёр талын уулзалтууд болох юм. Хамбург хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр анх удаагаа уулзахаар төлөвлөсөн. ХБНГУ-ын канцлер А.Меркель, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей, В.Путин Францын Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Э.Макронтой уулзах юм. Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоганыг Германд байх хугацаандаа тус улсад амьдардаг туркуудын өмнө үг хэлэх зэргийг ХБНГУ-ын тал хориглосон аж. Тус хоёр улсын харилцаа сүүлийн үед нэлээд ярвигтай байгаатай холбоотой хэмээн Германы тал мэдэгдсэн юм.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Хамбург хотноо ямар нэгэн жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон байна.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ улс-төр

Арбитрын маргаанд Засгийн газар ялалт байгууллаа

Монгол Улсын Засгийн газар Төмөртэй хүдэр компанийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгууллаа.

Маргааны нэхэмжлэлийг 2010 оны хоёрдугаар сарын 12-нд Гаагийн олон улсын Арбитрын шүүхэд гаргасан бөгөөд арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг өнгөрсөн зургадугаар сарын 30-нд гаргажээ. Угарбитрын маргаан нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон үүсчээ.

Тус орд нь 250 сая тонны төмрийн хүдрийн нөөцтэй бөгөөд Монгол Улсын эдийн засгийн стратегийн гол нөөц ордын нэг аж. Маргааны хэргийн харьяалал болон хариуцлагын асуудлыг хянан хэлэлцэх арбитрын хурал Нидерланд Улсын Гааг хотноо Олон улсын арбитрын шүүхийн байранд 2015 оны есдүгээр сарын 14-18-нд болсон байна.

Нэг жил есөн сарын дараа хэргийн бүрэн харьяалалгүй гэсэн шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын Засгийн газар долоон жилийн хугацаанд АНУ- ын “Милбанк, Твийд, Хадли энд Маклой” хуулийн фирмийн хуульчидтай уйгагүй хамтран ажилласны үр дүнд энэхүү маргаанд ялалт байгуулжээ.