Өнөөдөр /2017.07.07/ 18:00 цагийн байдлаар цагдаагийн байгууллагад сонгуультай холбоотой 73 мэдээлэл хүлээж аваад байна.
Month: July 2017
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хуралт өнөөдөр болж байна. Сонгуулийн дахин санал хураалттай холбогдуулан улсын баяр наадмын товыг хойшлуулсан. Харин маргаашаас аймаг, сумдын наадам эхэлнэ. Тодруулбал, долдугаар сарын 8-аас Архангай, Говь-Алтайн бүх сум, Баянхонгорын Жаргалант, Сэлэнгийн Сант, Сайхан болон Өмнөговийн Гурвантэс сумдын наадам болно.
Баярын хөтөлбөр зарим сумдад гарсан байна. Үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа уламжлал ёсоор хөтөлбөрт багтдаг. Тэгвэл зарим сумдын наадмаар саадтай морин уралдааныг үзэж болох аж. Хэнтий аймгийн Дадал сумын баяр наадмын уралдаан тэмцээн зохион байгуулах комиссоос саадтай морин уралдаан болох зар түгээжээ. Энэхүү уралдаанд оролцогч нэг мориор оролцох бөгөөд морь сэлгэж унахгүй байх дүрэмтэй юм байна. Тус сумын наадам долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болох юм. Энэ мэтчилэн сумдын наадмын баярын хөтөлбөр гарсан бөгөөд нэмэлт уралдаан тэмцээн нэмэгдэж байгаа аж.
Нийслэлийн Замын Цагдаагийн Газраас өнөөдрийн замын хөдөлгөөний тухай болон зам тээврийн осол хэргийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЗЦА-ны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч В.Балжинням “Өнөөдрийн 17:30 цагийн байдлаар Замын Цагдаагийн Газрын жижүүр, шуурхай удирдлагын хэлтэст нийт 209 зам тээврийн осол гэмтлийн шинжтэй мэдээ ирснээс 12 нь осол хэргийн дуудлага 179 нь эд материалын хохиролтой дуудлага байна.
Нийслэлийн замын хөдөлгөөний хувьд хотоос гадагш чиглэх хөдөлгөөн их байна.
Удааширсан байдалтай ч хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Хөдөө орон нутагт зорчиж байгаа жолооч нар гүйцэж түрүүлэх, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох тал дээр анхаарах шаардлагатай” гэсэн юм.
Аварга тосон сувилал:
Аварга тосон руу жил болгон зорьж амардаг амрагчид байдаг. Шавар эмчилгээгээр алдартай сувиллын газар. Тус рашаан сувиллын газар нь Улаанбаатар хотоос Хэнтий аймаг орох замаар 230 км хатуу хучилттай замаар явж Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж хүрдэг юм байна. Рашаан, бүх төрлийн өвчинд шаврын эмчилгээг хийдэг. Ялангуяа “Аварга тосон”-гийн рашаан, шаврыг арьсны харшилд сайн гэдэг. Арьсны харшлаас гадна мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг, хоол шингээх эрхтэн, яс булчингийн дэсийн эмгэгүүдийг тус сувилалд эмчилдэг юм байна. Мөн үе мөчний архаг үрэвсэл, гэмтэл бэртлийн дараах үед ч “Аварга тосон”-гийн шавран эмчилгээ үр дүнтэй байдаг. Тус рашаан сувилалд Арьс өвчин судлалын Үндэсний төвийн эмч сувилагч нар ажилладаг юм байна.
“Аварга тосон”-гийн рашаан, сувиллын захиалга авах төв нь Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ойролцоо “Хан-гарьд” төвийн гуравдугаар давхарт байдаг аж. Өвчтөний биеийн онцлогоос хамаарч халуун шавар, рашаан нууранд орох, рашаан уух, бариа засал, биеийн тамирын эмчилгээ, татлага, физик эмчилгээ, зүү төөнүүр, чийрэгжүүлэх эмчилгээг эмчийн хяналтаар хийдэг юм байна.
