Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгчийн сонгууль 60.41 хувийн ирцтэй гарчээ

00.15 цаг: СЕХ ээлжит мэдээллээ хийж, сонгуулийн ирцийн мэдээллийг хүргэлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн мэдээлснээр “Улсын хэмжээнд урьдчилсан байдлаар ирц 60.41 хувьтай байна. Тодруулбал, аймгуудын хэмжээнд ирц 58.35 хувьтай байгаа бол Нийслэлд ирц 62.85 хувьтай гарчээ. Ирцийн энэхүү мэдээлэл дээр гадаадад байгаа монголчуудын саналын ирцийн мэдээлэл нэмэгдэнэ. Санал өгсөн нийт сонгогчдын тоо урьдчилсан байдлаар 1.199.84 хүн байгаа. Сонгуулийн ирц хүрсэн тул нэмэлт санал хураалт явуулахгүй” гэж СЕХ-ноос үзэж буйгаа хэллээ. Сонгуулийн нэгдсэн дүнг одоогоор мэдээлэхгүй бөгөөд СЕХ ээлжит мэдээллээ маргааш цаг товлон хийнэ хэмээв. Дашрамд дурдахад, Төв аймгийн сонгуулийн хар машины хэвлэх үйлдвэрийн кодыг сольсон ноцтой зөрчил илэрсэн бөгөөд Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгааг дуулгалаа.

Б.ОДМАА

Categories
мэдээ улс-төр

​АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд СЕХ руу дотогш оржээ

Related imageСЕХ-ны үүдэнд АН-ын дэмжигч гишүүд олноор цуглажээ. Тэд СЕХ-ны үүдэн дэх хамгаалалтыг нэвтэрч дотогш оруулахыг шаардсаар л байна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Ж.Батзандан нар болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дотогш нэвтэрсэн байгаа аж. СЕХ-ны үүдэнд байгаа намын гишүүд шөнийн 24 цаг болж байхад СЕХ мэдээллээ хийхгүй байгаа нь бухимдлыг төрүүлж байна гэцгээсэн юм. Ирцийн мэдээлэл өдийд гарчихсан байхад СЕХ мэдээлэл огт хийхгүй байгааг шүүмжилж, сонгуулийн үйл ажиллагаа болгон дээр хяналтаа тавихыг шаардав.

Б.НАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

СЕХ-ны гадаа АН-ынхан дотогш оруулахыг шаардаж байна

Image result for Сонгуулийн ерөнхий хороо

23.45 минут: АН-ын дэмжигч, гишүүд СЕХ-ны үүдэнд очлоо. СЕХ-г мэдээллээ хий. Тэгэхгүй бол сонгуулийн дүн мэдээнд гэнэтхэн өөрчлөлт ордог. Урьд нь С.Ганбаатар нэр дэвшигчийн саналыг луйвардсан байж болзошгүй талаар яригддаг. Л.Эрхэмбаяр хэлэхэдээ “Сонгуулийн тухай хуулиар намууд нээлттэй байх ёстой. СЕХ-ны үйл ажилагаанд ажиглалт тавьж ажиглагч оруулмаар байна. Ийм үүднээс бид ирлээ” гэж хэлж байв. УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн СЕХ руу дотогш нэвтэрсэн байв.

Б.ОД

Categories
мэдээ нийгэм

Ирц хүрлээ

Image result for Санал хураалтСанал тооллого ид явагдаж байна. Ямартаа ч санал тооллогын байдлаас үзэхэд ирц 50 хувиас дээш гарах нь тодорхой боллоо. 22.50 минутын байдлаар 1.9 сая гаруй сонгогчдын 1 сая гаруй сонгогч санал өгсөн байна. Тодруулбал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 543 мянган санал авсан байгаа бол МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 434 мянган санал авсан бөгөөд цагаан хуудсаар санал өгсөн тоо 92 мянга байна.

