Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Н.Ялалт М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт оролцоогүй гэв

Жүжигчин ялалт өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгаанд оролцоогүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр “Би жүжигчин Намсрайн Ялалт. 2017 оны 05 сарын 03-ны өдөр “VTV телевиз”-ээс Нийгмийн сайн сайхны төлөө уриалсан богино хэмжээний кинонд тоглож өгөөч гэсний дагуу иргэний үүргээ биелүүлж зурганд оролцсон. Гэтэл тэдгээр “бүтээлүүд” нь нийгмийн сайн сайхны төлөө бус МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгаанд ашиглагдаж байгааг өнөөдөр мэдлээ. Миний хувьд аль нэг нам эвсэлтэй гэрээлж, сонгуулийн сурталчилгаанд оролцоогүй, оролцох бодолгүй хүн. Мөн АЖ Г.Мягмарнаран, АЖ П.Цэрэндагва, МУГЖ У.Батбаатар, СТА Д.Бямбацогт, СТА О.Долгор, СТА Б.Анхбаяр нарын уран бүтээлчдийг хуурч сонгуулийн бохир сурталчилгаандаа оролцуулсан байна. Тиймээс Н.Ялалт миний бие “VTV телевиз”-ийг шүүхэд өгөх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэе. Улс төр биш уран бүтээл хийх гэж зорьж яваа биднийг ингэж хууран мэхэлж өөрсдийн бохир ажилд татан оролцуулж байгаад хувийнхаа зүгээс маш их харамсаж байна. (Эх зохиолыг нь хавсаргав)” гэсэн байна.

Э.БОЛД

Categories
мэдээ улс-төр

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны хаалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хаалт өнөөдөр болж байгаа билээ. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сурталчилгааны хаалтаа 12 цагт Тусгаар тогтнолын ордонд хийлээ. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны хаалт өнөөдөр 15 цагт Сүхбаатарын талбайд болох юм.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд сонгуулийн сурталчилгааныхаа хаалтын үеэр “Монголын ард түмний итгэлийг дааж Ерөнхийлөгчөөр сонгогдвол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдгээ андгайлан тангаргалъя. Ийм итгэлтэй байгаагийн учир нь УИХ, Засгийн газраас бүрэн дэмжлэг авах боломж зөвхөн надад байна. Парламент, Засгийн газраа бужигнуулахгүй, зөв зүйлд нь хориг саад тавихгүй байх нь миний үүрэг. Сөрөг хүчин хяналт тавьж байгаа нэрээр хагалган бутаргаж байгааг ард түмэн хүсэхгүй байна. Хэрүүлтэй газар жавар тогтдог. Тиймээс жаврыг үргээж дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн төлөө зүтгэх болно. Ард түмэнтэйгээ ойр Ерөнхийлөгч байх болно. Сайн бүхнийг дэмждэг Ерөнхийлөгч байх болно. Дэлхий дахинд цөөхүүлээ хэрнээ том орон болжээ гэж хүлээн зөвшөөрүүлж нэгдэн алхахыг хүсч байна. Хэлэх амархан. Хийх хэцүү. Гэхдээ хийж чадна гэсэн итгэл, хийх ёстой гэсэн тэмүүлэл байна. Би эвлэлдэж нэгдсэн үндэстэн, иргэндээ ээлтэй төрийг бий болгох замаасаа буцахгүй. Тиймээс эвтэй монгол, ээлтэй төрөө сонгохыг хүсье. Ирээдүйгээ та сонгож байна гэсэн үг юм. Монгол орон зөв замаа олох уу, эс олох уу. Хөгжлийн ирээдүй рүү нүүх үү, хуучин буйрандаа үлдэх үү гэдгийг сонгох түүхэн сонголт юм. Тиймээс үр хүүхэд, эх орныхоо ирээдүйг бодож сонголтоо хийхийг хүсье. Сонголт тань мэргэн байх болтугай. Эвтэй Монгол ялна” гэхэд намын гишүүд, дэмжигчид түүнд баяр хүргэн, уухай түрсэн юм.


Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 26, 27-нд согтууруулах ундаа худалдаалахгүй

Image result for согтууруулах ундаа худалдаалахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 6 дугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоохыг үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Ц.Хулан “Ирээдүй анирдахын бадаг”

Related imageИлд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан

Ижий түүхийн мөрөн тунгалагшинхан урсана

Ирээд одсоны араас гуниглах амархаан

Ирээдүйн чинь тухай бодох л зовлон юм аа эх ороон

Цоолбор шаргал үүлс намрын тэнгэр барлана

Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна

Цохлоод ирдэг үйлийн үр-ирээдүйн тухай бодол

Цоолдоод миний энгэрийг, нулимс шиг хавж унана…

Ирээдүйгээс би

Илиадыг хол давсан Гэсэр, Жангарын туулиа нэхнэ

Их засаг тохинуулсан чин шударгуу хуулиа нэхнэ

Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснэ би,

Дэлүүн болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ ээ

Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж

Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн зүү мэт таширлана

Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би,

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ ээ

Ирээдүйгээс би

Гучаад оны босоо ятга-гунгалуутайн Нацагдоржоо

Гуниггүй мишээж яваа Пагамдуламтай нь олж харна

Хар ус нуурын хөвөөнд бодлогоширсон Явуудаа

Хаадын сэнтий шиг Отгонтэнгэрээр хөшөө босохыг харна

Норовлин цэнхэр говиосоо улаан хацартай охид төрж

Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана

Ноорхой эвий Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд

Нодготой төрийн алга тэнийж, одонгоо шагнахыг үзнэ ээ

Ирээдүйгээс би

Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй

Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн

Манжийн дарлал шиг унтаа цаг үеэсээ өндийж

Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг хүснэ ээ

Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалын дөлөөс тасдаж

Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар,

Тусгаар тогтнолоо зарласан цагаан лавайн эгшиг

Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөөгөөр

Ирээдүйд би

Айл бүрийн хоймрыг дуу шиг дүүргэнэ

Амьсгалын тоолонгоор Монголдоо би сүү шиг амьдарна

Сүү шиг алдраар эх орноо мялааж

Сүлд шиг төрөөр өөрийгөө би шагнана аа.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын сонгуулийн төв штабаас мэдэгдэл гаргав

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хаалтын өдөр. МАХН өчигдөр орой сонгуулийн сурталчилгааныхаа хаалтыг хийсэн бол12 цагт сонгуулийн штабаас нь мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилааны үеэр нийгмийг хагалан бутаргасан, гүтгэлгийн шинж чанартай мэдээллүүд гарч байна. Сурталчилааны үеэр Сонгуулийн тухай хууль, Үндсэн хууль зөрчсөн үйлдлүүдийг МАН, АН-аас гаргаж байгаа. Хамгийн горл нь МАНАН-гийн удирдлагууд МАХН-аас нэр дэвшигч, эх оронч С.Ганбаатарын нэрийг татсан мэтээр худал мэдээлэл түгээж байна. Түүнчлэн түүний сонгуулийн сурталчилгаанд саад тээг тавих, цагдаа явуулж сэтгэлзүйн дарамт учруулах үйлдэл удаа дараа гарч байна” гэв. Нэр дэвшигч С.Ганбаатарыг Дархан-Уул аймгийн Хонгор суманд иргэдтэй уулзаж байхад цагдаа нар хүчээр дайран орж ирж уулзалт хийлгээгүй гэнэ. Мөн Дундговь аймагт ажиллаж буй ухуулагч нараас цагдаа нар байцаалт авсан юм байна. Орон нутгийн сурталчилгааны сүүлчийн уулзалтөө Хөвсгөл аймагт хийхээр явахад Улаанбаатараас энгийн хувцастай цагдаа дагаж, тагнаж, чагнасан үйлдлүүд гарсныг баримтжуулсан гэдгийг хэллээ. Эрх баригчид ийнхүү эрх мэдлээ урвуулан ашиглаж байгааг эсэргүүцэж байгаа юм байна. Энэ балмад үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан юм. Мөн иргэдийн сонгох эрхэнд халдаж 50 мянган төгрөг тараах, насны хишиг олгох замаар саналыг чинь худалдаж авч байгаа тул сонголтоо зөв хийхийг уриалав. Түүнчлэн гадаадын иргэнийг сонгуульд татан оролцуулж хандив өгсөн мэтээр ташаа мэдээлэл цацсан гэлээ. Сонгуулийн Ерөнхий хороо энэ талаар дуугарахгүй байна гэв.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

“Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг цуцлахыг шаардлаа

Image result for “Яг түүн шиг”“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулж байгаа “Яг түүн шиг” шоуны гала тоглолт зургаадугаар сарын 25-нд буюу сонгуулийн өмнөх өдөр болох билээ. Харин энэхүү шоуны гала тоглолт сонгуулийн өмнөх өдөр болж буйтай холбогдуулан Ардчилсан намаас сонгуулийн ирц бүрдүүлэхгүй байх эрсдэл үүснэ хэмээн зохион байгуулахгүй, түр хойшлуулах шаардлага хүргүүлсэн билээ. Харин энэхүү шаардлагын хариуд Нийслэлийн Засаг даргаас Ардчилсан намд хариу өгчээ. Тодруулбал, “Ардчилсан намаас 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Албан бичигт дурдсан Горхи-Тэрэлжийн орчимд зохион байгуулах “Яг түүн шиг” шоуны гала тоглолтын талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй болно. Сонгуулийн тухай хуулийн 96-р зүйлийн 96.1-д санал авах өдөр соёл, урлаг, үзвэр спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргаас 2017 оны зургадугар сарын 19-ний өдрийн А/452 дугаар захирамж гаргаж, мөн өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгасан.

Иймд дээр дурдсан хууль, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг “Боловсрол суваг” телевизэд анхааруулж, уг арга хэмжээг зохион байгуулах хугацааг хойшлуулах, эсхүл цуцлах шаардлагыг хүргүүлсэн болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөө жил Ч.Санжаадамба аваргын гарыг нугалах аавын хүү гарах уу

Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр наадам айсуй. Сонгуулийн халуун сурталчилгаанд хав дарагдсан баяр наадмын сезон одооноос л сэдэрч, сэргэх шинжтэй. Морь, бөхөд хорхойтой Монгол түмэн өнөө жилийн наадмын өнгө, айраг түрүү, шинэ цолтнуудын таамгийг уралдуулж, хөөрөлдөөд эхэллээ. Өнгөрсөн жилийн наадмаас хойш жил тойрон хугацаанд зохиогдсон заал, тойргийн барилдааныг сэргээн санаж хэн олон түрүүлсэн, хэн хурц, уран барилдсаныг шүүн хэлэлцээд өөр, өөрийнхөөрөө таавар таамаг дэвшүүлэн сууцгааж байгаа. Тэгвэл аль нутгийн аавын хүү олныг баясгаж, түмнийг цэнгүүлэн есөн хөлт цагаан тугаа есөн удаа тойрон түрүүлэх бол. Түрүү жилийн наадмын түрүү бөх Ч.Санжаадамба аваргыг давж аварга болох аавын хүү гарах болов уу. Монголчууд ийм л асуултад хариулт эрэн гэгэлздэг үе эхэллээ.