Харин төлбөр, мөнгөний хувьд гэр, байшин нь өөр үнэтэй. Зочид буудлын люкс зэрэглэлтэй өрөө хоногийн 100 мянга, хагас люкс өрөө нь 80 мянган төгрөг байх жишээтэй. Дүнзээр барьсан байрны люкс өрөө хоногийн 49800 төгрөг бол жирийн байрны люкс өрөө нь 41800 төгрөгийн үнэтэй. Хагас люкс өрөө сонгох бол нэг хоногт 32800 төгрөг төлнө. Дээрх өрөөнүүд хоёр ортой. Харин 2-4 ортой зочны байр нэг хүний 27800, 4-5 ортой энгийн өрөө 23800 төгрөгийн үнэтэй аж. Зочны гэр 26800, энгийн гэрт 23800 төгрөг төлөөд амарч болох юм байна. Хоёр нас хүртэлх хүүхэд хоногийн таван мянган төгрөгийн хоолны мөнгө төлөөд аав, ээжтэйгээ хамт унтаад амрах боломжтой. Харин 2-12 хүртэлх насны хүүхдүүд ор авахгүй бол өрөөний зэрэглэлээс хамаараад хоногийн 12800-15800, ортой бол 12800-38800 төгрөг төлнө. “Аварга тосон”-гийн рашаан, сувилал руу захиалгын төвөөс мягмар, пүрэв, бямба гаригуудад автобус явдаг. Сувиллын автобусаар явах бол ирж очихын 30 мянган төгрөгийн зардал төлөх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар холбоо барьж авна уу.
Холбоо барих утас: 70153032, 70153033, 99098060, 95829916
Шаргалжуут рашаан сувилал
Олон төрлийн халуун хүйтэн рашаанаар алдартай газар бол Шаргалжуут. Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Хангайн нурууны өмнө хэсэгт Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойно 60 км зайд оршдог юм. Шаргалжуут рашаан сувилалнь байгалийн эмчилгээний хосгүй бүтээл болох Шаргалжуутын 108 төрлийн рашаан, нуурын анагаах шаврыг дорнын уламжлалт эмчилгээ болох бариа засал, зүү төөнүүр, аппаратын эмчилгээ болох физик эмчилгээ, төрөл бүрийн усан эмчилгээ, биеийн тамир эмчилгээ зэргийг хослуулан хэрэглэж эмчлэн сэргээх үйлчилгээг үзүүлдэг. Тус рашаан сувилал нь Эрүүл мэндийн яамаар батлагдсан 400 ортой, магадлан итгэмжлэгдсэн улсын үйлчилгээтэй сувиллын нэг аж. Үнийн хувьд хоёр ортой хагас люкс нь 45000, 2-4 ортой бол 40000, 3-4 ортой нь 36800, 2-4 ортой зуны байр 31000, гурван ортой гэр 31000 төгрөг ажээ. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон илгээх картгүй бол хоног тутам 11000 төгрөг нэмж төлөх юм байна. Дээрх үнэд өдрийн таван удаагийн хоол, эмчилгээ, байрны зардал бүгд багтсан. Харин тус сувиллын газрын унаагаар явах бол нэг талын замын зардал 32000 төгрөг ажээ.
Холбоо барих утас: 70003034, 70003032, 95829918
Могойт рашаан сувилал
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын гуравдугаар баг Могойтын аманд байрлах ба рашаан эмчилгээний 32 ортой. Хоногийн 20000-35000 төгрөг.
Отгонтэнгэрийн рашаан сувилал
зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг байна.
Харилцах утас: 99051478, 93036701
Хужирт рашаан сувилал
Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт далайн түвшнээс дээш 1600 метрт, Улаанбаатараас 380 км-т оршдог. Тэндээ интернет, утасны сүлжээтэй гэдгээрээ онцлогтой. “Хужирт” рашаан, сувилал захиалгын төвөөрөө дамжуулж захиалга авдаггүй юм байна. Харин өрх, дүүргийн эмнэлгээс илгээх хуудсаар очиход хангалттай аж. Илгээх хуудсаа аваад нийслэл дэх төлөөлөгчийн газраас автобусандаа суух учиртай. Төлөөлөгчийн газар нь “Тэнгис” кино театрын автобусны буудлын баруун талд, “Неткапитал” компанийн хоёрдугаар давхарт байдаг аж. Автобусны билет нэг талдаа 18 мянган төгрөгийн үнэтэй. Даваа, лхагва, баасан гаригуудад автобус явдаг аж. Харин үйлчилгээний үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаарч хоногийн 20-50 мянган төгрөгийн үнэтэй. Хүүхдийн хувьд 10-35 мянган төгрөгийн үнэтэй юм байна.
Холбоо барих утас: 98100090
“Нар-элс” сувилал
Баруун аймгуудад цөөхөн сувилал байдгийн нэг нь “Нар-Элс” юм. Тус сувилал Говь-Алтай аймгийн Бигэр суманд байрладаг. Халуун элс, ингэний хоормогт голлосон эмчилгээ хийдэг аж. Бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт халуун элсний эмчилгээ чухал байдаг. Үнийн хувьд хоногийн 20 мян¬ган төгрөг. 6-11 насны хүүхэд бол хоногийн 10, 2-5 насных бол таван мянган төгрөг юм байна. Энэ үнэд эмчилгээ, өдрийн таван хоол багтдаг.