Categories
мэдээ улс-төр

Санал тооллогын урьдчилсан мэдээгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга илүүрхэж явна

Image result for Санал хураалтСанал тооллого автомат системээр шууд тоологдож байна. Өнөөдрийн 22.30 минутын байдлаар 1984 хэсгийн хорооноос 1100 гаруй хэсгийн хорооны санал тоологдсон дүнгийн байдлаас танилцуулъя. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 490 мянга гаруй хүний саналыг авсан байгаа бол МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 391 мянга гаруй сонгогчийн саналыг авсан байна. Урьдчилсан байдлаас үзэхэд одоогийн байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга санал илүүтэй буюу 100 мянган хүний саналаар илүүрхэж явна. Цагаан хуудас буюу санал тэмдэглэгдээгүй хуудас өмнөхтэй харьцуулахад харьцангүй бага байгаа нь ажиглагдаж байна.

Б.ОД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дахин санал хураалт өндөрлөж, санал тоолох ажиллагаа эхэллээ

Related image

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө. Ингээд санал хураах хэсгийн хороод санал тоолох ажлаа эхлүүллээ. Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас ирүүлсэн мэдээллээр нийт 1.982.733 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байгаа. Ирц 50 хувиас дээш гарч байж сонгууль хүчинтэйд тооцогдоно. Мөн хэн нэгэн нэр дэвшигч нь олонхийн санал авсан байх ёстой. СЕХ-ноос 23.00 цагт албан ёсны мэдээлэл хийнэ. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын саналыг 22.00 цагаас тоолох бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны төв байранд болно. Зургадугаар сарын 26-нд болсон сонгуульд 4714 иргэн саналаа өгсөн бол нэмэлт санал хураалтад 2699 сонгогч саналаа өгчээ.

Б.ОД

Categories
мэдээ нийгэм

Хээл хахууль авсан бөхөд хатуу чанга хариуцлага тооцох хууль батлагдсангүй

Image result for НаадамМонгол үндэсний бөхийн барилдаан найраатай болдог гэх яриа бий. Наадмын барилдааны гурвын даваанаасаа эхлээд найраа ид хийгдээд эхэлдэг. Өнгөрсөн пүрэв гаригт болсон УИХ-ын чуулганаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. Хуулийн төслийг батлах үеэр монгол бөхийн барилдааны үед хийгддэг давааны найрааг таслан зогсооход энэхүү хууль нөлөөлж чадах эсэх талаар яриа өрнөсөн.

Related imageУИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “Үндэсний бөхөд шударга өрсөлдөөн алга болоод удаж байгаа. Улсын начин болохын тулд, цол ахихын тулд цүнхэндээ мөнгөө хийгээд явдаг байдал энэ хууль хэрэгжсэнээр байхгүй болно гэж ойлгож байгаа. Тийм учраас Эрүү болон Зөрчлийн хуульд зохих өөрчлөлт оруулах шаардлагатай, энэнд анхаараарай” гэж хэлсэн.

Related imageУИХ-ын гишүүн А.Сүхбат “Чамбай сайхан хууль болж байгаа. Үндэсний бөхийн төлөөлөгч нь болж явдаг хүний хувьд энэ хууль хэрэгжсэнээр үндэсний спортод үр хүүхдээ хүмүүжүүлэх талд дорвитой ажил хийгдэнэ гэж харж байгаа. Бусад орон хуульдаа спортын авлигыг тодорхой зааж өгсөн байдаг. Авлига авч болохгүй, өгч болохгүй, зуучилж болохгүй. Сүүлийн үед үндэсний спорт их гажуудсан. Үүнээс болж, ард олны дунд үндэсний бөхийн нэр хүнд унах, залуучуудын хүмүүжил гажуудах байдал үүссэн. Нэг сайхан өндөр биетэй залуу жижигхэн хүүхдэд унаад өгдөг. Ийм утгагүй юмыг үзээд гутаж байна гэж ярьдаг. Сумын наадамд түрүүлэхэд 5 сая, аймгийн наадамд түрүүлэхэд 50 сая, улсын начин цол авахад 500 сая гэдэг зүйлийг ард иргэд ярьдаг болжээ. Хээл хахууль авч даваа наймаалцсан бөхөд нэг ч хариуцлага тооцолгүй явж ирсэн” гэдгийг хэлж байсан юм.