Энэ жил гэлтгүй ойрын дөрвөн жилдээ улсын баяр наадамд 512 бөх барилдана. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр бөхийн барилдаан есөн даваатай. Ийм үед шинэ начин цөөн төрж, шөвгийн 16 бөхөд монголын хамгийн чансаа өндөр, иртэй, бяртай бөхчүүд үлдэж үзэгч түмнийг суудлаас нь өндөлзүүлсэн барилдаанууд үргэлжилдэг. Мөн л харцага, заан, гарьд цолтон тун цөөн, нэг хоёрхон төрөх магадлалтай. Ногт ганзагалаж ирсэн бөхчүүдээс хэн ч түрүүлж болно. Гэхдээ өнөө жил Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамбын гарыг нугалах аавын хүү гарахгүй нь ойлгомжтой байна. Ч.Санжаадамбын өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт, бэлтгэл сургуулилт үүнд бэлээхэн хариулт болж байгаа. Аварга болсноос нь хойш зохиогдсон хамгийн том барилдаан буюу цагаан сарын баяраар түрүүлсэн, Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 105 жилийн ойгоор үзүүрлэсэн зэрэг амжилтаар нь түүнийг ийн үнэлж түрүүлнэ хэмээн бооцоо тавихад хүргэж буй. Хэрвээ нутгийн бөх улсын арслан Р.Пүрэвдагватай таарч барилдвал хэрхэх нь сонирхол татна. Өнгөрсөн өвөл Тусгаар тогтнолоо сэргээсний ой, Архангай аймгаас төрсөн улсын цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд таарч барилдаад Р.Пүрэвдагва хоёр удаа давсан. Тэгэхээр нутгийн хоёр таарвал хэн нь вэ гэдгийг таашгүй. Гэхдээ барилдааны цар, ааг, эр бяраараа Ч.Санжаадамба илүүрхэнэ гэдгийг бөх сонирхогч бүхэн хүлээн зөвшөөрөх байх.

Харин үзүүрт шалгарч аварга Ч.Санжаадамбад тахим буулгах хүнээр улсын арслан П.Бүрэнтөгсийг нэрлэж байна. Түүний өнгөрсөн хугацааны амжилт төдийлэн сайн биш байгаа. Саяханы нэг барилдааны дөрвийн даваанд аймгийн арслан Э.Тулга түүнийг шилбүүрдэх төдийд гудайж байгаа харагдсан. Үүнийг П.Бүрэнтөгс арслангийн аав Пүрэвийн бие чилээрхүү байгаагаас гадаад оронд олон удаа зорчиж бэлтгэл сургуулилтаа тасалдуулсантай холбон тайлбарлаж болох. Хариуцлагатай барилдаанд сэтгэл санаа ямар байх нь амжилтад нөлөөлдгийг бөхчүүд хэлдэг дээ. Харин одоо Увс нутгийнхаа бөхчүүдтэй гал болон гарч өнөө жилийн бөхийн барилдааны түрүүг авах зорилго тавин бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн байж таарна. Түүнээс биш П.Бүрэнтөгс арслан аймгийн цолтон шилбүүрдэх төдийд унаад байдаг эр биш. Монголын үндэсний бөхийн спортод гэнэт цахиур хагалан гарч ирсэн шигээ өгсч барилдсаар үзүүрлэх магадлал хамгийн өндөр байгаа юм.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан нар долоогийн даваанд тунаж барилдах өндөр магадлалтай. Давсан нь их шөвөгт шалгарна гэсэн үг. Энэ даваанд Ч.Санжаадамба аварга Э.Оюунболд арсланг амлах бол, арслан П.Бүрэнтөгс Р.Пүрэвдагвыг арай л амалж зүрхлэхгүй болов уу. Хэрвээ амалчих юм бол өнөө жилийн наадмын дуулиан, шуугиан энэ болно. Яагаад гэвэл тэр хоёрын өнгөрсөн жилийн наадмын наймын давааны барилдааныг ард түмэн мэдэж байгаа. П.Бүрэнтөгс амалдаггүй юм бол Р.Пүрэвдагвад боломж гарч Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамбыг авахаас өөр сонголт үгүй. Харцага Ц.Содномдорж, заан Б.Пүрэвсайхан хоёр долоогийн даваанд тунаж барилдах магадлал ингэж гарч ирж байгаа юм. Б.Пүрэвсайхан жигд барилдаантай, суурь сайтай бөх ч өнөө жил жаахан сул байгааг бөхийн хүрээнийхэн ярьж эхэлсэн. Тэгэхээр Ц.Содномдорж зааныг давж их шөвөгт шалгарч магадгүй. Шууд хэлбэл аварга Ч.Санжаадамба, арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, харцага Ц.Содномдорж нарын бөхчүүд их шөвөгт шалгарна гэж хэлэх гээд байна. Ингээд Ч.Санжаадамба Ц.Содномдоржийг амалвал өнгөрсөн жилийн түүх давтагдаж наймын даваанаа арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёр тунаж жил тойрсон асуудлаа шийднэ. Энэ нь үзэгч түмний анхаарлыг хамгийн ихээр татсан мөч байх болно. Гэхдээ энэ тааврыг зөрүүлж, будлиулах сортоотой аавын хүү Монголын үндэсний бөхөд олон бий. Бузгай барилдсаар таавар будлиулах тохиолдол жилийн жилд гардаг. Таавар будлиулах магадлалтай бөхчүүдийн заримаас дурдвал Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан М.Бадарч гээд шижигнэсэн залуус бий. Эдгээр хүчтэнгүүдийн хэрхэн барилдах, хэр дээшээ өгсөх нь ёстой тэр өдрийн аз, од нь мэдэх асуудал. Улсын харцага Ө.Бат-Оршихын хувьд жигд барилдаантай, бөхийн формоо алддаггүй хүн. Тэрээр улсын наадмын түрүү бөхийн тааварт багтаж байх жилдээ хэн ч мэдэхгүй аймгийн цолтонд гуядуулж байсан түүх бий. Гэхдээ өнөө жил заал, тойргийн барилдаанд төдийлэн оролцохгүй улсын нүднээс нууц байгаа нь бэлтгэл сургуулилтдаа шамдаж буйнх байж магадгүй.