Холбоо барих утас: 99082710, 99082703
“Өвөр жанчивлан” сувилал
Нийслэлээс 75 км зайтай тус рашаан сувиллын хувьд нэг ээлждээ 100 хүн хүлээн авдаг. Долоо хоногийн да¬ваа, мягмар гаригуудад ээлж сольдог. Үйлчлүүлэгчдээ долоогоос дээш хоногоор хүлээж авдаг. Үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаараад нэг хоног 20-30 мянган төгрөг аж. Захиалгын төв нь МҮЭ-ийн Соёлын төв ордны гуравдугаар давхар 306 тоот өрөөнд байдаг.
Холбоо барих утас: 88001511
“Ар жанчивлан”-гийн сувилал
Энэхүү сувилал нь нийслэлээс 60 км-ийн зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Рашаан, шавар, бариа засал, уламжлалт болон физик эмчилгээ хийдэг. Мөн халуун лаа, коктейлийн эм¬чилгээ хийж гүүний саам, цагаан ямааны сүү уулгадаг аж.
Уг сувиллын энгийн ор нь хоногт 21000-22000 төгрөг, люкс нь 26000 төгрөгийн үнэтэй. 3-8 настай хүүхэд хоногийн 10500, люкс 13000 төгрөг юм байна. Хэрэв эрүүл мэндийн даатгалгүй бол үндсэн төлбөр дээрээ өдөр бүр дөрвөн мянган төгрөгийн нэмэгдэлтэй аж.
Харилцах утас: 99041639
“Задгай цагаан” сувилал
Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай аж.
Харилцах утас: 99156155
“Багануур” сувилал
Багануур сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд байрладаг. Нөхөн сэргээх үйлчилгээтэй бүхий л эмчилгээг хийдэг. Долдугаар сарын сүүлчээс эхлэн гүүний саам, цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээг давхар хийдэг юм байна. Мөн архаг өвчин, үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулсан тусгай эмчилгээ хийдэг аж. Тус сувиллын энгийн ор өдрийн 13000, хагас люкс 18000, люкс 30000, супер люкс 80000 төгрөгийн үнэтэй юм байна. Магадлан итгэмжлэгдсэн.
Харилцах утас: 93049261, 93049274, 70210109
“Халзан уулсын рашаан” сувилал
Уг рашаан сувилал нь нийслэлээс 200 гаруй км зайд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт ор¬шино. Рашаан, нөхөн сэргээх, фи¬зик эмчилгээ, бариа засал зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр эмчилгээ нь дотор болон хоол боловсруулах эрхтэн, сବхарын өвчинд тустай.
Харилцах утас: 70522742, 99733001
“Шивэрт” сувилал
Тус рашаан сувилал нь нийслэлээс 510 км зайд оршино. Тэнд халуун рашаан, шавар, нөхөн сэргээх эмчилгээ буюу бариа засал, зүү төөнүүр, бумба тавих зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Халуун рашаан нь хүний биед зайлшгүй шаардлагатай натри, кали гэх мэт эрдэс агуулсан байдгаараа нэлээд онцлогтой юм байна. Энэхүү рашаан нь үе мөч, яс, арьсны өвчинд тустай аж.
Харилцах утас: 9865 3212, 94963212
“Хасу хандгайт” хуурай рашаан сувилал
Нийслэлээс 27 км зайд Хандгайтын аманд байрлана. Уг рашаан сувилал нь хуурай рашаан хэрэглэж өвчнийг анагаадгаараа онцлогтой юм байна. Энэ нь Түвдийн өндөрлөг ууланд ургадаг эмийн ургамлын найрлага бүхий ванн эмчилгээ аж. Энд мөн халуун чулуун эмчилгээ хийдэг гэнэ. Эдгээр эмчилгээ нь ядаргаа болон хордлого тайлах, бодисын солилцоо сайжруулах үйлчилгээ үзүүлдэг байна.
Харилцах утас: 99027314, 99096938
Сонгуулийн ерөнхий хорооноос хийсэн 12 цагийн мэдээллээр Төв аймагт санал тоолох машин нь саналын хуудсаа татаж авахгүй, таниж уншихгүй байгаа тул мэдээлэл технологийн 10 баг газар дээр нь ажиллаж буй тухай СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлсэн. Нэгэнт саналын хуудас тоолох хар машин ажиллахгүй байгаа учир хуулийн дагуу гар ажиллагаанд шилждэг учиртай.