Түүчнлэн Спортын авлига хээл хахууль, даваа наймаалцдаг асуудалд хариуцлага тооцохтой холбоотой заалт энэ хуульд орсон уу гэсэн асуултад

Image result for Ё.ОтгонбаярБоловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн дэд сайд Ё.ОтгонбаярАвлигын эсрэг хуульд төрийн өмчийн удирдлага гэх мэт тодорхой албан тушаалтан хамаарагддаг учраас Спортын тухай хуульд шударга өрсөлдөх, үүрэгтэй гэж зааж өгөөд, спортын холбоодуудад тухайн спортын тэмцээний үр дүнд нөлөөлөхүйц хэмжээнд хийсэн үйлдэл, эс үйлдэл гаргасан нөхцөлд тухайн тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасах боломжтой байхаар заалт орсон” гэж хариулсан. Энэ нь бөхийн барилдааны замбараагүй гаарсан найрааг таслан зогсооход цочрол өгөхүйц заалт хуульд ороогүй гэдгийг илтгэнэ.

Хуульд тусгаснаар шударга өрсөлдөх үүрэгтэй гэж зааж, тухайн тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасах төдий хариуцлага тооцох юм байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлж байсанчлан шиг Эрүү болон Зөрчлийн тухай хуульд зохих өөрчлөлт орж, хоригдох, ял шийтгэл оногдуулах хэмжээний хатуу чанга шийтгэл орсонгүй гэлцэж байна. Ийнхүү том цолтой бөхчүүд аймаг, сумдын наадмыг хэрэн хэсч, наадам өндөрлөөгүй байхад том, том машинаа унаад дараагийн наадам руу довтолгож өгдөг дүр зураг өөрчлөгдөхгүй нь бололтой.

Б.ОДМАА

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмаар гарах үзвэрийн хуваарь

Image result for Наадам

Сүхбаатарын талбай

Долдугаар сарын 10-нд “Дээлтэй монгол” наадам

Хүй долоон худаг

1013-нд “Сэрсэн тал” соёлын наадам

11-нд “Холч морьдын уралдаан”

11-13 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх
тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр

9-нд 17:00 цагт “Учиртай гурван толгой” дуурь

11-нд 19:00 цагт Монгол Улсын Морин хуурын чуулга

Sky resort

11-нд 14:00 цагт “Нүүдэлчдийн давалгаа” шоу

The Corporate Hotel & Convention Centre концертын танхим

11-нд 20:00 цагт “Наадам” шоу тоглолт

Баянгол зочид буудал

11-нд 20:00 цагт “Naadam Fiesta 2017”

Silence White 2017

Categories
мэдээ спорт

Улсын өндөр цолны төлөөх найраагүй наадам болно гэцгээж байна

Улсын баяр наадам хаяанд ирлээ. Наадам сайхан болох нь хүчит бөхчүүдийн өнгөөс шалтгаалдаг хэмээн наадамчин олон ярьдаг. Өнөө жилийн баяр наадмаар ир бяр нь жигдэрчихсэн, энэ цагийн шилдэг аварга, арслан, гарьд, заан, харцага, начингууд болоод аймаг, сумын цолтой, залуу бөхчүүд зүлэг ногоон дэвжээгээ зуларттал, үнэн хүчийг үзэн барилдах гэж байна. Нутаг, нутгийн бөхчүүдээ ард олон уухайлан дэмжиж, захыг нь мушгиж суух цаг ойртсоор. Наадмаар хэн түрүүлэх бол, ямар бөх цолоо ахиулах вэ, хэнийх нь од гийж, улсын том цолонд очих бол. Ингэж бодохоор наадмыг наашин нь татчихмаар санагдаж буй. Өнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба, зүүн талын дагавар магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр, баруун талын дагавар магнайд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга Сүхбаатарын Мөнхбат нарын дөрвөн аварга тэргүүлэн зодоглоно. Аваргуудын араас Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд нарын залуу арслангууд, түүний араас улсын хүчит гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нар, удаалж улсын заан Ц.Мягмарсүрэн, Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд, Ч.Батзориг нар зогсоно. Заануудын араас Ш.Уламбаяр, Д.Батболд, Ц.Содномдорж, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий нарын харцгууд зогсож, харцагуудын ард Э.Энхбат, И.Ёондонсамбуу, Э.Даш, Ч.Ганзориг, Ч.Цогбаяр нарын идэр начингууд хоёр талын 32 засуулаасаа дэвэн дэвсээр гарч, наадамчин олны уухайн түрлэгтэй, нэгийн даваа эхэлнэ. Дээрх улсын цолтонгуудтай нэгийн даваанд цэргүүд, сумын заан, аймгийн цолтонгууд гарж барилдах нь ойлгомжтой.

