Categories
мэдээ спорт

Д.Мөнхбаяр гавьяат Энэтхэгийн залуучуудын шигшээ багт хүчин зүтгэж байна

“Барселона-1992”, “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр өдгөө Энэтхэгийн буудлага спортын залуучуудын шигшээ багийн албанд хүчин зүтгэж байгаа ажээ. Түүний нэгэн шавь Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон мастеруудын уулзалт тэмцээнээс хоёр алтан медаль хүртжээ.

Д.Мөнхбаяр өнгөрсөн оны босгон дээр зодог тайлсан нь дэлхийн буудлага спортынхны ертөнцөд гэнэтийн мэдэгдэл байсан. Түүнийг “Токио-2020” олимпийн наадмаас медаль хүртэх тамирчны нэгээр нэрлэж байсан юм. Хэдийгээр тамирчны карьераа өндөрлөж, зодог тайлсан ч нэрт тамирчны хувьд зүгээр суусангүй Энэтхэгийн багт хүчин зүтгэж байна.

Categories
мэдээ улс-төр

​Ц.Нямдорж: Цочирдох юм алга. Ийм дүн гарна гэдгийг тооцож байсан

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нам дотроо М.Энхболдтой өрсөлдсөн боловч Бага хуралд оролцсон 259 гишүүнээс 37 саналыг л авчээ. Тиймээс тэрээр УИХ-ын дарга М.Энхболдод амжилт хүсч духан дээр нь үнсэн “Ахын сэтгэлээр үнслээ” гэв.

Тэрээр, “Ерөнхийдөө иймэрхүү дүн гарна гэдгийг тооцож байсан. Цочирдох юм надад алга. Хариуцлагатай сонгууль дөхөж байна. Би та бүхэнтэй хамтарч М.Энхболд даргын сонгуульд чадах чинээгээрээ зүтгэнэ гэдгээ энэ индэр дээрээс хэлье. Мөн намайг “Ерөнхийлөгчид нэр дэвшээрэй, битгий татгалзаарай” гэж дэмждэг хүмүүс хаа сайгүй цөөнгүй бий. Намайг дэмждэг энэ хүмүүст хандаж үг хэлэх гэсэн юм. Тиймээс Ц.Нямдорж явж байна гэж бодоод М.Энхболд даргыг дэмжиж өгөөрэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн өмнө энэ индэр дээрээс залуучууддаа амжилт хүсээд зогсч байлаа. Яг түүнтэй ижил М.Энхболд даргад амжилт хүсч байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Соёлын гавьяат зүтгэлтэн ​Ц.Дашдондовыг Хангарьд одонгоор шагнав

Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Нийслэлийн удирдлагууд энэхүү өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн гурван үеийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагналаа. Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов нийслэлийн дээд одонгоор шагнагдсан хамгийн анхны сэтгүүлч болж байгаа юм.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Нийслэлийн шинэ удирдлагууд ажлаа хүлээж авсан даруйдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөлтэй өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж, бүх харьяа газар агентлагуудын удирдлагуудыг танилцуулсан. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ил тод нээлттэй байхаа хэвлэл мэдээллийнхний өмнө илэрхийлж байсан.
Энэ бол маш том соёл, жишиг байсан. Нийслэлээс өөр яам, төрийн захиргааны байгууллага ингэж нээлттэй, харилцан хүндлэлтэй ажиллана гэдгээ илэрхийлж байгаагүй. Нийслэлийн удирдлагууддаа талархснаа илэрхийлье” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон нутгийн сэтгүүлчидтэй уулзлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймагт хоёр өдөр ажиллаж орон нутгийн иргэдэд өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахын сацуу Төвийн бүсийн аймгийн сэтгүүлчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр сэтгүүлчид “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49:51 хувь, төрийн албан хаагчдын ёс зүй, авилга, хээл хахууль, шударга ёс, эдийн засгийн нөхцөл байдлын талаар асууж байлаа. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн талаар хэлэхдээ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Оросын талд байсан 49 хувийг Монголд авах хүсэлт гаргасан компанийг би сайн байна гэж дүгнэж байгаа. 49 хувийг манай талд авчирсан эр зоригийг нь дэмжих ёстой. Учир нь Эрдэнэт үйлдвэрт хэзээ ч ашиглагдахгүй усан онгоцны сэлбэг хүртэл “шахсан” байна. Энэ бүх шахааны бизнесийг таслан зогсоох хэрэгтэй. Иймд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажлын явцыг бид дотооддоо хянах боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