Харин энэ цагийн алдар цуутай бөхчүүдээс хэн хэн өнөө жилийн улсын баярт зодоглож чимэг нэмэх бол. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, дархан аварга Г.Өсөхбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Д.Ганхуяг нарын хүчтэнгүүд баруун, зүүнийг манлайлан гарахаар байна. Гэхдээ начны даваанаас цааш ахихгүй гэдгийг нь наадамчин олон мэдэх болсон. Өнөө жилээс аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар тавын даваанд тахимаа өгвөл гайхах хэрэггүй байх.

Нэг ийм сонинтой өрнөх баяр наадмаар улсын цолны босгыг хэн, хэн давж начин болох вэ гэдэг нь тодорхой шахам байгаа. Үнэхээр л Ч.Санжаадамба дархан аварга цолонд хүрэхийг хүсдэг юм бол, Р.Пүрэвдагва, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нар түрүүлж аварга болохыг, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Б.Гончигдамба гээд түмний хүндэтгэлийг хүлээсэн хөвгүүд улсын баярт түрүүлэхийг хүсдэг л юм бол шинэ начин цөөн төрнө. Үндсэндээ дөрөвхөн начин шинээр төрнө гэчихвэл нэг их хол зөрөхгүй болов уу. Улсын цолтны тааварт орсоор удаж байгаа Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан М.Бадарч,Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар начин цолонд хүрээд зогсохгүй, өгсөх магадлал өндөр. Аймгийн арслан Ш.Пүрэвгарьдийн жишээг өгүүлэхэд Алтан унжлагат гал тахиа жилийн цагаан сарын барилдааны дөрвийн даваанд аварга С.Мөнхбатыг хагалж цохиод, тавын даваанд арслан П.Бүрэнтөгсийг хөнгөхөн хэвтүүлж байснаараа начин цолтны таамагт багтаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

Image result for сонгуулийн сурталчилгааМонгол орон даяар ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-ны өдрөөс эхлэн явагдсан. Сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдөр 00:00 цагаас ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусах юм. Сонгуулийн тухай хуулийн 28.2-т “Сонгуулийн сурталчилгааг санал хураах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал хураах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно. Энэ үеэс эхлэн сонгууль явагдаж дуустал ямар нэг хэлбэрээр ухуулга, сурталчилгаа хийх, санал хураах өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын дүн мэдээг нийтлэхийг хориглоно” гэж заасан байдаг билээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын 261 иргэнийг албадан гаргажээ

Image result for Гадаадын 261 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу шалгалт хийж, виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гадаадын 30 орны 950 иргэнийг тогтоож үүнээс 21 орны 261 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж бусад иргэдэд торгуулийн арга хэмжээ авчээ. Албадан гаргагдсан гадаадын иргэдийн дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

А.Ганбаатар: Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдэхийг хориглолоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Төрийн тугийг
хүндэтгэх тухай зарлиг гаргалаа. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатартай ярилцав.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Төрийн тугийг
хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргасан байна. Энэ зарлигийн ач
холбогдол, зарлиг гаргах болсон шалтгаан юу вэ?

– Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталсныг бүгдээрээ мэдэж
байгаа. Шинэ Үндсэн хуультай болсноор Ардчилсан ёс, шударга ёс, эрх
чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг
үндэс болгож, төрийн уламжлалыг сэргээж эхэлсэн.

Монгол төр- монгол үндэстнийг нэгэн соёлоор нэгдмэл байлгах бодлого
цагийн урт, үзэл суртлын нөлөөний улмаас гээгдэж байсан тохиолдол нэг
бус байсан. Ингэх бүрт монголчууд тарж бутарч, эв эеэ алдаж байсан
гашуун түүхтэй. Энэ бүхэн бидэнд сургамж болон үлдсэн байдаг. Ингээд
шинэ Үндсэн хуулийн үзэл санаан дор монгол хэл, соёл, түүх, уламжлалаа
хөгжүүлж, төрийн хүндэтгэлийн бэлгэдлүүдээ сэргээн хэрэглэх болсон.
Үүний бодит жишээ нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл болох Есөн хөлт их
цагаан тугийг тусгай дэг жаягийн дагуу бүтээж үйлдсэн байдаг. Есөн хөлт
их цагаан тугийг төрийн ёслол, үндэсний хэмжээний баяр наадмаар гүн
хүндэтгэлтэй залж цэнгүүлдгийг бид бас сайн мэднэ.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их цагаан тугийг гүнээ
дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалж, Их цагаан тугийг дууриалган
үйлдэж төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн
захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад
даалгалаа.

Мөн Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, холбогдох журмыг даган мөрдөх,
биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг
болголоо.

-Ерөнхийлөгчийн зарлигт ямар учир шалтгааны улмаас Есөн хөлт
их цагаан тугийг аймаг, сумдад дуурайлган үйлдэж ашиглахыг хориглосон
бэ?

– Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл -Их цагаан тугийг гүнээ
хүндэтгэх хандлага олон нийтэд нэгэнт хэвшин тогтсон. Гэвч түүнийг
хүндэтгэн дээдлэх хуулийн заалтыг чанд мөрдөөгүйгээс хүндэтгэл нь гутаах
үйлдэл болох тохиолдол нэг бус удаа гарч байсан.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
“Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж
сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл
сүүлээр, ганц хувь үйлдэнэ”. 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн
тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний
дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлгэдсэн
хүрээ мандлын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна”. 2
дахь хэсэгт “Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ” хэмээн заасан
байдаг. Ийм атал аймаг, сумд, зарим олон нийтийн байгууллага, хувь иргэн
Төрийн Есөн хөлт цагаан тугийг дууриалган үйлдэж, төрийн ёслол, олон
нийтийг хамарсан үйл ажиллагаанд ашиглах байдал гарсаар байна.

Ингэж дуурайлган үйлдэж хэрэглэхийг Ерөнхийлөгчийн уг зарлигаар бүр мөсөн хориглолоо.

-Тэгвэл энэ 2017 оны улсын их баяр наадмаас эхлээд аймаг,
сумд Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдсэнийг хэрэглэж болохгүй
нь гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Энэ 2017 оны улсын их баяр наадмаас эхлээд Монгол Улсын
Төрийн туг буюу бидний нэрлэж заншсанаар Есөн хөлт их цагаан тугийг
зөвхөн Монгол Улсын нийслэлд, төв цэнгэлдэх хүрээлэнд цэнгүүлэх болно.

Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Монгол Улсын Төрийн
тугийг хүндэтгэх тухай төрийн түүхэнд үлдэх түүхэн зарлиг болж байгаа
юм.