Image result for содномдоржНаадамчин олон өнөө жил улсын харцага Цэдвийн Содномдоржийг цолоо ахиулж, түрүүлж магадгүй хэмээн итгэл хүлээлгэн, харж сууна. Жил жилийн наадмаас наадмын хооронд болдог заал, танхимийн барилдаанд тогтмол барилдаж, барилдах болгондоо түрүү, үзүүрт үлдэн, шөвгөрдөг өнөө цагийн шилдэг харцагуудын нэг яах аргагүй Ц.Содномдорж. Бөх хүнд байх бүхий л шинж, тэр хүнд бий. Бие, хаа, нуруу, туруу, барилдааны арга техник, уран мэх, мэдрэмж, зориг тэвчээр, ёс жудаг гээд харцагын онцлогийг тоочоод байвал дуусахгүй. Өнөө жилийн баяр наадмаар Со харцага гурвын даваанд улсын харцага, начингуудын нэгтэй нь тулна.

Мөн улсын заан Б.Пүрэвсайханыг цолоо ахиулах болов уу хэмээн баттайяа ярьж байна. Б.Пүрэвсайхан дөрвөн мөчөндөө тэнцүүхэн тэнхээтэй, шуудагны барьцнаас толгой зөрүүлж, түрж хөөн давдаг онцлогтой бөх. Тэрбээр гурвын даваанд аймгийн цолтонгуудаас амлан авч хүчийг үзэх болов уу. Харин тавын даваанд улсын харцага, начингуудтай тунан барилдаж магадгүй юм.

Өнөө жилийн наадмаар Санжаа аваргыг түрүүлнэ хэмээн олон түмний дийлэнх нь тааварлаж байгаа болов уу. Санжаа аваргын барилдаан тавын даваанаас л эхлэх байх. Тавын даваанд дөрөв даваад гараад ирсэн аймгийн цолтонгуудаас амалж, улсын начин хэмээх цолны босго өндөр байдгийг харуулна биз.

Related imageХэрэв Санжаа аварга түрүү, үзүүрт гараад ирвэл түүний өрсөлдөгч нь П.Бүрэнтөгс байх хэмээн бөх сонирхогчид ярьж сууна. Өнөө цагийн шилдэг аварга, арслан нар тунан үлдэж, од хийморь, үнэн хүчээ үзвэл наадам ч сайхан болох нь тодорхой болж таарна. Өмнө энэ хоёр бөх таарч барилдаж байсан нь тийм ч их биш болов уу. Таарлаа гэхэд хэн нь давах нь тун чиг эргэлзээтэй юм. Улмаар наадамчин олон өнөө жил даян аварга төрөх үү шинэ аваргатай болох уу гэдгээ хэлэлцэн суух авай. Энэ жилийн наадамд улсын том цолтой бөхчүүд их тул мөн 512 бөх барилдаж байгаа болохоор гурвын даваанд улсын харцага, начин цолтонгууд ам бөх авахад хэцүү байхаар байна. Үүнээс харахад чансаа өндөр наадам болно гэсэн үг юм. Ийм наадамд начин цолтон ганц, хоёр л төрдөг хэмээн ахмад бөхийн зүтгэлтнүүд ярьдаг. Улсын шинэ цолтон цөөн төрөх нь найраагүй наадам болно гэж ойлгохоор. Тийм болохоор энэ цагийн шилдэг аварга, арслан, заан, харцагууд ёстой л хөлс хүчээ үзэн, улсын өндөр цолны босго ямархан хатуу байдгийг мэдэрч, наадамчин олондоо харуулж, бахдан цэнгүүлэх болой. Өнөө жилийн наадмын гол онцлог нь ерөөсөө л энэ. Идэрхэн үеийн хүчтэнгүүд улсын өндөр цолонд хүрэхийн тулд үнэн хүчийг үзнэ. Тийм нөхцөл бүрдсэн учир улсын өндөр цолны төлөөх найраагүй наадам болно хэмээн бөх сонирхогчид, судлаачид, олон нийт ярьж байна.