Эдийн засгийн хямралаас гарах арга замын талаар асуусан асуултад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариулахдаа, “Анх яаж энэ хямралд хүрсэн тэр замаараа л гарна. Эдийн засаг хүндрэлтэй болсон улс орнуудын асуудлыг ОУВС шийддэг учиртай. Ийм учраас ОУВС-ын хөтөлбөрт хамрагдахаар болсон. Иргэдийн итгэл, зүтгэл, баялаг бүтээгчдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлснээр санхүүгийн хямралыг давахад томоохон нөлөө үзүүлнэ” гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Адидастай” муммиг анх удаа олон нийтэд үзүүлж байна

Монголын Үндэсний музейд “Хадан гэрийн соёл” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд энэ удаад Монгол Алтайн нурууны бүс нутаг буюу Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Урд улаан үнээт” уулаас 2015 онд Монголын Үндэсний музейн судлаачид, 2016 онд Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас Ховд их сургуулийн судлаачид тус тус илрүүлэн судалж буй хоёр хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворыг дэлгэжээ.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялангийн дурсгалаас дэлхий нийтэд “аdidas” хэмээн алдаршаад байгаа гутал, олон төрлийн малгай, дээл хувцастай, эмэгтэй хүний хатмал шарил, хазаар, хударга, хөмөлдөргөтэй бүрэн эмээл бүхий бүтэн морь бусад олон тооны ховор үнэт олдворууд гарсан байв. Энэхүү олдворыг судлаачид лабораторийн судалгааны үр дүнд тулгуурлан Хятаны үед буюу НТ-ын Х зууны үед холбогдохыг тогтоожээ. Эдгээр дурсгалуудыг мөн үзэсгэлэнд дэлгэсэн байв.

Мөн Ховд аймгийн Мянгад сумын “Урд улаан үнээт” уулнаас олдсон дурсгалуудыг судлаачид урьдчилсан байдлаар Жужан улсын үед буюу НТ-ын IV-VI зуунд холбогдоно хэмээн таамаглаж байгаа аж. Уг дурсгалаас нэхий дээл, доргоны арьсан дах, арьсан өмдтэй эрэгтэй хүний хатмал шарил, эмээл хазаар, хутга, нум сум, саадаг, хоромсого, арьсан ууттай модон тоглоом, адууны зүлд зэрэг урьд өмнө олдож байгаагүй олон сонирхолтой олдворыг үзэсгэлэнд дэлгэсэн байна.
“Ховд” их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн багш Ч.Мөнхбаяр Ховд аймгийн Мөнххайрхан уулнаас олдсон “Үзүүр гялан”-гийн олдворыг талаар танилцуулсан юм. Тэрээр:
-Энэхүү “адидастай” мумми гэж нэрлэгдээд байгаа эмэгтэй маань 30 орчим насны эмэгтэй байсан. Эдэлж хэрэглэж байгаа зүйлээс нь үзэхэд эмэгтэй хүн гэдэг нь тогтоогдсон. Хүн судлалын үүднээс монголжуу төрхтэй эмэгтэй хүн байна гэсэн судалгаа гарсан. Цаашдаа ДНК-ийн судалгаагаар монгол хүн байсан уу, кидан хүн байсан уу, түрэг хүн байсан уу гэдэг нь тодорхой болно. Зарим хүмүүс “Үзүүр гялаан” гэж буруу хэлээд байгаа. Уг нэр нь бол “Үзүүр гялан” юм. Энэ газар нь Цэрэндорж гэдэг малчны хаваржаанаас 300м-н зайтай оршдог. Тэр малчны ээж 70 орчим насны хүн Үзүүр гялаан гэж нэрлэе гэсэн юм байна лээ. Энэхүү олдворын онцлог нь гэвэл гутал нь адидас пүүзтэй төстэй, мөн эмэгтэйн малгай нь дээрээ хээтэй байгаа. Ийм малгай өмнө нь олдож байгаагүй. Бас нэг малгай биш таван малгай нэг дороос гарснаараа онцлог юм. Нийтдээ 71 олдвор олдсон. Даавууны хийц байдал маш сайн хадгалагдсан, иж бүрэн олдсон гэдгээрээ их онцлогтой гэсэн юм.