Харин 18 цагийн явцыг мэдээллэх СЕХ-ны мэдээллийн үеэр Төв аймгийн бүх хэсгийн хороодын санал тоолох машин ажиллахгүй байгааг ахин дурдаад саатлыг шалгахаар Тагнуулын ерөнхий газар, Мэдээлэл технологийн төв, Мэдээлэл шуудан харилцаа холбооны газрууд хамтран ажиллаж байна гэлээ.
Урьдчилсан дүгнэлтээр саналын хуудасны эхийг бэлтгэхэд эсвэл саналын хуудасны бар код дутуу хэвлэгдсэнээс санал тоолох машин танихгүй байгаа юм байна. Тиймээс одоогийн байдлаар санал тоолох хар машины саналын хуудас унших программд бар кодгүйгээр унших тохиргоо хийж байгаа гэж Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбарлалаа.
Төв аймагт нийт 84 хэсэгт 88 машин ажиллаж байгаагийн 60 гаруйд нь засвар үйлчилгээ үзүүлж, 21 сумд тохируулга хийсэн. Саналын хуудас буруу хэвлэгдсэн шалтгааныг тогтоож, эргэн мэдээлнэ гэв.
Бид Төв аймгийн сонгуулийн хэсгүүдийн саналын хуудсыг хэвлэсэн нэр бүхий компани руу утасдан тодруулга авах гэсэн боловч бүх нийтийн амралтын өдөр тул хариулт өгөх хүн байсангүй
Сөүл-Монголын хооронд нислэг үйлдэж байгаа MIAT-ын онгоц яг одоо салхитайн улмаас бууж чадахгүй тойрсоор байна.
Олон улсын сургалт, баталгаажуулалтын МонСертф ХХК нь Францын Олон улсын баталгаажуулалтын “Афнор” байгууллагын нэрийн өмнөөс “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-нд Чанарын менежмэнтийн тогтолцооны 9001:2015 стандартыг нэвтрүүлсэнийг баталгаажуулж, гэрчилгээ гардуулах ёслол өнөөдөр Францын Элчин сайдын яаманд боллоо.
Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсад суугаа Францын Элчин сайд Элизабет Барсак , МонСертф ХХК-ийн захирал Г.Билгүүн, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Бүтээгдэхүүн дэмжих газрын захирал Ренди Адлер нар болон бусад холбогдох хүмүүс оролцсон юм.
“Харилцагчиддаа илүү чанартай бүтээгдэхүүн хүргэхийн тулд бид чанарын удирдлагын менежмэнтийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Манай компанийн хувьд засвар, агрегатын газар дээрээ уг тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байсан ч Бүтээгдэхүүн дэмжих газраа энэ удаад сонголоо. Бид дараагийн удаад байгууллагадаа бүхэлд нь 9001:2015 стандартыг нэвтрүүлэх болно” хэмээн “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Бүтээгдэхүүн дэмжих газрын захирал Ренди Адлер ярилаа.
МонСертф ХХК нь Монголын анхны олон улсын баталгаажуулалтын байгууллага бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 27-нд Олон улсын менежмэнтийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллгаанд нэвтрүүлсэн, хэрэгжүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд олон улсын баталгаажуулалтын байгууллагыг төлөөлөн баталгаажуулалт явуулж, гэрчилгээжүүлэх зорилготойгоор байгуулагджээ.
Тус компани нь энэ хугацаанд “Афнор” байгууллагын нэрийн өмнөөс “Бодь даатгал”, “Bloomberg Mongolia” зэрэг байгууллагад Чанарын менежмэнтийн тогтолцооны 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж баталгаажуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын олон улсад арилжаалсан бондуудын ханш хөрөнгө оруулагчид дотоодын нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгаагийн тод илрэл байдаг. Хоёр дахь шатны санал хураалтын энэ өдөр “Монгол” гэсэн тодотголтой бүх үнэт цаас уналттай арилжаалагдаж байна. Санал хураалтын дараагийн өдөр огцом унаж, эргээд тогтворжоод байсан “Хуралдай” бонд 110 ам.доллараас дээш түвшинд ханш нь хадгалагдаж байсан бол дахин санал хураалтын өмнөх 10 өдөрт өдөр дараалан ханш нь буурсаар гуравдугаар сарын түвшин рүү эргэн буурчээ. Энэ нь сүүлийн дөрвөн сарын доод ханш тодорхойлж болохоор байна. Тав болон 10 жилийн хугацаатай “Чингис бонд”-ын ханш ч мөн уналттай байгаа юм. Хэдий тийм боловч таван жилийн бондын хувьд хэлбэлзэл харьцангуй бага байна. “Хуралдай” бонд гарснаас хойш таван жилийн хугацаатай “Чингис бонд”-ын хэлбэлзэл харьцангуй багасах хандлага ажиглагдах болжээ. 10 жилийн хугацаатай “Чингис бонд”-ын сүүлийн 10 өдрийн уналт л гэхэд бараг хоёр хувиар хэмжигдэж байна.