Э.МӨНХ

Categories
мэдээ спорт

Сүлдийн галаас улсын харцага Ц.Содномдорж, аймгийн арслан Б.Серик нарын бөхчүүд өнгөтэй байна

Удахгүй болох үндэсний их баяр наадмаар уран мэх, хурц барилдаанаа гаргах хүчит бөхчүүдийн галаас хийсэн сурвалжлагыг манай сонин, сайт удаа дараа хүргэж байсан билээ. Дархан цаазат Богд Хан уулын Төр хурхын аманд байрлан бэлтгэл сургуулилтаа базааж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны бөхийн галаар зочиллоо. Тус галд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Цэдэвийн Содномдорж, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Төрөөгийн Баасанхүү, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын харцага Нэгдэлийн Жаргалбаяр, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат улсын начин Жаргалсайханы Чулуунбат тэргүүтэй улсын цолтой 20 гаруй шилдэг бөхчүүд байдаг ажээ. Энэ сарын 1-ээс бөхийн галуудын барилдан эхэлсэн билээ. Түүний нэг нь Сүлд спорт хорооны галын барилдаан байсан юм. Тус галын барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглосноос Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат бөх аймгийн арслан Б.Серик түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат бөх аймгийн арслан А.Давааням үзүүрлэсэн юм.

Image result for СодномдоржЭнэ үеэр тус галын ерөнхий дасгалжуулагч Ц.Шийрэв гуай “Манай ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны бөхчүүд жил бүр энэхүү Төр хурхын аманд байрлаж бэлтгэлээ базаадаг байгаа. Өнөө жилийн баяр наадамд зодоглох хүчит бөхчүүд маань бэлтгэлдээ гараад сар гаруй болж байна. Манай галаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр начин цолтойдоо анх ирж бэлтгэлээ базааж, улмаар улсын арслан, аварга хэмээх эрхэм дээд цолонд хүрч байсан. Мөн улсын арслан, заан, начин цолтой бөхчүүд ихээр төрөн гарсан, өгөөж буянтай газар байгаа юм. Өнөө жилийн улсын баяр наадмаар барилдаж, улсын цол хүртэхэд ойрхон бөхөөр аймгийн арслан Б.Серикийг хэлнэ. Өнгөрсөн заал, танхимийн барилдаануудад маш сайн барилдаж байсныг уншигчид маань санаж байгаа байх. Б.Серикийн бэлтгэл энэ жил их сайн байгаа. Мөн аймгийн арслан Ууганбаяр, Мөнхбаяр, Даваа-Очир нарын залуу, идэрхэн бөхчүүд байна даа” хэмээв.

Image result for Б.Серик

Сүлдийн галаас өнөө жил улсын цолонд ойрхон бөхөөр аймгийн арслан Б.Серикийг нэрлэж байгаа бол улсын харцага Цэдэвийн Содномдоржийг энэ жилийн наадмаар цолоо ахиулан барилдаж, цаашид түрүүлнэ хэмээн ерөнхий дасгалжуулагч Ц.Шийрэв гуай ярьж байсан юм. Сүлдийн бөхчүүд үнэхээр л өнгөтэй, жавхаатай, уртай, бяртай байна лээ.

Э.МӨНХ