Түүнээс дараахь асуултад хариулт авав.

-Энэ эмэгтэй язгууртан хүн байсан уу?
-Энэ бол язгууртан хүний булш биш. Хэрвээ язгууртан байсан бол морины хазаар нь алтаар юм уу мөнгөөр бүрэгдсэн байх ёстой. Харин энэ эмэгтэйн морины хазаарын товруу нь хүрлээр цутгагдсан, гадна талаар нь мөнгөөр цайрдсан байгаа. Мөн хөдсөн дээлний дотуур хормойнд нөхөөс байгаа. Мөн арьсан дээлэн дээр ч бага зэргийн эсгийн нөхөөс байсан. Энэ эмэгтэй гэнэтийн байдлаар толгойндоо цохиулж нас барсан нь тогтоогдсон.
-Цаашдаа энэ олдвор олдсон газраас олон булш гарах боломж бий юу?
-Монгол Алтайн уулс, Мөнххайрхан хавь бол олдвороор баялаг. Олдворын байрлаж байгаа газарзүйн байрлал, чулуун дараас, хадыг ашиглаж оршуулга хийсэн байгаа байдлыг нь харахад оршуулга дахиад байх магадлалтай байгаа.
-Өөр Мөнххайрхан уулаас ямар ховор олдворууд олдож байсан бэ?

-Энэ уулаас олдсон олдворуудыг дурдах юм бол 2013 онд Мөнххайрхан сумын Гоожуур гэдэг газраас хадны оршуулга олдсон. Судалгааны үр дүнгээр ХБНГУ-д энэ дурсгалын он цаг тогтоох, ДНК-ийн судалгаа явагдаж байгаа. Малгайн хувьд 13-р зууны үеийн өндөр богтого малгайтай байсан. Өөр нэг өвөрмөц олдвор нь 2001 онд энэ уулаас Монгол, Оросын хамтарсан судалгаагаар хиргисүүр малтсан. Тэндээс хүний ясны олдвор олдож байсан. Хиргисүүр нь гурван буган чулуун хөшөө дагалдуулсан өвөрмөц олдвор байсан.

-Морьтой хамт оршуулсан байгаа нь шашны ямар нэг зан үйлтэй холбоотой юу?

-Тухайн хүний ертөнцийг үзэх үзэл, оршуулгын зан үйлтэй л холбоотой асуудал. Морийг хойд насандаа очоод унана гэсэн утгатай. Жишээлбэл, толины хагархай олдсон. Яагаад хагалж дагалдуулав гэдэг нь шууд бөөгийн зан үйлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хүнийг оршуулахдаа эдэлж хэрэглэж байсан зүйлийг нь хагалж, тэр эдлэл хэрэглэлд байгаа сүнсийг нь явуулсны дараа тэр хүний сүнс нь хойд насандаа очиж үйлчилнэ гэсэн утгаар толийг хагалж дагалдуулсан байгаа. Та бүхэн сайн мэдэх байх, 2011 онд манай багш Эрдэнэбаатар “Гол мод-2” булшийг малтсан. Тэндээс зургаан тэрэг бүтнээрээ мөртлөө эд ангийг нь салгасан байдалтай гарсан. Хүннүгийн үед тийм оршуулга олдож байгаа нь саяын миний хэлсэнтэй л холбоотой. Жишээ нь ваарны ирмэгийг хагалаад бүтнээр нь дагалдуулсан байдаг. Бид айлд савыг нь хоосон буцаадаггүй. Савны эзэн нь гомдчихно гээд чихэр, боов хийж явуулдаг. Тэр утгаараа энэ нь бөөгийн шашинтай холбоотой зан үйл юм.
О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