СЕХ-ноос мэдээлэл хийж, сонгуулийн ирцийг 17.00 цагийн байдлаар танилцууллаа.
Аймгийн сонгуулийн хороо |
Сонгогчдын тоо |
12.00 цаг ирц |
17.00 цаг ирц |
НИЙТ ИРЦ |
Ялсан нэр дэвшигч |
Архангай |
59587 |
16.2 |
40.3 |
||
Баян-Өлгий |
58623 |
9.5 |
41.5 |
||
Баянхонгор |
54390 |
20.7 |
46.5 |
||
Булган |
39991 |
15.6 |
36.8 |
||
Говь-Алтай |
35981 |
18.4 |
38.8 |
||
Говьсүмбэр |
10598 |
23.7 |
44.1 |
||
Дорноговь |
42961 |
21.5 |
41.1 |
||
Дорнод |
50233 |
16.2 |
32.0 |
||
Дундговь |
29278 |
16.3 |
37.2 |
||
Завхан |
45274 |
19.8 |
43.5 |
||
Өвөрхангай |
72763 |
18.1 |
37.7 |
||
Өмнөговь |
41802 |
18.2 |
33.5 |
||
Сүхбаатар |
39213 |
19.3 |
44.1 |
||
Сэлэнгэ |
69950 |
17.8 |
36.3 |
||
Төв |
61148 |
18.4 |
38.0 |
||
Увс |
49368 |
17.4 |
41.2 |
||
Ховд |
51338 |
15.2 |
38.1 |
||
Хөвсгөл |
82900 |
14.9 |
37.2 |
||
Хэнтий |
47313 |
17.2 |
36.5 |
||
Дархан-Уул |
64979 |
19.6 |
33.6 |
||
Орхон |
66852 |
16.3 |
30.6 |
Нийслэлийн дүүргүүд |
|||||
Хан-Уул |
106392 |
20.6 |
38.9 |
||
Баянзүрх |
217888 |
22.4 |
41.0 |
||
Сүхбаатар |
91004 |
19.3 |
38.99 |
||
Чингэлтэй |
105848 |
18.1 |
36.4 |
||
Баянгол |
136929 |
21.3 |
40.4 |
||
Сонгинохайрхан |
200805 |
19.8 |
36.3 |
||
Багануур |
19057 |
19.2 |
37.2 |
||
Багахангай |
2730 |
27.0 |
70.2 |
||
Налайх |
23683 |
22.4 |
37.9 |
||
Аймгийн дүн |
1073962 |
38.1 |
|||
Нийслэлийн дүн |
904336 |
38.85 |
|||
УЛСЫН ДҮН |
1978298 |
18.8 |
38.41 |
Наадмын үеэр гадны жуулчид олноор ирдэг. Монголын аялал жуулчлалын холбооны мэдээгээр энэ долдугаар сарын 1-нээс 15-ны хооронд 100 илүү компанийн шугамаар 20 гаруй мянган жуулчин Монголд аялах захиалгаа ирүүлжээ. Энэ 20 гаруй мянган жуулчдын дийлэнх нь наадмын нээлтийг үзэх, хөдөө байгалийн үзэсгэлэн газраар аялах сонирхолтой. Энэ оны эхний таван сарын байдлаар Монголд ирэх сонирхлоо илэрхийлсэн жуулчдын тоог өнгөрсөн 2016 онтой харьцуулахад 20 орчим хувиар өссөн гэсэн тоо бий. Баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдээлснээр гадаадын жуулчдад зориулан хуваарилсан суудал нь наадам үзэхээр аяллаа баталгаажуулсан жуулчдын дөнгөж 30 хувьд хүрэлцэхээр байгаа аж. Энэ нь гурван секц буюу 1800 суудал, мөн нэмэлтээр 700, нийт 2500 суудал юм. Нэгэнт уриад аваад ирсэн жуулчдынхаа ядаж тал хувийнх нь зорилгыг биелүүлэхийн тулд Монголын Аялал жуулчлалын холбооноос наадмын нээлтийн тасалбарыг 3700 болгон нэмэгдүүлэх хүсэлтийг Баяр наадмыг тэмдэглэх комисст гурав хоногийн өмнө хүргүүлсэн боловч одоогоор хариу ирүүлээгүй байгаа юм байна.
Б.ОДМАА