​Д.Мөнхзул шатрын дэлхийн хос алтан медальтан боллоо

Румын улсын Яси хотноо сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид, 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдөхөд Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа түрүүлсэн байна. Түүнчлэн дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон манай шатарчдаас 11 нас хүртэлх ангилалд Д.Мөнхзул амжилтаа бататгаж, дэлхийн хос алтан медальтан болжээ. Харин удаах байранд Узбекстан, Турк, Румын, Молдавын багууд орсон байна

Categories
мэдээ эдийн-засаг

​Шилдэг татвар төлөгчид тодорлоо

Монголын Татварын алба жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэдэг. Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 18 дахь удаа зохион байгуулж байгаа бөгөөд “ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” уриатайгаар тэмдэглэх аж. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн гол ач холбогдол нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулан дэмжиж, улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь хувь нэмэр, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн шилдэг татвар төлөгчдөө олон нийтэд сурталчлан алдаршуулдаг юм.

Моносфармтрейд ХХК 4.646.567 ширхэг төлбөрийн баримт хэвлэж, Номинтавтрейд ХХК 13.251.316 ширхэг НӨАТ-ын баримт хэвлэж НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг ханган, төлбөрийн баримт байнга олгож хэвшсэн, татварын боловсролыг дээшлүүлэх, иргэдийн татвар төлөх хандлагад эерэгээр нөлөөлөхүйц үйл ажиллагаа хэрэгжүүлсэн татвар төлөгчөөр шалгарчээ.

2016 оны Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан татвар төлөгчдийн нэрс

1. Улсын төсвийн орлого, хяналтын газар

2. Оюутолгой ХХК
3. Эрдэнэт үйлдвэр ХХК
4. Монголын алт МАК ХХК
5. Цайрт минерал ХХК
6. Мобиком ХХК
7. Тавантолгой ХК
8. Тийсс Монгол ХХК
9. Юнител ХХК
10. Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК
11. Говь ХК
12. Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс
13. Клин Энержи ХХК
14. Премиумконкрит ХХК
15. Айвико ХХК
16. Калтек ХХК
17. Эс Си Ти И Си Эм ХХК
18. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
19. Номин реалтор ХХК
20. Миг даатгал ХХК
21. Сэрүүлэг констракшн ХХК
22. Арина компьютерс ХХК
23. Баянгол дүүргийн татварын хэлтэс
24. Монос-Улаанбаатар ХХК
25. АОДЭ ХХК
26. Монсуль ХХК
27. Алтанжолоо трейд ХХК
28. НБИК ХХК
29. Баянзүрх дүүргийн татварын хэлтэс
30. Ханбогд ХХК
31. БаясахИнтернэйшнл ХХК
32. Дахүрээтрейд ХХК
33. ЭнержиИнтернэшнл ХХК
34. ТүвшинГэгээ ХХК
35. Хан-Уул дүүргийн татварын хэлтэс
36. Ар Ди Си Си ХХК
37. Таван богд фүүдс пицца ХХК
38. Ай Си Ай Си ХХК
39. Сарнайх ХХК
40. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс
41. Жемнэт ХХК
42. ХКҮ ХХК
43. Эбердигммонгол ХХК
44. Иргэн П.Шагдарсүрэн
45. Налайх дүүргийн татварын хэлтэс
46. Болор-Утас ХХК
47. Ундрах дөлХХК
48. Цоглогхангай ХХК
49. Багануур дүүргийн татварын хэлтэс
50. БНЦМҮ ХХК
51. Багахангай дүүргийн татварын хэлтэс
52. Трансгайд сервис ХХК
53. Орхон аймгийн татварын хэлтэс
54. РСЦ ХХК
55. Эрдэнэт-Ус ДТС ОНӨХК
56. Хаанхүнс эрдэнэт ХХК
57. Дархан-Уул аймгийн татварын хэлтэс
58. Тээвэр Дархан ХХК
59. Ижий трейд ХХК
60. Ганбат тулга ХХК
61. Архангай аймгийн татварын хэлтэс
62. Гурвантамир ХХК
63. Гострейд ХХК
64. ЖДЛ ХХК
65. Баян-Өлгий аймгийн татварын хэлтэс
66. Монстрой-Эра ХХК
67. ЦШСГазар ТӨҮГ
68. Рысжан ХХК
69. Баянхонгор аймгийн татварын хэлтэс
70. Баялаг дулаан ХХК
71. RMB ХХК
72. Булган аймгийн татварын хэлтэс
73. Илчит метал ХХК
74. Хонгор агро Булган ХХК
75. Говь-Алтай аймгийн татварын хэлтэс
76. Ундарга-Алтай ОНӨААТҮГ
77. Дорноговь аймгийн татварын хэлтэс
78. Чандманьбадрал ХХК
79. Хурговь ХХК
80. Иргэн А.Энхмаа
81. Дорнод аймгийн татварын хэлтэс
82. Улзгол ХХК
83. Цацрагтрейд ХХК
84. Дээшлэхнар ХХК
85. Дундговь аймгийн татварын хэлтэс
86. Жи Ай Транс ХХК
87. Онгийн нууц ХХК
88. Сайнмандал ХХК
89. Завхан аймгийн татварын хэлтэс
90. Санмин ХХК
91. Шинэ тогтох ХХК
92. Золжаргалсайхан ХХК
93. Өвөрхангай аймгийн татварын хэлтэс
94. Баянтээг ХХК
95. Жемхужирт ХХК
96. Гүнзэгэстэй ХХК
97. Өмнөговь аймгийн татварын хэлтэс
98. Цог-өрнөх ОНӨҮГ
99. Мэнд зуурмаг ХХК
100. Эс Жи Эм Эс ХХК
101. Сүхбаатар аймгийн татварын хэлтэс
102. Талын зам ОНӨҮГ
103. Хайлааст голомт ОНӨҮГ
104. Сэлэнгэ аймгийн татварын хэлтэс
105. Суврагантамир ХХК
106. Бүрэнбургалтай ХХК
107. Хостүрүү ХХК
108. Төв аймгийн татварын хэлтэс
109. Төв чандмань ДЭХГ
110. Уулсзаамар ХХК
111. Тусжин ХХК
112. Увс аймгийн татварын хэлтэс
113. Увс-АЗЗА ХК
114. ЦОББУ-Аскиз ХХК
115. Иргэн Ш.Оюунгэрэл
116. Ховд аймгийн татварын хэлтэс
117. Ховд АЗЗА ХК
118. Булган хөрс ХХК
119. Бадамлах Дол ХХК
120. Хөвсгөл аймгийн татварын хэлтэс
121. Хүслэнтбүтээмж ХХК
122. Танилжаргалан ХХК
123. Ихчонж ХХК
124. Хэнтий аймгийн татварын хэлтэс
125. Хааны алтан ураг ХХК
126. Ханбүргэд номин ХХК
127. Залуу элит ХХК
128. Говьсүмбэр аймгийн татварын хэлтэс
129. Шивээ-Овоо ХХК
130. Иргэн Г.Адьяасүрэн
131. Татварын албаны тусгай шагналын болзол хангасан татвар төлөгчдийн нэрс
132. Моносфарм трейд ХХК
133. Номин тав трейд ХХК

Categories
мэдээ нийгэм

​Машин импортлогчид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

Эко автомашин импортлогчдын холбооноос мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд тус холбооны тэргүүн Ц.Лхагважав, удирдах зөвлөлийн гишүүд, хуулийн зөвлөх нар оролцов.

Эко автомашин импортлогчдын холбооны тэргүүн Ц.Лхагважав “Эдийн засгийн хүндрэлээс гарах нэрийн дор ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар долоон төрлийн татварыг нэмсэн. Үүний дотор эко автомашины татварыг 50 хүртэлх хувиар нэмсэн. Эко автомашин импортолдог 2000 гаруй хүн байдаг. Биднийг ченжүүд гэж муу сайнаар ярьдгаа болиоч. Бид ард түмэнд буян үйлдэж байгаа. Далай гатлаад унах унааг нь ойртуулж өгч байна. Төр засгаас ажил гуйхгүйгээр амь, амьдралаа болгоод явж байгаа жирийн иргэдээ хуулиар дарлаж байна. Өмнөх хуулиар бизнесээ төлөвлөж, зардал мөнгөө тооцчихсон хүмүүс энэ хуулийн муйхар шаардлагаар сөхөрч унаж байна. Жирийн иргэдийн шаардлагыг үл тоодог хэрнээ гадна байгууллагын шаардлагыг нэг өдрийн дотор шийдэж байна. Бид хаана амьдарч байгаа юм бэ. Бид Монгол Улсын иргэд мөн үү.

Энэ бол импортлогчдын асуудал биш. 5-7 сая төгрөгийн татварын нэмэгдэл хэрэглэгч болох иргэдэд дарамт болж очно” гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн тэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт энэ сарын 8-ны дотор татвар нэмсэн хуулиа эргэж хараач гэсэн хугацаатай албан шаардлага хүргүүлж буй аж. Товлосон хугацаанд хариу өгөхгүй, шаардлагыг хангахгүй бол өлсгөлөн зарлах хүртэл тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдэв. Одоогоор Эко автомашин импортлогчдын холбоонд 2000 орчим хүн нэгдээд буй аж.

Categories
мэдээ нийгэм

​“Говийн чоно-2017”-г хээрийн нөхцөлд явуулах боломжгүй болжээ

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн аюултай үзэгдэл болж, бүх сумдын нутгаар салхины хурд ширүүсэн зарим үед 16-24 м/с хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдаад байна.

Булган, Номгон сумдад салхины хурд 24 м/с хүрч шуурсан байна. Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр салхины хурд зарим үед 26-28 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгаа юм байна.
Онцгой комиссын хурлаас аймгийн хэмжээнд ЕБС-ийн өнөөдрийн хоёрдугаар ээлжийн хичээлийг оруулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Мөн Цогтцэций сумаас Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайтын боомт руу нүүрс тээвэрлэх замын хөдөлгөөнийг 20:00 цаг хүртэл зогсоолоо.

Цаг агаарын аюултай үзэгдэлтэй холбогдуулан ард иргэд, малчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хол, ойрын замд гарахдаа автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчих, аюулгүй байдлаа хангахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Салхины хурд маргаашдаа буурч, 10-12 м/с хүрэх, зарим сумдад хур тунадас орох төлөвтэй байгаа юм байна.

Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулан Даланзадгад сумын хээрийн дадлага сургуулийн талбайд зохион байгуулж байсан “Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулийн үйл ажиллагааг хээрийн нөхцөлд явуулах боломжгүй болсон тул аймгийн нутгийн удирдлагын танхимд хийхээр шилжүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

​М.Энхболд Ерөнхийлөгчид дэвшихээр боллоо

МАН-ын Бага хурлын гишүүдээс авсан саналыг дөнгөж сая тоолж дуусжээ. УИХ-ын дарга М.Энхболд нийт гишүүдийн 80 хувийн санал авч намаасаа нэр дэвших эрхтэй болсон байна.

МАН-ын Бага хурлыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар даргалж, Архангай аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Болормаа орлон явуулсан юм. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө батлах гэсэн хоёр асуудал юм.